07/08/2025
Булимиа нервоза нь сэтгэцийн эмгэгийн оношлогоо, статистикийн гарын авлагад (DSM-5) хооллох эмгэг гэж тооцогддог. Энэ нь бүх насны, ямар ч хүнд нөлөөлж болно.
✅(binge) Хэт их идэх:
Хэт их идэх. Энэ үед хэмжээг хянах чадваргүй болно.
✅(Purge) Гадагшлуулах:
Гадагшлуулах үйлийг, жин нэмэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг. Үүнд: өөрөө өөрийгөө бөөлжүүлэх, туулгах эм, шээс хөөх эм болон бусад эмийг хэрэглэх, мацаг барих, хэт их дасгал, хийх дэглэм барих зэрэг орно.
Хоёр үндсэн шинж чанар нь 𝑩𝒊𝒏𝒈𝒆 болон 𝑷𝒖𝒓𝒈𝒆 хийх.
Булимиатай хүний шинж тэмдгүүд нь:
• Богино хугацаанд их хэмжээний хоол хүнс алга болох
•Угаалгын өрөө рүү ойр ойрхон явах, туулгах эм эсвэл шээс хөөх эмийг хэрэглэх, хэт их дасгал хийх, бөөлжих шинж тэмдэг байна.
•Сэтгэл санаа тогтворгүй байх, огцом өөрчлөгдөа
•Хүмүүсийн өмнө хоол идэхээс зайлсхийх
• Амин дэмийн дутагдалд орох
• Сарын тэмдэг алдагдах зэрэг олон шинж тэмдэг илэрч болно.
▶️Булимигийн физик шинж тэмдгүүд нь:
•Жингийн өөрчлөлт (дээш эсвэл доош хурдан хэлбэлзэнэ)
•Гарын ар тал гэмтэнэ (хүчлэн бөөлжиснөөс)
•Хуурайшсан, хэврэг үс
•Шүдний паалан элэгдэнэ
•Шүлсний булчирхайн эргэн тойронд хавдах (заримдаа "булими хацар" эсвэл "булими нүүр" /chipmunk cheek/ гэж нэрлэдэг)
▶️Булимиа нүүр /chipmunk cheek/
чихний нь урд байрлах шүлсний булчирхай (хацар) хавдаж эхэлдэг. Ингэснээр хацар нь хавдсан харагдана. Нүүрний хэлбэр өөрчлөгдөнө.
•Булимиа хацараас хэрхэн салах вэ
"булими хацар" -аас салахын тулд хүн өөрөө бөөлжихөө болих ёстой.
✅Урт хугацааны боломжит гаж нөлөөнд дараахь зүйлс орно.
•Зүрхний асуудал
•Ясны сийрэгжилтэд хүргэдэг ясны нягтрал бага болно
•Хоол боловсруулах эрхтний асуудал
•Бөөрний асуудал
•Улаан хоолой ба ходоодны асуудал
• Нүдний гэмтэл