IN:IN by Munguu

IN:IN by Munguu Өөрийгөө бүтээж яваа ээж
Сэтгэл зүй × Digital зам
Аажмаар, бодитоор 🤍

Цаг авах : 🔗 https://forms.gle/fuJ1nh7GLXgx3LtBA

23/05/2026

Сонгох боломжгүй юу? Таваг дүүрэн шүүслэг шинэхэн улаан алим танд өгөгдөх гээд хаалга онгойх зуур аль эртний дурсамж сэд...
27/03/2026

Сонгох боломжгүй юу?

Таваг дүүрэн шүүслэг шинэхэн улаан алим танд өгөгдөх гээд хаалга онгойх зуур аль эртний дурсамж сэдрэн орж ирэх нь тэр…

Ууттай олноос сонгон байж авсан алимаа ханцуйдаа шудраад хазтал яаг муудсан хэсгээр нь таарч хазаад ам дүүрэн гашуун оргиж бөөлжих шахсан үеэ дурсав… Ингээд л эргэлт буцалтгүй өнгөрсөндөө гацах үедээ өөрийгөө өнгө өнгөөр гоочлох нь … Тэр олон алимаас надад заавал тэр нь таардаг , ядаж байхад заавал муудсан хэсгээс нь хазаад байхдаа яах вэ дэ, өөдөөс тэр олон хүн харж байхад амнаасаа юм гаргаж хаях ямар тэнэг байсан гэж санана гээд л хөвөрч өгч

…. Энэхүү бодолд ээрэгдэх үед танд жимс авчирч яваа хүн хивсний ирмэгт бүдрэн шалаар нэг алим унах нь тэр… Та энэ үйл явдлыг захиалсан байж болох уу?

Хэрэв тэр дурсамжийг тэнд сөхөөгүй бол шинэхэн улаан алим хазлаад уулзалтаа амжилттай өндөрлөж шинэ төслөө эхлүүлэх байсан бол уу?

Эсвэл

Тээр би ч амттай алим амандаа хийх заяагүй юм доо… Уулзалтын турш итгэлгүй дүнсийсээр. Хурдхан харьж уулзалтын үеэр ээрч муураад булай болсон тухайгаа дахин дахин нухацтай бодохоор гарч одох уу?

Та сонгох боломжтой юу?

#бодолсэтгэл #холгүй #сонголт

Эргэцүүлэх үү9 настай жаахан хүүхэд “ Хангалтгүй хүүхэд “ гэж анх удаа сонсоод. Түүнийгээ эхэндээ хэдэн цаг бодно жаахан...
26/03/2026

Эргэцүүлэх үү

9 настай жаахан хүүхэд “ Хангалтгүй хүүхэд “ гэж анх удаа сонсоод. Түүнийгээ эхэндээ хэдэн цаг бодно жаахан гомдоод би тийм биш гэж тэмцдэг.

Өмнөхөөс арай хичээж дахин өөр оролдлого хийнэ. Энэ удаа гадаад төрхөөрөө шоглуулна.

Ичгүүр , уур , гутрал балчирхан биед нь дүрэлзэх болно. Энэ мэдрэмж нь өөрөөс нь салахгүй хэдэн цаг хэдэн өдөр эргэлдэнэ. . . Харин хэдэн жил өнгөрөхөд хэний ч бодол надад хамаагүй гэсэн зөвөөс бурууг салгах хүсэлгүй тэрсүүд зан төлөвшиж эсвэл хийсэн үйлдэл хэлсэн үг бүрийнхээ араас хүний харцнаас дальдарсан зүрхгүй нэгэн болдог.

Угтаан бол аль аль нь дотроо би хангалтгүй гэж хашхирч байгаа. Яаг энэ пянз эргэх шиг үйл явдал өдөр бүр өдөөгдөж 30 жилийг туулсан хойно … Одоо л энэ байдлаасаа гарах минь гэж бодох төдийд алга болдоггүй учиртай.

Өөрийгөө бас өрөөлийг үнэлж дүгнэхээсээ түрүүнд үргэлж гайхалтай онцгой байдлыг нь эхлээд анзаар . Энэ үед хэзээд хэлэх үг хийх үйлдэл чинь хурц хутга шиг өөрийг чинь бас өөр хэн нэгнийг гэмтээхгүй 📿💭

Үндэс Өнөөдрийн бичвэрийг би хэн нэгэнд мэдлэг мэдээлэл өгөхсөн гэж бичээгүй… Бидний харах өнцөг нүдэнд харагдах тэр амж...
25/03/2026

Үндэс

Өнөөдрийн бичвэрийг би хэн нэгэнд мэдлэг мэдээлэл өгөхсөн гэж бичээгүй…

Бидний харах өнцөг нүдэнд харагдах тэр амжилт ололт гээч нь илэрхий нэг л утгатай болсон шиг .

Харин мэддэг өнцгөөр нь мандал дээр харагдаж эхлэх хүртэл урган бэхжиж байгаа үндэс нь бөхөөс бөх, бат суурьтай соёолж байгаагаа дуулгах гэж л …

Миний ажлын арга барилд хэд хэдэн нандин техник байдаг юм л даа түүний нэг нь “ зохих арга барил сонгох” үе юм. Энэ нь тухайн хүний хүлээн авах боломжтой хэсэгт нь өөрчлөлтийн дохио илгээх процесс байдаг.

Би ухралгүй урагшилсаар бас ажилласаар байгаагаа дуулгаж мэнд мэдэх гэсэн юм ♥️

2026.03.25

27/12/2025

30 хоногийн өмнө
би өөрийгөө илүү тод харах гэж
энэ аяллыг эхлүүлсэн.

Зарим өдөр амар байсан.
Зарим өдөр дуугүй тэсвэр шаардсан.
Гэхдээ би нэг зүйлийг
өөртөө үнэнчээр хийж чадсан.

👉 Эхэлсэн ажлаа
дуусгаж чадсан.

Өнөөдөр би
ямар нэгэн том амжилтаар биш,
харин
өөрийгөө орхилгүй
үргэлжлүүлж
сахилга баттай байсан
өөрөөрөө бахархаж байна.

Амжилт гэдэг чарлаан биш.
Өөрийгөө сонсож чадсан
дотоод шивнээ юм.


#СахилгаБат #ДотоодШивнээ
#ӨөрийгөөОрхихгүй

26/12/2025

25/12/2025

Дотрыг минь дулаацуулдаг зүйлдээ цаг гаргах жаргалтай🥰

#харилцаа

Address

Хан-Уул дүүрэг, Мишээл сити, М-3 , 710 тоот
Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when IN:IN by Munguu posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to IN:IN by Munguu:

Share

Category