26/05/2021
Эдгээр вебсайтууд руу зочлоод үзээрэй!🥰🙌🏻
🤩Анагаахын мэдлэг, мэдээллийг түгээдэг 5 ВЕБСАЙТ-ыг танилцуулж байна. 🤩
1. Чагнуур Chagnuur.mn
🩺Эмч мэргэжилтнүүдийн цахим сургалтын нэгдсэн сайт бөгөөд Эрүүл Мэндийн салбарынхны мэдвэл зохих мэдлэгүүдийг түгээж, кредиттэй сургалтуудыг явуулдагаараа тун онцлог юм.
Вебсайт руу зочлох:
http://www.chagnuur.mn/
2. Хан Академи Khan Academy
🧬"Бид бол хүн бүрт, хаана байхаас үл хамааран дэлхийн түвшний боловсролыг үнэ төлбөргүй олгох зорилготой ашгийн бус байгууллага" гэх тодотголтой уг сайтаас хими, биологи гэлтгүй бүх мэдлэгийг шууд хүлээн авах боломжтой.
Вебсайт руу зочлох: https://mn.khanacademy.org/
3. ErdeMED ErdeMED
💉Анагаах ухааныг шимтэн суралцаж, судалж байгаа оюутан, судлаач, эмч, анагаахын салбарын мэргэжилтнүүдэд зориулсан мэдлэг, мэдээллийн нэгдсэн сан юм.
Вебсайт руу зочлох: http://erdemed.com/
4. MEDWAY CONSULTING Medway - Анагаахын болон эмнэлгийн орчуулга, сургалт
💊Эмч мэргэжилтнүүд гэлтгүй анагаахын оюутнуудад зориулсан баталгаат эх сурвалж бүхий мэдээллийг оруулдаг ба Анагаахын чиглэлээр гадаадад суралцах хүсэлтэй бол зочлоорой.
Вебсайт руу зочлох: https://medway.consulting/
5. TomYo
🌱Монгол оюуныг Дэлхийд хүргэх зорилготой технологийн компани бөгөөд гадаадад анагаахын чиглэлээр суралцах хүсэлтэй хэн бүхэнд хэрэгтэй мэдээлэл, сургалтуудаар тун баялаг шүү.
Вебсайт руу зочлох: http://tomyo.mn/
🇲🇳👩⚕️🧑⚕️ АШУҮИС-д "Хүний их эмч", "Шүдний их эмч" мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт суралцах хүсэлтэй хүн бүрт зориулсан онлайн хөтөлбөрийн бүртгэл эхэлснийг дуулгахад таатай байна. 🥳 Элсэхийг хүсвэл инстаграм хаягийг дагаарай.
💫 💫