Kidney Nutrition Institute Mongolia

Kidney Nutrition Institute Mongolia Бөөрний өвчний үеийн хоол, шим тэжээлийн боловсрол олгох нарийн мэргэжлийн эмч, хоол зүйч нарын мэдээлэл

KDIGO Бөөрний Архаг Өвчний үеийн ЦУС БАГАДАЛТЫН менежмент (Management of Anemia in CKD) 2026.1 сард Update хийгдсэн байн...
06/02/2026

KDIGO Бөөрний Архаг Өвчний үеийн
ЦУС БАГАДАЛТЫН менежмент (Management of Anemia in CKD) 2026.1 сард Update хийгдсэн байна.

Эх сурвалж:https://kdigo.org/wp-content/uploads/2026/01/KDIGO-2026-Anemia-in-CKD-Guideline.pdf

Цусны шинжилгээний креатинин нь таны бөөр хэр сайн ажиллаж байгааг илэрхийлдэг.Тиймээс та тогтмол шинжилгээнд хамрагдаж,...
25/12/2025

Цусны шинжилгээний креатинин нь таны бөөр хэр сайн ажиллаж байгааг илэрхийлдэг.
Тиймээс та тогтмол шинжилгээнд хамрагдаж, креатинин хэвийн түвшинг хянах нь бөөрөө хамгаалж буй чухал үйлдэл юм.

Кали өндөртэй жимсний төрлүүд:⛔️Банана⛔️Бор үзэм, үзэмний шүүс⛔️Чангаанз, чангаанзны шүүс⛔️Хасарваан⛔️Киви⛔️Авокадо⛔️Ман...
08/12/2025

Кали өндөртэй жимсний төрлүүд:
⛔️Банана
⛔️Бор үзэм, үзэмний шүүс
⛔️Чангаанз, чангаанзны шүүс
⛔️Хасарваан
⛔️Киви
⛔️Авокадо
⛔️Манго
⛔️Хар чавга

Энгийн нэг л сонголтоо өөрчлөх нь таны бөөрийг баярлуулж чадна 💚

Бөөрний өвчтөнүүд хэзээд хориглох ундааны төрөл бол:1️⃣ Кока кола2️⃣ Пепси3️⃣ Энергийн ундааЭнэ нь таны цусны фосфорыг и...
05/12/2025

Бөөрний өвчтөнүүд хэзээд хориглох ундааны төрөл бол:

1️⃣ Кока кола
2️⃣ Пепси
3️⃣ Энергийн ундаа

Энэ нь таны цусны фосфорыг ихэсгэх, хордлого нэмэгдүүлэх, бөөрний ачааллыг нэмэгдүүлэх, өвчнийг хүндрүүлэх эрсдэлтэй.

Энгийн нэг л сонголтоо өөрчлөх нь таны бөөрийг баярлуулж чадна 💚

Бөөрний өвчний хамгийн том нээлтАНУ-ын эмч нар гахайн бөөрийг хүнд амжилттай шилжүүлэн суулгасан бөгөөд 👉 бөөр нь диализ...
03/12/2025

Бөөрний өвчний хамгийн том нээлт
АНУ-ын эмч нар гахайн бөөрийг хүнд амжилттай шилжүүлэн суулгасан бөгөөд 👉 бөөр нь диализгүйгээр хэвийн ажиллаж байгаа үр дүнтэй байна.
💡 Энэ яагаад чухал вэ:
- АНУ-д 100,000 орчим хүн бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орохыг хүлээж байна.
- Жил бүр мянга мянган хүн донор хүлээж байхдаа нас бардаг, учир нь донорууд цөөхөн байдаг.
🌍 Энэ нь бөөрний өвчтөнүүдийн хувьд юу гэсэн үг вэ:
- Эрхтэн шилжүүлэн суулгах ирээдүйн итгэл найдвар
- Донорын хомсдолын боломжит шийдэл болж байгаа билээ

19/11/2025

БӨӨР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ VI ХУРАЛ – 2025” “БӨӨРНИЙ АРХАГ ӨВЧНИЙ ЭРСДЭЛ БА МЕНЕЖМЕНТ” нэрийн дор
2025 оны 11-р сарын 22 өдөр Бямба гарагт Corporate зочид буудал,Улаанбаатар танхим, Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгааг дахин дуулгахад таатай байна.

Хөтөлбөр, бусад мэдээллийг nephrology.mn зочилж авна уу.

Байгууллагаар хуралд хэрхэн хамрагдах хүсэлтээ бүртгэлийн хэсэг руу утсаар мэдээлнэ үү.
Утас: 89996118, 99183694

Хүндэтгэсэн
МНХолбоо
Хурал зохион байгуулах ажлын хэсэг

Хүйтэн ундаа нь таны бөөрний судсыг нарийсгах, цаашлаад бөөрний өвчинд сөрөг нөлөөтэй 👇✔️ Бөөрний шүүх чадвар буурах✔️ Ц...
10/11/2025

Хүйтэн ундаа нь таны бөөрний судсыг нарийсгах, цаашлаад бөөрний өвчинд сөрөг нөлөөтэй 👇

✔️ Бөөрний шүүх чадвар буурах
✔️ Цусны даралт нэмэгдэх

Харин та:
💚 Халуун бүлээн ус болон байгалийн гаралтай цай сонгоорой.

Энгийн нэг л сонголтоо өөрчлөх нь таны бөөрийг баярлуулж чадна 💚

Бөөрний өвчний талаар мэдэж авцгаая.✅Бөөр ямар үүрэгтэй вэ?✅Бөөр яавал өвддөг вэ?✅Хэрхэн бөөрний өвчнөөс сэргийлэх вэ?✅Я...
09/11/2025

Бөөрний өвчний талаар мэдэж авцгаая.

✅Бөөр ямар үүрэгтэй вэ?
✅Бөөр яавал өвддөг вэ?
✅Хэрхэн бөөрний өвчнөөс сэргийлэх вэ?
✅Яаж бөөр өвддөг вэ? зэрэг олон чухал мэдээллийг орж уншаарай.

Холбоос: https://drive.google.com/file/d/15GggXKcCOtF0k3BKZ-LlAT45f7n_hIth/view?usp=sharing

(ISDA) Америкын халдварт өвчний нийгэмлэгээс хүндрэлтэй шээсний замын халдвар (UTI)-ын  удирдамж 2025.07.17 нд нийтлэгдс...
07/11/2025

(ISDA) Америкын халдварт өвчний нийгэмлэгээс хүндрэлтэй шээсний замын халдвар (UTI)-ын удирдамж 2025.07.17 нд нийтлэгдсэн байна.

Энэхүү удирдамжид
1️⃣Өвчний хүндрэлийг үнэлэх (Сепсистэй эсэх)
2️⃣Антибиотикийн тэсвэржилт үнэлэх
3️⃣Өвчтөний бусад хүчин зүйлийг үнэлэх
4️⃣Сепсистэй үед антибиограм ашиглах
5️⃣Судсаар болон амаар антибиотикийн сонголт, хугацаа зэрэг зүйлс багтсан байна. Удирдамжыг шууд татахаар линк орууллаа. Эмч мэргэжилтнүүдэд шейр хийгээрэй.

Удирдамж татах линк: https://drive.google.com/file/d/1-ZmkBVLLP4LgCmm9UG4Fw0s5nFpY7D2C/view?usp=sharing

Таны бөөр өвдөж эхэлсэн бол доорх шинж тэмдэг илэрдэг🚨1️⃣Хөл, шагай хавагнах2️⃣Шээсний өнгө, үнэр өөрчлөгдөх, цустай шээ...
06/11/2025

Таны бөөр өвдөж эхэлсэн бол доорх шинж тэмдэг илэрдэг🚨

1️⃣Хөл, шагай хавагнах
2️⃣Шээсний өнгө, үнэр өөрчлөгдөх, цустай шээх
3️⃣Хоолны дуршил буурах
4️⃣Дотор муухайрах, хоолны үнэрт дургүйцэх
5️⃣Арьс загатнах, хуурайших
6️⃣Ядрах, сульдах
7️⃣Ууц нуруугаар өвдөх
8️⃣Шээсний гарц өөрчлөгдөх. Багасах эсвэл шөнө шээх
9️⃣Даралт ихсэх

💚Сайн мэдээ гэвэл: Хэрэв та эрч оношлож, эмчлүүлж чадвал бөөрөө хамгаалж чадна

Энгийн нэг л сонголтоо өөрчлөх нь таны бөөрийг баярлуулж чадна 💚

Таны бөөрөнд тустай өглөөний дадал 👇1️⃣Өглөөг халуун, бүлээн ус ууж эхлүүл - Энэ нь таны биеийн хордлогыг зөөлнөөр бууру...
04/11/2025

Таны бөөрөнд тустай өглөөний дадал 👇

1️⃣Өглөөг халуун, бүлээн ус ууж эхлүүл - Энэ нь таны биеийн хордлогыг зөөлнөөр бууруулна
2️⃣ Өглөө бөөрөнд тустай хөнгөн хоол сонгож хэрэглэх - алим болон өндөгний цагаан
3️⃣ Өглөө өөрт тустай хөдөлгөөн хийх - 10 мин хөнгөн алхах нь таны цусны эргэлтийг сайжруулна
4️⃣ Сэтгэл санаа тайван байх - Стресс нь таны бөөрөнд сөргөөр нөлөөлнө
5️⃣ Эрт амрах - Бие нөхөн төлжих, амрах, эдгэх байдлыг нэмэгдүүлнэ

Энгийн нэг л сонголтоо өөрчлөх нь таны бөөрийг баярлуулж чадна 💚

🔬Зарим төрлийн амны хөндийн бактери🦠 нь Аутоиммуни Бөөрний Өвчин (IgA Nephropathy - IgAN) үүсгэхэд нөлөөтэй байна! 😮Судл...
31/10/2025

🔬Зарим төрлийн амны хөндийн бактери🦠 нь Аутоиммуни Бөөрний Өвчин (IgA Nephropathy - IgAN) үүсгэхэд нөлөөтэй байна! 😮

Судлаачдын үзэж буйгаар IgAN өвчтөн хэвийн бус иммуноглобулин А (IgA) уураг үүсгэдэг бөгөөд үүнд ам, хамар, уушиг, хоол боловсруулах зам зэрэгт агуулагдаж буй зарим бактери нь үүнд чухал нөлөөтэй байгааг шинжлэх ухааны No1 сэтгүүл болох Nature дээр дурдагдсан байна.

Хулгана дээр болон хүн дээр хийгдсэн судалгааны үр дүнд IgAN үеийн сийвэнгийн өвөрмөц эсрэг бие болон бусад уургууд нь ижил төстэй үр дүн гарсан байна. Эдгээр нээлтүүд нь цаашид IgAN өвчнийг эрт илрүүлэх, биопси хийх шаардлагагүй эрсдлийг үнэлэх, оношлох, эмчлэхэд ашиглах боломжтойг харуулж байна. Мөн цаашид энэхүү асуудлыг вакцинаар бүрэн шийдэх боломжтой эсэх дээр судалгаа хийх шаардлагатайг харуулж байна.

✅Тиймээс IgAN оноштой өвчтөнүүд амны хөндийн эрүүл мэнд, хоол боловсруулах замын халдвар, гүйлсэн булчирхайн үрэвсэл, амьсгалын замын халдвар зэргээс маш сайн сэргийлэх, сайтар эмчлэх нь чухал болохыг харуулж байна.

Эх сурвалж: https://www.nature.com/articles/d42473-025-00243-2?utm_source=facebook&utm_medium=social&utm_campaign=LSCR_NINDX_AWA1_GL_PCFU_CFULF_IMM-JT-AP25&fbclid=IwdGRjcANxGIpleHRuA2FlbQEwAGFkaWQBqynBLevh7AEe2pJH7lxYPj9NXEhv_hAe-1mmk6OsSmxBYPst8R9HoHMtLFuM20aRsPQjBHM_aem_rbgbVaeH66TzCS3VWsLJ4g&utm_id=120235723933120572_v2_s03&utm_content=120235723933110572&utm_term=120235723933100572

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Kidney Nutrition Institute Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram