Энэрэл эмнэлэг

Энэрэл эмнэлэг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Энэрэл эмнэлэг, Hospital, Ulaanbaatar.

Улаанбурхан бол маш хурдан тархдаг, аюултай халдварт өвчин Улаанбурханаар нас барж буй хүүхдүүдийн 90 орчим хувь нь 1 хү...
28/04/2026

Улаанбурхан бол маш хурдан тархдаг, аюултай халдварт өвчин
Улаанбурханаар нас барж буй хүүхдүүдийн 90 орчим хувь нь 1 хүртэлх насны, вакцин хийлгэх насанд хүрээгүй нярай хүүхдүүд байдаг.
Эдгээр хүүхдүүд өөрсдөө вакцин хийлгэх боломжгүй. Тэгвэл тэднийг хэн хамгаалах вэ?
- Бид. Дархлаатай хүн ам.
Дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүс халдвар авч, цааш дамжуулснаар хамгийн эмзэг бүлэг болох нярай хүүхдүүд өвчилж, хүндрэх, амь насанд хүрэх эрсдэл үүсдэг. Өөрөөр хэлбэл, вакцин хийлгэхгүй байх нь зөвхөн өөртөө биш, бусдад—ялангуяа хамгаалах боломжгүй хүүхдүүдэд эрсдэл бий болгож байна.
Иймээс:
- Улаанбурханы вакциндаа бүрэн хамрагдах
- Хүүхдийнхээ товлолт вакциныг хоцроолгүй хийлгэх
- Дутуу бол нөхөн дархлаажуулалтад хамруулах
гэсэн энгийн алхмууд нь нярай хүүхдийн амь насыг хамгаалж буй хамгийн том хамгаалалт юм.

27/04/2026

Гараа зөв угааж халдвараас сэргийлцгээе.

- ӨНӨӨДӨР | “УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭГ”-ИЙН ӨДӨР- “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ өнөө...
21/04/2026

- ӨНӨӨДӨР | “УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭГ”-ИЙН ӨДӨР

- “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ өнөөдөр /2026.04.22/ урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгооны чиглэлээр иргэдэд нээлттэй зохион байгуулагдаж байна.

Та дараах үйлчилгээнд хамрагдах боломжтой:
• Эмчийн үзлэг, зөвлөгөө
• Шинжилгээ, оношилгоо
• Эрүүл мэндийн мэдээлэл, сургалт
• Донорын үйлсийн сурталчилгаа

Эрүүл мэндээ хамгаалах хамгийн зөв алхам бол урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг юм.

Иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД УУЛЗАЦГААЯ

21/04/2026

ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ Э.ГАЛБАДРАХ: ХҮҮХДЭДЭЭ СКҮҮТЕР, СУРРОН АВЧ ӨГӨХ НЬ ТЭДНИЙГ АЮУЛ РУУ ТҮЛХЭЖ БУЙТАЙ ЯЛГААГҮЙ

- Зөвхөн 4-р сарын 10–20-ны хооронд цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопедтой холбоотой 102 осол, гэмтэл бүртгэгдсэн нь ноцтой дохио юм.

!!! Эдгээр хэрэгсэл нь унадаг дугуй биш:
* Скүүтер – 60 км/цаг хүртэл
* Суррон – 120 км/цаг хүртэл хурдалдаг.
- Ийм хурд, хүчин чадал нь хүүхдэд хэт өндөр эрсдэл дагуулдаг.
Эцэг эхчүүд ээ хүүхдийн тань амиас илүү үнэ цэнтэй гангараа хаана ч байхгүй гэдгийг санаж, насанд хүрээгүй хүүхдэдээ ийм төрлийн тээврийн хэрэгсэл унуулж, хэрэглүүлэхгүй байхыг анхааръя.

21/04/2026

- ӨНӨӨДӨР | Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн өдөр

Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж буй “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ өнөөдөр амжилттай болж, иргэд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд идэвхтэй хамрагдлаа.

- Эмчийн үзлэг, зөвлөгөө
- Шинжилгээ, оношилгоо
- Эрүүл мэндийн сургалт, мэдээлэл
- Донорын үйлсийн сурталчилгаа

- Эрүүл мэндээ хамгаалах хамгийн зөв алхам бол урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг юм.

- МАРГААШ | 2026.04.22
Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж буй “Уламжлалт анагаах ухааны нээлттэй хаалганы өдөрлөг” төв талбайд болно.

- УАУ-ы эмчийн үзлэг, оношилгоо
- Хувь хүний онцлогт тохирсон зөвлөгөө
- Эрүүл идээ ундааны соёл, амталгаа
- Урьдчилан сэргийлэх цогц мэдээлэл

- Иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна!

“ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” -Т ИРГЭН ТАНЫГ УРЬЖ БАЙНАМонгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 01 дүгээр...
18/04/2026

“ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” -Т ИРГЭН ТАНЫГ УРЬЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар “Монголын уламжлалт анагаах ухааны хөгжүүлэх тухай” зарлиг, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, иргэн төвтэй эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулна.
🩺 Өдөрлөгийн хүрээнд:
• Иргэдийг үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээнд хамруулж, эрт илрүүлгийг нэмэгдүүлнэ
• Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн үнэлгээ хийж, зөвлөгөө өгнө
• Уламжлалт анагаах ухааны идээ, ундаа, явдал мөрийн зохистой хэрэглээг ард иргэдэд таниулах
• Эрүүл амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх сургалт, мэдээлэл зохион байгуулна
Өнөөдөр нас баралтын 74%-ийг эзэлж буй халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх нь төрийн бодлогын тэргүүлэх чиглэл юм.
Хэзээ?
• 2026.04.20 – Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамир
• 2026.04.21 – Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг
• 2026.04.22 – Уламжлалт анагаах ухаан
Хаана?
•ЖАНЖИН СҮХБААТАРЫН ТАЛБАЙД
Тус өдөрлөгийг эрүүл мэндийн салбарын байгууллагууд болон холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулна.
Иргэн бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, эрүүл Монголын төлөө хамтдаа!

18/04/2026

ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРЧ, ЭРС ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА

Улаанбаатар хот орчимд 2026 оны 04 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө бага зэргийн бороо, 18-ны өдөр хур тунадас, 18-19-нд шилжих шөнө бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи секундэд 5-10 метр, 18-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, хур тунадас орохын өмнө шороон шуурга шуурч, агаарын температур эрс хүйтрэхийг ЦУОШГ-аас мэдээллээ.

Иймд
-Онцын шаардлагагүй бол орон нутагт зорчихгүй байх,
-Гэр, сууцны галлагааны аюулгүй байдлаа хангах,
-Угаарын хийн хордлогоос сэргийлж, утаа мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгах,
-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах,
-Гэр, байшин, сууц, хашааны бат бөх байдлыг шалгаж, хүчтэй салхины үед нурахаас сэргийлэх,
-Хүйтний эрч эрс нэмэгдэх тул дулаан хувцаслаж, осгохоос сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Нийгмийн хамгааллын тусгай төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх уулзалт зохион байгуулагдлааНийслэлийн Эрүүл Мэндийн Газры...
15/04/2026

Нийгмийн хамгааллын тусгай төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх уулзалт зохион байгуулагдлаа

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын харьяа “Энэрэл” эмнэлэг дээр Нийгмийн хамгааллын тусгай төвийн төлөөлөл хүрэлцэн ирж, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцаа холбоог сайжруулах чиглэлээр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уулзалтын үеэр хоёр байгууллагын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцож, тулгамдаж буй асуудлуудыг нээлттэй хэлэлцэн, шийдлийн гарцыг тодорхойллоо.
Цаашид талууд харилцан уялдаа холбоог сайжруулж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгдэв

Хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт рентген аппарат хүлээн авлааНийслэлийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйл...
14/04/2026

Хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт рентген аппарат хүлээн авлаа

Нийслэлийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт суурин дүрс оношилгооны рентген аппаратыг 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр манай эмнэлэг хүлээн авлаа.
Уг тоног төхөөрөмж нь БНХАУ-ын Сун Чин Лин сан-аас манай эмнэлэгт буцалтгүй тусламжаар олгож байгаа юм.
Хиймэл оюун ухаанд суурилсан энэхүү шинэ үеийн рентген аппарат нь өндөр нарийвчлалтай оношилгоо хийх, оношилгооны хугацааг богиносгох, эмчийн шийдвэр гаргалтыг дэмжих зэрэг давуу талтай юм.
Хүлээлгэн өгөх арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Х. Булгантуяа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н. Наранбаатар, “Энэрэл” эмнэлгийн дарга А.Сувдаа болон хоёр улсын холбогдох байгууллагуудын төлөөлөл, эмч, ажилтнууд оролцов.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Энэрэл эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Энэрэл эмнэлэг:

Share

Category