Wiswe brand salon You hero Mongolia юү Хэро Монголия

Wiswe brand salon You hero Mongolia юү Хэро Монголия Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Wiswe brand salon You hero Mongolia юү Хэро Монголия, Meditation Center, Khan uul district LS Plaza 702, Ulaanbaatar.

Бүсгүй таны Гоо сайхныг тодруулах, тансаг байдлыг мэдрүүлэх, өөртөө үнэ цэнтэй хандах Итгэлийг нэмэгдүүлэх зэрэг гайхалтай зүйлсийг бэлэглэх болно...🤍
Нандин хэсгээ нандигнан хайрлахад тулгуур болж зөвхөн танд зориулсан ЦОГЦ үйлчилгээг нэвтрүүлж байна

13/05/2025
Гадна бэлэг эрхтний цагаарал буюу лейкоплакия нь салст бүрхэвч эвэршиж арьсны эпидермистэй төстэй эдээр солигдсоноос хэс...
06/05/2025

Гадна бэлэг эрхтний цагаарал буюу лейкоплакия нь салст бүрхэвч эвэршиж арьсны эпидермистэй төстэй эдээр солигдсоноос хэсэг газарт арилдаггүй цагаан толбо үүсдэг.

Шинж тэмдэг:
- Гадна бэлэг эрхтнээр загатнах, загатналт шөнийн цагаар болон шээсний дараа ихсэнэ.
- Хорсоно.
- Бэлгийн харьцааны үед өвдөнө. Эдгээрээс гадна шарх, цууралтууд үүсч халдварлагдах, үрэвсэх, нойргүйдэх, хөдөлмөрийн чадвар буурах, сэтгэл гутрал, цочромтгой болох зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Wiswe brand salon You hero Mongolia юү Хэро Монголия эмэгтэйчүүдийн нөхөн сэргээх үйлчилгээ болон ашигтай багтертай гелийг танд санал болгож байна

☎️77313189

Эмчид үзүүлэх бүрд таны үтрээ үрэвссэн байна аа гэж хэлж байна уу? Тэгвэл энэ удаад бид та бүхэндээ үтрээний үрэвслийн х...
04/05/2025

Эмчид үзүүлэх бүрд таны үтрээ үрэвссэн байна аа гэж хэлж байна уу? Тэгвэл энэ удаад бид та бүхэндээ үтрээний үрэвслийн хамгийн элбэг тохиолддог хэлбэрийн талаар мэдээлэл бэлдлээ.

Нянгийн шалтгаант үтрээний үрэвсэл нь үтрээний хэвийн бичил биетэн буюу ашигтай бактериуд цөөрч ашиггүй бактериуд ихэссэнтэй холбоотой үүсдэг.
Танд дараах шинж тэмдэг илэрч болно:
➡️Үтрээний эвгүй муудсан загас шиг үнэртэй ялгадас гарах
➡️Загатнах
➡️Хорсох
➡️Тааламжгүй мэдрэмж төрөх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Эдгээр шинж тэмдэг илрэнгүүт эмэгтэйчүүд би мөөгөнцөртчихлөө гэж эмэгтэйчүүдийн эмчид ханддаг.

Нянгийн шалтгаант үтрээний үрэвсэл/Bacterial vaginosis/BV нь

🍀Нөхөн үржихүйн нас буюу 19-49 насны эмэгтэйчүүдийн 1/3-д тохиолддог
🍀Эмэгтэйчүүдийн бараг 80% нь энэ төрлийн үрэвсэлтэй байгаагаа анзаардаггүй
🍀Үтрээний орчин, салстын хамгаалах чадвар буурдаг учир заг хүйтэн, хламид зэрэг БЗХӨ-ний эрсдэлийг нэмэгдүүлдэг
🍀1 жилийн дотор дахих магадлал 50%
🍀Эмчилгээгүй удаан явсан тохиолдолд бага аарцгийн эрхтний үрэвсэл, умайн гуурсан хоолойн наалдац үүсэж үргүйдэлд хүргэнэ.

Үрэвсэл үүсэхэд нөлөөлбх хүчин зүйлс:
1. Үтрээ угаах
2. Антибиотик замбараагүй хэрэглэх
3. Дааврын алдагдал
Үтрээний ямар төрлийн үрэвслээр өвдснийг мэргэжлийн эмчид үзүүлж тохирсон оношилгоо, эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

Wiswe танд гайхалтай мэдрэмжүүдийг өгнө💗💗💗💗💗💗💗💗💗💗💗💗💗💗💗
28/04/2025

Wiswe танд гайхалтай мэдрэмжүүдийг өгнө
💗💗💗💗💗💗💗💗💗💗💗💗💗💗💗

Wiswe брэнд таны сонголт
25/04/2025

Wiswe брэнд таны сонголт

Бэлгийн уруулын үү / ургацаг гэдэг нь бэлгийн эрхтэн орчмын арьс, салст бүрхүүл дээр гарч ирдэг жижиг, махан ургацаг бую...
17/04/2025

Бэлгийн уруулын үү / ургацаг гэдэг нь бэлгийн эрхтэн орчмын арьс, салст бүрхүүл дээр гарч ирдэг жижиг, махан ургацаг буюу бэлгийн үү (condyloma acuminatum) байх магадлалтай. Энэ нь Human Papilloma Virus (HPV) буюу хүний папиллома вирусээр үүсгэгддэг бэлгийн замын халдварт өвчин юм.



Гол шинжүүд:
• Бэлгийн уруул, үтрээ, анус орчмоор махан, цагаан, ягаавтар ургацаг гарна
• Ганцаараа эсвэл бүлэглэн ургана (цэцэг байцаа шиг харагдах нь ч бий)
• Зарим тохиолдолд загатнах, хорсох, бага зэрэг цус гарах
• Эмчлэхгүй орхивол ургаж томорч, бусад хэсэгт тархаж болно



Тархалт ба халдварлах зам:
• Бэлгийн хавьтлаар (хийсвэр, амаар, шулуун гэдсээр ч халдварлана)
• Халдвар авсан түнштэй хамгаалалтгүй харьцах
• Зарим тохиолдолд төрөх үед эхээс хүүхдэд дамжиж болно

Юү Хэро Монголия Дорнод
Юү Хэро Монголия Багануур
Юү Хэро Монголия Дорноговь
Gita Yoga & Wellness Center
Oneness Meditation center Нэгдэл Бясалгал бүтээлийн төв
Suvd salon

☎️77313189,77403888,88181551

🌿 Байгалийн эрүүл шийдэл, мэргэжлийн үйлчилгээ!Таны гоо сайхан, эрүүл мэндийг дэмжих байгалийн гаралтай бүтээгдэхүүн, ту...
17/04/2025

🌿 Байгалийн эрүүл шийдэл, мэргэжлийн үйлчилгээ!

Таны гоо сайхан, эрүүл мэндийг дэмжих байгалийн гаралтай бүтээгдэхүүн, туршлагатай мэргэжилтнүүд, тав тухтай орчин таныг хүлээж байна.

✨ Өөрийгөө хайрлаж, эрүүл амьдралын аяллаа өнөөдрөөс эхлүүлээрэй! 💕

Биднийг сонгон үйлчлүүлдэг эрхэм танд баярлалаа!

 #эмэгтэйчүүдийнэрүүлмэнд Умайн хүзүүний хорт хавдраас өөрсдийгөө болон охидуудаа сэргийлье.Үтрээний хэвийн бичил орчин ...
14/04/2025

#эмэгтэйчүүдийнэрүүлмэнд

Умайн хүзүүний хорт хавдраас өөрсдийгөө болон охидуудаа сэргийлье.

Үтрээний хэвийн бичил орчин гэж юу бэ?

Эрүүл эмэгтэйн үтрээнд маш олон тооны бичил биетэн буюу тогтвортой микрофлора агуулагдах бөгөөд тэдгээр бичил биетүүд үтрээний орчинг хамгаалах үүрэгтэй. Хэвийн үед үтрээний 1 грамм шүүрэлд 100000 орчим бактер байдаг ба эдгээрийн ихэнх нь ашигтай нян буюу лактобактери байдаг. Үтрээ бол хоол боловсруулах эрхтний дараа орох хүний биеийн хамгийн их ашигтай бичил биетэн агуулдаг эрхтэн бөгөөд тэдгээр биетүүд үтрээнд байрших нь үтрээнд өөрт нь ач холбогдолтой юм.

Үтрээний ашигтай бичил биетэн буюу нян дараах үүрэг гүйцэтгэнэ:

• Их хэмжээгээр оршдогоороо үтрээнд нэвтэрсэн хор хөнөөлтэй нянгуудыг тооны хувьд давамгайлж устгадаг.

• Үтрээний орчны хүчил, шүлтийн тэнцвэрт байдлыг хадгална.

• Биологийн гаралтай антибиотик болох бактериоцин ялгаруулж үтрээнд нэвтэрсэн халдварын нянг устгах буюу тоог нь цөөрүүлдэг.

• Үтрээнд нэвтэрсэн халдварын нянг үтрээний салстад бэхлэгдэн, эдийг гэмтэхээс хамгаалдаг бодис ялгаруулан хориг тавьдаг.

Үтрээний ашигтай бичил биетүүдийн тэнцвэр алдагдвал үрэвсэл болон халдвар тархах таатай нөхцөл бүрэлдэж эхэлдэг. Үтрээний ашигтай нянгийн нэг болох лактобацилл нь үтрээний хүчил шүлтийн орчныг (pH орчин) хэвийн хэмжээнд (pH3,8- 4.2) хадгалахад оролцож, бусад нянгуудын өсөлтийг хязгаарладаг. Хэрвээ үтрээний pH нэмэгдвэл (илүү шүлтлэг болох), лактобацилл нянгийн тоо, хэмжээ, чанар буурч, бусад нянгийн тоо нэмэгдэнэ. Үүнээс шалтгаалж үтрээний үрэвсэл, халдвар газар авч, загатнах, цочрох, ялгарал өөрчлөгдөх зэрэг зовуурь илэрнэ.

Үтрээний хэвийн бичил орчин өөрчлөгдөхөд нөлөөлөх хүчин зүйлүүд:

• Антибиотикийн зохисгүй хэрэглээ

• Үтрээ угаах

• Архаг өвчлөл, эмгэгүүд. Чихрийн шижин зэрэг бодисын солилцооны эмгэгүүд үтрээ хуурайшихад нөлөөлнө.

• Стресст өртөх

• Дархлаа дарангуйлагдах

• Дааврын өөрчлөлт

Үтрээний хэвийн бичил орчин өөрчлөгдөхөд илрэх шинж тэмдэг:

• Үтрээнээс эвгүй үнэр гарах

• Загатнах

• Хорсох

• Үтрээ хуурайших

• Үтрээний шүүрэл ихсэх

Дээрх шинж тэмдгүүд илэрвэл үтрээний ашигтай бактер хэрэглэх нарийн мэргэжлийн эмчид хандах үзлэг шинжилгээнд хамрагдаарай.
Юү Хэро Монголия Дорнод
Юү Хэро Монголия Багануур
Wiswe brand salon You hero Mongolia юү Хэро Монголия
Suvd salon
Юү Хэро Монголия Дорноговь
Oneness Meditation center Нэгдэл Бясалгал бүтээлийн төв
Gita Yoga & Wellness Center
☎️77313189,77403888

Address

Khan Uul District LS Plaza 702
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Wiswe brand salon You hero Mongolia юү Хэро Монголия posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram