15/03/2026
Заа эхний өдрөө маш амжилттай байлаа😊 700гр хасаад хоносон байна. Гэхдээ хамгийн гол нь энэ биш
⭐️ Бие маш хөнгөн байна. Би чинь нойр ихтэй болохоор ер нь өдөржин нозойроод, ядраад байдаг юм. Гэтэл тэр мэдрэмж байхгүй байна.
⭐️ Идэх дуршил маань багасаад, өлбө долбо гэхгүй байна😂 Өглөө босоод л өглөө юу идэхүү гэж боддог болчихсон байсан юм.
Өглөө ангийнхантайгаа хамт галбиржуулан тураах иогаа хийгээд+хэвлийн дасгалаа хийсээн😊
Зорилго руугаа урагшаа⭐️