25/04/2025
Гэрийн энерги
Бидний амьдарч байгаа газар өөрийн гэсэн орон зай энергийг шингээж байдаг, гэртээ эрч хүчээ сэргээж сэтгэл санаагаараа амарч тайван амгалан байх маш чухал
Гэрийг юу/хэн бохирдуулдаг вэ?
• Хүмүүсийн өөрсдийн сэтгэл санааны тавгүй байдал.
• Гэртээ согтууруулах ундаа ихээр хэрэглэх
• Гэрийн эзэд хоорондоо хэрэлдэх, бие биеэ хараах
• Гэрийн эзэд өөрсдөө гэрээ голсон бодол тээх /томруулах юмсан, засвар хийх юмсан, ширээ будангаа солих юмсан, гм/
• Өвчтэй, атаархсан, бузартсан, сэвтсэн хүмүүс гэрт байх
• Хуучин, хэрэглэдэггүй, эвдэрсэн хэмхэрсэн эд зүйлүүд /хэрэгтэй хүмүүст нь өгөх, хаях, засах, эсвэл цэвэрлэж байрлалыг нь солиж тавих/
• Гэрээ цэвэрлэхгүй цэгцгүй байлгах
• Гадны энергийн биетүүд /хар бараан зүйлүүд
Гэрийн энерги борхирдсон шинж тэмдэг:
1. Гэртээ байхад сэтгэл санаа тавгүй байх, унтаж амарч чадахгүй, хар дарах, сульдах
2. Гэрт хэл ам тасрахгүй байх
3. Гэрт байгаа хүмүүс өвчнөөс салахгүй
4. Гэртээ хатмааргүй санагдах
5. Гэрээ цэвэрлэсэн ч өнгө орохгүй, гэрлээ асаасан ч гэгээ орохгүй
6. Зочин урихаар тэд янз бүрийн шалтгаанаар ирэхээс татгалзах
7. Сантехникий асуудлууд гарах, ус алдах
8. Цахилгаан эд зүйлүүд шатах
9. тэд янз бүрийн шалтгаанаар ирэхээс татгалзах
10. Байнга ямар нэгэн зүйл хагарах, давс асгарах, хөршүүд байнга ус алдах, ус эсвэл сүү асгарах, гал гарах, чийдэн буудах, шатах
11. Тасалгааны цэцэг ургалт нь муудаж үхэх
12. Мөнгө тогтохгүй байх
Гэрийг цэвэрлэх аргууд
1. Хамгийн энгийн арга бол гэрий эзэгтэй сайхан бодол тээж гэрээ цэрээ цэвэрлэхдээ сайныг ерөөсөн шившлэг хэлэх: миний гэрийн гал голомт сэргэж дотор нь байгаа хүмүүс эвтэй найртай эрүүл саруул амгалан тайван аж төрж байна. Шившлэг хэлэхдээ муу утгатай үг хэрэглэхгүй байх өвчин зовлонгүй гэж биш эрүүл саруул гм. Гэргий гэдэг үгийн утга нь эзэгтэй хүн гэрээ гийгүүлэх увьдастай байдаг. Эмэгтэйчүүд бид энергийг өөрчлөх чадвартай тул ямар ч лам бөөгөөс илүү гэрийн гал голомтыг бадраах, засах авьяас билэгтэй билээ. Эрэгтэй хүн хичнээн сайхан цэвэрлэсэн ч гэрийг гэгээрэх энергийн түвшинд цэвэрлэж чадахгүй
2. Гэртээ арц, ганга, лаа, хүж асаах. Ариусгах чанартай ургамлууд болон гал нүдэнд харагдахгүй зүйлийг цэвэрлэнэ
3. Хэрэв сүсэгтэй бол лам бөөгөөр засал хийлгүүлэх, гол нь итгэл сүсэг байх нь чухал
4. Гэрийн заслын зан үйлүүд хийх. Давстай, арц гангатай усаар угааж цэвэрлэх
5. Гэрээ заслын лаагаар цэвэрлэх
Манайд 5 төрлийн гэр болон албан газарт засал хийдэг лаа байдаг
1. Утлагатай 12 төрлийн хатаасан ургамал агуулсан хар лаа
2. Орон зай цэвэрлэх хар лаа
3. Гэрийн хамгаалалтын лаа, гэртээ 21 хоног байлгаж байж асаадаг
4. Гал голомтыг хамгаалах лаа 1 жил гэрт хамгаалалтаар байлгадаг
5. Амирлангүй цагаан лаа. Шар буурцагны тосоор хийсэн арц ганганы үнэртэй лаа