Клиник сэтгэл зүйч Т. Хонгорзул

Клиник сэтгэл зүйч Т. Хонгорзул Clinical Psychodynamic Psychotherapist Ph.D. Сэтгэл түгшүүр, сэтгэл гутрал, бүх төрлийн бие хүний эмгэгийг оношилж Психодинамик аргачлалаар сэтгэл засал хийнэ

Registered Member of BACP
Solution Focused Coach
Supervisor
Саруул ухаанд эрүүл бие оршино
Биеэ төдийгүй сэтгэлээ бодоорой

Энэхүү алтан боломжийг ашиглаарай 😍
19/05/2026

Энэхүү алтан боломжийг ашиглаарай 😍

📣📣Мэргэжилтнүүдэд зориулсан СЭТГЭЛ ХӨДЛӨЛ ТӨВТ СЭТГЭЛ ЗАСАЛ сургалт зарлагдлаа!🗯️🗯️

📌Сургалтыг 30 орчим жил гэр бүл, хос, хувь хүмүүст Сэтгэл Хөдлөл Төвт Сэтгэл Заслын чиглэлээр ажилласан туршлагатай, албан ёсны лицензтэй сэтгэл засалч, супервайзор Dennis Eames заах болно.

🌟 Сургалтын зорилго:
Энэхүү сургалт нь EFT (Emotionally Focused Therapy)-ийн үндсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэг болох:
🔹Ээнэгшлийн онол
🔹Сэтгэл хөдлөл
🔹Туршлагад суурилсан сэтгэл засал (experiential therapy
🔹Ерөнхий системийн онол (general systems theory) багтана.

Сургалтын хүрээнд EFT-ийн 3 үе шат, EFT-ийн үйл явц, EFT уулзалт бүрт ашиглагддаг үндсэн 5 арга техник, мөн EFT-ийн гол интервенцүүдээс суралцах болно. Мөн үйлчлүүлэгчдэд урт хугацааны, тогтвортой өөрчлөлт бий болгоход сэтгэл хөдлөл яагаад чухал нөөц болдог, мөн үүнийг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар суралцах болно.

👍 Сургалтын давуу тал:
🔸Олон улсын туршлагатай багшийн практик дээр суурилсан хичээл заагдана.
🔸Албан ёсны сертификат олгогдоно.

⏰ Сургалтын хугацаа: 2026.05.21-23
Пүрэв, Баасан- 09:00-16:00
Бямба- 09:00-12:00

🎓 Хэн хамрагдаж болох вэ?: Сэтгэл зүйч, сэтгэл судлаач, нийгмийн ажилтнууд, сэтгэцийн эмч, мэргэжилтнүүд болон дараах чиглэлээр суралцаж буй оюутнууд.

💰 Сургалтын төлбөр: 700,000₮
(Та төлбөрөө PocketZero - ПокетЗеро ашиглан 6 хувааж төлөх боломжтой.)
Бүртгэлийн сүүлийн хугацаа: 2026.05.20

📍Хаана: БГД, 25-р эмийн сангаас модны 2 луу эргэдэг гэрлэн дохионы зүүн талд, зам дагуу Хассуурь сангийн байранд

🌐Бүртгүүлэх линк:
https://forms.gle/Xmfxtki2APsKBkfm9

☎️Холбогдох утас: 88834343

16/05/2026

Дотоод амар амгаланг хэрхэн олох вэ?😇
1. Мэдрэмжээ байгаагаар нь гадагшлуул...
- Сэтгэл санаа нь таагүй, сэтгэлээр унасан, айж түгшсэн бол илэрхийл...
- Уйлах нь сэтгэлийн өвдөлтийг анагаадаг...
- Уур бухимдлаа зөвөөр илэрхийл...
- Гомдсон сэтгэлээ зөвөөр илэрхийл...
2. Өөрийгөө болон өрөөлийг уучилж өршөө...❤️‍🩹
- Алдаа гаргасан бол өөрийгөө болон бусдыг уучилж бүү буруутга...
- Өшөө хорслыг тээх нь бие болоод сэтгэлийг улам өвтгөдөг учир зайлсхийх...
3. Болоогүй зүйлд санаагаа бүү чилээ...😨
- Ингэвэл яана, тэгчихвэл яана гэж хэт санаа зовохоос зайлсхийх...
- Намайг ингэж бодож байгаа болов уу, тэгж бодож байгаа болов уу гэж ургуулан бодохгүй байх...
- Болж бүтэхгүй зүйл тохиолдвол яана гэж төсөөлөхгүй байх...
- Муу муухай зүйлийг зөгнөн бодохгүй байх...
4. Өнгөрсөн зүйлийн хойноос бүү харуус...😥
- Тэр үед ингэсэн бол тэгсэн бол одоо ийм зүйл болохгүй байх байсан гэж шаналахгүй байх...
- Би л буруу шийдвэр гаргаагүй бол одоо ийм байхгүй гэж буруутгахгүй байх...
Дотоод амар амгалан биднийг сэтгэл тэнүүн, жаргалтай байлгахад тусалдаг...
Клиник сэтгэл засалч Т. Хонгорзул💚

07/05/2026

Сэтгэлээ тайван байлгая гэвэл сэтгэл зүйн хэрэгцээгээ өдөр тутамдаа хангах хэрэгтэй...😇
Ингэхдээ:
- Нийгмийн харилцаанд орж...
- Төрж байгаа сэтгэл хөдлөлөө анзаарч...
- Байгаагаар нь хүлээн авч...
- Сэтгэл мэдрэмжээ хуваалцаж...
- Бусдад сонсогдож, ойлгогдсон мэдрэмжийг авч...😌
- Ганцаараа биш гэдгээ мэдэрч...
- Хэрэгтэй үед бусдаас тусламж авч...
- Бусдад үнэ цэнтэй гэдгээ мэдэрч...
- Байгаагаараа хүлээн авагддаг гэдгээ мэдэрч...
- Хайрлагдсан мэдрэмжийг авах юм...
Клиник сэтгэл засалч Т. Хонгорзул 💝

29/04/2026

Бидний сэтгэл зүйн хэрэгцээ ямар үед хангагддаг вэ?🧠😇
-Биологийн хэрэгцээ: байр, хоол, нойр, амрах, хайр, с**с зэрэг хангагдах үед...
- Сонсогдох хэрэгцээ: сэтгэл санааг хэн нэгэн сонсож ойлгох үед...
- Харагдах хэрэгцээ: бидний оршин байгааг эргэн тойрны хүмүүс тоож анхаарч харах үед...
Сэтгэл зүйн хэрэгцээ хангагдахгүй байх үед бидний сэтгэл санаа😥:
- Тайван бус айдас түгшүүрт автах...
- Сэтгэл гутралд орох...
- Бие өвдөж эхлэх...
- Ганцаардах...
- Уур бухимдалтай болох...
- Сэтгэлийн тэнхээ барагдаж эхэлдэг...
Тиймээс ялангуяа, таныг хэн ч сонсож ойлгохгүй😓,
Хэн ч тоохгүй, хэн ч анзаарахгүй байгаа юм шиг санагдвал мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай 💚
Клиник сэтгэл засалч Т. Хонгорзул

25/04/2026

Сэтгэл зүйн хувьд амжилттай байна гэдэг нь ...🧠
- Ажил амьдралаа тэнцвэртэй авч явахыг...
- Хорт зуршлаас ангид байхыг...
- Хэцүү үеийг даван гарахыг...
- Ямар ч үед тайван болж чадахыг... 😇
- Нойроо хангалттай авахыг (7-9 цаг)...
- Тогтмол дасгал хийхийг... (7 хоногт 3-4 удаа)
- Хүсээгүй үедээ ҮГҮЙ гэж хэлэхийг...
- Өөрийгөө байгаагаар нь хайрлахыг... 🤗
- Гэр бүлдээ тогтмол цаг гаргахыг...
- Найз нөхөддөө цаг гаргахыг...
- Дуртай зүйлдээ цаг гаргахыг...
- Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарахыг ... хэлнэ
Клиник сэтгэл засалч Т. Хонгорзул 💚

22/04/2026

Сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарна гэдэг нь ...🧠
- Бүтэн нойроо авахыг (7-9 цаг)...
- Тогтмол дасгал хийхийг (өдөрт 20-30 мин)...
- Сэтгэлээ уудлахыг (өдөр бүр ярилцах)...
- Тайвшрахыг (сэтгэл тавгүйтэх бүрт)...
- Хоол ундаа идэхийг (өдөрт 3-4 удаа)...
- Стрессээ тайлахыг (хөгжим сонсох, дуртай зүйлээ хийх)...
- Амасхийхийг (ядарсан үедээ)...
- Хөдөлмөрлөхийг (өдөрт 8 цаг)...
- Инээн баясахыг ...
- Хорт зуршлаас салахыг...
- Одоо цагт оршихыг...
- Сэтгэл хөдлөлөө дор бүр нь зохицуулахыг 😇... хэлнэ
Клиник сэтгэл засалч Т. Хонгорзул 💚

17/04/2026

Болоогүй зүйлсийг болсон мэтээр хэтрүүлэн бодож төсөөлөх мөчөөс эхлэн бидний доторх амар амгалан байдал алдагддаг...😇
Клиник сэтгэл засалч Т. Хонгорзул

06/04/2026

Сэтгэл зүй эрүүл байгааг илтгэх хүчин зүйлсүүд юу вэ?🧠
- Хичээл сургуульдаа хоцорч таслахгүй явах
- Ажлаасаа хоцорч таслахгүй хийх
- Анхаарал төвлөрөл харьцангуй сайн байх
- Гарнаас юм гарах буюу үр бүтээлтэй байх
- Аливаад хариуцлагатай хандах
- Амрах цагтаа амарч чаддаг байх
- Шөнийнхөө нойрыг хангалттай сайн авах
- Сэтгэл санаа тайван тогтуун байх 😇
- Аливаад хүлээцтэй хандах
- Өөрийнхөө хийх дуртай зүйлсэд цаг зарцуулдаг байх
- Тоглоом наадгай тоглодог байх
- Гэр бүлийнхэнтэйгээ цагийг гаргадаг байх
- Найз нөхөдтэйгөө уулзаж цагийг хамт өнгөрүүлэх
- Тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг байх
- Бусдыг хайрлаж, хайрлуулдаг байх
Сэтгэлээ боддогт баярлалаа 💚
Клиник сэтгэл засалч Т. Хонгорзул

04/04/2026

Өөртөө хатуу битгий ханд😇:
- Өөртөө алдаа гаргахыг зөвшөөр...
- Өөртөө амрахыг зөвшөөр...
- Өөртөө цаг гаргахыг зөвшөөр...
- Өөрийгөө уучлахыг зөвшөөр...😥
- Өөрийгөө байгаагаар нь хүлээн авахыг зөвшөөр...
- Өөрийгөө хайрлахыг зөвшөөр...
- Өөрийгөө баярлуулахыг зөвшөөр...
Клиник сэтгэл засалч Т. Хонгорзул 🫶

02/04/2026

Ямар хүмүүс стрессээ сайн тайлдаг вэ? 🧠😇
- Сэтгэл хөдлөлөө илэрхийлж зохицуулдаг...
- Дасгал хийдэг зуршилтай...
- Ядарсан үедээ амардаг...
- Ажил мэргэжлээсээ гадуур хоббитой...
- Ойр дотны харилцаа хүрээлэлтэй...
- Хорт муу зуршилгүй...
- Амьдралын үнэт зүйлстэй...
- Одоо цагт оршдог...
- Эрүүл хооллодог...
- Бүтэн нойртой ...
Клиник сэтгэл засалч Т. Хонгорзул 💝

30/03/2026

Сэтгэл засал танд хэрхэн туслах вэ? 🧠💚

Address

Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 34В байр, 02-15 Сингапур резиденс
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97688834343

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Клиник сэтгэл зүйч Т. Хонгорзул posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Клиник сэтгэл зүйч Т. Хонгорзул:

Share

Category