Мөнгөн Цог бариа заслын төв

Мөнгөн Цог бариа заслын төв Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Мөнгөн Цог бариа заслын төв, Medical and health, Улаанбаатар хот БЗД жуковын авто бусны буудлаас 13 орох зам дагуу 11 байрны 1 давхар, Ulaanbaatar.

Мэдрэлийн цэгүүдийг дарж , булчинг зөв суллаж өгснөөр  мэдрэлийн эсүүд сэргэж , бие махбодийн үйл ажиллагаа сайжирах бол...
30/06/2022

Мэдрэлийн цэгүүдийг дарж , булчинг зөв суллаж өгснөөр мэдрэлийн эсүүд сэргэж , бие махбодийн үйл ажиллагаа сайжирах болно.

Бөөрний биед гүйцэтгэх үүрэгБөөр нь хүний биеийн эрхтэнүүдээс хамгийн нарийн зохион байгуулалттай хамгийн чухал үүрэг гү...
12/03/2022

Бөөрний биед гүйцэтгэх үүрэг

Бөөр нь хүний биеийн эрхтэнүүдээс хамгийн нарийн зохион байгуулалттай хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг эрхтэн.

Бөөр нь хэвлийн гялтангийн араар багана нурууны 2 хажуугаар байрладаг дунджаар 125 гр жинтэй шош хэлбэртэй хос эрхтэн.
Бөөрний үйл ажиллагааны үндсэн нэгж нь нефрон буюу хялгасан судасны бөөгнөрөл юм.
Энэ нь 1 бөөрөнд ойролцоогоор 1сая байдаг.
Хамгийн чухал гэдгийг батлах 1 жишээ хэлэхэд 1мин-д бөөрөнд 430 мл цус очдог бол тархинд 53 мл, зүрхэнд 66 мл, элгэнд 57 мл байдаг.
Бөөрний үүрэг гэвэл:
1. Ялгаруулах буюу шээс биеэс гаргах
Нефронд хоногт 180л анхдагч шээс үүсдэгээс зөвхөн 1 % буюу насанд хүрсэн эрүүл хүн хоногт 1-1,5л эцсийн шээс ялгаруулна. Эрчүүдэд арай илүү байдаг. Гэхдээ хоногт гарч байгаа шээсний хэмжээ уусан зүйлээс хамаарна. Мөн өдөр шөнийн шээсний харьцаа гэж байна. Хүн өдөрт уусан шингэний 75-80%-г өдөрт гаргадаг.

2. Дотоод орчны тэнцвэрийг хангах
Биеийн дотоод орчин гэхээр мэдээж цус гэсэн үг. Тэгэхээр цусан дах бодисуудын хэвийн хэмжээг тохируулах үүргийг бөөр гүйцэтгэдэг. Түрүүн хэлсэн 180л 99% эргэн шимэгддэг. Энэ шимэгдэж байгаа зүйлд биеийн хэвийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай эрдэс бодисууд байдаг гэсэн үг. Жишээ нь натри кали ууураг гэх мэт. Өөрөөр хэлбэл биед аль бодис их хэрэгтэй байна тэр нь эргэн шимэгддэг гэсэн үг. Жишээгээр тайлбарлавал кали болон кальци нь зүрхний булчингийн агшилт болон сулралтанд оролцдог. Кали ихтэй хүнс хэрэглээд ирэхээр бөөрөнд очиж байгаа цусанд кали их байна гэсэн үг. Тэгэхээр бөөр илүү байгааг мэдэрч шимэгдэлтээ бууруулж гаргалтаа нэмэгдүүлнэ гэсэн үг.

3. Дааврын зохицуулга
Бөөрнөө 3 гол даавар ялгардаг.
 EPO хүний биед о2 хэмжээ буурахад бөөрнөөс ялгарч яснаас ялгарах stem cell мэдээлэл эритропоэзыг нэмэгдүүлэн цусны улаан эсийн ялгарлыг нэмэгдүүлдэг.
 Ренин АД буурахад бөөрнөөс ялгардаг. Элэгнээс ялгарах ангиотензиноген нөлөөгөөр АТ-1 болдог. Энэ нь уушигнаас гарах АТХ нөлөөгөөр АТ-2 болно.
 Кальцитриол цусан дах кальцийн хэмжээг зохицуулна.

Бөөр нь хүний биеийн эрхтэнүүдээс хамгийн нарийн зохион байгуулалттай хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг эрхтэн.Бөөр нь хэвлийн гялтангийн араар багана нурууны ...

24 цагийн био хэмнэл🤗.
31/05/2020

24 цагийн био хэмнэл🤗.

Халгайны ханд бэлтгэх ба хэрэглэх аргууд.Халгай нь xаван, уушгины сүрьеэ, цус багадалт, зүрх судасны өвчин, арьсны өвчнү...
22/05/2020

Халгайны ханд бэлтгэх ба хэрэглэх аргууд.

Халгай нь xаван, уушгины сүрьеэ, цус багадалт, зүрх судасны өвчин, арьсны өвчнүүдэд хамгийн тустай.

Хэрхэн хэрэглэх.
1-2 хоолны халбага хатаасан халгайн нунтагийг 200 мл буцламтгай усанд хийж 10-15 минут идээшүүлээд өдөрт 2-3 удаа бүлээнээр нь хоолноос 30 минутын өмнө ууна.
Энэ эмчилгээг хоёр долоо хоног хийхэд цусны бүтэц сайжирч цус багадалт, арьсны өвчнүүд, уушгины сүрьеэ, хаван чичрэг зэрэг өвчнөөс сэргийлдэг байна.

200 гр нялх халгайн навчийг жижиглэн хэрчээд 500 гр цагаан архинд хийгээд 2 хоног цонхон дээр наранд ил, 8 хоног харанхуй газар хадгална. 9 дэхь хоногт нь шүүж аваад харанхуй газар хадгалан хэрэглэнэ.
Хоол идэхээсээ 30 минутын өмнө 1 халбага, унтхынхаа өмнө нэг халбагыг хэрэглээрэй.
Ингэж хэрэглэх нь амин дэмийн дутагдлаас сэргийлээд зогсохгүй чийг бамбайн өвчинг анагааж, хоолны шингэцийг сайжруулдаг байна.

100 гр халгайг 1 литр усанд 10% – ын уусмал болгон хандлаад ваннтай усанд хийж орно.
Энэ нь ядаргааг тайлж арьс чийгшүүлдэг.

Цус багадалттай хүмүүс 500 грамм зөгийн баланд 100 грамм хатааж нунтагласан халгайг хийж найруулан, хооллосны дараа өдөрт амны халбагаар 3 удаа уух хэрэгтэй.

Элэг цөс ходоод шулуун гэдэсний салстын үрэвсэл, цагаан мах эргэх, нойр хулжих, усан хаван хөөх, эмэгтэйчүүдийн савны өвчинд халгайг өргөн хэрэглэнэ.
Үүний тулд 200 мл халуун усанд хатааж нунтагласан нэг цайны халбага халгайг хийж 1 цаг орчим идээшүүлж өдөрт гурав хуваан хоолны дараа ууна.

Арьс жавхаажуулахад хатааж нунтагласан халгайнаас 1-2 хоолны халбагыг аяганд хийж халуун усаар зуурч 10 минут идээшүүлнэ.
Халгайны бүлээн каш /зутан/-аар нүүр болон хүзүүндээ түрхэж 20-25 минутын дараа усаар угаана.
Энэхүү нялх халгайны маскийг бүх төрлийн арьс арчилгаанд хэрэглэхэд өнгөлөг толигор болгохоос гадна тэжээл сайн өгдөг.

Тархины судасны нарийсал, үс уналтыг зогсоох зорилгоор халгайн хандаар угааж шавшиж хэрэглэж болно.
Судасны нарийслын үед бигнүүр тавих ба 200 грамм халгайг ууранд жигнэж биеийн дулаантай ижил болгон толгойд бигнүүр тавина.
Мөн 200 грамм хатаасан халгайг 300 мл усанд хийж буцалган 200 мл хүртэл идээшүүлээд шингэнээр нь үс болон хуйхандаа шүршиж шавшиж хэрэглэнэ.
Судасны нарийслын үед эмчилгээний тун нь өдөрт 3 цагаар 15 минут тутам хуйханд шүршиж 7 хоног хэрэглээд 14 хоног амарна.
Эмчилгээг үр дүн гартал үргэлжлүүлнэ.

 Тамхи татдаг ихэнх хүмүүс тамхинаас болж нас бардаггүй гэж боддог. Тэд тэртэй тэргүй насны эцэс болоод нас барж байна г...
09/04/2020


Тамхи татдаг ихэнх хүмүүс тамхинаас болж нас бардаггүй гэж боддог. Тэд тэртэй тэргүй насны эцэс болоод нас барж байна гэдэгт итгэдэг.
#Үнэн
Удаан хугацаагаар тамхи татагчдын ихэнх нь тамхины шалтгаант өвчний улмаас нас бардаг. Тэдний тал хувь нь ид насандаа нас барж, амьдралынхаа 20-25 жилийг алддаг байна.


Ихэнх охид тамхи татах нь бодисын солилцоог сайжруулдаг гэсэн төсөөлөлд автаж, жингээ хянах зорилгоор тамхи татаж эхэлдэг.
#Үнэн
Долоон жилийн турш явуулсан туршилтаар тамхи болон гоолиг бие хоёр хоорондоо ямар ч холбоогүй болохыг Мемфисийн их сургуулийн профессор С.Клезжесий тогтоожээ.


Тамхи татахаар тайвширдаг, бухимдлаас салах нэг арга гэж боддог.
#Үнэн
Судалгаагаар энэ таашаал нь даанч уддаггүй нь тогтоогджээ! Нэг ширхэг янжуур татсаны дараа хэсэг хугацаа өнгөрөхөд улам их хямарч, дараагийн тамхинд гар сарвайдаг байна. Өдөрт бүтэн хайрцаг тамхи татах нь сэтгэлийн байнгын түгшүүр бий болгодгийг судлаачид тогтоосон.

08/04/2020
😢😢😢
08/04/2020

😢😢😢

"Архидалт бол өвчин" Хэрэв би хүсвэл архинаас гарч чадна”, “Сэтгэлийн тэнхээтэй байвал архи уухгүй байж чадна ”, “Архина...
08/04/2020

"Архидалт бол өвчин"


Хэрэв би хүсвэл архинаас гарч чадна”, “Сэтгэлийн тэнхээтэй байвал архи уухгүй байж чадна ”, “Архинаас гарах нь сэтгэлийнх” гэж ярихыг та сонссон уу?

Магадгүй та өөрөө ч ингэж ярьж, боддог байж болох юм. Гэхдээ уучлаарай, үнэндээ энэ нь буруу бодол, худал үг юм.
Хэрэв энэ бодол санаа үнэн байсан бол Монголчуудын дийлэнх нь архинд толгойгоо мэдрүүлэхгүй байх байсан. Дэлхий дахинд аль хэдийн “Архидалт нь өвчин” гэж хүлээн зөвшөөрөөд байна. Тиймээс бид өөрсдийн хоцрогдсон үзэл бодлоо хаях цаг болжээ. Архидалт нь өвчин. Өвчтэй хүнд эмч, эмчилгээ хэрэгтэйн адил архины асуудалтанд гадны тусламж зайлшгүй хэрэгтэй юм.

Архидалт нь хүний бие махбодь, бодол санаа, мэдрэмж, харилцаа, оюун санааг эрүүл биш болгож, амьдралд хор хөнөөл учруулдаг байна. Ялангуяа архидалт нь тархийг хүчтэй гэмтээдэг байна.

Америкийн Донтолт Эмчилгээний Нийгэмлэгээс гаргасан архидалтын тодорхойлолт.

1.Архидалт бол өвчин
2.Үргэлжлэн эсвэл хэсэг хугацааны мөчлөгтэйгээр явагддаг.
3.Уух хэмжээгээ хянах чадваргүй болдог.
4.Уухыг санаашран боддог.
5. Гарах хор уршигийг үл харгалзан уудаг
6.Бодит байдлыг мушгин, ялангуяа асуудлаа илт үгүйсгэсэн

Архидалт бол улам л даамжирдаг өвчин. Хэзээ ч дээрддэггүй, харин зөвхөн архинаас гарах шийдвэр гарган, дэвшилтэт алхам хийхээс нааш улам дорддог.
Архины асуудал тань доорхи үе шатыг дамждаг.

Нэгдүгээр шат: Тэд магадгүй бусдыг нэг их гомдоож зовоогоогүй, мөн өөрөө ч төдийлөн их хор хөнөөлийг нь амсаагүй байгаа ба долоо хоногийн сүүлээр эсвэл нэг онцгой үед уудаг нэгэн байж болно. Гэвч уулт хоорондын зай нь багасаж, уух хэмжээ нь ихсэх хандлагатай байна.

Хоёрдугаар шат: Түүний уулт нь хэцүү асуудлуудыг үүсгэж эхлэнэ. Магадгүй нэгээс илүү удаа ажлаас халагдаж, гэр бүл нь хэцүү байдалтай болж баяр хөөрөө алдана. Тэд уух байдалдаа ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэдгийг мэдэх боловч, тусламж авахаас татгалзаж энэ асуудлыг өөрөө шийдэж чадна гэж зүтгэнэ. Ингэснээр архидалт улам хүндэрч, гэр бүлийн амьдрал болон ажилд нь хохирол нэмэгдсээр байх болно.

Гуравдугаар шат: Архичин архины асуудлыг өөрөө хянаж чадахгүй зүйл болохыг одооноос ойлгож магадгүй, учир нь маш хангалттай баримтуудыг тэр харж байгаа юм. Яг энэ үед архины асуудалтан архи уухаа зогсоох чин хүсэл (архидалтын дараа) тусламж авахын эсрэг эгдүүцэн зөрөх хоёрын дунд бйдаг.

Дөрөвдүгээр шат: Эцэст нь асуудалтай архичид сүйрэлд хүрч, эрүүл амьдралаас улам бүр холдсоор байдаг. Гэр бүл, найз нөхөд болон хэвийн амьдралын аливаа зүйлс, хариуцлагаас холдож, замаа алдаж эхлэх эсвэл аль хэдийнээ тэнд очсон байна.

Тавдугаар шат: Цаашид эрүүл ухаанаа алдах, эцэст нь үхэлд хүрэх болно.

Эдгэрлийн үндэс ба бидний тэдэнд хандах хандлага
Хоёр зүйлийг онцлон хэлмээр байна.
Нэгдүгээрт, аль ч төвшиний архины асуудалтай хүнд найдвар байгаа гэж хэлж болно.
Хоёрдугаарт, архидалт хүйснээс хамаардаггүй. Архидалтын ямар түвшинд орох, бүр хүнд нөхцөлд ч ороход хүйсийн ялгаа нөлөөлдөггүй.
Архины асуудалтай хүн архинаас гарахыг хүсэж байгаа бол уухаа зогсоох ёстой.
Зарим хүмүүс, би тохируулан хэрэглэж чадна, арай ч бүр мөсөн болино гэж юу байх вэ гэж боддог бөгөөд нууцхан, хааяа хааяа татчихдаг.
Тэгээд үүний үр дүн юу байдаг вэ? Хэзээ ч архинаас гардаггүй, архаг архичин, амьдралаа алдсан хүн...
Тиймээс танд хатуухан хэлэхэд хэрэв та архинаас гарахыг хүсч бол хааяа архи ууж болно гэсэн бодлоо бүрмөсөн хаях хэрэгтэй юм.
Үүнд ямар ч АРЫН ХААЛГА байхгүй. Архинд донтох өвчтөнүүд хэзээ ч жирийн хүмүүсийн адил архи тохируулан хэрэглэх чадваргүй болсон байдаг.
Нэг хундага уулт нь 7 хоног, 14 хоног, сарын хугацаагаар үргэлжилдэг. Маш олон хүмүүс өөрийгөө туршин үзэж архи амссанаас болж эргээд архаг архичин болсон түүхүүд элбэг байдаг.

Архины асуудалтай хүний гэр бүлийнхэн, хамаатан садан ч өөрсдийгөө түүний архидалтанд бүү буруутга.
Бид тэднийг ийм өвчтэй болгоогүй бөгөөд бид тэднийг эмчилж чадахгүй. Гэр бүлийнхэн нь түүнийг архины үр дагавараас хамгаалах нь зөв биш бөгөөд өнгөрсөн хугацаанд байнга л хамгаалж, аварч ирсэн.
Гэвч тэр архинаас гарсан уу? Үгүй. Харин ч улам л дордсоор л байлаа.
Өөрөөр хэлбэл гэр бүлийнхэний тэднийг архины үр дагавараас хамгаалах нь архидалтын асуудлаа олж харах, тусламж эрэхээс холдуулдаг. Тиймээс архины асуудалтаныг архидалтынх нь үр дагавараас хамгаалахгүй байх шийдвэр дээрээ хатуу зогсох нь ухаалаг шийдвэр юм.
Архины асуудалтай хүн өөрийгөө өвчтэй, эдгэрэхийн тулд гадны тусламж хэрэгтэй гэдгийг хурдан мэдэх тусам эдгэрлийн замд хурдан орно. Тэд хэн нэгэнд таалагдахын тулд биш, өөрөө өөрсдийнхөө төлөө эрүүл болохыг хүсэх хэрэгтэй.

Нурууны мэдрэлийн сувгийн нарийсал  Нурууны мэдрэлийн сувгийн нарийсал гэдэг нь  ямар нэгэн шалтгаанаас нурууны суваг, н...
31/03/2020

Нурууны мэдрэлийн сувгийн нарийсал
Нурууны мэдрэлийн сувгийн нарийсал гэдэг нь ямар нэгэн шалтгаанаас нурууны суваг, нурууны мэдрэлийн суваг ,цагираг нугаламын зай багассанаар мэдрэлийн судсыг дарах шинж илэрч олдмолоор нуруу шохойжихийг хэлнэ.
Мэдрэлийн сувгийн нарийсалт урагш тонгойх үед эсрэгээрээ өвдөлт нь арилдаг бөгөөд энэ нь нурууны дискнээс ялгаатай.(Диск нь нуруугаа тонгойлгох үед илүү өвддөг.)
Нурууны мэдрэлийн сувгийн нарийсалт гэдэг нь ямар нэг зүйлээс шалтгаалан нурууны суваг, мэдрэлийн суваг мөн цагирган нугалам нарийссанаар нуруу өвдөх болон хөл бадайрах өвдөх зэрэг олон янзын мэдрэлийн шинж тэмдэг илрэхийг хэлдэг.Нурууны сувгийн нарийсалт нь төрөлхийн болон олдмол гэсэн шалтгаан байдгаас шохойжилтоос үүдэлтэй олдмолоор өвчлөх тохиолдол нь их байдаг
Удаан хугацааны туршид үргэлжлүүлэн өвдөх эсвэл хөл саажих тохиолдолд мэс засал хийлгэх хэрэгтэй боловч үүнээс бусад тохиолдолд мэс заслын бус аргын эмчилгээгээр эмчлэгдэх боломжтой. Уламжлалт ангаахын салбарт нурууны сувгийн нарийсалын зовиураас шалтгаалан эмчлэх арга болон өвдөлтийн хэмжээг тодорхойлж туслах эмчилгээг хийнэ .Зүү, эмтэй зүү, тан, Чүна бариа засал, бумба тавих зэрэг нэгдсэн эмчилгээгээр эмчилдэг

☝🏻Хөл рүү дагаж өвдөх нь ямар шалтгаантай вэ?🤷🏻‍♂️Гуя, шилбэ болон хөлийн тавхай руу чилж бадайрах, булчин чангарах, шөр...
15/01/2020

☝🏻Хөл рүү дагаж өвдөх нь ямар шалтгаантай вэ?🤷🏻‍♂️

Гуя, шилбэ болон хөлийн тавхай руу чилж бадайрах, булчин чангарах, шөрмөс татах, хатгаж өвдөх зэрэг нь доорхи шалтгааны улмаас үүсч болно:
• Нурууны сүүлийн нугалмуудад суулт өгч хөлийг мэдрэлжүүлдэг мэдрэлийн судас шахагдах
• Аарцаг ясны гажилт үүсч зөрүү орсноор 2 хөлөнд ирэх жингийн ялгаа үүсэх /гутлын өсгий элэгдэх, хөлөө чирэх, өмдний шуумаг дээр, доор болох зэрэг шинжүүдээр хөлөнд зөрүү орсноо мэдэж болно/
Манай эмчилгээ нь чангарсан булчин шөрмөсийг суллаж, мэдрэлийн судсыг чөлөөлж, хүндэрч даамжирхаас нь өмнө засаж өгдөг давуу талтай. Иймэрхүү үед хүмүүс өвчин намдаах эм тариа хэрэглэснээр өнгөцхөн өвдөлтийг намдааж цаад өвчнийг хүндрүүлэх нөхцлийг бий болгодог. Өвчнийг оношлуулж эмчлүүлэхгүй удаан хугацаанд явснаар өвдөлт даамжирч доод мөч мэдээгүй болох хүртэл хүндрэл үүсч болзошгүй тул дээрхи шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цаг алдалгүй мэргэжлийн эмчид үзүүлж эмчлүулэхийг зөвлөж байна.

❣️Манай эмчилгээний курс бариа үр дүн маш сайн шүү 95787921

Уламжлалт анагаах ухаанд хоногийн 24 цагийг гурав хуваагаад☑️🌞 өглөөний 03:40-07:40, 15:40-19:40-ийг хийн цаг гэж үзэн э...
17/12/2019

Уламжлалт анагаах ухаанд хоногийн 24 цагийг гурав хуваагаад
☑️🌞 өглөөний 03:40-07:40, 15:40-19:40-ийг хийн цаг гэж үзэн энэ цагуудад шингэхдээ амархан халуун, бүлээн шөлтэй хоол идэх,
☑️🌞11:40-15:40-ийг шарын цаг гэж үзэн энэ цагуудад буюу өдрийн цагаар удаан шингэдэг махан хоол хүнсийг илүүтэй хэрэглэх,
☑️🌞07:40-11:40, 19:40-23:40 бадганы цаг тул ходоодыг амраан өлөн байх хэрэгтэй, 23:40-03:40 хүртэлх цагт сарны хүч дэлгэрдэг тул унтаж амрах ёстой гэж тэмдэглэсэн байдаг.

Монголчууд ийнхүү сарны хүч дэлгэрсэн шарын цагаар унтаж амарчихаад хийн цагаар буюу үүрээр 04:00 цаг гэхэд л босдог байж. Гэхдээ одоо энэ цагт босно гэвэл дасах хүртлээ хямрах тул ядаж 05:00 цаг гэхэд босоод 07:40 -өөс өмнө өглөөнийхөө цайг уувал сайн. Өглөөний цайндаа хий дарах халуун цай, өрөм, ааруул, өөхний тосонд хайрсан боорцог зэргийг идэж болно.

💡Харин бадганы цаг буюу 07:40-11:40-ийн хооронд хоол унд идэхгүй байвал сайн. Энэ цагт хоол идвэл бадганыг аривдуулан таргалалт үүсгэхээс гадна залхуу хүрэх, бие хүндрэх, оюун ухаан ажиллахаа болино, ажлын чадварыг муутгана. Мөн энэ цагт идсэн хоол хүний биед муугаар нөлөөлнө. 💡 Тиймээс өглөөний 07:40-өөс өмнө хоол идэх хэрэгтэй бөгөөд өглөө идсэн хоол биед жинхэнэ тэжээл болдог юм.

Бадганы цагт хоол идэхгүй ходоодыг амраачихаад тухайн өдрийнхөө үндсэн хоолыг 11:40-15:40-ийн хооронд идэж, гол тэжээлээ авах ёстой. Үүний дараа 15:40-19:40 цагуудад хийн цаг учраас хийн бэлгэ чанар хямарч, өдрийн идсэн хоол бүрэн шингэдэг учраас өлсөх мэдрэмж төрнө. Хийн цагт өлсөх нь хийн бэлгэ чанарыг улам бүр хямраах нөхцөл болох учраас энэ үед юу ч идэхгүй байж болохгүй. Тиймээс энэ цагт буюу оройн 19:40-өөс өмнө шингэц сайтай хоол идэх хэрэгтэй. Тэгээд 19:40-23:40 цагийн хооронд буюу бадганы цагт дээр хэлсэнчлэн ходоодыг амраах хэрэгтэй.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сониноос

Address

Улаанбаатар хот БЗД жуковын авто бусны буудлаас 13 орох зам дагуу 11 байрны 1 давхар
Ulaanbaatar
976

Telephone

95787921

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Мөнгөн Цог бариа заслын төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram