Medic

Medic Иргэдэд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох хуудас

Алсын хараа
Амьдралын чанарыг нэмэгдүүлэхэд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх.

Эрхэм зорилго
Эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлж, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэн хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэхэд чиглэнэ.

Үнэт зүйлс
Мental development / Оюун ухааны хөгжил
Бид ухаалгаар ажиллаж, оновчтой сэтгэн, оюун ухааны хөгжил түүний чадамжийг эрхэмлэн дээдэлнэ. Educa

tion / Мэдлэг боловсрол
Бид хувь хүний хөгжилд бодит нэмэр болохуйц мэдлэгийг түгээж өдөр тутмын амьдрал, насан туршид нь нөлөөлөх, чанартай боловсрол олгоход оршино. Data / Мэдээлэл
Бид үргэлж мэдээллийн шинж чанарт анхаарч эрэлт хэрэгцээтэй, үнэн зөв, үнэ цэнэтэй мэдээ мэдээллийг хүргэнэ. Initiative / Санаачлага
Бид шинийг сэдэж, аливааг сайжруулах, хөгжүүлэх, шийдвэрлэх санал санаачилгыг байнга гаргаж, ажилдаа бүтээлч сэтгэлгээгээр хандан “өдөр бүр шинэ” зарчмыг баримтлан ажиллана

Collective / Хамт олон
Бид мэргэжлийн өндөр ур чадвартай, харилцан итгэлцэл, хүндлэл, эерэг дулаан харьцааг буй болгосон хамт олон байна.

Уриа
Эрүүл мэнд энэ насны жаргал

Psychology publishing асарт ном маань хямдралтай үнээр байгаа шүү💫
16/05/2026

Psychology publishing асарт ном маань хямдралтай үнээр байгаа шүү💫

10/05/2026

📌 "The Mother" сэтгэл зүйн контент Юнивишнийн "Гэрийн TomYo" багцад шинээр нэмэгдлээ.

Сэтгэл зүйн хямрал гүнзгийрэх үед амьдралаас залхах, бүхнээс зугтахыг хүсэх мэдрэмж төрөх үе байдаг. Ийм бодол төрсөнд өөрийгөө буруутгах бус, харин мэдрэмжээ хүлээн зөвшөөрч тусламж хүсэх нь эдгэрэх үйл явцын эхлэл байж болохыг мэргэжлийн сэтгэл засалч зөвлөж байна.




🟢Univision ➡️ Кино багц ➡️ Гэрийн TomYo

#Ээжтэйгээ

📑📚СУДАЛГАА                                    Хайрлаж халамжлах нь зайлшгүй ч хэм хэмжээ хэтэрсэн бүхэн сөрөг үр дагавар...
07/05/2026

📑📚СУДАЛГАА Хайрлаж халамжлах нь зайлшгүй ч хэм хэмжээ хэтэрсэн бүхэн сөрөг үр дагавар авчирдаг болохын нэг жишээ нь хүүхэд биеэ даахгүй удах, шийдвэр гаргаж чадахгүй байх, түүгээр ч зогсохгүй ирээдүй рүү чиглэсэн бодол, төлөвлөгөөгүй байгаа байдал зэргээс эцэг эх хүүхдийн хооронд зөрчил үүсдэг асуудал юм. Бүхий л боломж бололцоогоор хангаж, бүрдүүлсэн байхад яагаад ийм байдалд хүрчихэв гэдэг асуулт танд тулгарч байсан бол хариултыг та эндээс аваарай.

📘❤️‍🩹 ЗУРВАС 3️⃣ "The Rise of Me" Энэхүү ном нь уламжлалт роман биш, харин өдөр бүр уншихад зориулагдсан 101 бичлэгээс б...
06/05/2026

📘❤️‍🩹 ЗУРВАС 3️⃣ "The Rise of Me"
Энэхүү ном нь уламжлалт роман биш, харин өдөр бүр уншихад зориулагдсан 101 бичлэгээс бүрдсэн "өөртөө туслах" төрлийн бүтээл юм.

Ном нь амьдралынхаа хүнд үеийг туулж байгаа, харилцаанаас болж шархалсан, эсвэл өөртөө итгэх итгэлээ алдсан хүмүүст зориулагдсан. Зохиолч уншигчийг "бусдад таалагдах гэж өөрийгөө жижигсгэхээ зогсоож, өөрийнхөө үнэ цэнийг олж харах"-ыг уриалдаг.

05/05/2026

🤰🧑‍🧑‍🧒‍🧒ЭХЧҮҮДИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САР 2026.05.01-2026.05.31
Энэхүү сар нь жирэмслэлтийн үе болон төрсний дараах эхчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой буруу ойлголтыг бууруулахад чиглэсэн нэн чухал цаг үе юм.
Медик сэтгэл заслын төвийн эмч Т.Мандхай оролцсон "The Mother" сэтгэл зүйн контентоор эхчүүдэд тохиолддог тулгамдсан асуудал, түүнийг хэрхэн даван туулах арга замуудын талаар ярилцсаныг хүлээн авна уу ☺️

АЖИЛ...   Орчин, хамт олон, удирдлага, тэнцвэртэй байдал, дэмжлэг гэх мэт ажилтай холбоотой асуудал тоймгүй. Түүнд дасан...
05/05/2026

АЖИЛ... Орчин, хамт олон, удирдлага, тэнцвэртэй байдал, дэмжлэг гэх мэт ажилтай холбоотой асуудал тоймгүй. Түүнд дасан зохицох, даван туулахад биднээс ихээхэн хүч шаардаж, заримдаа давшгүй мэт санагдах үе ч бий. Эдгээр үеийг хүн бүр өөр өөрийнхөөрөө даван туулдаг. Зарим хүн илүү хурдан, зарим нь удаан явцын дараа өөрчлөлтийг мэдэрдэг. Хэрэв та өөрийгөө дээрх шинж тэмдгийн эхний үе шатуудад байна гэж бодож байвал, эртхэн амралт авч, ачааллаа тэнцвэржүүлэх арга хэмжээ авах нь маш чухал юм.

29/04/2026
28/04/2026

📌СЭМҮТ болон МСЭМҮН хамтран Монгол Улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны сэтгэцийн эмгэгийн шүүх эмнэлгийн дүгнэлтийг гүйцэтгэж гаргадаг сэтгэцийн шинжээч эмч нарын мэргэжил дээшлүүлэх сургалтанд урьж байна. Энэ сургалтад ОХУ-ын Эрүүл мэндийг хамгаалах Яамны В.П. Сербский нэрэмжит Нийгэм,Шүүх сэтгэцийн судлалын шинжлэх ухааны төвийн багш хүрэлцэн ирж 5-р сарын 25-30-нд СЭМҮТ дээр явагдах тул та бүхэн яаралтай бүртгүүлээрэй. Нийт 40 хүн хамрагдана.
🌳Төлбөр 1 400,000 төгрөг
🌳ХХБанк MN75 0004000 416064298 МСЭМҮН
🗓️Холбогдох хүн- З. Цэндсүрэн утас 89117994

27/04/2026

📌 "The Mother" сэтгэл зүйн контент Юнивишнийн "Гэрийн TomYo" багцад шинээр нэмэгдлээ.

Ээжүүдэд тулгардаг сэтгэл зүйн сорилтуудыг бодит түүхээр дамжуулан хөндөж, төрсний дараах сэтгэл гутралыг хэрхэн давж гарахыг мэргэжлийн сэтгэл засалчийн зөвлөгөөгөөр хүргэнэ.




🟢Univision ➡️ Кино багц ➡️ Гэрийн TomYo

#Ээжтэйгээ

📚🎤"СЭТГЭЛЭЭ ХАЙРЛАЯ"Ахлах анги гэдэг бол хүний амьдралын хамгийн эрч хүчтэй, хүсэл мөрөөдлөөр дүүрэн, бас хамгийн их "шу...
17/04/2026

📚🎤"СЭТГЭЛЭЭ ХАЙРЛАЯ"
Ахлах анги гэдэг бол хүний амьдралын хамгийн эрч хүчтэй, хүсэл мөрөөдлөөр дүүрэн, бас хамгийн их "шуурган" дунд байдаг үе. Ирээдүйн мэргэжил, шалгалт шүүлэг, үе тэнгийнхний харилцаа, анхны хайр гэх мэт.
Өнөөдрийн "Сэтгэлээ хайрлая" сургалтаар:
📍Яагаад бид сэтгэлээ хайрлах ёстой вэ?
📍Тархи сэтгэл 2 хэрхэн холбогддог тухай
📍Стрессийг хэрхэн зөв тайлах, өөртөө итгэх итгэлээ яаж нэмэгдүүлэх, мөн бусадтай хэрхэн эрүүл харилцаа тогтоох талаар ярилцлаа.

"Бусдад сайн хүн байхаас өмнө, өөртөө сайн, өөрийгөө хайрладаг хүн байж сурцгаая."

Address

Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Medic posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Medic:

Share