Алтанзулын увдис - Нөмрөг паблишинг

  • Home
  • Алтанзулын увдис - Нөмрөг паблишинг

Алтанзулын увдис - Нөмрөг паблишинг “Нөмрөг минь баяртай”, “Алтанзулын увдис” номууд �

Олон охид, эмэгтэйчүүд хамрагдаасай гэж хүсдэг "бүлгийн уулзалт" минь."Бүлгийн уулзалт" гэдгээрээ олон сургалт уулзалтаа...
15/07/2025

Олон охид, эмэгтэйчүүд хамрагдаасай гэж хүсдэг "бүлгийн уулзалт" минь.
"Бүлгийн уулзалт" гэдгээрээ олон сургалт уулзалтаас эрс ялгагдана. Энд дэвтэр бал, элдэв хэрэгсэл огтхон ч хэрэггүй. Түүнчлэн онол томьёо тодорхойлолт ч яригдах нь үгүй. Хаа газраас цугласан таних танихгүй хүмүүс, нэг дор цаг суугаад, "Аминчлахуй" хэмээх 12 алхамт хөтөлбөрийн заавраар нэгдэж, нээгдэж, өөийн бодол мэдрэмжийг илэрхийлнэ. Үнэндээ таньдаг мэддэг хүмүүстэй хуваалцдаггүй сэдвээ үл таних хүмүүсийн дунд харин ч нээлттэй дэлгэнэ шүү дээ. Учир нь хөтөлбөр маань аюулгүй орчин гэсэн мэдрэмжийг тэдэнд өгч чаддагийнх. Гэрэвшиж тээнэгэлзсэн хүмүүс анх цуглана. Аминчлахуй маань хэнийг ч үл ялгасан халуун дотно тэврэлтээр эхэлнэ. Ингээд дугуй ширээгээ тойрон суугаад өнөөдрийн хөтөлбөртэйгөө танилцана даа. Хамгийн эхний танилцуулга нь энд аюулгүй орчин гэдгийг, бас бид нэг зорилготой цугласан гэдгийг, мөн сэтгэл мэдрэмжээ уудлах ёстой юм байна гэсэн ойлголтыг өгдөг. Нэг өдөр нэг алхмаар үргэлжилнэ.

Алхмын зааврыг, өнөөдөр ямар сэдвийн хүрээнд ярилцахыг мөн л маш тодорхой танилцуулна. Анх удаа, ахин ирж байгаа эсэх нь ямар ч ялгаагүй. Яг л зааврын дагуу гар гараасаа хөтлөлцөөд урагшилна. Ингээд хамгийн аюулгүй орчинд сэтгэл мэдрэмжээ уудалцгаана. Аюулгүй орчин гэдэг нь хэн ч хэнийг ч шүүхгүй, хэн нь ч бусдын мэдрэмжийг тасалж заавар зөвлөгөө өгөхгүй, хэнийг ч бас буруутгахгүй гэсэн үг. Бас хэн хэн нь сэтгэлийн эмзэг асуудлаа, өөрийн нууц бүхнээ хуваалцаж буйг мэдэж байгаа болохоор бусдынхаа нууцыг чандлан хадгална. Үнэндээ хүнд өөрийнх нь л асуудал сонин байдгаас бусдын ямар ч хамаагүй байдгийг тов тодорхой харна. Асуудлаа шийдье гэж л ирсэн хүмүүс минь түүнийгээ л ярьж, сэтгэл нээгдэх үеийн тэр сайхан мэдрэмжийг амсана.

Угтаа "АМИНЧЛАХУЙ" шийдлийг хэлдэггүй, зөвлөдөггүй. Зүгээр л охид маань асуудлаа бусадтайгаа хуваалцаж байхдаа өөрөө гарц гаргалгаагаа олж хараад, шийдлээ баримжаалчихдаг болохоор тэгж тайвширдаг хэрэг. Ер нь биднээс зууран чаргууцалдахыг хүсдэг асуудал гэж хаана ч үгүй. Харин бид өөрсдөө л шийдэж чадалгүй уяж удаасан байдаг. Энэхүү уяас хүлээсээсээ чөлөөлөгдөх зам руу "АМИНЧЛАХУЙ" таныг хөтөлдөг дөө.

#Алтанзулынувдис номын хэсгээс
"АМИНЧЛАХУЙ" бүлгийн уулзалт

"Уншдаг хүмүүс л урт насалдаг"Хүний тархийг булчин шөрмөстэй адилхан дасгалжуулах ёстой. Байнгын ном уншдаг хүмүүсийн та...
12/07/2025

"Уншдаг хүмүүс л урт насалдаг"

Хүний тархийг булчин шөрмөстэй адилхан дасгалжуулах ёстой. Байнгын ном уншдаг хүмүүсийн тархины холбоосууд идэвхтэй, харин уншдаггүй бол тархины холбоосууд нь идэвхгүй унтаа байдалд ордог. Тархинаас ухаан, булчин шөрмөс, хоол боловсруулах зэрэг хүний биеийн бүх эрхтний системтэй холбоотой дохио санамжуудыг байнга түгээж байдаг бөгөөд энэ нь удаашраад эхлэхээр бие махбодын үйл ажиллагаа суларч, хөгширдөг. Хүн оюунаараа амьтнаас ялгаатай, үүнийхээ үр дүнгээр ч тэднээс илүү урт насалдаг аж. Мэдлэг боловсрол хөгжөөгүй байгалийн амьдралтай эрт дээр үед хүмүүс асар богино насалдаг байж. Харин өнөөдөр өндөр хөгжилтэй орны хүмүүс жар дал хүрч тэтгэвэрт гардаг ч ухаан санааны хөгшрөл, доройтолд орохгүйн тулд эмчид үзүүлэхээр яваад байдаггүй, уншсан номынхоо тухай харилцан ярилцаж, сайн дурын бүлгэм дугуйланд хамрагдах болсон байна.

🌳🌳🌳🌳🌳🌳🌳🌳🌳🌳🌳🌳🌳🌳🌳🌳🌳

Та нар маань номоо уншиж байгаа юу?
Аль хэсэгт явж байна даа 🤩

Хэцүү байх үедээ шаналж л байсан. Одоо бол сэтгэл дундуур байгаа зүйл гээд яг тоочихоор зүйл алга байна. Яваандаа сайн с...
12/07/2025

Хэцүү байх үедээ шаналж л байсан. Одоо бол сэтгэл дундуур байгаа зүйл гээд яг тоочихоор зүйл алга байна. Яваандаа сайн сайхнаар шийдэгдэнэ хэмээн итгээд, түр хойшлуулсан юмс бол бий. Бэрхшээл гэдэг сурч ойлгох, ахиж дэвших, улам сайжрах боломж гэдгийг ойлгодог болсон учраас санаа зовоод байх зүйл алга. Дотоод ертөнцөө тольдон, өөрийгөө сайтар онгочиж, хаях ёстой бүхнээ хайж олох юм сан л гэж хүсэж байна.

#Нөмрөгминьбаяртай номын "2013 оны өдрийн тэмдэглэл хэсгээс...

#Алтанзулынувдис
#Жаргалтай
#Арткөүчинг
#Өдрийнтэмдэглэл

Би дахин суралцав. Суралцах явцдаа бусдыг сэрээж, сэргээж, сэхээж амьдрах тухай бодсоор, ядаж хөлгүй энэ амьдрал дунд хэ...
12/07/2025

Би дахин суралцав. Суралцах явцдаа бусдыг сэрээж, сэргээж, сэхээж амьдрах тухай бодсоор, ядаж хөлгүй энэ амьдрал дунд хэн ч байлаа гэсэн алдах эрхгүйг нь сануулъя, алдаж биш онож амьдрах тухай арга ухааныг хэлж ярья, зөвлөж зүтгүүлье хэмээн шийдсэн байлаа.
..Сургалтын дундуур багш минь "Хиймээр байгаа боловч хойш тавьсаар ирсэн зүйлээ ойрын хугацаанд үйлдээрэй" гэсэн даалгавар өгсөн сөн.

ХАРИН БИ ӨНӨӨДӨР ОЧМООР БАЙГАА ТӨРСӨН НУТГАА ЭЭЖ ААВАА ЗОРИН ЗАМД ЯВЖ БАЙНА...

#Алтанзулынувдис номын хэсгээс...

Баяр наадмын мэнд хүргье. Алс замд яваа хэн бүхний алтан шар зам нь өлзийтэй сайхан байг ээ 👋👋👋

Улирал солигдон, зун болмогц миний магнай тэнийн баясаж өвөөгийндөө очиж тааваараа жарган жигүүрээ дэлгэн нисдэг байлаа....
10/07/2025

Улирал солигдон, зун болмогц миний магнай тэнийн баясаж өвөөгийндөө очиж тааваараа жарган жигүүрээ дэлгэн нисдэг байлаа. Магад, би эндээс эрх чөлөө гэдгийг, хүний хүсэл яаж оргилон буцалдгийг, хүний тус багаддаггүйг ойлгосон доо. Эмээ өвөө, айл хотолдоо тусалдаг ажил ч жаахан зөгийд тэр хавийн бүх л хүн ам сайтай байдаг сан. Тэндээс би хүнд тусалж үнэн зөв амьдрахын ухааныг бас олжээ. Ингэж л амьдарсаар, ажилласаар өнөөдрийг хүрч.

Гэтэл сүүлийн үед эх нутаг, эх орныхоо төлөө тэмцэн, халуун амь бүлээн цусаа урсган, Монгол түмнээ хамгаалан тэмцсэн эцэг өвгөд, хүчит эрсийн уухайн түрлэг хажуу дэргэд сонсогдох шиг, тэдний хүлгийн туурайн төвөргөөн, унаж яваа морьдынх нь хөлс хамар доор сэнхийх шиг, агуу суут хатад, өргөн олон түмэн нь нүдний өмнүүр харагдах шиг болоход зүгээр сууж боломгүй мэт санагдаж, зүрх сэтгэл тийчлэн байвч дээшээ харахад тэнгэр хол нь үнэн байв. Доошоо тэмтрэхэд газар хатуу нь үнэн боловч алгаараа хүрэхэд газар эх минь зөөлөн, халуун дулаанаар төөнөж байлаа.

#Алтанзулынувдис номын хэсгээс...

Монголын их амар амгалан 🙏💚🌳

Өөрийг минь бүрэн бүтэн болгож, нэгдмэл нийлмэл болгосон“АМИНЧЛАХУЙ”-даа баярлалаа…  #Алтанзулынувдис  #Нөмрөгминьбаярта...
09/07/2025

Өөрийг минь бүрэн бүтэн болгож, нэгдмэл нийлмэл болгосон
“АМИНЧЛАХУЙ”-даа баярлалаа…

#Алтанзулынувдис
#Нөмрөгминьбаяртай
#Жаргалтай

Хүний зүрх сэтгэл нээлттэй байна гэдэг ямар таатай сайхан мэдрэмж вэ? Би өөртөө тун хатуу хандаж, бүх зүйлийг хаасан бай...
09/07/2025

Хүний зүрх сэтгэл нээлттэй байна гэдэг ямар таатай сайхан мэдрэмж вэ? Би өөртөө тун хатуу хандаж, бүх зүйлийг хаасан байж. Яг л далай тэнгисийн захад завь байхгүй гээд зогсож байгаа охин шиг л. Гэтэл одоо бол хөлөг онгоц дээрээ зогсож байгаатай адил санагдлаа.

Өвдөлтөө мэдрээд засаад явчихвал өөрт маань л хэрэгтэйг ойлголоо. Амжилт, карьер, хөрөнгө мөнгөтэй, аз жаргалтай байх боломжгүй байжээ. Цаашдаа яг ямар үед юу мэдэрч буйгаа анзаарч сэтгэлийн шархаа эдгээж байх Ёстойг ухаарлаа. Юуг юугаар сольж арилжиж байгаагаа анзаарах хэрэгтэй ажээ. Таньж мэдэж эдгээж явбал зам мөр маань тэгширч байх учиртайг ойлгов. Болохгүй байна гээд гомдоллох тусам больё оо гэтэл минь явуулдгийг, үнэхээр яахаа мэдэхгүй байна хэмээн бууж өгвөл зөв замдаа ордгийг, Айж байгаагаа хүлээн зөвшөөрвөл эр зоригтой болох ивээлийг хүртээдэг юм байна.

#Алтанзулынувдис номын хэсгээс...

Өөрийнхөө дотоод руу өнгийх, үнэнтэй нүүр тулах, эмхэлж цэгцлэх гэдэг асар бэрх ажил. Багш маань хайр, ур чадвараар хөтө...
08/07/2025

Өөрийнхөө дотоод руу өнгийх, үнэнтэй нүүр тулах, эмхэлж цэгцлэх гэдэг асар бэрх ажил. Багш маань хайр, ур чадвараар хөтөлж, үргэлж тусалж дэмнэдэг учраас энэ бэрх давааг хялбархан давуулдаг юм байна даа гэж боддог. Харин хэзээ ч бэлэн будаа өгдөггүй. Зөвхөн өөрөөр нь л алхуулдаг. Гарцыг харуулах боловч хэзээ ч үүрдэггүй. Би бэлэн л байх ньчухал юм билээ.

#Алтанзулынувдис номын хэсгээс …

Цаг тутам, хором мөч бүхнээ өөрийн хүссэнээрээ чиглүүлээрэй 🌸🌸🌸Хэн хүний өврийн, зүрхний ном болоод удаж буй сайхан бүтэ...
07/07/2025

Цаг тутам, хором мөч бүхнээ өөрийн хүссэнээрээ чиглүүлээрэй 🌸🌸🌸

Хэн хүний өврийн, зүрхний ном болоод удаж буй сайхан бүтээл дээ 💕💕💕
Ганцхан удаа уншсан нь бараг үгүй, үргэлж л давтан давтан уншсан байдаг даа. 🤩

#Нөмрөгминьбаяртай номоо тхэд уншсан бэ? ✍️

"Бодлоос - үйлдэл - үйлдлээс - үр дүн" гарч байх ёстойг ухаарав. Энэ дасгалжуулалтаас хойш хувь хувьсгалын ажлын алинд ч...
07/07/2025

"Бодлоос - үйлдэл - үйлдлээс - үр дүн" гарч байх ёстойг ухаарав. Энэ дасгалжуулалтаас хойш хувь хувьсгалын ажлын алинд ч хоёр гараар минь дамжин гарч буй үр дүн бүгдийг үнэлэн дүгнэж, бүтээл маань төрж байна, үр дүн нь гарч байна, бүр бүтэж бүрэлдэн байна хэмээн бахархдаг болов. Байгаа бүхнээ үл үнэлэх, орлогоо ч гарынхаа салаагаар урсгах, сураад ч байрандаа л байгаа мэт мэдрэх, түүнчлэн үр дүнг үгүй хийх, эхэлсэнээ дуусгахгүй дутуу орхих зэрэг нь үүнтэй холбоотой байна.

Гартайгаа нэгдсэнээс хойш төдий л удалгүй "Номын баг"-т нэгдэх боломж нээгдсэн юм. Ээлжит нэгэн даваа минь. Сайн сайхны өмнө тулаад ирэхээрээ л ухарч няцдаг, өвдөж шаналдаг байдлаа нэгэнт ойлгосон нь өмнөх бүтэлгүйтлүүдийн том олз шүү дээ.

Одоо бол тулаад л хийх, тулаад л үзэх, хойшлуулахгүй гардах, ухарч унана гэдгээ урьдаас таамаглах, гэхдээ урагшилж буй гэдгээ хөндлөнгөөс харж чаддаг болсондоо түшиглэн, тактик боловсруулна. Шууд л унаад өгөхөөс өөр түвшин. Өөр мэдрэмж, өөр шат бий.

#Алтанзулынувдис номын хэсгээс...

Шинэ долоо хоног нь үйлдэл, үр дүн дүүрэн байг ээ 👋👋👋

Шинэ долоо хоногийн мэндээ 🤩🤩🤩 #Алтанзулынувдис  #6 👇👇👇
07/07/2025

Шинэ долоо хоногийн мэндээ 🤩🤩🤩

#Алтанзулынувдис #6 👇👇👇

Шинэ долоо хоногийн мэнд! 😊

📌Өнгөрсөн 7 хоногт борлуулалтаараа тэргүүлсэн "БЕСТСЕЛЛЕР - Баримтат бүтээл" танилцуулж байна...📚

🔖 Баримтат бүтээлийн 10 ном: https://internom.mn/charts/non-fiction-top25
☎️ Захиалах утас: 7577-7700

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Алтанзулын увдис - Нөмрөг паблишинг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram