Бясалгал Иог

Бясалгал Иог Эрүүл мэнд, Эрч хүч, Дотоод амар амгалан гайхамшгаа нээ

27/05/2021

Шим тэжээллэг хоол хүнс хэрэглэдэг, дасгал сургуулилт тогтмол хийдэг, мөн хамтран ажиллагч хүмүүс дундаа боломжийн харилцаатай байх. Ажил дээрээ амжилт гаргамаар байвч Асуудал юунд байна вэ гэхээр, хүн бүрийн амжилтын төлөө урагш алхах алхаа ижилхэн байдагт л юм. Тэгвэл энэ баригдмал хайрцаган доторхоос өөр өрсөлдөөний нэгэн нууц аргыг танд толилуулъя. Энэ бол Бясалгал хийх юм. Бясалгал хийх нь Төвдийн ууланд гараад лам бол гэсэн үг ерөөс биш. Бясалгах процесс нь хүний биеийн эрүүл мэнд болоод анхаарал төвлөрөлтөнд маш сайн нөлөөтэй. Ялангуяа сэтгэлийн түгшүүрт байдал, стрессдэх явдлыг бууруулж, бие сэтгэлийг тайвшруулж, ажлын эргэн тойронд үүссэн төвөгтэй асуудлууд дээрээ бус чухал гэсэн зүйлүүд дээрээ анхаарлаа хандуулахад тусалдаг. Мөн өдөрт бидний тархинд орж ирдэг хэрэгтэй, хэрэггүй хэдэн мянган бодлоос ангижрахад тустай.

27/05/2021

Бясалгал Амьдралын Цэнэг 🍀

Учир шалтгааны хэлхээнээс гэтлэхийн тулд  би бясалгал хийдэг юмУчрал хагацлын тойргоос чөлөөлөгдөхийн тулд би бясалгалыг...
26/05/2021

Учир шалтгааны хэлхээнээс гэтлэхийн тулд би бясалгал хийдэг юм
Учрал хагацлын тойргоос чөлөөлөгдөхийн тулд би бясалгалыг дадуулдаг юм
Мэдлэгийн гав гинжнээс салахын тулд би бясалгал хийдэг юм
Мэдрэхүйн уяа хүлээснээс ангижрахын тулд би бясалгалыг дадуулдаг юм
Хэнээс ч юунаас ч хамааралгүй болохын тулд л би бясалгалыг хийдэг юм
Хээрийн салхи шиг эрх чөлөөтэй болохын тулд л би бясалгалыг дадуулдаг юм
Үйлийн үрийн хэлхээнээс гэтлэхийн тулд би бясалгал хийдэг
Үзэл онолын маргаанаас чөлөөлөгдөхийн тулд би бясалгалыг дадуулдаг юм
Сүжиг сэжигийн хамаарлаас ангижрахын тулд би бясалгал хийдэг юм
Сүүдэр гэрлийн үзэгдлээс салахын тулд би бясалгалыг дадуулдаг юм
Өнгөнөөс ч хэлбэрээс ч хамааралгүй болохын тулд би бясалгал хийдэг юм
Өнө мөнхийн оршихуйдоо нэгдэхийн тулд би бясалгалыг дадуулдаг юм

Бүх зүйл өөрөөс эхлэнэ, бодол сэтгэлээ удирдаж дотоод эрчим хүчээ гаргаж тайван аз жаргалтай амьдрахад Бясалгал суурь бо...
26/05/2021

Бүх зүйл өөрөөс эхлэнэ, бодол сэтгэлээ удирдаж дотоод эрчим хүчээ гаргаж тайван аз жаргалтай амьдрахад Бясалгал суурь болж өгнө 💚😇🙏
Бясалгал хийхийн ач тус:
✅Гүнзгий амралт болно
✅Сэтгэлийн амар амгалан тайвшрал
✅Өөрийгөө сэтгэлийн дарамтнаас чөлөөлдөг
✅Бие уян налархай болдог
✅Хүчээ мэдэрдэг
✅Дотоод амар амгаланг олно
✅Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ
✅Төвлөрөлт сайжирна
✅Ой тогтоолт сайжирна

17/07/2018

おうちヨガを習慣にしていきましょう!

Бясалгах хийхийн 12 ач тус:Орчин үед хүмүүс бясалгалын ач тусыг мэдэх тусам бясалгал хийх хүмүүсийн тоо дагаад нэмэгдэж ...
06/05/2018

Бясалгах хийхийн 12 ач тус:
Орчин үед хүмүүс бясалгалын ач тусыг мэдэх тусам бясалгал хийх хүмүүсийн тоо дагаад нэмэгдэж байна. Бясалгал нь өөрийн бодлоо маш сайн төвлөрүүлж сурах нэгэн төрлийн дадал зуршил юм. Бясалгал хийж зөвхөн төвлөрч сурахаас гадна, орчин тойрондоо юу болж өнгөрч буйг сайн мэдэх буюу awareness - ийг хөгжүүлж болно, мөн үүнтэй зэрэгцээд стрэсс, уур бухимдал гэх мэт сэтгэл зүйн тогтворгүй байдлуудыг маш үр дүнтэй засаж болдгийг эрдэмтэд тогтоосон байдаг.
За ингээд 12 ач тусын талаар хэлье:
1. Стресс дарна
Стрессийг дарах маш олон аргууд байж болох ч, хамгийн найдвартай арга бол бясалгал юм. Хүн стрессд автсанаар шөнө унтаж чадахгүй байх, нойр хүрэхгүй байх, сэтгэл санаа үргэлж гутранга байдал орох, даралт ихсэх, мөн сэтгэн бодох чадварт муугаар нөлөөлдөг. Эрдэмтэд 1300 гаруй стресс, уур бухимдалын янз бүрийн түвшинтэй хүмүүсийг цуцлуулан бясалгал хийлгүүлж судалгаа авахад, стресстэй хүнд ялгардаг дааврын хэмжээ огцом буурч байгааг олж ажиглажээ. Мөн үүнтэй төстэй маш олон судалгаа хийгдсэн бөгөөд стресийг дарах хамгийн сайн арга бол бясалгал гэдгийг батласан байна.
2. Сэтгэл санаа зовнил арилгах
8-н долоо хоногийн бясалгалын үр дүнд сэтгэл санаа гутрал, ямар нэгэн юманд оргүй санаа зовдог байдал алга болдог байна. Мөн айдас, сөрөг бодол, үргэлж өөрийн мэдэлгүй хийдэг муу буруу зуршилууд, айснаасаа болж өөрийн мэдэлгүй паникт орох гэх мэт тавгүй сэтгэл зүйн төлөвүүдийг арилгадаг. Мөн иогагаар хичээллэсэн хүмүүсийн сэтгэл санаа тогтворжих хандлагатай байдаг боловч бясалгал илүү үр дүнтэй гэдгийг эрдэмтэд судлаж тогтоожээ.
3. Эерэг сэтгэл хөдлөл
Бясалгал хийж эхэлсэнээр таны сэтгэл санаа их амгалан тайван болж эхэлдэг. Мөн үүнийг дагаад таны амьдралыг үзэх үзэл их эерэг болдог. Ингэснээр бүх зүйлийн сайн талыг маш гярхай олж сурна гэсэн үг юм. Харин сэтгэл гутрал уур бухимдалтай хүн аль болох муу талыг нь хамгийн түрүүн харах гээд байдаг болчихдог. Хэрвээ амьдралыг гэгээлэгээр харж эхэлвэл амьдралийн сайхан аж жаргал, сайн сайхан бүхний амтийг мэдрэх боломжтой. Үүнийг дагалдаад таний сэтгэл хөдлөл хүртэл эерэг болж эхэлдэг ба ямар нэгэн уур бухимдал сөрөг сэтгэл хөдлөл огт үгүй болно. Энэ нь таныг өөртэй итгэлтэй маш амжилттай явах сайхан амьдрах хүн болгож хувиргаж чадах юм.
4. Өөртэй итгэх итгэл
Орчин үед хүн бүр өөртэй сэтгэл хангалуун бус байх зовлонг тодорхой хэмжээнд өдөр бүр амсаж явдаг билээ. Өөрийгөө толинд хараад царай муутай мэтээр бодоор, гоё биетэй биш байн, турах юмсан гэх мэтээр өөртэй сэтгэл хангалуун бус байдаг билээ. Харин бясалгалын үр дүнд сэтгэл хангалуун биш байх бодлийн уг үндэс өөрийгөө няцааж голох сэтгэлийг дарж чадна. Сэтгэл хангалуун бус байхад хүргэдэг сөрөг бодлуудыг үгүй хийснээр та өөртэй итгэлтэй үргэлж инээмсэглэсэн аз жаргал дүүрэн хүн болж хувирах юм.
5. Урт хугацааны төвлөрөл
Бид өнөөгийн энэ бужигнасан нийгэмд амидарч маш их стрестдэг. Үүний үр дүнд бид нарийн анхаарал төвлөрөх байдал маш сул болсон. Ажилаа хийж байхад элдэв янзын бодол толгойд эргэлдэж эцэс сүүлдээ өнөөх янз бүрийн бодолд автан юу хийж байснаа мартах ч үе бидэнд байдаг билээ. Бясалгал хийснээр та анхаарлаа маш сайн төвлөрүүлж сурах юм. Ингэснээр та ажилдаа амжилт гаргаж, хичээл сургуульдаа амжилттай сурах уг суурь нь болдог.
6. Ой санамжийг сайжруулах
Хүний анхаарал сайн төвлөрч сурсанаар ой санамж бас дагаад хөгждөг. Нас дээр гараад ирэхээр зөнөг залгах өвчин гэж бий. Бясалгал хийснээр та мартамхай бус, ой санамж сайтай, мөн өтөл насандаа зөнөглөхгүй сайхан насийг наслах боломж олгодог.
7. Бусдыг хайрлах сэтгэл
Дээр хэлж байснаар бясалгал хийсний үр дүнд хүний сэтгэл хөдлөл бодол бүгд эерэг болж хувирдаг. Үүний үр дүнд та эргэн тойрнийхон, хайрт гэр бүл, амраг садан, хайртай хүмүүсээ хайрлаж эхэлнэ. Энэ танийг энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн болгож хувиргах юм.
8. Ямар нэгэн донтолтын эсрэг
Орчин үед хүмүүс маш олон зүйлд бага, гүн хэмжээтэй донтож байна. Хамгийн аюултай донтолт бол мансууруулах бодис, архи, тамхи..., Бясалгалын нэгэн ач тус бол энэхүү хорт муу зуршил донтолтуудаас салж чадах сэтгэлээ удирдах чадварыг таньд олгодог.
Маш энгийн жишээ нь, бид орой болгон хөргөгчөө нээгээд идэх юм аваад идчихээд сүүлд нь шөнө юм идчихлээ одоо таргаландаа гэж их харамсдаг, харин бясалгал хийж дадсанаар та энэхүү зуршилаас амархан салах боломжтой.
9. Нойр сайн авах
Бид орой унтах цаг болхоор нойр хүрэхгүй шөнийн 2, 3н цаг болтол сэрүүн байдаг. Энэ нь бидний тархи огт зав чөлөөгүй маш олон зүйлийг бодож байгаагийн шинж юм. Хэрвээ бясалгал хийж анхаарлаа төвлөрүүлж сурсанаар энэхүү зовлонгоос бүрэн ангижирч, унтах цагтаа унтаж өглөөдөө сайхан амраад сэрэх боломжтой.
10. Ямар нэгэн өвчнийг даван туулах сэтгэл
Бидний биеийн аль нэг хэсэг өвдөх тухайн үед тархинд тодорхой хэсэг газрын үйл ажиллагаа нь идэвхиждэг байна. Эрдэмтдийн олж тогтоосноор бясалгал хийдэг, бясалгал хийдэггүй хүмүүс дээр өвдөлтийг хэрхэн давж туулах вэ гэдэг туршилт хийсэн байдаг. Туршилтийн хугацаанд бясалгал хийдэггүй хүмүүс өвдөлтийг огт давж чадаагүй ба харин бясалгал хийдэг хүмүүс төвөггүй даван гарсан байдаг.
11. Даралт буруулах
Сэтгэл санаа тогтворгүй байдлаар болж бидний даралт ихсэх, цаашлаад зүрхний өвчөн, артерийн судас нарийсах гэх мэт олон аюул бий. Эрдэмтэд 996 хүмүүсийг бясалгал хийлгэж цусны даралтийг хэмжиж үзхэд тодорхой хуцааны бясалгалын дараа тэдгээр хүмүүсийн цусны даралт тодорхой хэмжээнд буурсан байгааг олж илрүүлсэн.
12. Амьдралын зөв хэв маяг
Та хаа ч бясалгах боломжтой, ажилдаа явж байхдаа автобусанд, машиний арийн суудалд..., Бидний бие эрүүл бол хичнээн сайхан, хэрвээ бидний оюун бодол, сэтгэл мөн эрүүл байвал үүнээс сайхан зүйл гэж үгүй билээ.

Бясалгал бол ухаан бодлоо удирдаж сурах болон өөрөө өөртэйгөө зохицон оршиход маш хэрэгтэй арга билээ. Гэхдээ энэ ганцха...
11/03/2018

Бясалгал бол ухаан бодлоо удирдаж сурах болон өөрөө өөртэйгөө зохицон оршиход маш хэрэгтэй арга билээ. Гэхдээ энэ ганцхан давуу тал нь биш юм. Олон хүмүүс бясалгал хийдэг хүмүүсийн эгнээнд элсэх боллоо. Ингэх нь жимс уудаг цэвэрлэгээний эмчилгээ хийхтэй нэгэн адил загварлаг зүйл болж хувирчээ. Лондонгийн органик кафе болон жимсний бааруудын байнгын үйлчлүүлэгчийн хувьд би нэг биш удаа хажуу ширээний хүмүүсийн сохирхолтой яриаг чагнан сонсоход тэд "Чи Headspace гэдэг аппыг суулгаж амжсан уу?" эсвэл "Экхарт Толлегийн ямар номыг чи одоо уншиж байна вэ?" гэж ярьдаг.

Бодит үнэлгээ болон хувийн үзэл бодлуудаас гадна бясалгалд шинжлэх ухаанаар батлагдсан давуу талууд бий:

1. Аз жаргал. Бясалгал эерэг мэдрэмж бий болгож тэднийг улам ихэсгэхээс гадна стресс, депресс зэрэг түгшүүрээс ангижрахад тусалдаг. Илүү их бясалгах тусам бид улам бага түгших ба энэ нь тодорхой нейронон замуудын холбоосуудыг суллаж байгаатай холбоотой юм. Энэ нь бид, тархины урд дунд хэсгийнхээ "төвийн Би" гэх цэгийн мэдрэмжүүддээ нэг их анхаарал тавьдаггүйг илэрхийлдэг. Айдас, түгшүүр болон сэтгэл уналтанд яг үнэндээ тайван ба хөнгөн ханддаг гэсний үзүүлэлт юм.

2. Эрүүл мэнд. Байнгын бэлтгэл дархлааг сайжруулдаг ба өвчнийг намдааж эсийн түвшин дэх үрэвслийг бууруулахаас гадна Герберт Бенсоны судалгаагаар толгойн өвдөлтийн давталтыг 35 хувиар багасгадаг юм.

3. Биеэ удирдах чадвар. Бясалгал өөрийн ухаан бодлоо удирдахыг сургадаг ба ингэснээр элдэв муу зуршил болон аюултай донтолтыг даван туулахад тусалдаг юм. Саяхны Йельийн Их Сургуулийн хийсэн судалгааг харахад дөрвөн долоо хоногийн анхаарлаа төвлөрүүлэх хичээлийн дараа нийт суралцагчид доторх тамхи татдаг хүмүүсийн 90 хувь нь тамхиа багасгасан ба 35 хувь нь бүр мөсөн татгалзаж чаджээ.

4. Тархи. Бясалгал тархиний хөгшрөлтийг удаашруулахаас гадна ой санамжийг сайжруулдаг нь дасгалын үед гиппокампын бүрхүүл зузаарсантай холбоотой байдаг. Мөн тархины эд эс үржихийн зэрэгцээ эерэг мэдрэмжүүдийг төрүүлж, анхаарлыг төвлөрүүлж мөн сэтгэл зүйн тогтвортой байдлыг үүсгэдэг юм.

5. Хөдөлмөрийн бүтээмж. Хэдхэн хичээл дасгалын дараа л гэхэд дадлагжигч нарын анхаарал сайжирч, ачаалал ихтэй ажлыг гүйцэтгэх чадвар нэмэгдэж, урлагийн мэдрэмж нь хөгжиж мөн энгийн бус сэтгэлгээ нь дээшиллдэг юм. Саяхны Psychological Science-ийн хийсэн судалгааны үр дүнгээр хоёрхон долоо хоног бясалгал хийхэд төвлөрөх чадамж болон ой тогтоолтыг сайжруулахын зэрэгцээ шалгалтын үеэрх анхаарал сарнилтыг алга болгосон байна.

6. Нийгмийн амьдрал. Бясалгаснаар та ганцаардлыг мэдрэхгүй болж эргэн тойрны хүмүүсээ өрөвдөж, санаа тавих ба илүү нийтэч болно. National Institute of Health-ийн судалгааны үр дүн бясалгал эндорфины ялгаруулалтанд нөлөөлдөг ба ингэснээр өөртөө өгөх үнэлэмж ихэсдэг гэжээ. Харин Мадхав Гоялын судалгаа бясалгал депрессний эсрэг эмнүүдээс дутахааргүй үйлчилгээтэй болохыг тодорхойлжээ.

Бясалгал нь сэтгэлийн сайн төлөвүүдийг төлөвшүүлэх нэг арга юм. Үүнийг тухайн сэтгэлийн төлөвүүдийг зуршил болтол дахин ...
23/02/2018

Бясалгал нь сэтгэлийн сайн төлөвүүдийг төлөвшүүлэх нэг арга юм. Үүнийг тухайн сэтгэлийн төлөвүүдийг зуршил болтол дахин дахин төрүүлэх замаар хийдэг. Бие организмын хувьд бясалгал шинэ мэдрэхүйн замуудыг бий болгодог нь судалгаагаар батлагдаад байна.

Бясалгалын ач тус
Бясалгалаар төлөвшүүлж болох олон тустай сэтгэлийн төлөв байдлууд байдаг. Үүнд:

Илүү амгалан, стресс багатай
Илүү төвлөрөл сайтай, анхаарал сарнил багатай
Илүү тайван, сэтгэл зовнил багатай
Өөрийн талаар, амьдралын талаар, бусдын талаар илүү зөв ойлголттой
Асрал, энэрэл зэрэг эерэг сэтгэлийн хөдлөлүүдийг ихээр төрүүлдэг байх.
Бид бүгдээрээ сэтгэл илүү тайван, хангалуун, ухаан хурц байхыг хүсдэг. Стресстэй эсвэл сэтгэлийн сөрөг төлөв байдалд байвал бид баяр хөөргүй болдог. Энэ нь бидний эрүүл мэндэд муугаар нөлөөлж, бидний ажил мэргэжил, гэр бүлийн амьдрал, үерхэл нөхөрлөлд нөлөөлж болно.

Хэрэв стресс, бухимдлаас халширч байвал өөртөө тус болох үүднээс бясалгал гэх мэт аргуудыг судалж үзэж болох юм. Бясалгал сэтгэлийн сул талуудыг ямар нэг гаж нөлөөгүйгээр арилгах боломж олгодог.

Бясалгалд бодит хандлагаар хандах хэрэгтэй. Энэ нь эерэг үр дүнд хүрэхийн тулд хэрэглэдэг арга болохоос хормын зуур бүгдийг анагаадаг зүйл биш. Ямар ч үр дүнд дан ганц шалтгааны нөлөөгөөр бус харин олон арван шалтгаан, нөхцөлийн нөлөөгөөр бий болно. Жишээ нь: хэрэв бид цусны өндөр даралттай бол бясалгал мэдээж үүнд тус болж болно, гэвч хэрэв бид хоолны дэглэмээ өөрчилж, дасгал хөдөлгөөн хийж, зохих эмийг уувал үр дүн нь ялгаатай байх болно.

Бясалгал хийх олон аргууд байх ба тэд бүгд сэтгэлийг тайвшруулах тустай хэдий ч энэ нь бясалгалын гол зорилго биш. Мэдээ...
25/01/2018

Бясалгал хийх олон аргууд байх ба тэд бүгд сэтгэлийг тайвшруулах тустай хэдий ч энэ нь бясалгалын гол зорилго биш. Мэдээж эерэг сэтгэлийн төлөв байдлыг бий болгох бодитой ахиц гаргахын өмнө стрессийг бууруулах нь чухал бөгөөд Ажиглан бясалгах ба агуулан бясалгах гэсэн бясалгалын төрлүүдийг ээлжлэн хийхийн өмнө ихэвчлэн амьсгал дээрээ төвлөрөх аргаар сэтгэлийг амрааж, тайвшруулдаг.

Зарим үед “шинжлэх” гэж нэрлэдэг ажиглан бясалгах бясалгалаар асрах сэтгэл гэх мэт сэтгэлийн эерэг төлөвийг төлөвшүүлэхээр оролдож байгаа тохиолдолд учир шалтгааныг ойлгох шинжлэлийг ашиглана. Мөн ямар нэг нөхцөлийг шинжилж, түүний мөнх бус чанар гэх мэт, түүний талаарх зөв ойлголтонд хүрэхээр бясалгаж байгаа бол бас учир шалтгааныг ойлгох шинжлэлийг ашиглана. Эсвэл ердөө Бурханы дүр гэх мэт эерэг чанартай зүйлийг сэтгэлдээ бий болгох, түүнийг тодорхой дүрслэхийг оролдож болно.

Дараа нь агуулан бясалгах бясалгалд бид сэтгэлдээ төрүүлсэн эерэг төлөв байдлаа аль болох удаан хадгалах үүднээс дурдал, анхаарал (санамсар), төвлөрлийг (нэгэн үзүүрт сэтгэл) ашиглана. Эсвэл эдгээрийг сэтгэлдээ байгуулсан дүр зэрэг дээр төвлөрөх үүднээс ашиглаж болно.

Энэ хоёр бясалгалын төрлийг ээлжлэн хийнэ. Хүссэн сэтгэлийн эерэг төлөвийг сэтгэлдээ бий болгож, тодорхой дүрсэлсэн үед түүнийгээ агуулан байлгана; хэрэв энэ төлөв дээрх төвлөрөл суларч, эсвэл алдагдвал түүнийг дахин нэг удаа төрүүлж (бий болгож), тодруулж дүрсэлнэ.

Бясалгал өдөр тутмын амьдралд:Бясалгалын гол зорилго нь гэртээ дэвсгэр дээрээ сууж байх үедээ тайван, төвлөрсөн байж, бу...
17/12/2017

Бясалгал өдөр тутмын амьдралд:
Бясалгалын гол зорилго нь гэртээ дэвсгэр дээрээ сууж байх үедээ тайван, төвлөрсөн байж, бусдыг хайрлах сэтгэл төрүүлэх бус харин өөрсдийн өдөр тутмын амьдралд бодит нөлөө үзүүлэх явдал юм. Хэрэв бясалгалыг тогтмол хийвэл эерэг сэтгэл хөдлөлүүд бидний зуршил, өдөр шөнийн аль ч цагт, хэрэг болсон үед нь авч хэрэглэж чадах нэг зүйл болно. Цаашлаад илүү их бусдыг хайрласан, төвлөрсөн, тайван байдал нь ямар ч хичээл зүтгэлгүйгээр цаг үргэлж төрөх бидний мөн чанар, өөрийн нэг хэсэг болно.

Үнэхээр их уурлах, бухимдах үеүд гарах боловч тэр үед бидний хийх ёстой зүйл бол “Улам их бусдыг хайрладаг бай” хэмээн өөртөө сануулах явдал. Тогтмол бясалгал хийж сэтгэлийн ийм төлөв байдалд өөрийгөө дасгасан учраас бид түүнийг даруй төрүүлж чадна.

Хэн ч төгс төгөлдөр биш, бид бүгд өөрийн арилгахыг хүсэх ямар нэг муу зуршлыг өөрөөсөө олж чадна. Азаар тэдгээр зуршлууд бидний сэтгэлд арилшгүй байдлаар тогтсон бус харин өөрчлөх боломжтой зүйл байдаг.

Тэдгээрийг өөрчлөхөд хичээл зүтгэлээс өөр юу ч хэрэггүй. Бидний олонх нь чийрэгжүүлэх төвд хэдэн арван цагийг өнгөрүүлдэг ч бидний хамгийн чухал тал болох сэтгэлээ дасгалжуулахаа мартдаг. Энэ нь эхэндээ хэцүү байдаг ч бясалгалын бидний амьдралд үзүүлэх ач тусыг мэдэх үед сэтгэлтэйгээ ажиллах цаг гаргахдаа бид баяртай байдаг болно.

Address

Улаанбаатар хот Төв Гандангийн зүүн урд талд Шар ордоны 3давхарт ТЭНДОҮ ТӨВ
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Бясалгал Иог posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Бясалгал Иог:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram