УАУЭСНийгэмлэг

УАУЭСНийгэмлэг Уламжлалт Анагаах Ухааны Эмч Судлаачдын Нийгэмлэг

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ САЛБАРЫН "ЭМНЭЛЗҮЙ-2026" ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРЛЫН ЗАРМонгол улсын Хүний гавьяат эмч, МАУА-ийн гиш...
04/02/2026

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ САЛБАРЫН "ЭМНЭЛЗҮЙ-2026" ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРЛЫН ЗАР
Монгол улсын Хүний гавьяат эмч, МАУА-ийн гишүүн, АУ-ны доктор, профессор Намралын Төмөрбаатар багшийн нэрэмжит “Эмнэлзүй-2026” уламжлалт анагаах ухааны салбарын онол практикийн хурал болох тул эмч, эрдэмтэн, судлаач та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Хурлын зорилго:
Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан уламжлалт анагаах ухааны эмч нарын мэдлэг чадвар, туршлагыг харилцан солилцох, эмнэлзүйн шилдэг шийдэл, нотолгоонд суурилсан ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Хурлын тов:
Хэзээ: 2026 оны 03-р сарын 27-ны өдөр

Хаана: Чингис хаан үндэсний музейн хурлын танхимд

Материал хүлээн авах:
Хугацаа: 2026 оны 03-р сарын 11-ний 17:00 цаг хүртэл.

Илгээх хаяг: emnelzui.hural@gmail.com болон amarz98988833@gmail.com

Лавлах утас: 89007009, 99732617

03/02/2026

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ САЛБАРЫН "ЭМНЭЛЗҮЙ-2026" ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРЛЫН ЗАР
Монгол улсын Хүний гавьяат эмч, МАУА-ийн гишүүн, АУ-ны доктор, профессор Намралын Төмөрбаатар багшийн нэрэмжит “Эмнэлзүй-2026” уламжлалт анагаах ухааны салбарын онол практикийн хурал болох тул эмч, эрдэмтэн, судлаач та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Хурлын зорилго:
Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан уламжлалт анагаах ухааны эмч нарын мэдлэг чадвар, туршлагыг харилцан солилцох, эмнэлзүйн шилдэг шийдэл, нотолгоонд суурилсан ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Хурлын тов:
Хэзээ: 2026 оны 03-р сарын 27-ны өдөр

Хаана: Чингис хаан үндэсний музейн хурлын танхимд

Материал хүлээн авах:
Хугацаа: 2026 оны 03-р сарын 11-ний 17:00 цаг хүртэл.

Илгээх хаяг: emnelzui.hural@gmail.com болон amarz98988833@gmail.com

Лавлах утас: 89007009, 99732617, 98988833

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ EРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ ГАРЛАА.2026.01.16 өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  “Уламжлал...
16/01/2026

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ EРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ ГАРЛАА.
2026.01.16 өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх” зарлиг гаргалаа. Уг зарлиг нь монгол соёл, иргэншлийн аюулгүй байдал, хүн амын удмын санг хамгаалах, уламжлалт анагаах ухааны мэдлэг, өв соёлыг судлан шинжилж, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Улмаар уламжлалт анагаах ухааны онол, арга зүйд тулгуурлан иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилго бүхий Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болголоо. Үүнд:
✅Уламжлалт анагаахын салбарын бүтэц, зохион байгуулалт, тусламж үйлчилгээ, санхүүжилт, дэд бүтцийн хөгжлийг дэмжсэн хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх;
✅Уламжлалт анагаахын эх сурвалж, өвийг судлан шинжлэх, уламжлалт болон орчин цагийн анагаах ухааны нийцлийг тогтоох, дэвшилтэт технологи, их өгөгдөл, хиймэл оюунд суурилсан хөгжүүлэлт, инновацыг дэмжих, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэн оюуны өмчийн эрхийг хамгаалах;
✅Уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах, сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх, хүний нөөцийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх;
✅Уламжлалт эмийн түүхий эдийн тархац, нөөц, найрлага, үйлдлийг судлах, тарималжуулах, уламжлалт эм үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдлыг хангах, гадаад зах зээлд нийлүүлэх;
✅Уламжлалт анагаах ухааны мэдлэгт суурилсан эрүүл амьдрах хэв маяг, уламжлалт эмийн зохистой хэрэглээг ард иргэдэд хэвшүүлэх;
✅Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хяналт-шинжилгээ, үнэлгээний бүтэц, тогтолцоо бий болгох зэргээр ажиллах юм.
Ерөнхийлөгч мөн уламжлалт анагаах ухааны үнэт зүйл, өв соёлыг эрхэмлэн хамгаалах, судлан шинжлэх, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, сурталчлан таниулах, уламжлалт мэдлэгт суурилсан эрүүл аж төрөх ёсыг түгээн дэлгэрүүлэхийг эрүүл мэнд, боловсрол, эрдэм шинжилгээний байгууллага, хамт олон, эрдэмтэн судлаачдад уриаллаа.

31/12/2025
"Уламжлалт Анагаах Ухаан-2025" спортын бага наадам
21/11/2025

"Уламжлалт Анагаах Ухаан-2025" спортын бага наадам

"Уламжлалт Анагаах Ухаан-2025" тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагаа: Нийлбэр дүнгээр:Тэргүүн байр, цомын эзэн: УАУТХ...
21/11/2025

"Уламжлалт Анагаах Ухаан-2025" тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагаа: Нийлбэр дүнгээр:
Тэргүүн байр, цомын эзэн: УАУТХ-ийн баг
Хоёдугаар байр: АШУҮИС, МАУОУС, МАУТЭ
Гуравдугаар байр: Манба дацан, Бодь Сэтгэлтэн эмнэлэг

2025 оны зэргийн шалгалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уламжлалт анагаах ухааны салбарт УАУ болон зүү эмчилг...
23/10/2025

2025 оны зэргийн шалгалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уламжлалт анагаах ухааны салбарт УАУ болон зүү эмчилгээ судлалаар ахлах зэргийн эмч 31, тэргүүлэх зэргийн эмч 16, зөвлөх зэргийн эмч нэг төрөн гарлаа. Мөн 2 эмч тэргүүлэх зэргээ, 1 эмч ахлах зэргээ шинэчлэн тогтоолоо. Зэргээ хамгаалсан бүх эмч нартаа ажлын өндөр амжилтыг хүсэн eрөөe.

“УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН-2025” салбарын спортын бага наадмын эхний 2 өдрийн тэмцээний дараах үр дүн Маргааш ч жинхэнэ га...
11/10/2025

“УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН-2025” салбарын спортын бага наадмын эхний 2 өдрийн тэмцээний дараах үр дүн

Маргааш ч жинхэнэ гал гарах нь дээ

1. УАУТХ 39 оноо
2. АШУҮИС 40 оноо
3. Далд засал эмнэлэг 41 оноо

11/10/2025

“УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН-2025” салбарын тэмцээний 2025 оны 10-р сарын 11-ний буюу 2 дахь өдрийн тэмцээний үр дүн

Сагсан бөмбөг (эмэгтэй)

1. Авро мед, Анагаагч тун
2. Дархан, Эрдэнэт
3. АШУҮИС

ГАР БӨМБӨГ (Эрэгтэй)

1. Далд засал эмнэлэг
2. Өмнөговь УАБ
3. АШУҮИС

“УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН-2025” салбарын тэмцээний 2025 оны 10-р сарын 12-ны өдөр 8:00 цагт Сагсан бөмбөг (эрэгтэй) төрлө...
11/10/2025

“УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН-2025” салбарын тэмцээний 2025 оны 10-р сарын 12-ны өдөр 8:00 цагт Сагсан бөмбөг (эрэгтэй) төрлөөр эхэлнэ.
Баг тамирчид цагтаа цугларна уу.

“УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН-2025” салбарын тэмцээн 2025 оны 10-р сарын 12-ны өдөр 8:00 цагт  ВОЛЕЙБОЛ (эмэгтэй) төрлөөр эхэ...
11/10/2025

“УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН-2025” салбарын тэмцээн 2025 оны 10-р сарын 12-ны өдөр 8:00 цагт ВОЛЕЙБОЛ (эмэгтэй) төрлөөр эхэлнэ.
Баг тамирчид цагтаа цугларна уу.

Address

Ulaanbaatar
976

Telephone

+97699072705

Alerts

Be the first to know and let us send you an email when УАУЭСНийгэмлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share