Better You

Better You Өдөр бүр илүү сайжрахын төлөө! Өдөр бүр илүү сайн "би"-ийн төлөө урагшаа! Хамтдаа бүтээцгээе!

Сайн хүнийг гомдоох үед танд шууд хариу үйлдэл үзүүлэхгүй байж магадгүй.Тэд дуугаа өндөрсгөхгүй, буруутгасан ширүүн дүр ...
23/11/2024

Сайн хүнийг гомдоох үед танд шууд хариу үйлдэл үзүүлэхгүй байж магадгүй.

Тэд дуугаа өндөрсгөхгүй, буруутгасан ширүүн дүр зураг үзүүлэхгүй.

Тэд өвдөлтөө чимээгүйхэн тэсэж, чамтай харилцдаг байсан хандлагаа өөрчлөлгүй, халуун дулаан, энэрэнгүй сэтгэлээ хэвийн мэт харуулсаар байх болно.

Гэвч сэтгэлийнх нь гүнд ямар нэг зүйл өөрчлөгдсөн байдаг.
Тэд уур хилэнгээр биш, чимээгүйхэн энэ бүхнийг хүлээн зөвшөөрснөөр өөрийгөө чамаас холдуулж эхэлнэ.

Аажмаар тэд харилцаанд орон зайг бий болгож, огцом зай авалгүйгээр, алгуурханаар холдож, хэзээ ч эргэж харахгүйгээр орхин одно.

Тэд бол таныг маш өндрөөр үнэлж, танд гүн гүнзгий ямар чэргэлзээгүйгээр 100% итгэдэг хүмүүс.

Тэр итгэл бол эвдрэл биш, итгэлийн замхрал юм. Учир нь тэдэнд амар амгалангаа хамгаалахаас өөр зам үлдээгүй. 🕊️

Тэд эелдэг байхаа больж, эелдэг зан чанараа алдчихлаа гэсэн үг биш, тэд чамайг дахин хэзээ ч тийм сайхан байдлаар харахгүй гэсэн үг.

Сайхан сэтгэлийг алдах нь нөхөж баршгүй зүйлийг алдах явдалаас ялгаагүй.

Тийм хүмүүсийг нандигна, учир нь тэд орхихоор шийдсэн бол тэр чигтээ орхино.

#хэмээжээ

🤍🕊️🖤

Энэ бол үнэн үг, сайн хүмүүс бидэнтэй тэр болгон тааралдахгүй. Хэрвээ ямар нэгэн сайхан зүйл үргэлж мэдэрдэг хэн нэгэн чамд байдаг бол тийм хүмүүсээ нандигнаж яваарай.
Хатуу ширүүн энэ хорвоод сайн хүний сайхан сэтгэлд бид дулаацдагдаа.


Suvdaa's Coaching
ДОТООД АЖИГЛАЛТ・СЭТГЭЛ ЭДГЭРЭЛ•ӨӨРИЙГӨӨ УХАМСАРЛАХУЙ

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Better You posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category