GAPS diet Mongolia

GAPS diet Mongolia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from GAPS diet Mongolia, Nutritionist, Ulaanbaatar.

09/07/2025

Номын агуулгын товч танилцуулга видео хийж үзлээ 😉
Гэдэс ба сэтгэл зүйн хам шинж ном маань цахим ном болон Mbook дээр тавигдлаа. Та дараах линкээр орж захиалан унших боломжтой.
https://www.m-book.mn/gedes-ba-setgel-zuin-ham-shinj
Мөн түүнчлэн хэвлэмэл ном маань интэрном дээр (internom.mn) зарагдаж байгаа шүү. Онлайнаар захиалаад гэртээ хүргүүлээд авах боломжтой.
https://www.m-book.mn/gedes-ba-setgel-zuin-ham-shinj

📣📢 Зарлал 📢📣5 дугаар сарын 4-нд буюу энэ бүтэн сайн өдрийн 16 цагт зүүм сургалтаа хийхээр зарлаж байна. 3, 4-р сард номо...
02/05/2025

📣📢 Зарлал 📢📣
5 дугаар сарын 4-нд буюу энэ бүтэн сайн өдрийн 16 цагт зүүм сургалтаа хийхээр зарлаж байна. 3, 4-р сард номоо худалдан авсан хүмүүсээ энэхүү богино (40 минут) зүүм сургалтдаа урьж байна. ДМ-ээр "зүүм" гэж бичээд үлдээгээрэй, тухайн өдрөө зүүмд орох линкийг бичиж явуулна.

"Гэдэс ба сэтгэлзүйн хам шинж" номын зохиогч эмч Др.Кемпбеллийн 2020 хэвлэгдэн гарсан “Гэдэс ба бие физиологийн хам шинж” гэх энэхүү цэнхэр ном сүүлд гарсан ном учраас GAPS хоолны дэглэмийн үе шатнууд болон ямар тохиолдолд аль хэсгээс нь эхлэх гэх мэтчилэн хоолны дэглэмийг эхлүүлэх гэж байгаа хүмүүст гардаг зарим бэрхшээлүүдийг уян хатан болгож нэмж оруулсан байдаг. Тиймээс дэглэмийг зөв эхлүүлэхэд өгөх зарим мэдээлэл болон дэглэмийг хэрэгжүүлэхэд явцдаа олсон өөрийн туршлагаасаа та нартайгаа хуваалцахын тулд зүүм сургалтыг хийж байгаа юмаа.
• Гэдэс, хоол боловсруулахад үүссэн хор тархины үйл ажиллагаанд нөлөөлөх үед – Гэдэс ба сэтгэл зүйн хам шинж (шар ном)
• Биеийн бусад хэсэг нөлөөлсөн үед – Гэдэс ба бие физиологийн хам шинж (цэнхэр ном)
• Хоёр GAPS хам шинж үргэлж давхцдаг! Тиймээс ч энэхүү 2 тусдаа номонд орсон GAPS хоолны дэглэмд ялгаа байхгүй.

Таны хүүхэд аутизм, анхаарал дутмагшлийн хам шинж (ADHD) эсвэл хоол боловсруулах асуудалтай байна уу? "GAPS хоолны дэглэ...
24/04/2025

Таны хүүхэд аутизм, анхаарал дутмагшлийн хам шинж (ADHD) эсвэл хоол боловсруулах асуудалтай байна уу? "GAPS хоолны дэглэм" дэлхий даяар олон гэр бүлд байгалийн аргаар гэдсээ эдгээж, тархины үйл ажиллагаагаа дэмжихэд тусалсаар байна.
GAPS хоолны дэглэм бол зөвхөн хоолны дэглэм биш – энэ бол гэдэсний эрүүл мэндээр дамжуулан тархи сэтгэлзүйн үйл ажиллагааг дэмжих бүрэн хөтөлбөр юм.
Энэхүү аргачлалыг эмч Наташа Кемпбэлл- МакБрайд өөрийн аутизмтай хүүгээ эдгээх зорилгоор боловсруулсан бөгөөд одоо дэлхий даяар мянга мянган гэр бүлд тус болж байна.
Зохиогчийн танилцуулга болон илүү их мэдээллийг дараах бичлэгээс үзээрэй.
Энэ бичлэгт Наташа эмч өөрийн туршлага шинжлэх ухаанч тайлбаруудыг ойлгомжтой хэлбэрээр хуваалцсан байгаа.
https://youtu.be/Z_0NvcJZwa8?si=5Nf176rViSqz25TQ

Та энэ номоос юу олж авах вэ?

- Хоол боловсруулах асуудлын цаад шалтгааныг ойлгох
- Аутизм, Анхаарал дутмагшлийн хам шинж, хэл ярианы сааталтай хүүхдүүдэд туслах байгалийн аргууд
- Шим тэжээлт хоолны жор, шат дараалсан зөвлөмж
- Бие махбод, тархины эрүүл мэндийн уялдаа холбоо

Хүүхдийнхээ ирээдүйн төлөө нэг алхамыг та өнөөдрөөс хийж эхлээрэй.


#ЭрүүлГэдэсЭрүүлТархитай
#АутизмдНайдварБий
#ХүүхдэдЭэлтэйХооллолт
#БайгалийнАргаарЭдгээе
#Аутизм

https://youtu.be/Z_0NvcJZwa8?si=ZJiNV5RWGdM6--50

Help this channel grow! DONATE https://www.paypal.com/paypalme/lovemachines

20/03/2025

Хаврын урин өдрийн мэнд ;)
Дэлхийн Аутизмыг таниулах өдөр буюу 4 сарын 2-ны өдрийг угтаад “Гэдэс ба сэтгэл зүйн хам шинж” номоо 20% ийн хямдралыг 2 долоо хоног зарлаж байна. (хямдарсан үнэ – 68’800 төгрөг/хүргэлттэй)
Гэхдээ нэг шалгууртай.
Та манай пэйж хаягны өмнөх 2 нийтлэлийн аль нэгийг нь Аутизмтай холбоотой бүлгэм, чат бүлгэм болон бусад пэйжүүд дээр хуваалцаад, хуваалцсан зургаа манай мессэнжэрт явуулснаар энэхүү хямдралыг авах боломжтой болох юм. Харин номоо аль хэдийн авсан болон уншсан, GAPS хоолны дэглэмийг эхлүүлэх хүсэлтэй байгаа хүмүүс мөн адил манай постыг хуваалцснаар уг дэглэмийг яаж зөв хэрэгжүүлэхэд туслах нэмэлт мэдээллийг өгөх Zoom хичээлд үнэгүй орох эрхийг олгоно.
Сэтгэл зүйн олон асуудлууд (аутизм, эпилепси, анхаарал дутмагшил, дислекси) бие махбодод болж буй асуудалтай яаж холбогдоод улмаар ямар шинж тэмдэг илэрдэг, яаж гэдэс ба тархи мэдрэл уялдаатай ажилладаг болоод эдгээрийг хоолны дэглэм болон амьдралын хэв маягаа өөрчилснөөр анагаах аргачлалыг заасан болон хамгийн чухал нь эдгээж болдог гэсэн итгэл найдвар болон мэдлэгийг багтаасан ном байдаг гэдгийг нийгэмдээ хуваалцаж мэдээлэл хүргэх нь маш том тус юм шүү. Мөн энэ ном маань эдгээр өвчлөлөөс яаж сэргийлэх тухай байдаг ба бага насны хүүхдийнхээ оношийг хүлээн харзнаж эргэлзэж цаг алдалгүй эхлүүлж болохоор хоолны дэглэм болон авах арга хэмжээнүүдийг зөвлөдөг учраас бор хоолонд хүүхдийг оруулахаас эхлээд нярай хөхүүл гэх мэт бүх л хүүхдүүд болон хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа хүмүүст ч маш тустай мэдээллийг агуулсан байдаг байгаа шүү.
Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

12/03/2025

Гэдэс ба сэтгэл зүйн ном маань худалдаанд гарсны дараа GAPS хоолны дэглэмийг хэрхэн зөв дагаж мөрдөх тухай нэмэлт мэдээлэл өгөх үүрэг болон хариуцлагын үүднээс сар болгон Zoom сургалт хийж байхаар төлөвлөснийхөө дагуу энэ сарын уулзалтаа зарлаж байна.

"Zoom" сургалтын тухай
Хэнд хамаарах: “Гэдэс ба сэтгэл зүйн хам шинж” номыг уншсан болон “GAPS” дэглэмний тодорхой хэмжээний ойлголттой бөгөөд хоолны дэглэмийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа мөн дэглэмийг эхлүүлээд явж байгаа боловч хүндрэл асуудлууд гарч байгаа хүмүүст нэмэлт мэдээлэл олгох зорилготой.
Хэзээ: 3 сарын 16-нд 16 цагт
Үргэлжлэх хугацаа: 1 цаг
Агуулга:
- GAPS хоолны дэглэмийн үе шатнуудын дэлгэрэнгүй танилцуулга болон дэглэмийн үндсэн цэсэнд ордог хоолны жорууд
- Хоолны дэглэмийн үед гарах хүндрэлүүдийг даван гарах аргууд
- Хоргүйжүүлэлт болон амьдралын хэв маяг
- Нэмэлт амин дэмийн сонголт хийх аргууд
- Асуулт хариулт
Төлбөр - 10000 төгрөг. Бүртгэлийн төлбөрийг ХХБ 474064485 Смартфүүд ХХК-ны дансанд хийж, гүйлгээний утган дээр имэйл хаяг болон утасны дугаараа бичнэ. Zoom meeting ийн линк имэйл хаягруу очсноор бүртгэл баталгаажна.

10/03/2025

Гэдэс ба сэтгэл зүйн хам шинж номын хэсгээс, Хуудас 126

Нэгэн ээжийн захидал (2003 оны 11-р сарын 23)

Уокер гурван ой, зургаан сартай байх үедээ хүнд хэлбэрийн аутизм болон хөдөлгөөний бэрхшээлтэй гэж оношлогдсон. Хүү минь огт үг хэлдэггүй байсан тул нарийн мэргэжлийн эмч нар түүнийг хэзээ ч ярихгүй байж магадгүй гэцгээж байв.
Бид судлаачдын зөвлөгөөг дагаж, хүүгээ цавуулаг, касейнгүй хоолны дэглэмд оруулсан. Тодорхой үр дүнд хүрсэн ч өөр хийж чадах юу л байна бүгдийг хиймээр байлаа. Уокерын хоол тэжээлийн төлөвлөгөөний талаар тантай (Доктор Наташа Кампбелл) зөвлөлдсөний дараа эрүүл хүнс хэрэглэж эхэлсэн ч хүүгийн минь гэдэс эдгэхэд маш их хугацаа орох юм байна гэдгийг бид ойлгосон билээ! Хамгийн хачирхалтай нь бид өөрсдийгөө харьцангуй эрүүл мэнддээ анхаардаг айл гэж үздэг байсан юм. Хоолныхоо дэглэмд дүн шинжилгээ хийгээд үзтэл бид боловсруулсан, химийн бодистой, бэлэн бүтээгдэхүүн иддэг болохоо даруй ойлгосон. Бид таны зөвлөгөөг дагаж, хоол хүнсийг байгалийн, боловсруулаагүй байдлаар хэрэглэж эхэлсэн бөгөөд хүүд минь бараг тэр дороо, нүдэн дээр л өөрчлөлтүүд гарч байлаа. Хэдхэн долоо хоногийн дотор Уокер анхны өгүүлбэрээ хэлсэн бөгөөд бидний туулж өнгөрүүлсэн явдал түүх болж үлджээ!
Таны бидэнд өгсөн хоол тэжээлийн зөвлөгөө Уокерыг эдгэрэхэд үнэлж баршгүй дэм болсон шүү.
Өдгөө миний хүү (одоо 5 настай) ерөнхий боловсролын сургуульд сурч, олон найз нөхөдтэй болсон болохоор би “эдгэсэн” гэдэг үгийг энд ашиглав. Үнэндээ хүү минь тун нийтэч болсон шүү! Хэвийн суралцахын сацуу аутизм болон хөдөлгөөний бэрхшээл нь бараг мэдэгдэхгүй байгаа!! Уокерыг 2 жилийн өмнө мэддэг байсан хүн энэ “өөрчлөлт”-д итгэхгүй дээ. Ямар ч сэтгэл хөдлөлгүй, ертөнцөөс тасарсан хүү яаж өнөөдрийнх шиг болж болдог байна аа? Үнэхээр гайхалтай. Өдгөө намайг “хоолны дэглэм ба хоол тэжээл”-ийн талаар ярихад хоол хүнс хүнд ингэж нөлөөлж болдог гэдгийг хүмүүс сайн ойлгодоггүй. Нээрээ л бидний туулсан зүйлийг нүдээрээ хараагүй хүн хүүгийн минь ид шидийн мэт эдгэрэлтийг ойлгоход хэцүү л дээ!
Аутизм, АДЭ, АДХХЭ гэх мэт өвчтэй хүүхдэд зориулсан тусгай хоолны дэглэмийн талаар бичсэн ном олон ч (би бүгдийг нь уншсан) таны Уокерт санал болгосон хоол тэжээлийн зөвлөгөөтэй ижил төстэй ном надад таараагүй билээ. Үнэндээ тэдгээр номын ихэнх нь Уокерт маш их хор хөнөөл учруулахуйц хоол хүнсийг зөвлөдөг гэдгийг мэдэж авсан. Глютенгүй, касейнгүй хоолны дэглэмийн талаар тусгайлан ярьдаг хуучны судалгаа бол зөвхөн мөсөн уулын орой төдий юм. Яригдаагүй маш олон зүйл бий! Энэ зөвлөгөөг дагаж, өөр олон хортой бодис агуулсан "боловсруулсан" глютен, касейнгүй бүтээгдэхүүн худалдан авч байгаа олон гэр бүлийг хараад би маш их бухимддаг. Чихэргүй кола болон төмсний чипсийг глютенгүй, касейнгүй гэдгийг мэдээд баярлаж, бөөнөөр нь худалдаж авдаг эцэг эхчүүд тэд шүү дээ. Пфф!

Холли Бранч,
Уокерын ээж
Суррей, Их Британи

Энэ ээжийн дурдсанчлан GAPS хоолны дэглэм бол зөвхөн касейн глютенийг хасаж хориглосон энгийн дэглэм биш юм. Уг хоолны дэглэм маань бүхэлдээ гэдсийг эмчилж улмаар хүний өөрийн дархлаа болон хоргүйжүүлэх системийг дахин сэргээж эрүүлжүүлснээр байгалийн аргаар бүтэн бие болон тархины хорт бодисыг зайлуулж цэвэрлэх эмчилгээний дэглэм юм.

Номоо захиалж уншсан болон GAPS хоолны дэглэмтэй илүү дэлгэрэнгүй танилцахыг хүсэж байгаа хүмүүс Zoom-ээр холбогдон зөвхөн хоолны дэглэмийн талаар танилцуулах сургалтанд суухыг урьж байна.

Ном захиалах болон Zoom сургалтанд суух хүсэлтэй хүмүүс чатаар холбогдоно уу.

04/10/2024

“Гэдэс ба сэтгэл зүйн хам шинж” ном маань худалдаанд гараад дөнгөж 1 сар болж байна. Энэ богино хугацаанд маш олон хүргэлтээр авах хүсэлт ирж би өөрөө тэр болгонд хариу өгөхийг хичээсэн боловч зарим нэгнийг орхигдуулсан бол уучлалт хүсье.
Тиймээс номоо та бүхэндээ хүртээмжтэй мөн ашигтай байлгах үүднээс TPPP kids пэйжтэй хамтарч ажиллахаар боллоо. Хүргэлт багтсан үнэ нь 86000 төгрөг байх юм.
Интэрномын салбаруудад мөн 86000 төгрөгөөр зарагдаж байгаа шүү.

Жич: Нээлтийн хямдрал гэж танил найзуудынхаа дэлгүүрт түр тавигдсан номнууд дууссан. Албан ёсны эрхтэйгээр орчуулан борлуулж байгаа болохоор бүх зарагдаж байгаа гэрээ болон үнийн дүн уг номын зохиогчтой хийсэн гэрээний дагуу дэлгэрэнгүй танилцуулж явдаг учир цаашид хямдралыг үргэлжлүүлэх боломжгүй.

Цаашид манай энэ пэйж маань номын худалдаа болон захиалга авахгүй харин хаана зарагдаж байгаа болон хийхээр төлөвлөж байгаа сургалт үйл ажиллагааны талаар мэдээлэл орж байх учраас манай пэйжийг дагаад мэдээллээ авч байгаарай гэж хүсэж байна.

Хүндэтгэсэн: GAPS certified coach Д. Саруул 🤗

30/09/2024

Номын маань хямдралтай худалдаа энэ долоо хоногт дуусна. Зөвхөн их наяд худалдааны төвийн 3 давхар 324 тоот дэлгүүр дээр үлдэгдэл байгаа юм байна шүү.
Хүргэлт бол үндсэн үнээрээ хийгдэнэ. 86000₮. Мөн 10 сарын 1ээс Интэрномын агуулахад нэмэлт очно. 🤗

Send a message to learn more

“Gut and Psychology Syndrome” буюу товчилсон нэршилээрээ “GAPS” хоолны дэглэм гэдгээрээ дэлхийд танигдсан номыг албан ёс...
07/09/2024

“Gut and Psychology Syndrome” буюу товчилсон нэршилээрээ “GAPS” хоолны дэглэм гэдгээрээ дэлхийд танигдсан номыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлээр орчуулагдан хүргэж байна. “Гэдэс ба Сэтгэл зүйн хам шинж” ном дэлхийн 22 хэл дээр орчуулагдан 300’000 гаруй хувь борлуулагдсан бөгөөд номын маань зохиогч Доктор Наташа Кэмпбелл-МакБрайд нь 1984 онд ОХУ-ын Башкирийн Анагаах ухааны их сургуулийг Анагаах ухааны доктор мэргэжлээр төгссөн. Удаах жилүүдэд нь тэрээр тархи мэдрэлийн чиглэлээр аспирантурын зэрэг хамгаалсан. Тархи, мэдрэлийн эмчээр таван жил, тархи мэдрэлийн мэс засалчаар гурван жил ажилласны дараа Др.МакБрайд гэр бүл зохиож, Их Британи руу нүүжээ. Энэ үед Др.МакБрайд сэтгэц мэдрэлийн эмгэг, хоол тэжээлийн хоорондын хамаарлын тухай онолоо боловсруулж, Их Британийн Шеффилдийн их сургуульд Хоол шим тэжээлийн анагаах ухааны магистр зэрэг хамгаалсан. Тэрээр хоол шим тэжээлийн хандлагыг эмчилгээний арга болгон ашиглах чиглэлээр мэргэшсэн бөгөөд суралцах чадваргүй болон бусад сэтгэцийн эмгэгтэй хүүхэд, насанд хүрэгчид, түүнчлэн хоол боловсруулах эрхтний болон дархлааны эмгэгтэй хүүхэд, насанд хүрэгчдийг эмчлэх чиглэлээр дэлхийд тэргүүлэгч мэргэжилтнүүдийн нэг юм.
Др. Наташа Кэмпбелл Макбрайд 1998 онд “Кембриж шим тэжээлийн клиник”-ийг үүсгэн байгуулсан байдаг. Хүнд хэлбэрийн суралцахуйн бэрхшээлтэй буюу аутизмтай хүүхдээ бүрэн эдгээсэн эхийн хувьд бусад эцэг эхчүүдэд тулгардаг бэрхшээлийг ойлгон мэдэрч тэдгээр гэр бүлүүдэд туслахад ихэнх цагаа зориулжээ. Мөн тэрээр хүүхэд, насанд хүрэгчид хөгжлийн бэрхшээлээ даван туулахад шим тэжээл нэн чухал үүрэг гүйцэтгэдгийг ухаарч, пробиотикийн хэрэглээг түүчээлсэн билээ.
Gut and Psychology Syndrome (Гэдэс ба сэтгэл зүйн хам шинж) ном нь 2004 онд анх хэвлэгдсэн бөгөөд 2010 оны шинэчлэн өргөтгөсөн хэвлэлийг монгол хэлнээ орчуулан та бүхэндээ хүргэж байна. Аутизм, хөгжлийн бэрхшээл болон бусад сэтгэц мэдрэлийн эмгэгтэй хүмүүсийн гэдэс хэрхэн ажилладаг, өвчилсөн гэдэс бие махбод төдийгүй тархины үйл ажиллагаанд хэрхэн ноцтой нөлөөлдөг зэрэг хоол тэжээлийн талаас нь эрдэм шинжилгээний судалгаатай жишээгээр толилуулахын зэрэгцээ байгалийн аргаар эмчилэх хоолны дэглэмээ танилцуулсан Др.Макбрайдын эхний бүтээлийг монгол хэлнээ орчуулан хүргэж байна.

Номын нээлтийн эхний сард хямдралтай худалдаалагдаж байна. Хямдралтай үнэ: 55’000 төгрөг.
Дараа сараас номын дэлгүүрүүдээр 86’000 төгрөгөөр борлуулагдах болно.

Хямдралтай худалдаалагдаж байгаа хаяг:

Их Наяд худалдааны төвийн 3 давхарт 324 тоот дэлгүүр

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when GAPS diet Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to GAPS diet Mongolia:

Share

Category