Аль-Анон Монгол/ Al-Anon Mongolia

Аль-Анон Монгол/ Al-Anon Mongolia Архидан согтуурах донтой хүмүүсийн гэр бүл,найз нөхөд, ойр тойрныхонд сэтгэлзүйн туслалцаа,дэмжлэг үзүүлэх зорилготой.

Аль-Анонд ирсэн шалтгаан минь.(Яг л зураг шиг тийм л гоё амьдралыг мөрөөдсөн би бодит амьдрал дээр)Нэгэн өдөр АА-ын томо...
02/12/2025

Аль-Анонд ирсэн шалтгаан минь.
(Яг л зураг шиг тийм л гоё амьдралыг мөрөөдсөн би бодит амьдрал дээр)
Нэгэн өдөр АА-ын томоохон уулзалт Дархан хотод болдог тэр өдрийн дараа нөхөр гэртэй ирээд эхнээр эхнэрүүдийн цуглаан гэж байдаг юм байна. Тэр цуглааны үеэр нэгэн бүсгүйн ярианаас Архи уудаг нөхөр (эхнэр) сэтгэцийн хувьд 50% эмгэгтэй
Архи ууж байгаа хүнтэй хамт амьдардаг эхнэр(нөхөр) сэтгэцийн хувьд 70% эмгэгтэй.
Тэдний гэр бүлийг бүтэн болгож буй бяцхан зүрхнүүд сэтгэцийн хувьд 100% эмгэгтэй болдог гэнээ хэмээн ярьж байна 2улаа хамтдаа тус тусдаа уулзалтанд явж байж эдгээр зовлон мэт амьдралын хар тойргоос гарч чадах боломж байна хэмээн хэлэхэд миний толгой руу ёнг хийгээд л авах шиг болсон. Би хувьдаа хүүхдээ өөрийнхөө хэмжээнд сайн өсгөж байгаа хэмээн боддог байсан бүх зүйл минь нүдний минь өмнө нуран унаж ёстой л шалаар нэг гэдэг тийм хүчтэй сэтгэл зүйн цохилтонд орж билээ. Үүнийг сонссон хүн чинь хүүхдүүдийнхээ сэтгэцийн тэр их гэмтлийг засахын тулд уулзалтанд очих шийдвэрээ гаргаж билээ. Сэтгэцийн хувьд үүсч буй тухайн гэмтлүүд маань ирээдүйд том хүн болоход, бие хүн болох явцад аажимдаа урт хугацаандаа хор хөнөөл нь илдэрдэг учир маш хүчтэй миний сэтгэл зүйд хүрсэн нь тэр. Учир нь би ирээдүйд хүүхдийнхээ ирээдүйг маш гоёор зурж, бүтээж өгөхийг хүсч явдаг олон ээжүүдийн нэгэн адил ээж байтал нөхөр бид 2ын дунд өдөр бүр тогтмол үүсдэг таагүйгээс долоон дор харилцаа тэр бяцхан зүрхэнд юу эсийг хурааж хуримтлуулж байгаагаа хараад зүгээр л асгартал уйлж билээ😭😭

Өнөөдрийн би өнгөрсөн архитай хар бараан амьдралаас яг л тэр нарны цацраг гэрэлтэх мэт ямарррр сайхан юм бээ энэ амьдрал минь хэмээн өглөө бүр талархан сэрдэг дээ. Мэдээж энэ мэдрэмжийг мэдрэх гэж бид хамтдаа 10 жил өдөр бүр чин сэтгэлээсээ зөв буруугаа ярилцаж хэн хэн нь хичээл зүтгэл гаргаж яваа.

Архичинтай өнгөрүүлсэн 8 жил, архинаас татгалзан амьдарч яваа 10 жил бидний хувьд дардан тунгалаг байгаагүй ээ. Зүрхний хэмнэл шиг өгсөж уруудаж, дэн дунтай л явсан тэгсэн ч үр дүн нь үнэхээр амар тайвнаар амьсгалж байна.

Илүү ихийг миний түүхийг уншихыг хүсвэл 👍 дараарай бусадтай хуваалцаарай🫶.

Одоо бол яг л 👇👇👇 зураг шиг ирээдүй минь зурайж байга шүү👫👭👩‍❤️‍👨

Амар хялбар аргаар хийж болно.Оюун санааны дэмжлэг туслалцаа үзүүлэх манай хөтөлбөргүйгээр ихэнх хүмүүс хүчээр шийдэхийг...
02/12/2025

Амар хялбар аргаар хийж болно.
Оюун санааны дэмжлэг туслалцаа үзүүлэх манай хөтөлбөргүйгээр ихэнх хүмүүс хүчээр шийдэхийг оролддог гэж Аль-Анон үздэг. Бусдын архидан согтуурах донг даван туулах оролдлого бүтэлгүй болох үед бид улам ширүүн аргаар асуудлыг шийдэхийг хичээнэ. Хүндрэлээс гарах гарц олдохгүй тэсвэр тэвчээр барангуут бид ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэсэн бодолд дарагдана. Өөрөөр хэлбэл дөрвөлжин үзүүртэй гадсыг дугуй хэлбэртэй нүхэнд орохгүйг мэдсээр байж, бууж өгөхөөс татгалзан, тэр нүхэнд хүч хэрэглэн оруулахтай адилхан. Үүний үр дүнд бидний бухимдал ихсэж, сөрөг зүйлд илүү махран зүтгэж сэтгэлээ зовоодог. Товчхон хэлэхэд бидний бодол санаа сарниж эхэлнэ. Харин Аль-Анон энэхүү хор хөнөөлтэй, сэтгэл санааг үймүүлсэн ул мөрийг арилгах хялбар сонголтыг санал болгох буюу "Амар хялбар аргаар хийж болно" гэсэн уриаг дэвшүүлнэ.

Бидний үйл ажиллагааны нь дэлхийд 75 жил, монгол улсад 13 дахь жилдээ нөхөрсөг уулзалт хийсээр байгаа бөгөөд монгол улса...
30/11/2025

Бидний үйл ажиллагааны нь дэлхийд 75 жил, монгол улсад 13 дахь жилдээ нөхөрсөг уулзалт хийсээр байгаа бөгөөд монгол улсад одоогоор 15 аймаг 20 гаран сумдад тогтвортой, өсөлттэй үйл ажиллагаатай явна.

Бид 7 хоногт тогтмол 1-2 удаа 2 цагаар хамтарсан уулзалт хийж өөрийн сэтгэлээ таньж ойлгож, цаашид хэрхэн өөртөөгөө ажиллах туршилага хуваалцдаг сайн дурын нөхөрлөлийн тойргийг бүтээдэг билээ.

Хамтдаа ажиллах, амьдрах, хөгжих (хайр, хүлээлт, найдвар өөрчлөлт номны хэсгээс)Архинд согтуурсан орчинд цаашид юу тохио...
28/11/2025

Хамтдаа ажиллах, амьдрах, хөгжих
(хайр, хүлээлт, найдвар өөрчлөлт номны хэсгээс)

Архинд согтуурсан орчинд цаашид юу тохиолдохыг мэдэх арга байхгүй. Юу тохиолдохыг мэдэх боломжгүй ч таагүй зүйл тохиолдох нь гарцаагүй. Урьдчилан сануулахгүйгээр тайван байдал хэзээд алдагдаж болно. Энэ бүхэн архидан согтуурагчийн хувирамтгай болсон зан авираас шууд хамаарна. Үүний улмаас сандарч тэвдсэн, түгшүүртэй уур амьсгал тэр орчинд бий болдог. Архидан согтуурах донтой хүний сэтгэлд нийцүүлэх эсвэл амар амгалан байдлаа хэвийн хадгалж үлдэхийн тулд хүн яахаас ч буцахгүй болно. Бид гэнэтийн, урьдчилан мэдээгүй өөрчлөлтүүдийг байнга хүлээн зөвшөөрч чадахгүй учраас аливаа оролдлого бүтэлгүйтнэ. Ийм маягаар бид хичнээн хичээсэн ч байнга буруутаж, шүүмжлэлийн гол бай болно.

Архидан согтуурах явдал хэнийг ч ялгаварлахгүй зовооно.        Нийгэмдээ нэр хүндтэй хүний гэр бүлээс авахуулаад ядарч т...
27/11/2025

Архидан согтуурах явдал хэнийг ч ялгаварлахгүй зовооно.

Нийгэмдээ нэр хүндтэй хүний гэр бүлээс авахуулаад ядарч туйлдсан хэн ч энэ өвчинд өртдөг. Хэрэв бид өөр хоорондын ялгааг үл тоомсорлон бие биенээсээ суралцахыг хичээвэл аюулт өвчнийг илааршуулах хүчирхэг зэвсгийг бий болгоно. Ганцаар биелүүлэхэд бэрхшээлтэй, бараг боломжгүй мэт санагдах бартааг бид хамтдаа даван туулах боломжтой. Бид энэхүү аймшигтай өвчний нөлөөг даван туулж, амьдралаа дахин хөл дээр нь босгоход суралцах ёстой.

#МонголынАльАнонМэдээлэлҮйлчилгээнийТөв

Аль-Анон гэр бүлийн бүлгүүд нь 1951 онд байгуулагдсан бөгөөд өөр хүний архинд донтсон хүмүүст туслах олон улсын байгуулл...
26/11/2025

Аль-Анон гэр бүлийн бүлгүүд нь 1951 онд байгуулагдсан бөгөөд өөр хүний архинд донтсон хүмүүст туслах олон улсын байгууллага юм. Аль-Анон нь архинд донтсон хүмүүсийн гэр бүлийнхэн болон найз нөхөд, төрөл төрөгсдөд нийтлэг асуудлаа шийдвэрлэхийн тулд өөрсдийн туршилага, хүч чадал, итгэл найдвараа хуваарцдаг, эрүүл мэндийн хөтөлбөрийг санал болгодог "НӨХӨГЛӨЛ" юм. Манай байгууллага нь сайн дурын хандиваар өөрийгөө тэтгэдэг бөгөөд ямар ч маргаан үүсгэдэггүй. Аль-Анон нь ямар нэгэн сект, урсгал, улс төрийн байгууллага, байгууллага, институцитэй холбоогүй; аливаа шалтгааныг дэмждэггүй, эсэргүүцдэггүй. Гишүүнчлэлийн хураамж байхгүй.

Аль-Анон гэр бүлийн бүлгүүд ганцхан зорилго нь архинд донтой хүмүүсийн гэр бүлийнхэнд туслах явдал билээ.

Аль-Аноны уулзалтууд 133 гаруй оронд зохион байгуулагддаг бөгөөд 17 улс орон хөгжиж буй бүтэцтэй, 36 улс үндэсний үйлчилгээний бүтэц эсвэл Ерөнхий үйлчилгээний газартай. Олон улсын Аль-Аноны Ерөнхий Үйлчилгээний хурал (IAGSM) нь Ерөнхий үйлчилгээний газрууд/үндэсний үйлчилгээний бүтцүүдэд зориулсан хоёр жил тутамд болдог үйлчилгээний уулзалт юм.

Аль-Анон оффисуудын холбоо барих хаяг, мэдээллийн үйлчилгээ зэрэг нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл та Al-Anon Family Groups вэбсайт руу зочилж болно.
Аль-Анон гэр бүлийн бүлгүүд

"Гэртээ юу болж байгаа талаар ярилцах нь хэнд ч амаргүй бөгөөд олон эрчүүдийн хувьд энэ нь ялангуяа хэцүү байж болно. Ти...
26/11/2025

"Гэртээ юу болж байгаа талаар ярилцах нь хэнд ч амаргүй бөгөөд олон эрчүүдийн хувьд энэ нь ялангуяа хэцүү байж болно. Тийм ч учраас 'Эрэгтэйчүүдийн шинээр ирсэн хүний ​​багц' (K‑23) зэрэг эх сурвалжууд маш чухал юм. Үүнд 'Аль-Анон эрчүүдэд зориулагдсан' (P‑1), 'Тэр хэт их уудаг уу?' (P‑62) болон архидалтын гэр бүлийн өвчний үр дагаврыг даван туулахад туслах бусад товхимол багтсан болно. Энэхүү ном хэвлэлийг уулзалтууд дээр бэлэн байлгаж, эрчүүдтэй хуваалцсанаар тэд ч бас сонсогдож, ойлгогдож болохыг мэдэгдэж, тэдэнд хамааралтай гэдгийг сануулдаг."

"Эрэгтэйчүүд ч бас тавтай морилно уу!" "Форум", 2025 оны 11-р сар
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авах боломжтой:

“Talking about what’s really happening at home doesn’t come easily to anyone, and for many men, it can be especially difficult. That’s why resources like the ‘Men’s Newcomer Packet’ (K‑23) are so important. It includes ‘Al‑Anon Is for Men’ (P‑1), ‘Does She Drink Too Much?’ (P‑62), and other pamphlets that offer help in coping with the effects of the family disease of alcoholism. Having this literature available at meetings and sharing it with men lets them know that they, too, can be heard and understood, and reminds them that they belong.”

“Men are Welcome, Too!” “The Forum,” November 2025

More information is available at:

🔹 https://al-anon.org/blog/men-are-welcome-too/

Хэн нэгний архисан донгоос болж та шаналж яваа юм биш бээзБидний хаалга таньд үргэлж нээлттэй.
25/11/2025

Хэн нэгний архисан донгоос болж та шаналж яваа юм биш бээз
Бидний хаалга таньд үргэлж нээлттэй.

Архинд донтох нь өвчин юм. Энэ өвчин гэр бүл, эргэн тойрны бүх хүмүүст нөлөөлж сэтгэлзүйн тогтворгүй байдлыг үүсгэдэг. Т...
31/10/2025

Архинд донтох нь өвчин юм. Энэ өвчин гэр бүл, эргэн тойрны бүх хүмүүст нөлөөлж сэтгэлзүйн тогтворгүй байдлыг үүсгэдэг.
Та аль-аноны тусламжийн бүлэгт хамрагдаж өөртөө туслаарай.

27/10/2025

Сайн байцгаана уу? Монголын аль-анон мэдээлэл үйлчилгээний төв нь архинд донтогчийн гэр бүл, тэдний эргэн тойрныхонд туслах бүлгийн уулзалтанд хамрагдуулдаг байгууллага юм.
Хэрвээ таны дотны хэн нэгэн архинд донтсон бол Та өөртөө бас туслах хэрэгтэй байдаг.

🔺Аль-Анон гэж юу вэ? Энэ бол архинд донтогчийн гэр бүлийн хүмүүст тусладаг үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг.Та Манай пэйж хуудсанд нэгдэж илүү дэлгэрэнгүй мэдээллийг чатаар авах боломжтой.

🍺Архинд донтогчийн гэр бүлийн хүмүүс буюу Давхар хамаарал гэж юу вэ? Хамаарлын шинж тэмдэг , тэдний хийдэг үйлдлүүд.

📌Архидалтын дараах хариуцлагыг нь даах ажлаас нь чөлөө авах, өрийг нь төлөх, асуудлыг нь дарах.

📌Өнөөдөр уугаагүйд нь шагнах” донтохгүй байгаа өдрийг хэт онцлон магтаж, асуудлыг бодитоор харахаа болих.

📌Хэтэрхий халамжлах, өрөвдөх “Тэр хэцүү байгаа болохоор ууж байгаа” гэж зөвтгөх.

📌Хяналт тавих, хянах гэж оролдох хаана явааг шалгах, архийг нь нуух, уусан эсэхийг нягтлах.

📌Бусдын донтолтыг өөрийн үүрэг гэж үзэх “Би сайн халамжилбал тэр эдгэнэ” гэж итгэх.

📌Өөрийн сэтгэл санаагаа дарах уур, гомдлоо илэрхийлэхээс айж, “зүгээр ээ” гэж өнгөрөөх.

📌Намайг хайрлахын тулд архийг нь хаях ёстой гэж итгэх.

📌Өөрийн амьдралыг золиослох ажил, найз нөхөд, сонирхлоо орхих.

🔺Хэрвээ танд эдгээр асуудал байдаг бол Та өөрийгөө аврах нь зүйтэй. Архинд донтогчийг хэрхэн өөрчлөгдөж байгааг бодитоор харж байгаач , та хэн болж хувирч байгаагаа анзаарах сөхөөгүй явдаг.
🔺Аль-Анон бол тань руу чиглэсэн итгэл найдварыг өгдөг газар юм.

🔺Давхар хамаарал гэж юу вэ? Хамаарлын хүмүүсийн нийтлэг хийдэг үйлдэл. 📌Архидалтын дараах хариуцлагыг нь даах ажлаас нь ...
27/10/2025

🔺Давхар хамаарал гэж юу вэ? Хамаарлын хүмүүсийн нийтлэг хийдэг үйлдэл.
📌Архидалтын дараах хариуцлагыг нь даах ажлаас нь чөлөө авах, өрийг нь төлөх, асуудлыг нь дарах.

📌Өнөөдөр уугаагүйд нь шагнах” донтохгүй байгаа өдрийг хэт онцлон магтаж, асуудлыг бодитоор харахаа болих.

📌Хэтэрхий халамжлах, өрөвдөх “Тэр хэцүү байгаа болохоор ууж байгаа” гэж зөвтгөх.

📌Хяналт тавих, хянах гэж оролдох хаана явааг шалгах, архийг нь нуух, уусан эсэхийг нягтлах.

📌Бусдын донтолтыг өөрийн үүрэг гэж үзэх “Би сайн халамжилбал тэр эдгэнэ” гэж итгэх.

📌Өөрийн сэтгэл санаагаа дарах уур, гомдлоо илэрхийлэхээс айж, “зүгээр ээ” гэж өнгөрөөх.

📌Намайг хайрлахын тулд архийг нь хаях ёстой гэж итгэх.

📌Өөрийн амьдралыг золиослох ажил, найз нөхөд, сонирхлоо орхих.

🔺Хэрвээ танд эдгээр асуудал байдаг бол Та өөрийгөө аврах нь зүйтэй. Архинд донтогчийг хэрхэн өөрчлөгдөж байгааг бодитоор харж байгаач , та хэн болж хувирч байгаагаа анзаарах сөхөөгүй явдаг.
🔺Аль-Анон бол тань руу чиглэсэн итгэл найдварыг өгдөг газар юм.

13/10/2025


Аль-Анон Монгол/ Al-Anon Mongolia

Address

Чингэлтэй дүүрэг 3-р хороо 16 байр
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Аль-Анон Монгол/ Al-Anon Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share