Цацрах Итгэл Эмнэлэг/Tsatsrah Itgel Hospital

Цацрах Итгэл Эмнэлэг/Tsatsrah Itgel Hospital Манай эмнэлэг өдөр бүр 24 цагаар ажиллаж байна. Лавлах утас:77734595,95734595
(1)

✔️Цагаан хорхой нь үүсгэгч нь нарийн, цагаан өнгөтэй, 5-13 мм урттай Enterobius Vermicularis хэмээх шимэгч хорхой юм.✔️Х...
24/01/2026

✔️Цагаан хорхой нь үүсгэгч нь нарийн, цагаан өнгөтэй, 5-13 мм урттай Enterobius Vermicularis хэмээх шимэгч хорхой юм.

✔️Халдвар авсан хүн унтаж байх үед эмэгчин цагаан хорхой нь хошногоны амсрын эргэн тойронд маш жижиг хэмжээтэй, хэдэн мянган өндгөө цацдаг. Улмаар загатнадаг учраас гараар маажиж, цагаан хорхойн өндөгнүүд хумсанд шигдэж хүрэлцэх байдлаар бусдад халдвар дамждаг.

✔️ Хүндрэл
Ердийн цагаан хорхой нь аюултай хүндрэл учруулдаггүй ч эм бэлэг эрхтэнд орсон тохиолдолд умайн хана үрэвсэх аюултай.

Шээсний ерөнхий шинжилгээнд цагаан эс/Лейкоцит, LEU / ихсэх шалтгаан Тэмдэглэлгээ- LEU: Лавлах нэгж /-/                 ...
24/01/2026

Шээсний ерөнхий шинжилгээнд цагаан эс/Лейкоцит, LEU / ихсэх шалтгаан
Тэмдэглэлгээ- LEU: Лавлах нэгж /-/
Лавлах хэмжээ /-/
Цагаан эс илэрвэл- LEU: + 25c/uL
++ 75c/uL
+++ 500c/uL (Туузан оношлуураар)

•Шээсэнд цагаан эс (лейкоцит) илрэх нь ихэвчлэн шээс ялгаруулах замын халдвар (давсаг, бөөрний үрэвсэл), үрэвсэлт үйлц явц, эсвэл бэлгийн замын халдварыг илтгэдэг. Мөн бөөрний чулуу, бөөрний тэвшинцрийн үрэвсэл, дархлааны тогтолцооны эмгэг зэрэг шалтгаантай байж болно.

Шээсэнд цагаан эс гарах гол шалтгаанууд:
* Шээсний замын халдвар: Давсаг (цистит), шээс дамжуулах хоолойн үрэвсэл.
* Бөөрний эмгэгүүд: Бөөрний тэвшинцрийн үрэвсэл , бөөрний чулуу.
* Бэлгийн замын халдварт өвчин Трихомониаз гэх мэт.
* Бусад үрэвсэлүү гэх мэт.

ЭЛЕКТРОН ТАМХИНЫ ХОР НӨЛӨӨЭлектрон тамхи нь никотин агуулсан уусмалыг халааж ууршуулан уур хэлбэрт оруулж буй цэнэгтэй т...
24/01/2026

ЭЛЕКТРОН ТАМХИНЫ ХОР НӨЛӨӨ
Электрон тамхи нь никотин агуулсан уусмалыг халааж ууршуулан уур хэлбэрт оруулж буй цэнэгтэй төхөөрөмж юм. Электрон тамхины ууранд тамхинд донтуулагч никотин агуулахаас гадна глицерин бусад химийн бодис, хүнд металлууд мөн агуулагдаж байна.

Эмэгтэйчүүдийн үрэвсэл эдгэхгүй байна, цагаан юмны гарц ихэслээ, өнгө нь хувирлаа, мөөгөнцөр зүгээр болохгүй байна.... М...
23/01/2026

Эмэгтэйчүүдийн үрэвсэл эдгэхгүй байна, цагаан юмны гарц ихэслээ, өнгө нь хувирлаа, мөөгөнцөр зүгээр болохгүй байна.... Маш их эмэгтэйчүүдийн эм тариа дусал, лаа хэрэглэлээ нэмэр алга л гэх юм даа...
Бөөр, ходоодоо давхар эмчлэхгүй бол хичнээн ч үнэтэй эм лаа хэрэглээд яахав дээ. Тус болохгүй л дээ.
Тэгээд бүүр ганцаараа эмчлүүлэх гэж зүтгээд нэмэргүй..
Эмэгтэйчүүдийн цагаан юмыг уламжлалтаар цагаан дуслын цөв гэж үздэг. ( цагаан дусал нь эр даавар) Тиймээс цагаан юмны гарц хэт ихэсвэл эмэгтэй хүн ялгаагүй тамираа алдаж эхэлдэг.. Харин цагаан дуслын тунгалаг нь дээшээ гүйж хөхөнд сүү болдог гдг..

Цагаан юмны өнгө үнэр байдал өөрчлөгдөх нь дотоод шалтгаантай давхар холбогдоно.

Янз бүрийн халдварт өвчингүй байж цагаан юм өөрчлөгдвөл гайхах зүйлгүй. Биемахбодийн тэнцвэр алдагджээ гэж ойлгоорой..

Хэвийн цагаан юм бол шингэндүү цайвар үнэргүй, бага зэрэг наалдамхай бна.

💛💛 Шар өнгөтэй болж үнэр хурц болвол шарын халуун болон халдвар өвчин, үрэвслийн халуун бна гсн үг

🩶🩶 Ус мэт тунгалаг бас хэмжээ нь ихэсч багасвал хийн өөрчлөлт бна гсн үг

🤍🤍 Барьцалдсан юм шиг наалдамхай өтгөн цагаан болвол бадган ихэссэн, мөн мөөгөнцөртэй холбоотой гсн үг..

Гэхдээ илүү нарийн дэлгэрэнгүй шинжилгээг заавал өгөх хэрэгтэй шүү бүсгүйчүүд минь.

Европ үндсэн эмчилгээг уламжлалттай хавсруулвал бас үр дүн сайн бдаг..

🤰🏻🌸Хөөрхөн ээж нартаа зориулсан 1сарын үнэ төлбөргүй үйлчилгээ🤰Жирэмсэн байх хугацаандаа хэдэн удаа ЭХО-нд харуулах ШААР...
21/01/2026

🤰🏻🌸Хөөрхөн ээж нартаа зориулсан 1сарын үнэ төлбөргүй үйлчилгээ
🤰Жирэмсэн байх хугацаандаа хэдэн удаа ЭХО-нд харуулах ШААРДЛАГАТАЙ вэ?
ЭХО-нд заавал үзүүлэх ёстой хугацааг дараах байдлаар тогтоосон байдаг.
✅1-2 сартай
✅3 сартай
✅5 сартай
✅7 сартай
✅9 сартай
Ургийн ЭХО-р эмч таны хүүхдийн юуг үздэг вэ?
* 1-2 сартай (4-7 долоо хоног)-Жирэмсний эрт үеийн эхо оношилгоогоор жирэмсний хугацаа, ихэр жирэмсэн, өсөлтгүй жирэмсэн, умайн гадуурх жирэмсэн, хэвийн жирэмсэн зэргийг тодруулах ач холбогдолтой.
* 3 сартай (11-13.6 долоо хоног)-Энэ үзлэг нь ургийн эрхтэн тогтолцооны хөгжлийг шалгаж, Дауны хам шинж зэрэг хромосомын эмгэгүүдийн үед эход илэрдэг өөрчлөлтүүдийг илрүүлэх зорилготой хийгддэг.
* 5 сартай (18-22 долоо хоног)-Энэ хугацаанд ургийн өсөлт, анатомын бүтэц, эрхтэн тогтолцоог үнэлж дэлгэрэнгүй, нарийвчилан үзнэ.
* 7 сартай (28-30 долоо хоног)-Жирэмсний 5 сараас хойших эхо оношилгоо нь ургийн хөгжлийн үе шатуудад эрхтэн тогтолцооны эмгэг байна уу? ургийн өсөлт хөгжил хэвийн явагдаж байгааг илрүүлэх зорилгоор хийгддэг.
* 9 сартай (34-38 долоо хоног)-Төрөхийн өмнөх болон төрөх үеийн хүндрэл үүсэх эрсдэлийг илрүүлэх үзлэг юм. Илэрсэн тохиолдолд цаг алдалгүй арга хэмжээ авсанаар аливаа хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.
Та үзлэгтээ заавал хамрагдаж, гарч болох эрсдэлээс сэргийлээрэй.
Манай эмнэлэгт 4D/эхо харж байна
Дэлгэрэнгүй мэдээллийг чатаар болон утсаар холбогдон аваарай. 📞📞📞
☎️Холбоо барих: 7773-4595, 9573-4595
🏥Хаяг1: БГД, 17-р хороо,Модны 2, БГД-ийн хүүхдийн эмнэлгийн замын хойд талд Цацрах Итгэл эмнэлэг

PCR шинжилгээ гэж юу вэ? Заавал өгөх шаардлагатай юу?PCR шинжилгээний давуу тал:ПГУ-ын шинжилгээгээр халдварын үүсгэгчий...
20/01/2026

PCR шинжилгээ гэж юу вэ? Заавал өгөх шаардлагатай юу?
PCR шинжилгээний давуу тал:
ПГУ-ын шинжилгээгээр халдварын үүсгэгчийг найдвартай илрүүлэхээс гадна шинжлэгдэхүүнд байгаа вирусийн тоог нарийвчлан тодорхойлсноор эмчилгээний үр дүнг хянах, эмийн бодисыг тухайн өвчтөнд тохируулан сонгож хэрэглэх боломжийг бий болгодог. Энэ шинжилгээ нь, цаг хугацаа бага шаарддаг, мэдрэг өвөрмөц чанараараа одоо хэрэглэж байгаа аргуудаас хамгийн найдвартай нь юм. Халдварын үүсгэгчийн талаар хамгийн үнэн, зөв мэдээллийг эмч, үйлчлүүлэгчдэд өгч чаддаг лабораторийн дэвшилтэт, өндөр технологи юм.
Таны үтрээний үрэвсэл бүрэн эдгэрэхгүй болон жирэмслэхээр төлөвлөж буй болон өмнөх жирэмслэлт эмгэг дурьтгалтай (Өсөлтгүй жирэмслэлт, Умайн гаднах жирэмслэлт, Зулбалт, Дутуу төрөлт) гэх мэт өгүүлэмжтэй бол урьдчилан сэргийлэх зорилгоор нэн тохиромжтой шинжилгээ юм.

Шинжилгээнд бэлтгэх заавар:
24цаг бэлгийн хавьталд ороогүй байх.
Сарын тэмдэг ирээгүй байх.
Үтрээний лаа болон угаалга хийгээгүй байх.
Эрэгтэйчүүд шинжилгээ өгөхөөс өмнө 2 – 3 цаг шээгээгүй байх.
Сүүлийн 7-10 хоног антибиотик эмчилгээ хийлгээгүй байх.

👩🏻‍⚕Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөө өгнө. Манай эмч нар ярилцан зөвлөлдсөний дагуу тухайн хүн бүрд нэг бүрчлэн тохирсон эмчилгээ, зөвлөгөөг олгодгоороо онцлогтой.

☎️ Утас: 77759529 88879529
🏥 Хаяг: БЗД, Бөхийн өргөө замын эсрэг талд Токио резидэнс 2давхарт 206
🕑 Өдөр бүр 24 цагаар ажиллаж байна ☺️☺️☺️
#БЗХӨ #шинжилгээ #бэлгийнзамынхалдвар #бэлгийнзам #бэлгийнэрүүлмэнд

Мазок шинжилгээ юуг хэлж байна вэ?Мазокийн шинжилгээ буюу үтрээний наалдацын шинжилгээ: Энэ шинжилгээ нь эмэгтэйн үтрээн...
17/01/2026

Мазок шинжилгээ юуг хэлж байна вэ?

Мазокийн шинжилгээ буюу үтрээний наалдацын шинжилгээ: Энэ шинжилгээ нь эмэгтэйн үтрээнээс арчдас аван нөхцөлт эмгэгтөрөгч нян, мөөгөнцөр, бэлгийн замын халдварт өвчин үүсгэгч илрүүлэхээс гадна цагаан эс, хучуур эс, салст зэргийг тусгай будагч бодисын тусламжтай микроскопоор харан тодорхойлно.

Мазокийн шинжилгээг хэзээ хийлгэх вэ?

Үтрээнээс цагаан, ногоон, шар өнгийн өтгөндүү шингэн ялгарах
Эвгүй үнэр гарах
Загатнах
Яр, цэврүү гарах
Шээх үед өвдөх
Бэлгийн харьцааны үед өвдөх
Сарын тэмдгийн мөчлөг алдагдах
Халуурах

Шинжилгээний хариуг юу хэлж байна вэ?

1,Гонококк илрэх

Гонококк илрэх нь заг хүйтэн өвчин байгааг илэрхийлнэ. Энэ үед эмэгтэйд умайн хүзүүний үрэвслээр илрэх ба зовиур багатай, балархай хэлбэрээр (75%) элбэг тохиолдоно.

Заг хүйтэний үед дараах зовиурууд илэрнэ.

Бэлэг эрхтэн орчим эвгүй оргиж, загатнана

Умайн хүзүүний сувгаас өтгөн ногоон, идээт ялгадас гарна

Умайн хүзүүний салст улайж хавагнана

Хэвлийн доод хэсгээр өвдөх зовиур илэрч болно

2.Флор кокк илрэх

Энэ хэвийн нянгийн үржил байгааг илэрхийлнэ Ялангуяа дархлаа сулрах, ажлын ачаалал ихтэй байх, ядрах үед ихэсэж , үтрээнээс ялгарах цагаан юмны өнгө шаргал туяатай болж, бага зэргийн эвгүй үнэр гарах зэрэг зовиур илэрнэ

3. Трихомоназ илрэх

Трихомоноз илэрсэн бол заавал эмчийн заавраар эмчилгээг хийнэ. 4 шилбүүртэй хөдөлгөөнтэй эгэл биетэнээр үүсгэгдсэн бэлгийн замаар дамждаг халдварт өвчин.

Эмэгтэйчүүдэд бэлгийн уруул, үтрээний үрэвсэл үүснэ, эвгүй үнэртэй, шар ногоон өнгөтэй ялгадас гарна

Хосуудыг хамтад эмчилнэ

4. Мөөгөнцөр илрэх:

Эмэгтэйчүүдийн 75% нь мөөгөнцрөөр өвчилдөг, олон удаа сэдэрдэг, 80% candida albicans-аар, үлдсэн 20% нь бусад candida krusei candida tropicalis- гэсэн мөөгөнцөр үүсгэгчээр үүсгэгдэнэ.

Мөөгөнцрийн халдвар нь бэлгийн хавьтлаар шууд дамжддаггүй, харин бэлгийн хавьтлын явцад үүссэн жижиг гэмтлээр дамжина.

Үтрээний мөөгөнцөр үүсгэх шалтгаан:

Дархлаа буурах
ХДХВ-ийн халдвар
Чихрийн шижин
Үтрээ угаах
Жирэмслэлт
Антибиотик удаан уух
Шинж тэмдэг:

Гадна бэлэг эрхтэн, бэлэг эрхтэний амсар орчмоор загатнах, эмзэглэх, хөгц үнэртэй өтгөн цагаан ялгадас гарах нь мөөгөнцрийн сонгодог шинж тэмдэг юм.

5.Гарднелла нян илрэх

Гарднелла нян ихэснээс болж нянгийн шалтгаант үрэвсэл үүснэ.

18 наснаас дээш эмэгтэйчүүдэд үтрээс ялгадас гардаг гол шалтгаан нь болно. Биений юм үзэгдэхийн өмнө, эсвэл бэлгийн хавьталын дараа үтрээнээс загасны эвгүй үнэртэй, цайвар шаргал шингэн юм гарна.

6. Лейкоцит илрэх

Лейкоцит 1-3 нэмэх тэмдэглэгээтэй байвал үтрээний үрэвсэл идэвхитэй явагдаж байгааг илэрхийлнэ. Үтрээний мөөгөнцөр, нянгийн шалтгаант үтрээний үрэвсэл, трихомоназын халдварын үед ч лейкоцит их хэмжээтэйгээр илэрнэ.

7. Лактобацилл багасах, алга болох

Лактобацилл нян нь үтрээний бичил биетийн эрүүл, хэвийн тэнцвэрт байдлыг хадгалахад тусалдаг байгалийн ариутгагч болдог.

Үтрээний ашигтай бичил биетэн буюу нян дараах үүрэг гүйцэтгэнэ:

Их хэмжээгээр оршдгоороо үтрээнд нэвтэрсэн хор хөнөөлтэй нянгуудыг тооны хувьд давамгайлж устгадаг.

Үтрээний орчны хүчил, шүлтийн тэнцвэрт байдлыг хадгална. (үтрээний орчин хүчиллэг орчныг бүрдүүлнэ)

Үтрээнд нэвтэрсэн бусад нянгуудыг устгах эсвэл тоог нь багасгах үйлчилгээтэй бодисыг ялгаруулна.

Биологийн гаралтай антибиотик болох бактериоцин ялгаруулж үтрээнд нэвтэрсэн халдварын нянг устгах буюу тоог нь цөөрүүлдэг.

Үтрээнд нэвтэрсэн халдварын нянг үтрээний салстад бэхлэгдэн, эдийг гэмтээхээс хамгаалдаг бодис ялгаруулан хориг тавьдаг.

Энэ нянгийн тоо маш бага болвол үтрээний нянгийн шалтгаант үрэвслээр өвддөг . Лактобацилл нянгийн тоо бууруулахад нөлөөлөх хүчин зүйлс

Антибиотикийн зохисгүй хэрэглээ

Үтрээ хэт ойр ойрхон угаах, саван хэрэглэх

Архаг өвчлөл, эмгэгүүд. Чихрийн шижин зэрэг бодисын солилцооны эмгэгүүд үтрээ хуурайшихад нөлөөлнө.

Стресст өртөх

Дархлаа дарангуйлагдах

Дааврын өөрчлөлт

Эмчилгээ:

Шалтгааны эсрэг эмчилгээг хийнэ. Трихомоназ , Гарднелла, Мөөгөнцрийн аль эмгэг вэ? гэдгээс хамаараад эмчилгээ нь өөр өөр байна. Мөн шаардлагатай тохиолдолд антибиотик эмчилгээг 7-14 хоног уулгана. Үтрээний хэсэг газрын үрэвслийг дарах, өвдөлт намдаах, нянгийн үржлийг дарангуйлах үйлдэлтэй олон төрлийн эмийн ургамал агуулсан В-гелийг өдөрт 2 удаа 2г үтрээний гүнд хийнэ. Эмчилгээ 7-14 хоног үргэлжилнэ.

Урьдчилан сэргийлэлт:

1.Үтрээ, умайн хүзүү, өндгөвчийг эрүүл байлгахын тулд хамгийн түрүүнд үтрээний угаалгыг өдөр бүр цэвэр бүлээн усаар угааж, ариун цэврийг сайтар сахихад оршдог . Иймээс өдөрт 1 удаа цэвэр бүлээн усаар урдаас арагш чиглэлтэй байдлаар урсгал усаар угаана. Ямар нэг саван хэрэглэх шаардлагагүй байдаг бөгөөд хэрэв хэрэглэхээр бол ph шүлтлэг савангаар угаагаарай.

2. Үтрээний орчинг эрүүл байлгах 2 дахь зүйл бол амьдралын зөв хэв юм. Зөв амьдралын хэв маяг гэдэгт аминдэмээр баялаг хоолыг өдөр бүр хэрэглэх, дархлаагаа сайн дэмжин, витамин С , Д зөв тунгаар тогтмол хэрэглэх, стрессээ зөв тайлж сурах, хорт зуршилгүй байх , зөв бэлгийн амьдралтай байх зэрэг ордог.
Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө

13/01/2026

Өвдсөн хойно биш, өвдөхөөс өмнө урьдчилан сэргийл❗️❗️❗️
👨‍⚕️Манай эмнэлэг дараах ЭХО оношилгоог хийж байна:
✔ Жирэмсний ЭХО
✔ Эмэгтэйчүүдийн ЭХО
✔ Хэвлийн хөндийн ЭХО
✔ Бамбай булчирхайн ЭХО
🚑 Түрүү булчирхай эхо
🚑🚑Мөн гэрийн хаягаар дуудлагаар эхо оношилгоо хийнэ 😊😊😊

Дэлгэрэнгүй мэдээллийг чатаар болон утсаар холбогдон аваарай. 📞📞📞
☎️Холбоо барих: 7773-4595, 9573-4595
🏥Хаяг1: БГД, 17-р хороо,Модны 2, БГД-ийн хүүхдийн эмнэлгийн замын хойд талд Цацрах Итгэл эмнэлэг
🏥Хаяг2: БЗД, TOKYO RESIDENCE 2 давхар 206 тоот, Бөхийн өргөөгийн эсрэг талд Happy med шинжилгээ оношилгооны төв
#Өдрийнэмчилгээ #ШИНЖИЛГЭЭ #Судалгаа #суулгац #спираль #Мазокшинжилгээ #эмчилгээ #Эмч #ЭрүүлМэнд #ЭРДЭС #биохим #Биохими #ЭХО #Эмэгтэйчүүд

13/01/2026

🎊Нээлттэй хаалганы өдөрлөгт таныг урьж байна🎊

Энэ өдөр бид дараах шинжилгээ, үйлчилгээнийг үнэ төлбөргүй санал болгож байна. 🤩🤩🤩
🔹Элэгний В, С вирусны шинжилгээ
🔹Умай хүзүүний өнгөт дуран
🔹 Хэвлийн ЭХО

Бүх багц шинжилгээ 5️⃣0️⃣% хямдарна.

Хугацаа: 1 сарын 17-ны 0️⃣8️⃣-1️⃣7️⃣ цагийн хооронд

💙Амралтын нэг өдрөө өөртөө болон эрүүл мэнддээ зориулаарай. 💙

Дэлгэрэнгүй мэдээллийг чатаар болон утсаар холбогдон аваарай. 📞📞📞

☎️Холбоо барих: 7773-4595, 9573-4595
🏥Хаяг1: БГД, 17-р хороо,Модны 2, БГД-ийн хүүхдийн эмнэлгийн замын хойд талд Цацрах Итгэл эмнэлэг

🎄2026 онд эрүүл энх, амар амгалан, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Цацрах Итгэл эмнэлэгт итгэж, үйлчлүүлдэг эрхэм үйчлү...
31/12/2025

🎄2026 онд эрүүл энх, амар амгалан, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Цацрах Итгэл эмнэлэгт итгэж, үйлчлүүлдэг эрхэм үйчлүүлэгч та бүхэндээ баярлалаа🥰🥰🥰
⭐Бид таны эрүүл мэндийн төлөө үргэлж хамт байх болно⭐

🟡ВИТАМИН Д ГЭЖ ЮУ ВЭ?Витамин Д нь хүний биемахбодын хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тосонд уусдаг витамин ю...
19/12/2025

🟡ВИТАМИН Д ГЭЖ ЮУ ВЭ?

Витамин Д нь хүний биемахбодын хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тосонд уусдаг витамин юм. Витамин Д яс, дархлаа, булчин болон дааврын тэнцвэрт маш чухал үүрэгтэй.

🧪Яагаад шинжилгээ өгөх хэрэгтэй вэ?

⬇️Витамин Д дутагдлын үед насанд хүрэгчдэд ядрах, нойрмоглох,булчин сулрах, өвдөх, дархлаа сулрах, өвчлөмтгий болох, ясны сийрэгжилт, хүүхдэд шээс хурц үнэртэй болох, хүүхэд хөхөө хөхөх болон унтаж байхдаа хөлрөх, өсөлт удаашрах, хоцрох, яс, үе мөчөөр өвдөх, янгинах, толгой томрох шинжүүд
⬆️Харин витамин Д-ийн илүүдлийн үед биемахбодид кальци хэт их хуримтлагдаж ядрах, бие сульдах, дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршил буурах, толгой өвдөх цусан дахь кальци ихэссэнтэй холбоотой ам цангах, их шээх, ам хатах, хавагнах, яс булчингаар өвдөх булчин татах, зүрх дэлсэх, цусны даралт ихсэх, хүүхдэд цочромтгой болох, дотор муурайрах, бөөлжих, жин бага нэмэх, хэвлийгээр өвдөх шинжүүд илэрдэг.

Цусанд агуулагдах 25-ОН Vitamin D түвшинг хэмжиж дутагдал байгаа эсэхийг тогтооно.

🧪🕐Шинжилгээ өгөхөд ямар нэг бэлтгэл шаардлагагүй (өлөн байх, хоолны дэглэм барих, ууж байгаа витамин Д-г зогсоох зэрэг).

Витамин Д-ийн дутагдал нь 🦴ясны бат бөх чанарыг бууруулж, ясны сийрэгжилтийг үүсгэдэг. Мөн
🔸Хорт хавдар
🔸Зүрх судасны өвчин
🔸Цус харвалт
🔸Сэтгэл гутрал
🔸2-р хэлбэрийн чихрийн шижин
🔸Склероз зэрэг өвчин эмгэгүүдийн эрсдлийг нэмэгдүүлнэ.

📍Цусан дахь витамин Д-ийн түвшин 29 ng/ ml ба түүнээс дээш буюу 70-80% -тай байх нь ерөнхий эрүүл мэндийг дэмжиж байдаг.

Цусанд байгаа түвшнээр нь:
🟡Хөнгөн дутагдал: 29 ng/ ml ба түүнээс бага
🔴Хүнд дутагдал: 8.1 ng/ml ба түүнээс бага байхыг хэлнэ.

Хэрвээ таны шинжилгээнд витамин Д-ийн дутагдал илэрвэл эмч таны нас, жин, дутагдлын түвшнээс хамааруулж зөв тунгаар витамин Д бичиж өгнө.

❗️Өөрөө дур мэдэн хэт өндөр тунгаар уух нь аюултай.
Витамин Д бидний хэрэглэдэг хоол хүнсэнд агуулагдах боловч хоногийн хэрэгцээг бүрэн хангахгүй учир өдөр тутамдаа ууж хэрэглэх шаардлагатай байдаг.

Цацрах итгэл эмнэлэг нь Витамин Д-ийн шинжилгээг бүрэн автомат иммунологийн анализаторын аппаратаар хийж 2 цагийн дараа хариу гарах ба эмчийн зөвлөгөө авах
Утас:95734595, 80734595,77734595

19/12/2025

Сайн найзаасаа тусдаа олон цаг ажиллачих үед 🥲

☺️Бид 24 цагаар ажиллаж байна

#Багцшинжилгээ #Өдрийнэмчилгээ #ШИНЖИЛГЭЭ #эмчилгээ #Эмч #ЭрүүлМэнд #ЭРДЭС #биохими #Биохими #ЭХО #24цаг

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Цацрах Итгэл Эмнэлэг/Tsatsrah Itgel Hospital posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category