Eegii Tulip Yoga

  • Home
  • Eegii Tulip Yoga

Eegii Tulip Yoga Аз жаргал, Эрүүл энх, Амар амгалан, Эрч хүч

Доктор Олег Торсуновын "ЭРҮҮЛ МЭНД БА АМЖИЛТ" 3 ѳдрийн цуврал лекц хичээл 📚Алдарт эмч, сэтгэл зүйч, Доктор Олег Торсунов...
16/03/2025

Доктор Олег Торсуновын "ЭРҮҮЛ МЭНД БА АМЖИЛТ" 3 ѳдрийн цуврал лекц хичээл 📚

Алдарт эмч, сэтгэл зүйч, Доктор Олег Торсунов багшаас эрүүл мэнд, ведийн мэргэн ухаан, хувь хүний ​​өөрчлөлтийн талаарх ойлголтыг авах лекц сургалтын мэдээллийг хүргэж байна ✨

Доктор Торсунов багш нь хүнийг бие бялдар, сэтгэл хөдлөл, оюун санааны сайн сайхан байдалд хүрэхэд нь туслахын тухайтад Аюурвед, сэтгэл судлал, орчин үеийн анагаах ухааныг хослуулан 30 гаруй жил ажиллаж, 20 гаруй ном бичиж туурвисан билээ. Түүний сургаал эртний Ведийн мэдлэг дээр суурилсан бөгөөд эрүүл мэнд, харилцаа холбоо, өөрийгөө хөгжүүлэх практик арга дээр тулгуурладаг билээ.
Ингээд манай Bhakti Yoga Club -ын урилгаар Монголд анх удаа ирж, энэхүү гайхалтай мэдлэгийг бидэнтэй хуваалцахаар боллоо🙏

Лекц семинараас та дараах зүйлсийг олж мэдэх болно:

1 ДЭХ ѲДѲР:
✅Урт наслалт, бие махбодыг цэвэршүүлэх гурван тулгуур багана
✅Хөдөлгөөн, статик дасгал, усаар мацаг барих тухай
✅Амьдралаас таашаал авах хоёр гол үзүүлэлт - "Амжилт" ба "Аз жаргал"-ыг хэрхэн ялгах вэ?

2 ДАХЬ ѲДѲР:
✅Эрүүл мэнд, гүйцэтгэл хоёрын хоорондын уялдаа холбоо
✅Залхуурал, самуурал, бухимдлыг хэрхэн даван туулах вэ?
✅Анхаарлаа хэрхэн төвлөрүүлэх вэ?
✅Хувийн өсөлт гэж чухам юу вэ?

3 ДАХЬ ѲДѲР:
✅Эрүүл мэнд ба сэтгэцийн үйл ажиллагаа
✅Сэтгэл санаа ажил болон хувийн амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?
✅Эрүүл мэнд, амжилт ба тэдгээрийн харилцан хамаарал
✅Амьдрал болон харилцаанд хэрхэн эмх цэгцтэй байх вэ?

Лекц бүрт Олег Торсунов багш хүн бүрт зориулан авчирсан цэцэг, жимсийг өөрөө энергижүүлэн тараадаг уламжлалтай. Зохион байгуулагчид үүнийг урьдчилан бэлдсэн байх тул та авч ирээгүй ч санаа зовох зүйлгүй. Гэхдээ хүсвэл та бас өөрийн бэлдсэн зүйлсээ биеэр авчирч болно.

- 1 ѳдрийн лекц хичээл 3 цаг үргэлжлэх ба тасалбарын үнэ: 100,000₮

- Цуврал 3 ѳдрийн багц хичээл тасалбарын үнэ: 220,000₮

#Хаана: Монгол Улсын Хүүхэлдэйн театр, Улаанбаатар хот
#Хэзээ: 2025.04.15,16,17 - ний ѳдрүүдэд
: 17:30-21:45 цагийн хооронд

Холбоо барих утас: 9911-4054
yoga club

Тасалбар борлуулах хаяг:
Govinda's healthy cafe
IYSM - International Yoga School of Mongolia

Дансны мэдээлэл:
Хаан банк 5021643226 Энхзаяа Цэвлээ
Гүйлгээний утга: Утасны дугаар, Нэр

13/02/2025

Хэн хайрлахаа болино вэ түүн рүү өтлөлт хөгшрөлт хүрэлцэн ирдэг. Рим хэл дээр болон итали хэл дээр хайр хэмээх үг нь юу гэж дуудагддагийг та мэдэх үү? Амор. А нь үгүй, мор нь үхэл гэсэн утгатай. Үхэл үгүй. Ерөнхийдөө энэ үгийн үндэс нь латин гаралтай. Аморе буюу үхэлгүй мөнх. Аморе байгаа л бол үхэл үгүй. Хайрлахаас татгалзана гэдэг нь би хөгжихийг хүсэхгүй байна гэсэн утгатай.
Хүний сэтгэл зүрх “би цаашдаа хөгжмөөргүй байна” хэмээн мэдэгдмэгц танд энэ биемахбодь тань хэрэгцээгүй болж байгаа хэрэг бөгөөд тэр үед л өтлөлт хөгшрөлт ирэх болно.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс

Badamsed 🙏

02/03/2023



⚜️ Хажуугийн сунгалт
Аарцаг ташааг цээжтэй хамт нээж, хажуу талыг сунгаж, нуруу далны булчинг хөгжүүлэн, тэнцвэр сайжруулдаг тул энэ байрлалд их дуртай. Биеийн чилээг гаргаж, сэргээж өгдөг маш тааламжтай. Энэ үедээ амьсгалаа сайтар гүнзгий авч гаргахад та дүүрэн цэнэг авна. Заавал эсрэг талдаа хийгээрэй.

At STAY Premium Yoga Center

Амьдралаас аз жаргалыг мэдрэнээ л гээд … 💛💛💛Хөлс хүч, тэсвэр тэвчээр их шаардсан ч энэ цагийг өөрийгөө хайрлахад зориулс...
01/03/2023

Амьдралаас аз жаргалыг мэдрэнээ л гээд … 💛💛💛
Хөлс хүч, тэсвэр тэвчээр их шаардсан ч энэ цагийг өөрийгөө хайрлахад зориулсангаа мэдрээд нэг л сайхан 🧚‍♀️

IYSM - International Yoga School of Mongolia“Монгол дахь Олон улсын Иогийн сургууль”Онлайн сургалтууд явагдсаар… Удахгүй...
26/09/2022

IYSM - International Yoga School of Mongolia
“Монгол дахь Олон улсын Иогийн сургууль”
Онлайн сургалтууд явагдсаар…
Удахгүй 10 сарын 3-наас “Иогийн багшийн суурь мэдлэг олгох сургалт”-ын танхимын анги эхлэхэд цөөн суудал үлдсэн байнаа.

Олон сургалтуудын ард гарсаар байгаа багш нар, хамт олны минь туршлага үнэхээр бишрэм гайхалтай, бахархаад ханашгүй хайрууд билээ 🙏🙏🙏❤️❤️❤️

Селфи хийх зуур…Сайхан хайрууд шүү ❤️❤️❤️  сургуулийн 20 дахь ангийн төгсөгчидөөс хөөрхөн цэцэгтэй, анхилуун үнэрт ургам...
26/08/2022

Селфи хийх зуур…
Сайхан хайрууд шүү ❤️❤️❤️ сургуулийн 20 дахь ангийн төгсөгчидөөс хөөрхөн цэцэгтэй, анхилуун үнэрт ургамлын тос бэлгэнд авлаа. Амжилттай суралцаж, иогийн багш болсон шинэхэн багш нартаа баярлалаа 🙏🙏🙏 бүгдэд нь сайн сайхныг хүсэн ерөөе 💛💛💛

3 жилийн дараа Монголдоо ирж биднийгээ баярлуулсан 5 өдрийн BETTY багшийн NAVAKARANA VINYASA хичээл үнэхээр гайхалтай са...
22/07/2022

3 жилийн дараа Монголдоо ирж биднийгээ баярлуулсан 5 өдрийн BETTY багшийн NAVAKARANA VINYASA хичээл үнэхээр гайхалтай сайхан байлаа, багшдаа маш их баярлалаа Battsetseg Bat 🙏🙏🙏❤️❤️❤️🔥🔥🔥

Иогийн багшийн ур чадвар, ёс зүй, мэдлэг туршлага ийм л байх ёстой гэдгийг бидэндээ дахин сануулсанд талархая 🙏🙏🙏

Баярлалаа STAY Premium Yoga Center ❤️❤️❤️
Баярлалаа ангийнхаа үзэсгэлэнтэй охидууддаа ❤️❤️❤️

Үргэлжлэл бий … гэдэг шиг буцахаасаа өмнө маргааш нөгөөдөр 2хон удаагийн хичээл орохоор болсон, дахин олдохгүй боломж билээ 🙏🙏🙏 💛💛💛

Хичнээн удаан хүлээн байж ингэж нэг уулздаг байжээ 🤩🤩🤩Хайрууд шүү 💛💛💛
21/07/2022

Хичнээн удаан хүлээн байж ингэж нэг уулздаг байжээ
🤩🤩🤩
Хайрууд шүү 💛💛💛



Сурагч нартайгаа уулзахаар ямар их сэтгэл хөдөлдөг гээч ❤️…Багш сурагчид бүгд авшиг хүртэж аз жаргалаар дүүрээд л  💛💛💛🙏🙏...
19/06/2022

Сурагч нартайгаа уулзахаар ямар их сэтгэл хөдөлдөг гээч ❤️…
Багш сурагчид бүгд авшиг хүртэж аз жаргалаар дүүрээд л 💛💛💛🙏🙏🙏
Хайртай төв минь, хайртай сургууль минь

💛💛💛💛💛💛💛💛💛💛💛💛💛💛

Address

Four Seasons Wellness Center, 18th Khoroo, Khan-Uul District

+976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Eegii Tulip Yoga posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share