Amebeauties

Amebeauties Арьс судлалыг үндсээс нь...

The Ordinary Bestsellers цуврал  #5 Azelaic acid 10% Suspension Үр тарианд агуулагддаг Азелайн хүчил нь арьсны өнгийг гэ...
22/04/2022

The Ordinary Bestsellers цуврал #5 Azelaic acid 10% Suspension

Үр тарианд агуулагддаг Азелайн хүчил нь арьсны өнгийг гэрэлтүүлэхийн зэрэгцээ арьсны жигд байдлыг мэдэгдэхүйц сайжруулж, нөсөө толбыг багасгадаг. Бүх төрлийн арьсанд зориулсан олон үйлдэлт туслах бүрэлдэхүүн хэсэг бөгөөд үр дүнтэй антиоксидант үүрэг гүйцэтгэдэг. Бүтэц нь нь хөнгөн крем-гель хэлбэрийн байдаг.

⚠️: Өдрийн цагаар нарнаас хамгаалах тос хэрэглэх. Зөвхөн ил шарх гэмтэлгүй арьсанд зааврын дагуу хэрэглэнэ.

Хэрэглэх заавар. Өглөө, оройд арьсаа сайн цэвэрлэж чийгшүүлсний дараа нүүрэндээ түрхэнэ. Нүд, аманд хүрэхгүй. Azelaic Acid нь чут хуурай мэдрэмж өгдөг тул хэрэглэхээсээ өмнө арьсаа сайн чийгшүүлэх нь амар болгоно.

Patch test: Өмнөх постуудаас patch test хэрхэн хийх талаар мэдээлэл уншаарай.

Note: Ер нь л арьс арчилгаанд заавал байж байхад буруудахгүй бүтээгдэхүүн. Толгойгүй цагаан батгыг (milia) арилгах, арьс халж улайж эмзэгших эмгэг (rosacea) зэрэгт маш сайн нөлөө үзүүлдэг. Мөн илүүдэл тослогийг маш сайн барьж өгч дөнгөж арьс хөндүүрлэж эхлэх үеийн батганы шинж тэмдгийг арилгахад тусалдаг бөгөөд нэгэнт гарсан батгыг арилгахад тусалдаг. Сорвинд ч нөлөөгөө үзүүлдэг, ерөнхийдөө жигд гуужуулах үйлчилгээ үзүүлдэг. Оройн цагаар хэрэглэхийг илүү санал болгоно. Учир нь makeup суурь болоход арай л тохирдоггүй. Маш их биржрүүтсэн жигд бус арьсыг хурдан хугацаанд хэвийн болгоход тусална. 1-2 савыг хэрэглэсний дараа үр дүн илт мэдэгддэг. Арьс арчилгаандаа багтаагаад үзэхийг зөвлөж байна.

©️Amebeauties

The Ordinary bestsellers цуврал  #4 Alpha Arbutin 2% + HAАльфа Арбутин нь арьсны өнгийг сэргээж, нөсөөжилтийг багасгадаг...
28/03/2022

The Ordinary bestsellers цуврал #4 Alpha Arbutin 2% + HA
Альфа Арбутин нь арьсны өнгийг сэргээж, нөсөөжилтийг багасгадаг уулын жимснээс гаргаж авдаг байгалийн гаралтай найрлага юм. The Ordinary брэндийн Альфа Арбутин нь стандарт 1% -ийн концентрацитай харьцуулахад 2% буюу арай өндөр концентрацитай бөгөөд үр дүнг илүү сайжруулах зорилгоор Гиалуроны хүчилтэй хослуулсан байдаг.
Альфа Арбутин нь Арбутин эсвэл Бета Арбутинаас хамаагүй хүчтэй нь бөгөөд Vitamin C-тэй хамтад нь хэрэглэвэл илүү үр дүнтэй байдаг.

⚠️: Жирэмсэн болон хөхүүл үедээ Арбутин болон альфа-арбутиныг хэрэглэхгүй. Учир нь эдгээр найрлага нь арьсанд гидрохинон болж задардаг. Үүний оронд 5% ба түүнээс дээш концентрацитай ниацинамид болон Vitamin C агуулсан бүтээгдэхүүнийг сонгоорой. Нарны гэрэлд өртөх эсвэл температур нэмэгдэх үед бүтээгдэхүүний чанар муудах эрсдэлтэй тул нарны шууд тусгалаас хол сэрүүн газар хадгална.

Хэрэглэх заавар: Өглөө оройд нүүрэндээ хэдэн дуслаар хэрэглэнэ. Нүдний эргэн тойронд хүргэхгүй. Vitamin C-ийн өмнө болон дараа хэрэглэж болно. Нарны тосоо заавал түрхэнэ.

Patch test хийх: Өмнөх постуудаас patch test хэрхэн хийх талаар мэдээлэл уншаарай.

Note: Альфа арбутин нь нэрс, цангис bearberry зэрэг жимс, ургамлын хатаасан навчнаас гаргаж авсан гидрохинон (арьс цайруулах алдартай найрлага)-ийн байгалийн гаралтай бүтээгдэхүүн. Үр дүнгийн хувьд арьсны өнгөө жигдэлж нөсөө толбоо бүдэгрүүлэхээр бүтээгдэхүүн хайж байгаа бол яг л тохирно. Бусад найрлагуудтай нээх харшилдаггүй. Vitamin C- тэй хамт хэрэглэхэд арьсыг илүү эрчимтэй цайруулж өгдөг шүү. Бүтээгдэхүүний хувьд үнэ хямд үр дүн сайнд тооцогдоно. Дээр бичсэнчлэн жирэмсэн хөхүүл үеэс бусад үед бүх төрлийн арьсанд хэрэглэхэд асуудал бага тарьдаг найрлага байгаа.

©️Amebeauties

The ordinary bestsellers цуврал  #3 Niacinamide 10% + Zinc 1%The ordinary хамгийн алдартай бүтээгдэхүүнүүдийн нэг Ниацин...
24/03/2022

The ordinary bestsellers цуврал #3 Niacinamide 10% + Zinc 1%

The ordinary хамгийн алдартай бүтээгдэхүүнүүдийн нэг Ниацинамид (витамин Б3) нь арьсны нөсөө толбо, хар батга болон sebaceous filaments арилгахад зориулагдсан Б3 витамины 10%-ийн өндөр концентраци бүхий бүтээгдэхүүн.

Давуу тал:
- Бүх төрлийн арьсанд тохирно.
- Барагтай харшлахгүй
- Эмзэг нимгэн арьсны гадаргууг бэхжүүлдэг
- Хар батга багасгана
- Нүхжилт томрохоос сэргийлнэ
- Тууштай хэрэглэвэл хялгасан үрчлээнд нөлөөлдөг.
- Арьсны өнгө сэргээдэг
- Арьсны барзгарыг дарна
- Батганы өнгөц сорви арилгахад нэмэртэй
Сул тал:
- Зунгааралдсан өтгөн наалдамхай бүтэцтэй
- Түрхсний дараа час час хийх мэдрэмж түр хугацаанд өгнө (хэт хорсох загатнах мэдрэмж өгвөл хэрэглэхгүй)

⚠️: Vitamin С-тэй нэг дор хэрэглэхгүй. Хоорондоо харшлах зүйлгүй ч Ниацинамид нь Vitamin C-ийн үйлчлэлийг бууруулдаг тул өглөөд Vitamin C (нарны хордлогоос сэргийлэх зорилгоор) оройд Niacinamide -ыг хэрэглэнэ. Мөн өглөөд the ordinary ниацинамид будалтын суурь хийхэд тохиромжгүй наалдамхай бүтэцтэй тул нэмж бүтээгдэхүүн түрхэх үед бөмбөрч гууждаг учир оройд хэрэглэх нь амар байх болно.
Шилэн түрхэгч бүхий савалгаатай бүтээгдэхүүний түрхэгчийг арьсан дээр гулгуулж, хүргэж бусдад хуваалцаж хэрэглэхгүйг анхаарна уу. Нян үржих, бүтээгдэхүүний чанар муудах, халдвар авах эрсдэлтэй шүү.

Хэрэглэх заавар: Өглөөд будалт хийхгүй үедээ хэрэглэж болно. Оройн арьс арчилгаанд арьсаа (toner,essence-ээр) сайн чийгшүүлсний дараа түрхэнэ. Ниацинамид-ын өмнө зууралдахгүй шингэн бүтэцтэй хурдан шингэдэг гиалуроны хүчил түрхэж арьсаа бэлдэж болно. Сайн чийгшүүлээд түрхвэл уг бүтээгдэхүүн хөөсөрч, цайрч, бөмбөрч гуужихгүй. Аль болох хурууны үзүүрээр хөнгөн дарж түрхээрэй. Араас нь чийгшүүлэх хөнгөн бүтэцтэй тос түрхэнэ.

Patch test хийх: Өмнөх постуудаас мэдээлэл уншна уу.

Note: Монголд ихэнх skincare хийж эхэлж байгаа хүмүүс энэ ниацинамидаас ихэвчлэн хэрэглэж эхэлдэг. 1-3 bottle туршихад гэмгүй. Үнэ боломжийн үйлчилгээ дажгүй тул санхүүд хэмнэлттэй. 1 савыг ойролцоогоор 1-2 сар хэрэглэдэг. Арьс тань дасаад илүүг хүсэх үедээ өөр брэндээс сонгоорой. Эхэн үед бол skincare routine-д байж болох бүтээгдэхүүн байгаа.

©️Amebeauties

The Ordinary Bestsellers цуврал  #2 AHA 30% BHA 2% Peeling SolutionThe Ordinary брэндийн маш алдартай, эрэлттэй бүтээгдэ...
22/03/2022

The Ordinary Bestsellers цуврал #2 AHA 30% BHA 2% Peeling Solution

The Ordinary брэндийн маш алдартай, эрэлттэй бүтээгдэхүүн болох 30% AHA ба 2% BHA хосолсон химийн гуужуулагч уусмал нь арьсыг гүнээс нь гуужуулж, нөсөөжилттэй тэмцэж, арьсыг илүү тунгалаг болгон бүтцийг нь сайжруулж, тогтмол хэрэглэснээр нарийн үрчлээг багасгадаг.

⚠️: Маш хүчтэй учир химийн гуужуулагч хэрэглэж байсан туршлагатай, арьс тань эмзэг мэдрэмтгий биш тохиолдолд л хэрэглэнэ. Огт химийн гуужуулагч хэрэглэж байгаагүй арьсанд AHA 30% байх нь их хүчтэй тул бусад зөөлөн төрлүүдээс анхлан хэрэглээрэй.

Хэрэглэх заавар:
- Оройн арьс арчилгаанд хэрэглэнэ. Нүүрээ цэвэрлээд арьс хатсны дараа (нойтон арьсанд хэрэглэхгүй) нүдний ойр орчимд хүргэхгүй, хурууны үзүүрээр нүүр болон хүзүүндээ жигд түрхэнэ. Арьсан дээр 10 минутаас илүү хугацаанд байлгаж огт болохгүй. Хэт мэдрэг байвал 5 минут байлгаарай. Түрхэж эхэлсэн үеэсээ цагаа тааруулахыг анхаараарай. Бүлээн усаар нүдэнд хүргэхгүй сайн зайлж угаана. 7 хоногт 1-2 удаа л хэрэглэнэ. Ихдүүлж болохгүйг анхаараарай. Араас нь sheet mask тавьж чийгшүүлэх алхмуудаа үргэлжлүүлэн заавал хийгээрэй.
- Бүтээгдэхүүнийг хэрэглэх явцад арьс наранд мэдрэг болж түлэгдэх эрсдэл нэмэгддэг тул өдөр бүр марталгүй нарны тос хэрэглэж нарны шууд тусгалаас зайлсхийнэ. Арьс тань 7 хоног дотроо наранд эмзэг байна.

Patch test хийх:
Аливаа шинэ бүтээгдэхүүнийг skincare routine-д оруулахын өмнө patch test хийж, шинэ бүтээгдэхүүнд таны арьс сөрөг хариу үйлдэл үзүүлж болзошгүй эсэхийг урьдчилан үзээрэй. Тоникоо гарын бугуйн дотор талд нимгэн арьстай хэсэгт бага хэмжээгээр түрхэнэ. Түрхсэн даруйд эсвэл 24 цаг дотор харшлын урвал илрэх ёстой. Туршилтын үед улайх, халуу оргих, загатнах, цэврүүтэх шинж илэрвэл бүү хэрэглээрэй.

Манайхан энэ бүтээгдэхүүнд их шуурдаг боловч маш хүчтэй эрсдэлтэй гэдгийг нь анхаараагүйгээс арьсны өнгөн давхаргаа хуулж гэмтээх, хэт эмзэгшүүлэх алдааг гаргадаг. Хэн нэгэн youtuber, хаа нэг группээс авсан дутуу мэдээлэлдээ шүүлтүүртэй хандах хэрэгтэй шүү. Учир нь арьсны өнгөн давхарга гэмтвэл нөхөн төлжүүлж эдгээхэд хүн хүнд өөр байдаг. Мөн ямар ч бүтээгдэхүүнийг зөв хэрэглээгүй тохиолдолд гарах эрсдлийг таамаглашгүй. Иймд аливаа skincare бүтээгдэхүүнд анхааралтай хандаарай.

©️Amebeauties

The Ordinary брэндийн bestseller бүтээгдэхүүнүүдийн танилцуулга  #1 Glycolic acid 7% Toning solution. Гликолийн хүчил нь...
21/03/2022

The Ordinary брэндийн bestseller бүтээгдэхүүнүүдийн танилцуулга #1 Glycolic acid 7% Toning solution.

Гликолийн хүчил нь арьсны гадаргууг гуужуулдаг AHA буюу альфа гидроксилын бүлгийн хамгийн "хүчтэй" хүчил юм. Энэхүү 7%-ийн тоник уусмал нь арьсыг илүү гэрэлтүүлж, харагдахуйц тунгалаг болгох, сорви нөсөөжилтийг бүдгэрүүлэхийн тулд жигд гуужуулж өгдөг бүтээгдэхүүн юм. Монголд зарагдаж буй The Ordinary брэндийн хамгийн элбэг олдох бүтээгдэхүүний нэг учраас хүмүүс дур мэдэн, судлалгүй шууд авч хэрэглэснээр арьсаа гэмтээх, улам эмзэгшүүлэх алдаанууд гарсаар байдаг.

Эсрэг заалт:
- эмзэг мэдрэмтгий,
- холцруутаж хуулардаг,
- гэмтсэн шархалсан арьсанд хэрэглэж болохгүй.
- өдрийн цагаар хэрэглэхгүй

Анхаарах зүйл: Хүчил бүхий гуужуулагч нь хурдан харагдахуйц үр дүнг өгдөг ч анхлан AHA хэрэглэх гэж буй хүмүүст Glycolic acid 7% байх нь хүчтэйдээ орох тул арьсыг эмзэгшүүлэн холцруутуулах, хуулах, хэт мэдрэмтгий болгох, түлэх зэрэг сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул AHA бүлгээс хамгийн зөөлөн, бусад хүчлээс эхлэн хэрэглэхийг анхааруулан зөвлөж байна.

Хэрэглэх заавар:
- Оройн арьс арчилгаанд буюу PM-д хэрэглэхэд тохиромжтой. Анхлан хэрэглэх хүмүүс эхний 7 хоногт 1 өдөрт оройн цагаар нэгээс илүүгүй удаа хэрэглэнэ. Дараагийн 7 хоногт 2 оройд ( хоног хоорондын зай 2-3 өдөр байна) хэрэглэнэ. Гэх мэтчилэн арьсаа бага багаар дасгаж зөв хэрэглэхийг анхаараарай.

- Нүүрээ цэвэрлэсний дараа хөвөнд шингээж нүүр, хүзүүг арчиж хэрэглэнэ. Эмзэг, гуужсан, гэмтсэн арьсанд бүү хэрэглээрэй. Нүдний эргэн тойронд болон нүдэнд хүргэж болохгүй. Хэрэглэсний дараа угааж болохгүй. Араас нь чийгшүүлэх алхмуудаа үргэлжлүүлэн хийгээрэй.

Наранд түлэгдэхээс сэргийлэх сэрэмжлүүлэг: Энэхүү бүтээгдэхүүн нь AHA агуулсан тул таны арьсыг наранд мэдрэмтгий байдлыг нэмж, ялангуяа наранд түлэгдэх магадлалыг нэмэгдүүлдэг. Бүтээгдэхүүнийг хэрэглэх явцад өдрийн цагаар өдөр бүр нарнаас хамгаалах тосыг заавал хэрэглэж, нарны шууд тусгалаас аль болох зайлсхийнэ.

Patch test хийх:
Ямар нэгэн шинэ бүтээгдэхүүнийг арьс арчилгааны дэглэмдээ оруулахын өмнө patch test заавал хийж байгаарай. Patch тест нь шинэ бүтээгдэхүүнд таны арьс сөрөг хариу үйлдэл үзүүлж болзошгүй эсэхийг урьдчилан таамаглахад туслах хялбар арга юм.

Тест хийх арга: Бүтээгдэхүүнийг гарын бугуйн дотор талд нимгэн арьстай хэсэгт хуурай цэвэр байлгаж байгаад бага хэмжээгээр түрхэнэ. Түрхсэн даруйд эсвэл хэдэн цагийн дараа, 24 цаг дотор харшлын урвал илрэх ёстой. Туршилтын туршид улайх, халуу оргих, загатнах, цэврүүтэх, цочроох шинж тэмдэг илэрвэл бүтээгдэхүүнийг бүү хэрэглээрэй.

Магадгүй бусдын хэлснээр бүтээгдэхүүнийг сайн гэдэгт итгэж худалдан авалт хийж байхыг үгүйсгэхгүй. Гэвч арьс гэдэг нь генийн түвшинд яригдах чухал эрхтэн учраас ямарваа бүтээгдэхүүнийг анхлан хэрэглэхдээ заавал сайн судлаж, найралагад нь танд харшлах зүйл бий эсэхийг сайтар шалгаж, урьдчилан харшлын тест хийж үзэж байгаарай. Мөн ямар ч бүтээгдэхүүнийг зөв хэрэглээгүй тохиолдолд гарах эрсдлийг таамаглашгүй. Иймд аливаа гоо сайхны бүтээгдэхүүнд анхааралтай хандаж байгаарай. Баярлалаа.

©️Amebeauties

Amebeauties Брэнд судалгаа цуврал  #1The Ordinary2016 оны 8-р сард DECIEM нь 27 бүтээгдэхүүн бүхий The Ordinary брэндийн...
21/03/2022

Amebeauties Брэнд судалгаа цуврал #1

The Ordinary
2016 оны 8-р сард DECIEM нь 27 бүтээгдэхүүн бүхий The Ordinary брэндийн line-ыг гаргаж, хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухааныг даруухан үнээр хослуулснаар энэ брэнд анх олонд ил болжээ. Уг брэнд маань асуудалтай арьсанд зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

The Ordinary бол DECIEM-ийн нэг брэнд бөгөөд гайхалтай амжилт нь:
- хүртээмжтэй хямд үнэ
- сайтар судлагдсан найрлага,
- батлагдсан үр дүнгийн хамт NIOD, Hylamide, The Chemistry Brand, Abnomaly болон HIF (Hair Is Fabric) зэрэг DECIEM-ийн бусад брэндүүдийг давж гарсан явдал юм.

10 жилийн ойгоо тэмдэглэж амжаагүй байгаа The Ordinary брэнд хэдхэн жилийн дотор арьс арчилгааны хамгийн алдартай брэндүүдийн эгнээнд нэгдэж чадсан. Дэлхий даяарх 70 гаруй томоохон арьс арчилгааны брэндийн хайлтын мэдээлэлд дүн шинжилгээ хийснээр The Ordinary нь дэлхийн 41 орны хайлтын жагсаалтыг тэргүүлж байж шүү.

Үр дүнтэй, жинхэнэ, хүртээмжтэй болохоор The Ordinary нь олон нийтийн сүлжээ, ялангуяа Z үеийн хэрэглэгчдийн дуртай ТикТок дээр хит болж чаджээ.
Тус брэндийн бүтээгдэхүүнүүд 3.50-аас 28.90 ам.долларын хооронд жижиглэн худалдаалагдаж байгаа бөгөөд ихэнх бүтээгдэхүүний үнэ 10 доллараас доош үнэтэй байдаг.

The Ordinary нь 2017 он гэхэд хамгийн алдартай арьс арчилгааны брэндүүдийн нэг болж чадсан бөгөөд түүний алдартай болсон нь арьс арчилгааны үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг сайтар судалсантай, бага үнийг баримталдагтай нь холбоотой. Түүний толгой компани болох Deciem нь бусад олон гоо сайхны брэндүүдийг эзэмшдэг бөгөөд нийт 300 орчим бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Монголд арьс арчилгааг хийж эхлэж байгаа хүмүүс бараг л бүгд The Ordinary брэндийн аль нэг бүтээгдэхүүнийг skincare routine-дээ багтаасан байдаг.

©️Amebeauties

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Amebeauties posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram