25/06/2025
Инээвэл заавал уйлах ёстой юу?
Жаргахын тулд заавал тэвчих ёстой юу?
- Үсээн задгайлж нүүрэн будаад найзуудтайгаа инээлдмээр байна.
- Тэгээч… үгүй гэж хэлээгүй шүү дэ!!!
…Өглөөний цайгаа уулгаад , үлдээсэн хувцсаа угаагаад, нөхрийнхөө сэтгэлийг өргөөд , тайван амгалан суулгаад , өдрийн хоолыг нь бэлдээд , гадаа сайхан байгаа дээр хүүхдүүдээ агаар салхи залгиулаад , хөл гарыг нь тэнийлгээд , ядарсан дээр нь унтуулаад сэрэнгүүт нь хооллоод , овоолсон аягаа угаачхаад оройн сэрүүнд уулзана хө… эхлээд гялс оройн хоолоо хийгээдэхье. За байз юу хийх үү? Хүнс юу байгаа билээ. Чанах юм байгаа билүү? Юу вэ? Аягаа угаагаад байгаагүй билүү? За хурдхан угачихъя… гар хөл бадайраад мөлхөөгөөрөө ороо засаад мөөмдхийг нь мөөмдүүлээд орондоо нэг юм орлоо … эээ. Хамрыг нь цэвэрлээгүй байна… шалаа сайхан арчсан бол… өнөөдөр усанд оруулах өдөр нь байж… хумс хуруу нь ургаа да… маргааш өглөөнөөс нээрээ сонсдог ном эхлүүлнээ…
Энийг унших хүртэл хэцүү байна уу? Энэ юу ч биш . Эдгээрийг бүгдийг нь хийнэ -харин энд бичсэн магадгүй 10% нь байх дээрээс нь 24 цагийн асаргаатай хүүхдээ асардаг ЭЭЖ байгаа тэнд юу болдгийг хэрэв энд бичвэл та уншихаас ч ядрах болно…
Хүний амьдрал таны харж байгаагаас өөр…
Тиймээс:
- Өөдрөг байгаач
- Үсээ будаачээ
- Зүгээр байгаа дээрээ юм хийгээчээ
- Гарч орооч
- Гоёж гоодооч
- Сэргэлэн байгаач гэж хэнд ч битгий хэл.
Яаг үнэндээ олон цагаар явж сууя гэж боддоггүй юм шүү дэ. Өрх гэртээ үнэ цэнтэй өдөр бүтээж байгаагаа, үр хүүхдээ өсөж байгааг харахдаа хачин их баярладаг юм. Тиймдээ ч тэсэж биш хүчирхэгжиж туулсаар өдий хүрсэн юм.
Хүн өөрөө өөрийгөө хүчтэй байлгаж сурах тухай, хэнээс ч биш өөрөөсөө эрч хүч авдаг байх тухай энэ үед яриад хэрэггүй.
Гэр бүл гэдэг чинь арай өөр ойлголт тэнд “ Чамдаа баярлалаа” , “ Би туслах уу” , “ Хөөх ямар хөөрхөн юм бэ” гээд хэдхэн үг хэлээд насыг нь нэмээд , ядралыг нь дундлаад , сэтгэлийг нь дүүргээд, хайрыг нь оргилуулаад өгч чадахгүй юм бол ЯАГ ХАНЬ , ГЭР БҮЛ ГЭЖ ЮУ ЮМ?
Бид хамгийн энгийн зүйлээр жаргалаа бүтээхийг хүсдэггүй … зүгээр л зовох, зовоох дуртай юм шиг амьдардаг… Насаараа хайсан, хайж байгаа, хайх аз жаргал нь дотор нь байгааг бүгд МАРТЧИХСАН.
Инээвэл заавал уйлах ёстой юм биш.
Жаргахын тулд заавал тэвчих ёстой юм биш.
#АЗЖАРГАЛ #сэтгэлханамж #сэтгэлзүй