Шүнгий Манба

Шүнгий Манба Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Шүнгий Манба, Medical and health, ХУД, Яармаг, Ulaanbaatar.

Нүүрний гоо сайхны зүү эмчилгээ хийж байна.🤗Хил дамнан хамтрагч эмнэлэг дээр ирж тамга, гарын үсгийн даруулчихлаа 😁Шинэ ...
28/12/2025

Нүүрний гоо сайхны зүү эмчилгээ хийж байна.🤗

Хил дамнан хамтрагч эмнэлэг дээр ирж тамга, гарын үсгийн даруулчихлаа 😁

Шинэ онд олон хүний арьсыг залуужуулж, үрчлээг багасган, өөртөө итгэх итгэлийг нь асааж өгнө өө 💋

19/12/2025

Дэлхийн хамгийн анхны их сургуулийн охь шим болсон ном сурах бичгээс суралцаж УАУ-ны их эмч болдог.
2000 жил судлагдаж, нотлогдсон АУ.

Эрдэмтэн багш Regzedmaa Dalanbayar-хаа ачаар анхны алхам аа амжилттай хийлээ, баярлалаа багшаа 🫂🥰Мөн Этүгэн их сургууль-...
18/11/2025

Эрдэмтэн багш Regzedmaa Dalanbayar-хаа ачаар анхны алхам аа амжилттай хийлээ, баярлалаа багшаа 🫂🥰

Мөн Этүгэн их сургууль-н удирдлагын албаны багш нартаа маш их баярлалаа 🤗

Өнөөдөр мөн Этүгэн их сургуулийн төгсөгч УАУ-ны эмч Б.Нямдолгор АНУ руу бичиг баримтаа амжилттай илгээлээ. Этүгэн их сургуулийн Уламжлалт анагаахын их эмч нартаа дахин баяр хүргэе! Удахгүй баяртай мэдээ дуулганаа бид 2 🫶
2025.11.18

15/11/2025
Бусдыг анагаах чин сэтгэлтэй, хэлбэрдэхгүй буяны үйлд шамддаг, сайхан  хүмүүсийн дэргэд богино хугацаанд их туршлага хур...
17/09/2025

Бусдыг анагаах чин сэтгэлтэй, хэлбэрдэхгүй буяны үйлд шамддаг, сайхан хүмүүсийн дэргэд богино хугацаанд их туршлага хуримтлууллаа. Маш их талархаж байна 🙏🙏

Монгол эмч гэх нэрийг бодож хичээсэн өөрийгөө 🫂
Бодол байвч хийж үзээгүй буяны мөртэй үйл хэргээ хэрхэн бүтээх замаа ч олж харлаа …🤩 Бяцхан гунигтай ч эргээд уулзах олон ерөөл байна гэдэгт итгэлтэй байна 😍

Ажилдаа гарахдаа ШАНТАРЧ БИШ, ДУРЛАЖ гардаг ЭМЧ байхад юу юу нөлөөлдөг вэ?Манай улс эдгээрийг шийдэх хэрэгтэй. Эмчийн: 💰...
22/08/2025

Ажилдаа гарахдаа ШАНТАРЧ БИШ, ДУРЛАЖ гардаг ЭМЧ байхад юу юу нөлөөлдөг вэ?

Манай улс эдгээрийг шийдэх хэрэгтэй.
Эмчийн:
💰 Цалинг нэмэх
🕰️ Ачааллыг зохистой болгох
⚖️ Эрх зүйн орчныг нь сайжруулах

Ийм гуравхан нөхцөлийг бүрдүүлээд өгчихөд л эмч өөрөө ч тайван, өвчтөн ч сэтгэл хангалуун, эмчилгээний чанар хүртээмж ч сайжраад ирнэ.

Ер нь аль ч салбарын “Монгол эмчийн чадвар” дэлхийд доогуур үнэлэгдэхгүй.

Харин манай улсын эрүүл мэндийн тогтолцооны гажуудал, эмнэлгийн тусламж үйлчилгээний тоног төхөөрөмж хангалтгүйгээс болж олон хүн гадаад руу эмчилгээ, үйлчилгээ авах гэж явж мөнгөө гадагшаа урсгадаг нь нууц биш.

Эмчийн сэтгэлээс гарч байгаа эрч хүч, чадвар мэдлэгийг улс үнэгүйдүүлэхгүй, зөв дэмжээд өгчихвөл, бидэнд чанартай эрүүл мэндийн үйлчилгээ эх орондоо авах нөхцөл бий. ✨

📣 ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ, ШҮНГИЙ МАНБА 📚.

Ганцхан өрөө гэрт эвтэй найртай олон хүн амьдраад болоод байдаг, өвөрмөц соёлтой ард түмэн шүү бид 🇲🇳📣 ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ, ШҮ...
21/08/2025

Ганцхан өрөө гэрт эвтэй найртай олон хүн амьдраад болоод байдаг, өвөрмөц соёлтой ард түмэн шүү бид 🇲🇳

📣 ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ, ШҮНГИЙ МАНБА 📚.

18/08/2025

🩸Хануур заслыг АЮУЛГҮЙ ХИЙХ 4 АЛХАМ: 1️⃣ УАУ-ны эмчийн оношилгоо 2️⃣ Улирал 3️⃣ Бэлтгэл / Цус ялгах тан уух, хий дарах / 4️⃣ Эмнэлгийн нөхцөлд эмчээр хийлгэх 🏥. Мэргэжлийн бус хүнээр бэлтгэлгүй буруу хийлгэх нь халдвар авах, цаашлаад урхаг өвчин үүсэх шалтгаан болдог тул зөв мэдээлэл түгээж Share хийж, бусаддаа зөвлөөрэй! ✅ #ЗөвийгТүгээе #ШүнгийМанба #УламжлалтАнагаахУхаан #Хануур #Цус #халуунөвчин

📣 ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ, ШҮНГИЙ МАНБА 📚.

16/08/2025

🩸 ХАНУУР ЗАСАЛ НЬ: ♻️ Өвчний “муу цус”-ыг гадагшлуулах замаар биеийн эсүүдийн нөхөн төлжилтийн процессыг хурдасгаж, цусыг шингэлж, эргэлтийг сайжруулдаг. 🔥 Цус, шарын халуун өвчнийг эмчлэх өндөр үр дүнтэй “Уламжлалт ширүүн засал” эмчилгээний нэг арга юм. 👉 Хануурын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг рийл цувралаас үзээрэй! #ЗөвийгТүгээе #ШүнгийМанба #УламжлалтАнагаахУхаан #Хануур #Цус #халуунөвчин

📣 ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ, ШҮНГИЙ МАНБА 📚.

📱 НИЙГМИЙН СҮЛЖЭЭ ба ЭРҮҮЛ МЭНД 🧑‍🤝‍🧑⚠️ Нийгмийн сүлжээний платформууд (social media)-ийн хэрэглээ маш их болсон энэ цаг...
14/08/2025

📱 НИЙГМИЙН СҮЛЖЭЭ ба ЭРҮҮЛ МЭНД 🧑‍🤝‍🧑

⚠️ Нийгмийн сүлжээний платформууд (social media)-ийн хэрэглээ маш их болсон энэ цаг үед хүмүүс өөрийгөө бусадтай харьцуулж голох, сэтгэлээр унах, амжилтгүй аз жаргалгүй хүн мэтээр төсөөлөлдөө өөрийгөө дүүжлэн суух нь улам бүр нэмэгдэж байна❗

💻 Утас, компьютер зэрэгт тасралтгүй мэдээлэл хөвөрч түүнийг үзэж харж байгаа бидний “симпатик мэдрэлийн тогтолцоо” үргэлж савлаж байх болж.

Ингэснээр:
• Зүрхний цохилт түргэсэж
• Цусны даралт хэлбэлзэж
• Амьсгал хурдсаж
• Сэтгэл зүйн хувьд түгшүүрийн байдалд ордог.

Эдгээр нь удаан хугацаанд давтагдсанаар ХИЙ нь арвидан тамирдаж, дархлаа нь сулран цаашлаад олон төрлийн өвчний суурь шалтгаанаа үүсгээд байгаа талтай. 🤔

🌿 Угтаа бол бид хэн нэгэнтэй уралдаагүй, өөрийнхөө хувь заяаны өгөгдсөн замаар өмнөх хойдох төрөл тутмынхаа үйлийн зурлагаар, өнөөдөр хийсэн хөдөлмөр зүтгэлийнхээ ҮРЭЭР л амьдарч байгаа шүү дээ…

🛤️ Тийм болохоор хүн бүр нэг замаар, нэг жимээр, бас дандаа амжилттай явах шаардлагагүй.

Унаж босоод, алдаж оноод байгаа бүхэндээ аль болох СЭТГЭЛ ХАНГАЛУУН байж, өөрийгөө урмаар тэтгэж явах нь СЭТГЭЛИЙН АМГАЛАН байдлын суурь болно.

Тиймээс төгс юм шиг харагдах бусдын амьдралыг нийгмийн сүлжээнээс үзэж харахад үнэт цагаа зарцуулахгүй, өөрийнхөө баялаг ертөнцийг харьцуулан шүүхгүй байгаарай. 🙏

🌳 Түүний оронд алдаа оноотой нэг алхам бүрээ сайшааж, өөртэйгөө илүү их цагийг өнгөрөөж, аль болох СЭТГЭЛЭЭ ТОГТУУН БАЙЛГАЖ, БАЙГАЛЬТАЙ ОЙР байх аваас олон төрлийн өвчнөөс сэргийлж чадна. 💚

⌛ Өөртөө илүүг, сошиалд багийг 🕒

📣 ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ, ШҮНГИЙ МАНБА 📚.

#ШүнгийМанба
#УламжлалтАнагаахУхаан
#ДотоодАмгалан
#СэтгэлийнЗасал
#ЗөвийгТүгээе
#УламжлалтОрчинҮе

✳️ СТРЕСС ба ЭРҮҮЛ МЭНД 🧠 Стресс нь тархины допамин, серотонин зэрэг “аз жаргалын даавар”-ын түвшинг бууруулж, кортизол ...
07/08/2025

✳️ СТРЕСС ба ЭРҮҮЛ МЭНД

🧠 Стресс нь тархины допамин, серотонин зэрэг “аз жаргалын даавар”-ын түвшинг бууруулж, кортизол 💥 хэт ялгарснаар бүх эрхтэн системд сөргөөр нөлөөлдөг.

🫀БИЕ МАХБОДЫН ЭРҮҮЛ МЭНДЭД:

♥️Зүрх судасны өвчин – даралт ихсэх, зүрхний шигдээс, харвалт

🛡️ Дархлаа сулрах – халдварт өвчинд өртөмтгий болдог

🧴Арьсны өвчин – батга, псориаз, экзем

🍴Хоол боловсруулах тогтолцооны асуудал – ходоодны шарх, гүйлгэх, өтгөн хатах

⚖️ Жин нэмэгдэх / турах – хэт их идэх эсвэл хоолонд дургүй болох г.м

🧬 УРТ ХУГАЦААНД ҮРГЭЛЖИЛБЭЛ:

🔥 Архаг үрэвсэл – олон өвчний суурь шалтгаан

⏳ Хөгшрөлт хурдасна – эсийн түвшний (telomere shortening)

🌙 Нойрны хэм алдагдсанаар – тархи амарч чадахгүй, эсүүд сэргэхгүй

🧫 Хорт хавдар үүсэх эрсдэл нэмэгдэнэ (шууд шалтгаан биш ч дархлаа сулруулдаг) гэх мэт олон өвчний суурь болно.

🧘‍♀️ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНД:

Хүн гэдэг бол бие, хэл, сэтгэл гурвын нэгэн бүхэл цогц хэмээн үзэж, аль нэг шинж тэмдгийг бус, үндэс шалтгааныг эмчилдэг ЦОГЦ АНАГААХ УХААН юм.

📣 ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ, ШҮНГИЙ МАНБА 📚.

#ШүнгийМанба
#УламжлалтАнагаахУхаан
#ДотоодАмгалан
#СэтгэлийнЗасал
#ЗөвийгТүгээе
#УламжлалтОрчинҮе

27/07/2025

📿 Эмчийн “6 ШАЛТГААНЫ” тухай эргэцүүлэн бодоход...! 💭

📣 ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ, ШҮНГИЙ МАНБА 📚.

Address

ХУД, Яармаг
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Шүнгий Манба posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share