02/01/2026
#Уламжлалт анагаах ухаан “ #Хор”-ын өвчний бүлгээс.
Бид хор гэхээр түүнийг идэж уух зүйлсээс болдог хэмээн боддог.Одоогийн бидний амьсгалж буй агаар бол хор болоод хавдарын биеэ даасан шинэ төрөл зүйлийг хүртэл үүсгэж байна.
Хамрын нүх бол тархины үүд юм. Хорыг үнэрлэсэн, идсэн бол тунгалгаас цус-цуснаас мах-махнаас өөх-өөхнөөс яс-яснаас чөмөг-чөмгөнөөс дуслыг тус тус дамжин хорлохоос гадна өнгө сүрийг ч урвуулан зургаан үүдээр давж орно хэмээж.
#Хордсоныг шинжлэх 7 зүйл буй
1. Судлаар шинжихэд өвчний ялгавар гарахгүй
2. Шээсэр шинжихэд ч судал лугаа адил
3.Өвдөх байдал нь элдэв янзаар хувирна
4. Идэж уухдаа хэвийн боловч тамиргүй
5.Ходоод, элэг тэргүүтэн амгалангүй болж дагшуур хүрсэн мэт санагдана
6. Шалтгаангүйгээр гэнэт өвдөнө
7. Эмчилгээ хийгээгүй ч заримдаа сайжрах мэт санагдана
Ийм шинжүүд бараг хүн бүрт илрээд, өвчний онош тодрохгүй байгаа тохиолдлууд ихсэж байна. Мөн , ургамлын гаралтай эм, эмчилгээ хануур, шивүүр, 1 ургамлыг буцалгаж уух зэрэг нь өвчнийг улам хүндрүүлж эдгэрэхэд бэрхтэй болгодог ажээ.
By Алтангэрэл Сумъяа