06/04/2026
Дуут бясалгал амжилттай явагдаж дүүрлээ.
Хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан 2 өдрийн бясалгалын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. ✨
Энэ удаагийн хөтөлбөрөөр томчууд маань өдөр тутмын завгүй хэмнэлээс түр холдон,
өөртөө цаг гаргаж, өөрийгөө хайрлахуйд суралцан,
дотоод ертөнц рүүгээ өнгийж, тулгарч буй асуудлуудтайгаа нүүр тулан давж туулах хүчийг бясалгалаар дамжуулан мэдэрлээ.
Харин бяцхан оролцогчид маань
дуут аяганы эмчилгээний зөөлөн долгионд тайвширч,
сэтгэл санаа, биеийн алжаалаа тайлж,
амар амгалан, тав тухтай мөчүүдийг мэдэрч чадсан юм 💛
Энэхүү 2 өдрийн үйл ажиллагаа нь
оролцогч бүрт өөр өөрийн онцгой мэдрэмж,
дотоод амар амгалан, эерэг энерги бэлэглэсэн
үнэтэй, дурсамжтай цаг хугацаа байлаа.
Цаг заваа зориулан оролцсон бүх оролцогчиддоо болон бясалгал удирдсан Charming club О.Хулан багшдаа гялайлаа!
Цаашид та бүхэнтэйгээ дахин олон сайхан хөтөлбөрөөр уулзах болно 🌿