Аз Тэса/Az Tesa төв

Аз Тэса/Az Tesa төв ‘AzTesa’ донтолт сэтгэл заслын төв.

03/03/2026

Монголд сүүлийн үед ихээхэн тархаж хэрэглэж буй Флакка (α-PVP)-ийн аюул (эцэг эх, асран хамгаалагч нарт зориулав)

Флакка нь синтетик катинон төрлийн хүчтэй сэргээгч бодис бөгөөд химийн нэршлээрээ α-PVP (alpha-pyrrolidinopentiophenone) гэж нэрлэгддэг. Энэ нь “bath salts” ангилалд багтдаг, маш өндөр донтуулах чадвартай бодис юм. Сүүлийн үед манай залуучууд спид гэж нэрлэх болсон (уг нь спид гэх гудамжны нэршил нь өөр бодисуудынх!) Флаккаг Оросоос 2023 оноос хойш Монголд оруулж эхэлсэн бөгөөд түүнийг борлуулах түгээх төлбөрөө авах систем нь мөн Орос, төв Азийн орнуудад тархсан системээр явагдаж буй.

1. Тархинд үзүүлэх нөлөө
• Допамин, норэпинефриний түвшинг огцом өсгөнө
• Хэт сэргэлт, хяналт алдалт үүсгэнэ
• Параной, хий юм харах/сонсох (психоз)
• Түрэмгий зан, бодит байдлаас тасрах

Зарим тохиолдолд “excited delirium” буюу хэт хөөрлийн лэмийрэл үүсч, гэнэтийн нас баралт ч тохиолдож болно.

2. Бие махбодын аюул
• Зүрхний цохилт хэт хурдсах
• Даралт огцом нэмэгдэх
• Биеийн халуун нэмэгдэх (hyperthermia)
• Булчингийн задрал (rhabdomyolysis)
• Бөөрний дутагдал
• Таталт, харвалт

Тун хэтрүүлэлт нь маш хурдан явагддаг.

3. Сэтгэцийн ноцтой эрсдэл
• Хүчтэй түгшүүр, айдас
• Амиа хорлох бодол
• Хяналтгүй хүчирхийлэл
• Удаан хугацааны сэтгэцийн эмгэг үүсэх боломжтой
Зарим хэрэглэгчид ганц удаагийн хэрэглээний дараа ч удаан үргэлжилдэг солиоролтой болдог.

4. Донтолт ба дахилтын эрсдэл
• Маш хурдан донтох чадвартай
• Нэхэл маш хүчтэй
• Нойргүйдэл, сэтгэл хямрал дагалддаг
• Дахилт өндөр хувьтай

Флакка мэтийн хүчтэй сэргээгч бодисоо зогсоосны дараа бие махбодийн шарталтаас гадна:
• Сэтгэл гутрал
• Анхаарал төвлөрөхгүй байх
• Уур уцаар
• Хэт ядрах
• Хүчтэй нэхэл

зэрэг шинж тэмдэг удаан хугацаанд үргэлжилж болно.

5. Нийгмийн ба хууль эрх зүйн үр дагавар
• хууль бус буюу НҮБ-н конвенцийн хориотой жагсаалтад багтсан
• солиорлын үед хүчирхийллийн гэмт хэрэг гарах эрсдэл өндөр
• Эрүүл мэндийн ноцтой хүндрэл

Иймд Флакка (α-PVP) нь маш хүчтэй, Урьдчилан таамаглах боломжгүй, Сэтгэц ба бие махбодод хүнд хор нөлөөтэй, Маш хурдан донтох чадвартай синтетик бодис тул таны үр хүүхэд, дотны хүмүүс тань хэрэв энэ бодисыг хэрэглэдэг бол яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай.

03/03/2026

Донтох эмгэг бол үхлийн аюултай ноцтой бөгөөд үе шаттайгаар хүндэрдэг өвчин юм.
Донтолтоос эдгэрэх үйл явц нь хөгжлийн дараалал бүхий процесс бөгөөд донтолтын чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар дараах давхцан явагддаг 6 үе шатыг дамждаг.

0-р үе шат. Идэвхтэй, хяналтгүй донтолт

Донтогч хүн нь бүрэн хяналтаа алдсан, донтолт идэвхтэй үргэлжилж байгаа үе шат.

1-р үе шат. Шилжилтийн үе

Донтох эмгэгийнхээ бодит байдлыг танин хүлээн зөвшөөрч, өөрийн асуудал гэдгийг ухамсарлах,
мөн хүлээн зөвшөөрөх, үгүйсгэх хоёрдмол сэтгэлээ даван туулах үе шат.

2-р үе шат. Тогтворжилт

Архидалт, мансууруулах бодис хэрэглэхээс татгалзах чадвараа хадгалах, нэхэл болон сэтгэл хөдлөлөө өөрөө зохицуулах, нийгмийн болон сэтгэл зүйн тэнцвэрээ сэргээх үе шат.

3-р үе шат. Эрт үеийн эрүүлжилт

Донтогч болон хариуцлагагүй зан үйлээ таних, тэдгээрийг удирдах ур чадваруудыг эзэмших үе шат.
Энэ нь эрүүлжих явцад илүү их зовлон, асуудал үүсгэдэг зан үйлээ ойлгож, өөрчлөхийг сурдаг шат юм.

4-р үе шат. Дунд үеийн эрүүлжилт

Согтууруулах ундаа, мансууруулах бодисгүй, утга учиртай, хариуцлагатай амьдралыг дэмжихэд шаардлагатай харилцаа ба амьдралын ур чадварыг хөгжүүлэх үе шат.

5-р үе шат. Хожуу үеийн эрүүлжилт

Өөрийн болон бусдын талаархи, мөн дэлхий ертөнцийн талаархи буруу итгэл үнэмшлээ таньж, засах ур чадварыг хөгжүүлэх үе шат.
Эдгээр буруу итгэл үнэмшил нь архи, мансууруулах бодисгүй, хариуцлагатай амьдралыг бий болгож хадгалахад саад болдог.

6-р үе шат. Хадгалалт ба тогтвортой байдал

Эрүүлжих үйл явцад аюул учруулж болзошгүй нөхцөл, өдөөгч хүчин зүйлс, дахилтын эхэн үеийн шинж тэмдэг, өндөр эрсдэлтэй нөхцөл байдал, донтогч дур хүсэл ба зан үйлийг таних, зохицуулах ур чадвар эзэмших үе шат.

Эдгээр үе шатууд нь давхцан явагддаг бөгөөд хүн бүрийн нөхцөл байдлаас шалтгаалан хугацаа нь өөр байдаг. Үүнд дараах хүчин зүйлс нөлөөлнө:
• Донтох өвчний шатлал,
• Донтохоос өмнөх амьдралын ур чадвар,
• Хүний эрүүлжих хүсэл эрмэлзэл,
• Эмчилгээний төрөл,
• Гэр бүл болон нийгмийн дэмжлэгийн түвшин,
• Эрүүлжиж буй хүний гаргаж буй цаг хугацаа ба хүчин чармайлт.

Дахилт нь эрүүлжилтийн үйл явцын туршид нэгээс олон удаа тохиолдож болох бөгөөд хэрэв даван туулж чадвал, ирээдүйд илүү бат бөх эрүүлжих сургамж, суралцах боломж болдог.

Дахилт заавал тохиолдох ёстой үйл явц биш хэдий ч дахилтаасаа сургамж авч өөрсдийнхөө алдааг таньж мэдсэн Эрүүлжиж буй хүмүүс дахилтаа түргэн зогсоох, даван туулах чадвараа нэмэгдүүлэх тодорхой ур чадваруудыг сурч чаддаг.

Өнөөдөр манай нэг үйлчлүүлэгч 2 сар цэвэр байсан чипээ авч баяраа тэмдэглэв
02/03/2026

Өнөөдөр манай нэг үйлчлүүлэгч 2 сар цэвэр байсан чипээ авч баяраа тэмдэглэв

Донтолт ба генетикДонтолт нь удамшлын бүрэлдэхүүнтэй тул ихэнхдээ гэр бүлээрээ давтагдах хандлагатай байдаг. Өөрөөр хэлб...
28/02/2026

Донтолт ба генетик

Донтолт нь удамшлын бүрэлдэхүүнтэй тул ихэнхдээ гэр бүлээрээ давтагдах хандлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, тодорхой генийн нөлөөгөөр эцэг эхээс хүүхдэд дамжих боломжтой гэсэн үг.

Зурганд үзүүлсэн жишээ ургийн модонд:
🔴 улаанаар — донтолтын нөлөөлөлтэй хүмүүс
⚪ цагаанаар — нөлөөлөлгүй хүмүүсийг тэмдэглэсэн байна.

Судлаачид аль генүүд донтолтын эмзэг байдлыг нэмэгдүүлж байгааг тодорхойлохын тулд томоохон гэр бүлийн мэдээллийг судалдаг. Тэд донтолттой гэр бүлийн гишүүдийн ДНХ-ийн дарааллыг донтолтгүй гишүүдийнхтэй харьцуулж, донтолттой хүмүүст нийтлэг боловч нөлөөлөлгүй хүмүүст ховор тохиолддог ДНХ-ийн хэсгүүдийг хайж олдог.

Гэхдээ нэг чухал зүйлийг онцлох нь зүйтэй:
Генетик нь “тавилан” биш — энэ бол эмзэг байдал. Орчин, сэтгэлзүйн хүчин зүйлс, стресс, гэр бүлийн орчин, даван туулах ур чадвар зэрэг нь донтолт үүсэх эсэхэд мөн адил хүчтэй нөлөөлдөг.

Тиймээс “Манай гэр бүлд ийм байсан, тэгэхээр би заавал…” гэх бодол нь үнэн биш. Харин ч удамшлын эрсдэлийг мэдэх нь урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах, эрт тусламж авах боломжийг нэмэгдүүлдэг.

28/02/2026

Орчин үеийн синтетик бодисууд аюултай байдгийн шалтгаан нь зөвхөн шууд нөлөөндөө биш, харин хүнийг дотроос нь маш хүчтэй, тууштай өөрчилдөгт оршдог.

Эхний шатанд гаднаас нь хэрэглэгчийг харахад бараг шинж тэмдэг ажиглагдахгүй. Хүн хэвийн амьдралаа үргэлжлүүлж, “нийгмийн идэвхтэй” хэвээр байж чадна. Энэ нь “ямар ч аймшигтай зүйл болоогүй” гэх хуурамч төсөөллийг бий болгодог.

Гэвч өөрчлөлт сэтгэлзүйн түвшинд аль хэдийн эхэлсэн байдаг. Сэтгэл хөдлөлөө зохицуулах чадвар нь алдагдаж, стресстэй нөхцөл байдлыг даван туулах чадвар нь буурч, түгшүүр, уур уцаар нэмэгдэж, ойр дотнын хүмүүсээсээ хөндийрөх байдал илэрч эхэлдэг.

Сэтгэцийн эмч нар синтетик сэргээгч бодисууд нь урьд өмнө сэтгэцийн оношгүй хүмүүст хүртэл эрт үеийн психоз болон сэтгэл гутралын эмгэгийг бусад бодисоос илүү хурдан үүсгэх эрсдэлтэйг ажигласан байна.

Гэр бүлийнхэн нь "Тэр яг л хэвээрээ юм шиг атлаа, өөр хүн болчихсон мэт…” гэж ихэвчлэн хэлдэг. Энэ нь зан ааш, “насанд хүрч байгаа” өөрчлөлт биш. Эдгээрт тусламж авалгүйгээр орхивол хурдан даамжрах өвчний анхны илрэлүүд юм.

Хэрэглэгч нарын аюултай хуурмаг бодол бол:
“Би одоо ч хяналтаа алдаагүй байгаа" гэх үгүйсгэл.

Синтетик бодисын хамаарал үүсэхэд тухайн хүн өөрөө ойлгож амжаагүй байхдаа хяналтаа аль хэдийн алдсан байдаг.

Хэрэв та өөр дээрээ эсвэл ойр дотнын хүн дээр ийм өөрчлөлт ажиглавал “ёроолдоо унахыг” нь хүлээх хэрэггүй. Ёроол гэдэг нь ихэнхдээ амьдралын ноцтой сүйрэл, эргэж засахад хэцүү үр дагаварт хүргэдэг.

Тусламж эрт авах нь сул дорой байдал биш — энэ бол амьдралаа хамгаалж буй ухаалаг алхам юм.

Хэрэв та болон таны ойр дотны хэн нэгэн бодисын хамааралтай байвал манайд хандаарай.

23/02/2026

РУМИНАЦИ
Руминаци гэдэг нь ямар нэг асуудал, алдаа эсвэл сөрөг бодлыг толгойдоо дахин дахин эргэцүүлж, шийдэлд хүрэхгүй мөртлөө бодсоор байхыг хэлнэ. Үүнээс үүдэн өөртөө итгэх итгэл буурч, стресс, нойргүйдэл, шийдвэр гаргах чадвар муудах мөн бусадтай харилцах харилцаанаас зайлсхийх зэрэг хандлага илэрдэг.

Өнөөдөр шинийн 3-нд манайд үйлчлүүлсэн залуус маань ирж золголт хийж, мөн цэвэр байсан сарууд, жилийн чипээ авч, НА-н цу...
21/02/2026

Өнөөдөр шинийн 3-нд манайд үйлчлүүлсэн залуус маань ирж золголт хийж, мөн цэвэр байсан сарууд, жилийн чипээ авч, НА-н цуглаандаа оролцож нийгэмших үйл явцдаа тулгарч буй сорилт бэрхшээлээ хэрхэн даван туулж байгаагаа ярилцлаа. Энэ хэд маань миний хайр, өөрсдийгөө ялан дийлж буй баатрууд билээ. Та хэдээрээ бахархдаг шүү!

Өнөөдөр бид хэд битүүлгээ хамтдаа хийлээ
17/02/2026

Өнөөдөр бид хэд битүүлгээ хамтдаа хийлээ

11/02/2026

Донтолтын эмчилгээ болон эдгэрэлтийн талаарх 5 ташаа ойлголт

1. “Донтолтыг даван туулах нь ердөө л сэтгэлийн тэнхээний асуудал.”
Донтолт бол зөвхөн зан аашийн асуудал биш, харин тархины удаан хугацааны үйл ажиллагааны алдагдал юм. Хэрэглээгээ зогсоосон байсан ч, хожуу үеийн шарталтын (ХҮШ) үед анхаарал төвлөрөл сулрах, сэтгэл санаа савлах, нойр алдагдах, тайван бус байдал, сэтгэл гутрал илэрдэг. Эдгээр нь “сул дорой байдал” биш, нейробиологийн сэргэлтийн үеийн шинж тэмдэг юм. Эдгээр шинж тэмдгүүдийг ойлгохгүй бол хүн өөрийгөө “би чадваргүй” гэж бодож, сэтгэл зүйн дахилтын шатанд ордог. Зөвхөн сэтгэлийн тэнхээндээ найдах нь энэ шатанд дахилт руу түлхдэг. Эдгэрэлтийн түлхүүр: Сэтгэл зүйн боловсрол, өөрийгөө ажиглах чадвар, ХҮШ-ын шинж тэмдгүүдээ урьдчилан таних чухал
2. “Донтолт бол өвчин, тиймээс чи юу ч хийж чадахгүй.” Тархины үйл ажиллагаа удаан хугацаанд шат дараатайгаар сэргэдэг. ХҮШ илрэх нь “эдгэрэхгүй” гэсэн нотолгоо биш, харин эдгэрч байгаагийн илрэл юм. Хүн дахилтыг зайлшгүй тохиолдох ёстой зүйл гэж итгэвэл танин мэдэхүйн гажуудал үүсч, “яах ч аргагүй” гэх бодол нь сэтгэлзүйн дахилтыг эхлүүлдэг. Эдгэрэлтийн түлхүүр: Өвчин гэдгийг хүлээн зөвшөөрөх + эрүүлжилтэндээ идэвхтэй оролцох (эмчилгээ хийлгэх, дэмжих бүлэгтэй байх, амьдралын хэв маягаа өөрчлөх).
3. “Донтсон хүн заавал ёроолдоо унаж байж л эдгэрдэг.” Ёроолдоо унана гэдэг нь ихэвчлэн ХҮШ-ийн шинж тэмдгүүдийг хүнд хэлбэрт оруулж, тархины стрессийг нэмэгдүүлдэг. Энэ нь эдгэрэлтийг удаашруулдаг. ХҮШ-ийн үед эрт эмчилгээнд хамрагдах нь дахилтын үйл явцыг (сэтгэл зүйн → сэтгэцийн → бодит дахилт) тасалж чадна. Ёроолдоо унахаа хүлээх нь уг үйл явцыг бүрэн гүйцэд даамжрахыг зөвшөөрч байгаа хэрэг. Эдгэрэлтийн түлхүүр: Эрсдэлийн дохиог эрт таньж, үйл явцыг нь эрт таслах.
4. “Хүнийг хүчээр эмчилгээнд оруулж болохгүй, өөрөө хүсэх ёстой.” Донтолтын үед хэрэглэхээ зогсоосон ч гэсэн тархи шийдвэр гаргах чадвараа бүрэн сэргээж амжаагүй байдаг. Энэ үед “би өөрөө хүсээгүй” гэх нь нейрологийн бодит байдал буюу мэдлэггүй хүний гажуудсан бодол. Эмчилгээгээ бүрэн хийлгэснээр донтогч нарын танин мэдэхүйн гажуудалд суурилсан манипуляцийг багасгаж, бодит үнэнтэйгээ нүүр тулах боломжийг сэргээдэг. Ингэснээр анхны эсэргүүцэл аажмаар эрүүлжье гэсэн дотоод хүсэл эрмэлзлэл болон хувирдаг. Эдгэрэлтийн түлхүүр: Эмчилгээнд идэвхтэй оролцох → дотоод урам зориг сэргэх.
5. “Өмнөх эмчилгээ үр дүн өгөөгүй, тэгэхээр дахиж оролдох хэрэггүй.”
ХҮШ-ын оргил үе ихэнхдээ эмчилгээний дараах саруудад тохиолддог. Энэ үед дахилт бол эмчилгээ буруу байсан гэсэн үг биш, харин донтогч өөрийн ХҮШ-аа хангалттай удирдаагүй дохио байж болно. Дахилт бол таны тархины үйл ажиллагааны талаарх мэдээлэл. Эрүүлжилтээ аль шатанд тасарсныг тодорхойлж чадвал дараагийн төлөвлөгөөгөө илүү нарийсгана. Эдгэрэлтийн түлхүүр: Дахилтыг буруутгал биш, сургамж болгон ашиглах. Алдаандаа гэмшиж, өөрийгөө бүрэн сүйрлээ гэж бодохоос өмнө сургамж авч өөртөө бодол, сэтгэл хөдлөл, үйлдэлдээ дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Гол санаа нь дахилт бол гэнэтийн үйл явдал биш. Энэ бол урьдчилан таньж, зогсоож болох үйл явц юм. Донтолтоос эдгэрэх нь урт хугацааны үйл явц бөгөөд ухралт гарах нь элбэг. Дахилт гэдэг нь эмчилгээ бүтэлгүйтсэн эсвэл чи найдваргүй гэсэн үг биш. Харин ч эрүүлжилтийн замдаа дахин чигээ олох, эмчилгээндээ буцаж очих эсвэл эмчилгээний арга барилаа тохируулах дохио юм.

Send a message to learn more

Энэхүү дуу нь хар тамхи, мансууруулах бодисноос урьдчилан сэргийлж  нийгэмийн хариуцлагын хүрээнд нэгдэж эрүүл байя, зөв...
05/02/2026

Энэхүү дуу нь хар тамхи, мансууруулах бодисноос урьдчилан сэргийлж нийгэмийн хариуцлагын хүрээнд нэгдэж эрүүл байя, зөв байя, cool байя гэсэн үүднээс HIP HOP уран бүтээлчид зүрх сэтгэл нэгтэйгээр хамтарч хийсэн болно.

Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

03/02/2026

Донтогч хүнийг хайрладаг, аврахыг хүсдэг хүмүүст хэлэх үнэн үг:

Донтолтын өвчин зөвхөн донтогч хүнийг л сүйтгэдэггүй —мөн тэднийг хайрладаг хүмүүсийг аажмаар шавхаж, сүйрүүлдэг.

1. Хэн ч түүнийг аварч чадахгүй.
Хэчнээн их хайр, тэвчээр, золиос гаргасан ч өөрөө аврагдахыг хүсэхгүй хүнийг чи аварч чадахгүй.

2. Тэр донтолтоо үргэлж нэгдүгээрт тавина.
Тэр чамд хэчнээн хайртай байсан ч бодис, зан үйл нь үргэлж илүү хүчтэй барьцтай байдаг.

3. Тэдний худал үг, биелүүлээгүй амлалт бол энэ өвчний мөчлөгийн л зөвхөн нэг хэсэг. Хэрэв үгээрээ донтолтыг эдгээдэг байсан бол тэр аль хэдийн өөрчлөгдөх байсан. Үг биш — үйлдэл л түүний өвчнийг бодитоор харуулдаг.

4. Түүнийг болиулахын тулд чи хэзээ ч "хангалттай” байж чадахгүй. Хайр донтолтыг эдгээдэггүй. Хэрэв тийм байсан бол тэр аль хэдийн болих байсан.

5. Түүний “ёроол” чиний дааж чадахаас ч доогуур байж магадгүй шүү. "Үүнээс дор ёроол гэж байхгүй" гэж боддог ч донтолтод хязгаар гэж байдаггүй. Тэгэхээр чи түүнтэй хамт хэр доош унахад бэлэн бэ гэдгээ өөрөөсөө асуугаарай!

6. Хийсэн үйлдлийнх нь үр дагавар донтолтоо зогсоохоос илүү өвдөлттэй болох үед л гагцхүү өөрчлөгдөнө. Хэн нэгэн байнга араас нь үйл лайг нь цэвэрлэж, асуудлыг нь өмнөөс нь шийдээд байвал түүнд зогсох шалтгаан байхгүй.

7. Чи түүнийг аврах гэж оролдох явцдаа харин өөрийгөө алдаж болно. Чиний аз жаргал, эрүүл мэнд, сэтгэлийн тэнцвэртэй байдал түүнээс түрүүлж нуран унаж магадгүй.

8. Гэмшил чамайг хавханд оруулна. "Хэрэв би хаяад явбал тэр улам дордвол яах вэ?” гэж ихэнхдээ боддог ч, харин үлдсэнээрээ чиний болон бусдын амьдрал ч улам дордохгүй гэж үү?

9. Өөрчлөгдөхгүй хүнийг хаях нь хайргүй гэсэн үг биш. Өөрийгөө хайрлаж, хэн нэгний донтолтын тамын тогоонд хамтдаа унахгүй гэсэн үг. Донтсон хүнийг хайрлана гэдэг аймшгийн зовлон. Харин тэр явцдаа өөрийгөө бүрэн алдах юм бол чиний хувьд жинхэнэ эмгэнэл болно.

Julianna Young

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Аз Тэса/Az Tesa төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram