Yoga with Suvd

Yoga with Suvd "Mind & Motion with Suvd" is a space for strength and serenity — where fitness meets yoga flow, and body meets mind.

Join me to build lasting energy, stretch with intention, and move with awareness. 💪🧘‍♀️
Move Smarter, Feel Stronger, Live Balanced 🌿

Hi everyone! 🙋🏻‍♀️Бас нэг өөрийнхөө хэрэглэдэг амьдралд хэрэгтэй аппаа танилцуулъя! 💵Money Manager (Money Mgr.) апп нь х...
09/11/2025

Hi everyone! 🙋🏻‍♀️

Бас нэг өөрийнхөө хэрэглэдэг амьдралд хэрэгтэй аппаа танилцуулъя! 💵
Money Manager (Money Mgr.) апп нь хувийн болон гэр бүлийн санхүүгээ ухаалгаар хянахад зориулагдсан, хамгийн нэр хүндтэй зардал, орлого бүртгэл, төсөвлөлтийн аппуудын нэг юм.👇



💰 Money Manager аппын гол давуу талууд:

1️⃣ Орох, гарах мөнгийг маш нарийн хянадаг
• Өдөр бүрийн орлого, зарлагаа төрөл тус бүрээр (хоол, тээвэр, гэр, фитнесс, аялал гэх мэт) бүртгэж чадна.
• Тухайн сар, долоо хоног, өдрийн тайлангаар хэр их зарцуулж байгаагаа шууд харна.
2️⃣ Автомат тайлан, график гаргадаг
• Зардал, орлогыг өнгөөр ялгасан график, хүснэгт хэлбэрээр харуулна.
• Ингэснээр ямар чиглэлд хамгийн их мөнгө зарцуулж байгаагаа хялбархан ойлгоно.
3️⃣ Төсөвлөлт хийх боломжтой
• Сарын эсвэл долоо хоногийн төсвөө тогтоогоод, хэтрэх үед анхааруулга өгнө.
• Санхүүгээ төлөвлөж сурхад тусалдаг.
4️⃣ Өрийн болон хөрөнгийн бүртгэлтэй
• Зээл, хадгаламж, дансны үлдэгдлээ нэг дороос хянах боломжтой.
• Мөн хэдий хэмжээний өртэй, үлдэгдэлтэй байгаагаа тодорхой харж чадна.
5️⃣ Cloud backup буюу үүлэн нөөцтэй
• Өгөгдөл чинь устахгүй, утсаа сольсон ч cloud-оос сэргээж болно.
6️⃣ Автомат данс холбох (Premium буюу төлбөртэй хувилбар)
• Зарим банк эсвэл карттай автоматаар холбогдож, гүйлгээг чинь автоматаар татаж бүртгэнэ.
7️⃣ Интерфэйс цэвэр, ойлгомжтой
• Дизайн энгийн, хэрэглэгчдэд зориулсан тайван өнгө, логик бүтэцтэй.
• Монгол хэрэглэгчдэд тохирох байдлаар англи хэл дээр хэрэглэхэд амархан.
8️⃣ Төрөл бүрийн валют дэмждэг
• Төгрөг, доллар, евро гээд олон валют нэг дор хослуулж ашиглаж болдог.
9️⃣ Өдөр бүрийн санхүүгийн дадал суулгахад тусалдаг
• Мөнгөний урсгалаа ойлгож, илүү ухаалгаар хэмнэх дадал бий болгоно.

Hi everyone!!Өөрийнхөө ашигладаг бас нэгэн аппыг танилцуулмаар байна.⸻Planfit — Таны хувийн дасгалжуулагч гар утсанд чин...
08/11/2025

Hi everyone!!
Өөрийнхөө ашигладаг бас нэгэн аппыг танилцуулмаар байна.



Planfit — Таны хувийн дасгалжуулагч гар утсанд чинь! 💪🏼

Фитнесст шинээр хөл тавьж буй хүн бүрээс эхлээд туршлагатай тамирчин хүртэл — бүгдэд зориулсан ухаалаг дасгалын туслах!
Анхлан хичээллэж буй хүмүүст юу хийхээ мэдэхгүй, ямар дасгалаас эхлэхээ, ямар дасгал үргэлжлүүлэн хийх, зөв техникээр хийх гэд бүгдийн заагаад өгчдөг хэрэглэхэд хялбар ойлгомжтой апп.
Planfit нь хиймэл оюун ухаанд суурилсан хувийн дасгалын апп бөгөөд таны зорилго, биеийн түвшин, орчин нөхцөлд тохирсон хөтөлбөрийг автоматаар боловсруулдаг.



🌟 Planfit-ийн гол давуу талууд:

1. AI хувийн дасгалжуулагчтай
– таны өгөгдөл, зорилго, түвшинд үндэслэн дасгалын хөтөлбөрийг автоматаар гаргадаг.
– хөдөлгөөнийг хиймэл оюун ухаан хянаж, зөв техник, байрлалд чиглүүлнэ.
2. Видео болон алхамчилсан заавартай
– бүх дасгалыг мэргэжлийн багш нарын хийж үзүүлсэн богино видео, тайлбартайгаар харуулдаг.
– анхлан суралцагчдад ойлгомжтой, дагахад амар.
3. Анхлан фитнесс эхэлж буй хүнд хамгийн тохиромжтой
– “анхан”, “дунд”, “ахисан” түвшинд тохируулсан хөтөлбөрүүдтэй.
– гэмтэх, хэт ачаалал авах, эрсдэлгүйгээр биеэ дасгах ухаалаг системтэй.
4. Гэртээ ч, зааланд ч ашиглах боломжтой
– тоног төхөөрөмжтэй болон зөвхөн өөрийн жингээр хийх дасгалуудыг санал болгодог.
– хаана ч, хэзээ ч фитнессээ орхихгүй.
5. Ахиц, үр дүнгээ хянах урам зоригтой систем
– хийсэн дасгал бүрээ бүртгэж, графикаар ахиц дэвшлээ хянадаг.
– өдөр бүр дасгал сануулах, зорилго сануулах функцтэй.
6. Булчингийн хөгжлийг тэнцвэржүүлнэ
– анхан шатныхны гаргадаг нийтлэг алдаа болох “нэг хэсгийг илүү ачаалах” байдлыг арилгаж, бүх булчинг жигд хөгжүүлдэг.
7. Хэрэглэхэд энгийн, загварлаг интерфэйстэй
– товч, ойлгомжтой, хэнд ч хялбар хэрэглээтэй орчин үеийн дизайн.
8. Мэдээж бас Apple-ийн Health апптай уялдаатай ажилладаг


🧘‍♀️ Товчхондоо:

Planfit бол таны хувийн фитнесс багш, дасгалын хөтөлбөр, ахиц хянагч, урам зориг өгөгч бүгдийг нэг дор багтаасан ухаалаг апп юм.
Хэрвээ та эрүүл, булчинлаг, эрч хүчтэй бие хүсэж байгаа бол — Planfit таны хамгийн сайн эхлэл!

https://www.facebook.com/share/p/12FM5cD22SY/?mibextid=wwXIfr
08/11/2025

https://www.facebook.com/share/p/12FM5cD22SY/?mibextid=wwXIfr

🧘‍♀️ Иогийн нээлттэй хичээлд урьж байна!
Нээлттэй хичээлд оролцоод 30% хямдралын эрх 🎁 бэлгэнд аваарай
Золоо багш маань төрсөн өдрийн баяраа 🎉🎉хуваалцаж үнэ төлбөргүй нээлттэй хичээл зарлаж байна‼️

Биеэ сэргээж, сэтгэлээ амраах амар амгалангийн аялалд таныг урьж байна.
Туршлага харгалзахгүй — шинэхэн ч бай, туршлагатай иогини ч бай, хамтдаа иогийн гайхамшгийг мэдэрцгээе!

📅 Огноо: 11 сарын 9; 16нд
🕒 Цаг: 09.00
📍 Байршил: Чингэлтэй дүүрэг 2-р хороо Бөмбөгөр худалдааны төвийн зүүн талд урт цагааны баруун талд 8 шарга төвийн (ногоон тагт)
7 давхарт 702 тоот
👚 Хувцаслалт: Тайван, сунгалт хийхэд тохиромжтой хувцас

Хичээлийг Золоо багш удирдан явуулна.
Эрүүл бие, амар тайван сэтгэл, эерэг энергиэ сэргээх энэ өдрийг бүү алдаарай!

📞 Бүртгүүлэх утас: 📲 88612825
💌 Суудлын тоо хязгаартай учраас та урьдчилан бүртгүүлснээр суудлаа баталгаажуулна.

🌟Манай төвд багшилж бсан Золжаргал багш маань Найман шаргын 7 давхарт байрлаж буй Yoga Bridge төв дээр хичээл орж эхэллэ...
04/11/2025

🌟Манай төвд багшилж бсан Золжаргал багш маань Найман шаргын 7 давхарт байрлаж буй Yoga Bridge төв дээр хичээл орж эхэллээ.
✅Даваа, Лхагва, Баасан гарагуудад
өглөө 7 цагаас иог зааж бна шүү 🪴
Та бүхэн утсаар холбогдоод бүртгүүлээрэй
📞88612825

Hi 🙋🏻‍♀️Фэйсбукийн найзууддаа хэрэгтэй байж магад гэсэн үүднээс өөрийнхөө ашиглаж бга идэж буй хоолоо тооцоолдог аппаа т...
09/10/2025

Hi 🙋🏻‍♀️

Фэйсбукийн найзууддаа хэрэгтэй байж магад гэсэн үүднээс өөрийнхөө ашиглаж бга идэж буй хоолоо тооцоолдог аппаа танилцуулах гэсэн юмаа.



Алимны хэлбэртэй YAZIO апп нь хоол хүнсний илчлэг, уураг, өөх тос, нүүрс усны хэрэглээг нарийн тооцоолдог апп. Эрүүл хооллолт, турах, булчингийн масс нэмэх, эсвэл зүгээр хоолны зуршлаа хянах зорилготой хүмүүст зориулагдсан.



YAZIO аппын гол давуу талууд

✅ Хоол хүнсний мэдээллийн том сан – Европ, Америк, Азийн олон мянган брэндийн бүтээгдэхүүнийг шууд скан хийгээд оруулж болдог, Монгол хоол ч бас бдаг юм бнлэ,
✅ Илчлэг болон макро тооцоолол – Өдөрт хэдэн калори идэж байгаа, уураг/өөх тос/нүүрс усны харьцааг автоматаар харуулна,
✅ Зорилго тохируулах боломжтой
• Турах
• Жин барих
• Булчингийн масс нэмэх,
✅ Өдрийн хоолны тэмдэглэл – Өглөө, өдөр, оройн хоол, зууш, усны хэрэглээг бүртгэнэ,
✅ Ус уух сануулга – Ус дутуу уудаг хүмүүст маш хэрэгтэй функц,
✅ Хөдөлгөөн, дасгалтай уялддаг – Хөдөлгөөн хийвэл автоматаар калори шатаалтыг тооцоод баланс засна,
✅ Жин, биеийн өөрчлөлтийг графикаар хянах – Өөрчлөлтөө хараад урам авна,
✅ Монгол хэрэглэгчдэд давуу талтай – Гаднын олон бүтээгдэхүүн бий ч гар аргаар монгол хоол нэмэх боломжтой,
✅ Iphone барьдаг хүмүүст давуу тал нь Health апптай нь хамтраад датагаа нэгтгээд хянаад явчихдаг,
✅ Идсэн хоолоо гар аргаар бичиж грамм нтрийн оруулж болдог, мөн бас шууд AI scan хийж болно, нэг ёсондоо тавагтай хоолоо зургийн авангуут апп өөрөө хэмжээ грамм, юу юу орсонг шууд бүртгэгдчдэг.



Хэнд зориулагдсан бэ?
• Турах хүсэлтэй хүмүүс,
• Фитнесс хийж булчин нэмэх зорилготой хүмүүс,
• Өөрийн иддэг зүйлээ ойлгож, хянахыг хүсдэг хүн бүр,
• “Би чинь өдөрт яг юу иддэг юм бол?” гэж боддог хүмүүст хамгийн тохиромжтой.



Яагаад санал болгож бга вэ?

Хүн өөрийн хэрэглээг харж эхлэхэд л өөрийгөө хянах чадвар 50% нэмэгддэг — YAZIO яг тэр ухамсрыг өгдөг.

Хоолны дэглэм барих гэж хүчлэхээс илүү, зуршлаа ойлгож засахад тусалдаг ухаалаг туслах гэж хэлж болно.

YAZIO

⚠️Үйл ажиллагаа зогссон⚠️Сүүлийн хичээлээ орж дуусгаад өнөөдөр албан ёсоор манай иогийн студи хаалгаа хаалаа.Энэ бүх хуг...
01/08/2025

⚠️Үйл ажиллагаа зогссон⚠️
Сүүлийн хичээлээ орж дуусгаад өнөөдөр албан ёсоор манай иогийн студи хаалгаа хаалаа.
Энэ бүх хугацаанд хамтарч ажилласан багш нар Nandin Energy Yoga ба Zol Zoloo, заалыг маань түрээсэлж бсан бүжгийн, сунгалтын болон иогийн багш нартаа, бас зорьж ирдэг, санасан шүү гэд дахин ирдэг сурагч нартаа, тусалж дэмжсэн бүх хүмүүстээ ялангуяа хайрт ханьдаа Telmen Bayasgalan маш их баярлалаа 🩷🩵🤍
Сувдаа багш нь хэсэг хугацааны завсарлага авч байгаад иогийн багшийн ажлаа үргэлжлүүлэх болноо 💚
Gantulga Sonya Suvd

Размер өнгө ганц байгаа үлдсэн бараануудаа гялс зараад дуусгаяа 🤑
11/06/2025

Размер өнгө ганц байгаа үлдсэн бараануудаа гялс зараад дуусгаяа 🤑

Агаарын иогийн ангидаа элсэлт авна🩵🩵🩵7 хоногт 2 удаа Мягмар, Пүрэв гарагт 18:00 цагтТөлбөр: 100'000т (8 хичээл)
11/06/2025

Агаарын иогийн ангидаа элсэлт авна🩵🩵🩵
7 хоногт 2 удаа Мягмар, Пүрэв гарагт 18:00 цагт
Төлбөр: 100'000т (8 хичээл)

Address

ЧД, 3 хороо, Урт Цагааны гудамж, Их дэлгүүрийн хойно, Pearl Tower, A блок, 3 давхар, 302 тоот
Ulaanbaatar
15172

Opening Hours

Monday 06:30 - 20:15
Tuesday 06:30 - 20:15
Wednesday 06:30 - 20:15
Thursday 06:30 - 20:15
Friday 06:30 - 20:15
Saturday 11:00 - 13:15
Sunday 11:00 - 13:15

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Yoga with Suvd posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share