03/04/2026
Delgermaa Demaa захирал маань ийм гоё сэтгэгдэл бичжээ.
Таны ажилд нь амжилт хүсье.
Мэргэжлээ солих challenge #7
Бацкаануудыг бархуу😅 challenge #2
Хэзээ ч цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хичээл заана гэж бодож төсөөлж ч байгаагүй би Хэл яриа авиа заслын төв зорин туслах багш хийж өөрийгөө сорьсон бичлэгийг хүлээн авна уу.
Хүүхдийн ертөнцөөс нилээн хол оршин амьдардаг би очоод багшилж чаддаг байгаа даа, тэр тусмаа тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн учрыг олдог байгаа гэж сэтгэлдээ жаахан түгшсээр очтол Орхоо багш маань товч бөгөөд тодорхой зааварчилгаа өгөөд л 1 1 хүүхэд хариуцаад ажиллахаар болов. Хүүхэд бүр өөрийн гэсэн онцлогтой (анхаарал төвлөрөл сул, хэлд ороогүй, хэл ярианы хоцрогдол, яриад байгаа хирнээ яг юу нь ойлгогдохгүй байх, зарим үсэг авиаг хэлж чадахгүй байх, үг үсгээ бүрэн гүйцэт хэлж чадахгүй байх г.м), түүнд нь тохируулж тус бүрд нь ямар аргаар хэл, ярианы хөгжлийг нь сайжруулах вэ гэдэг дээр оношилгооноос эхлээд бүх түвшний сургалтуудыг өгдөг онцлогтой сургалтын төв юм байна.
Практик дасгалуудыг хийгээд тогтмол аижллаад байхаар урт хугацаандаа маш үр дүнтэй байдгийг сонсоод, тэр бяцханууд ямар хичээнгүй багштайгаа ажилладагийг хараад үнэхээр хайр хүрсэн. 😍😇🥰
Бидэнд дунд Орхоо багш маань орж ирээгүй байсан бол бид ийм хэрэгцээтэй салбар байдгийг ч мэдэхгүй л байх байсан шүү.
Айлын бяцхан үрсийг хэлэмгий доломгой, эрүүл саруул болгохын төлөө бүх эд эсээрээ зүтгэн хөдөлмөрдөж байгаа Түшигт тайз хэл яриа авиа заслын төвийнхөндөө, олон бяцхан үрсийн төлөө хоёргүй сэтгэлээр хандан агуу тусыг хүргэж яваа Орхонтуул багшаараа маш их бахархлаа.🤗🤘🥰
Жижкэн эгдүүнүүдтэй ажиллаж гэгээлэг хөөрхөн ертөнцөөр аялах боломжийг олгосон Orkhontuul Orkhoo захиралдаа маш их талархлаа. 🙏🤗
Ямартай ч бацкаануулыг бол гайгүй барчих юм байна гэсэн итгэлтэй болсон шүү. 😊🤭🙏
PS: Лрхоо багш маант манайх яг л зорилтод хүүхдүүддээ л хүрч ажилладаг учир эцэг эхчүүд маань хайсаар байгаад л тус төвийг зорин ирдэг гэх боловч сүүлийн үед ихээр сонсогдох болсон аутизмаас эхлээд төрөл бүрийн хүүхдийн эмгэгүүд байгааг бид мэдээд байгаа ч яг яадын, хаана хэнд хандахын, яах ёстой талаар мэдээлэлгүй л байдаг. Танд тулгараагүй ч таны эргэн тойрон анзаарагдсан тохиолдлуудад бид ийм сургалтын төв байдаг шүү, оношлуулаад нэг үзээрэй гээд санал болгоод өгвөл эндээсээ зөв чиглэлээ, учраа олоод явчихвал бид олон гэр бүлд тус болох юм байна гэж бодсон.
BNI.даа байж мэдээлэлтэй ойрхон, мэдлэгтэй байна гэдэг нь бидний давуу тал, бас Givers gain байж олон гэр бүл, олон хүүхдэд тусалж байгаа хэрэг билээ.😉
Thank you BNI 😊🙏