Tuya Yoga

🧘‍♀️Online Yoga
🧘‍♀️Бясалгал
Ганцаарчилсан уулзалтын цаг авах
https://calendly.com/tuyayogaa/60min
Биеийн ухамсар+Сүнсний ухамсар+Оюун ухамсартайгаа бүрэн нэгдэж өөрийн хязгааргүй хүчээ дотоодоосоо олж аваарай. RAY YOGA/ ТУЯА ЙОГА студи
**Эрүүл биеийг таньд бэлэглэе**
Уламжлалт йогийн дасгалд баригдахгүйгээр хүн бүрт таарсан шинэчилсэн хөтөлбөрөөр хичээлээ явуулдаг.

10/04/2026

Тэнцвэрийн дасгал буюу иог хийснээр ясыг тэтгэж, ясанд буй эд эс,аавын талаас өвлөгдсөн генийн мэдээллийг сэрээж өгдөг.

Урсгал хөдөлгөөн цусыг тэтгэдэг учраас таны ээжийн талаас авсан хүчийг эрчимжүүлж өгдөг.

Яс Цус 2 нэгдэж махан биеийн бүрэн хүчийг оршоож амьсгал,бясалгалтай нэгдэж, таны энергийн 7 Хүрдийг хөдөлгөөнд оруулах үндсэн нөхцлийг бүрдүүлж байдаг.

Сургалтын мэдээллийг:

https://www.skool.com/tuya-yoga-8096/about

Ganaa Tuya

Өглөөг ийм идэвхитэй эхлүүлдэг шавь нартаа хайр зарлаад хайлж урсдаг шүү❤️☀️🧘‍♀️
08/04/2026

Өглөөг ийм идэвхитэй эхлүүлдэг шавь нартаа хайр зарлаад хайлж урсдаг шүү❤️☀️🧘‍♀️

07/04/2026
Амин хайртай гэрлүүдээ Асгарч алдарч хайрлахдаа Амьсгалах амьсгал бүрийн үнэ цэнээ Алд биесүүдэд нь зориулж Алдаж оносон...
06/04/2026

Амин хайртай гэрлүүдээ
Асгарч алдарч хайрлахдаа
Амьсгалах амьсгал бүрийн үнэ цэнээ
Алд биесүүдэд нь зориулж

Алдаж оносон гишгэм бүрээс ухаажиж
Анхаарч дэнжигнэсэн түүх бүрээс хүчирхэгжиж
Авхаалж самбаа хүн чанарын оргилоор хэмжигдэж
Алд бие минь энд одоо оршин буйн учир энэ..,

2 жилийн өмнөх бичвэрээ хуваалцая. ***Өдөр өдрийн наранд Өөрийн хүчээ чамаас харж Өнөд хүндтэй мандсан Өргөн эх дэлхийтэ...
06/04/2026

2 жилийн өмнөх бичвэрээ хуваалцая.

***
Өдөр өдрийн наранд
Өөрийн хүчээ чамаас харж
Өнөд хүндтэй мандсан
Өргөн эх дэлхийтэй учран золгож
Өндөр их үйлээ хийхээр
Өвгөдийн хуралдаан зарлан дуудаж
Өндөр эрчмийн нэгтгэлийг
Өөрийн биед чинь цогцлоон болгоож
Өвөр дүүрэн бэлэгтэй учран золгож
Өнгөт амьдралыг чинь тэжээн тэтгэж
Өргөн их буяны хурыг
Өөрийн биед чинь шингээн
Өнгөт амьдралыг чинь тэтгэн байна

Өрөөлд нэмэртэй оршино гэвэл
Өнгийн гэрэл шиг тодоор гэрэлт
Өр зөөлөн сэтгэлдээ орчлонг багтааж орш
Өнгийн гэрлийг өөрийн дотоодод гэрэлтүүл

Хүчийг авч орчноо тэлэн
Хүний хорвоог ариусган орш
Хүрч барахгүй холыг ойртуулж
Хүслийн үзүүрийг гарт нь атгуул

Онгод хүчтэйгээ холбогдохын тулд
Өглөө бүр өөртэйгөө уулз
Огторгуйн хоосон хязгаарт
Одоо цагтаа оршин гэрэлт

Биеийн хүчээ эрхшээх
Билэг ухаан өөрт чинь буй
Билгийн ухаанаа дэлгэрүүлэх үйлд
Бүхнээс урьтаж дадуулан уулз

Онгод хүч чинь дотор чинь буй
Онож төвлөрөх төдий ярилцана
Огторгуйн шим бүхний дээж
Одоо цагт чинь дэлгэрэн түгнэ

Хамгаалах олон тэнгэрүүд чинь
Хамгаалж оршин тогтон байна
Хайж эрсэн амар мэндэд чинь
Хамгаас ихээр баярлан хуучилна.

Өндөр тэргүүнд чинь багтах хур
Өнө эртнээс юүлэгдэх ухаан
Өргөн дэлхийн тэжээн тэтгэх
Өвгөдийн мэдлэг түгэн байна.

13:24
06.06.2024

Дунд шатны 2 дахь ангийнхан өнөөдөр эхэллээ. Онлайн болон танхим 2 ижил хичээлийг үзэх ба багшийн дэргэд болон онлайнаар...
05/04/2026

Дунд шатны 2 дахь ангийнхан өнөөдөр эхэллээ.

Онлайн болон танхим 2 ижил хичээлийг үзэх ба багшийн дэргэд болон онлайнаар гэсэн 2 сонголттой.

Маш хүчтэй энергийн хэлбэлзэл үүсдэг учир өндөр үр дүн үзэцгээж байна.

Өөрийн хүчтэйгээ холбогдсон шавь нараараа бахархаж байгаа шүү❤️🙏

05/04/2026

Дунд шатны бясалгал
4 сарын 6-нд эхэллээ.

05/04/2026

23.12.2026
21:57
Ийм бичлэг хийж байжээ.

05/04/2026

🌿 2026.04.05 Ханш нээх өдөр

“Ханш нээх өдөр” гэдэг нь Монгол уламжлалд хаврын улирал эхэлж, газар дэлхий “амь орж”, энерги сэргэдэг онцгой өдөр гэж үздэг.
Энэ өдөр газар дэлхий гэсэж, ургамал ногоо ургах эхлэл тавигддаг гэж үздэг 🌱

🌞 Онцлог утга учир
Байгаль дэлхий амилж эхэлдэг өдөр
Мал аж ахуй, тариалангийн ажлын эхлэл
Хүн бүр шинэ эхлэл, сайн сайхныг бэлгэддэг
“Ханш нээгдлээ” гэж ярьдаг нь хавар жинхэнэ утгаараа ирснийг илтгэнэ.

1. Цэвэрлэгээ
Гэр, орчноо цэвэрлэх
Хуучин, хэрэггүй зүйлсээс салах
(энэ нь дотоод энергийг ч цэвэрлэдэг)

2. Биеэ цэвэрлэх
Усанд орох, давстай ус хэрэглэх
Хөнгөн хооллох, мацаг барих

3. Зорилго тавих
Энэ жил юу бүтээх вэ?
Ямар хүн болох вэ?
🧘‍♀️бичих нь илүү хүчтэй нөлөөлдөг

4. Байгальтай холбогдох
Салхинд гарах, ууланд алхах
Нар, салхи, газрын энергийг мэдрэх

5. Гал
Лаа асаах

🥰 Хийсэн буян тань мянга түм дахин арвижиж, хийморь сүлд тань бадарч, эрүүл энх, эд баялаг арвин байх болтугай🙏

Бие сэтгэлээ цэвэрлэх танхим, онлайн ангид бүртгүүлэх:

https://www.skool.com/tuya-yoga-8096/about

Ganaa Tuya

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Tuya Yoga posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Tuya Yoga:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram