24/12/2025
“ЭРҮҮЛ ИДЭВХТЭЙ НАСЖИЛТЫГ ДЭМЖЬЕ” УРИАН ДОР ТББ-УУДТАЙ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Геронтологийн үндэсний төвөөс ахмад настны эрүүл мэндийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй хийх уулзалтыг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монголын ахмадын холбооны байранд зохион байгууллаа.
Уулзалт, хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Геронтологийн үндэсний төв, Монголын Ахмадын холбоо, дүүргүүдийн ахмад хороо, Ахмадын хөгжлийн төв, төрийн бус байгууллагуудын төлөөлөл нийт 40 гаруй хүн оролцлоо.
Уг уулзалтад ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн Б.Анхтуяа, ГБХНХЯ-ны харьяа Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэргэжилтэн Б.Дэлгэрдалай, Геронтологийн үндэсний төвийн захирал Д.Бат-Ундрах нар Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт, ахмад настны цогц тусламж үйлчилгээний зохицуулалт, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийв.
Мөн Насжилт судлал, настны эмгэг судлалын нийгэмлэгийн тэргүүн Р.Оюунханд, БГД-ын Ахмадын хөгжлийн төвийн арга зүйч Н.Гандулам, “Зөв хандлага-эрхэм андууд” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Эрдэнэтөгс төгс нар ахмадын эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл, танилцуулга хийлээ.
Уулзалтаар анхан шатны эрүүл мэндийн байгууллага, ахмадын эрүүл мэндийн дэмжих төв, асаргааны хувилбарт үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн зохицуулалтаар хангах шаардлагатай байгаа талаар хэлэлцэж, санал солилцлоо.