Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, Medical and health, БГД 18-р Хороо, Ulaanbaatar.

Ajild urij bn
14/05/2026

Ajild urij bn

✅ ГАМШГААС ХАМГААЛАХ “КОМАНД ШТАБЫН СУРГУУЛИЛАЛТ”  ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 2...
13/05/2026

✅ ГАМШГААС ХАМГААЛАХ “КОМАНД ШТАБЫН СУРГУУЛИЛАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйл, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 33 дугаар зүйл, Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гамшгаас хамгаалах иж болон команд штабын сургуулилалт зохион байгуулах хуваарь”, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2026 оны А/115 дугаар тушаалыг тус тус үндэслэн
“Гамшгийн үеийн Эрүүл мэндийн улсын алба, сурталчилгааны улсын албаны удирдлага зохион байгуулалт, хариу арга хэмжээ, харилцан ажиллагаа” сэдэвт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулилалт 2026 оны 05 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна.
Тус бэлэн байдалд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Дүүргийн Онцгой байдлын хэлтэс оролцож байна.
📍 Баянгол дүүргийн эрүүл мэндийн алба
2026.05.13

📍Тархины ХАРВАЛТЫН ЭРТ ҮЕИЙН  эмчилгээ “БҮЛЭН УУСГАХ ЭМЧИЛГЭЭ”- г БГДЭМТөв  АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ.       🏬      📍 Энэхүү...
12/05/2026

📍Тархины ХАРВАЛТЫН ЭРТ ҮЕИЙН эмчилгээ “БҮЛЭН УУСГАХ ЭМЧИЛГЭЭ”- г БГДЭМТөв АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ.
🏬
📍 Энэхүү эмчилгээ нь харвалтын үеийн тархины эдийн гэмтлийг багасгах, хөдөлмөрийн чадвар алдалт саа саажилт үүсэхээс сэргийлэх, харвалтын дараах амьдралын чанарыг хадгалахад өндөр ач холбогдолтой юм. Тархины Харвалт эмчилгаэ нь харвалтын дараах эхний 5 цаг доторх оношилгоо, эмчилгээнээс шууд хамаардаг онцлогтой.

👌 Арга зүйн дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан Улсын гуравдугаар төв эмнэлгийн Эрчимт эмчилгээ, Харвалтын тасаг ( Их эмч О. Мөнхбат, П. Бурмаа) Нийслэлийн Түргэн тусламжийн төв
🚑 ( Их эмч С.Сэлэнгэ, жолооч С.Пүрэвээ ) нартаа баярлалаа.

Иргэн та дараах шинж тэмдгийг анзаарсан тохиолдолд яаралтай эмнэлэгт хандаарай:

• Нүүр ам мурийх,
• Гар, хөл сулрах,
• Хэл яриа ойлгомжгүй болох,
• Гэнэт тэнцвэр алдагдах,
Эрт оношилж, эрт эмчлэх нь амь насыг аварна.

Ажилд урьж байна.
11/05/2026

Ажилд урьж байна.

Эрүүл мэндийн сайдын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/406 тоот тушаалын хоёрдугаар хавсралт: Эрүүл мэндийн байгу...
11/05/2026

Эрүүл мэндийн сайдын
2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн
А/406 тоот тушаалын хоёрдугаар хавсралт:
Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчийн ёс зүйн хэм хэмжээ.

Эрүүл мэндийн салбарын Хатан нуруу, Эмчийн найдвартай хамтрагч, Эрхэм сувилагч, Тусгай мэргэжилтэн та бүхэндээ 🩺👩‍⚕️👨‍⚕️...
11/05/2026

Эрүүл мэндийн салбарын Хатан нуруу, Эмчийн найдвартай хамтрагч, Эрхэм сувилагч, Тусгай мэргэжилтэн та бүхэндээ 🩺👩‍⚕️👨‍⚕️ Олон Улсын Сувилагчдын баярын мэндийг хүргэн мэндчилж байна 🌍🎉 Та бүхэн минь Бидний, Ард түмний бахархал юм шүү ✨🙌

🏥БГДЭМТөв нь “Эрдмийн чуулган 2026”, Сувилагч, тусгай мэргэжилтний  эрдэм шинжилгээ, судалгаа, шинэ санаа, шилдэг туршла...
09/05/2026

🏥БГДЭМТөв нь “Эрдмийн чуулган 2026”,
Сувилагч, тусгай мэргэжилтний эрдэм шинжилгээ, судалгаа, шинэ санаа, шилдэг туршлагыг таниулах, түгээн дэлгэрүүлэх, нэвтрүүлэх ажлыг 2026 оны 05 сарын 08-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
📚Эмнэлзүйн, эрдэм судлалаар 50 гаруй судлаачийн 20 гаруй бүтээл, тэргүүн туршлагыг хэлэлцэж бүтээлийн эмхэтгэл гаргалаа.
Шүүгчээр:
1. Ш.Цэрмаа БГДЭМТөвийн Сувилахуй эрхэлсэн орлогч дарга,
2. Б.Дүүрэнзул ЭТҮГЭН их сургуулийн Төрөлжсөн сувилахуйн тэнхимийн эрхлэгч,
3. Б.Энхмаа АШУҮИС сувилахуйн сургууль эх барих, эх хүүхдийн сувилахуйн тэнхимийн ахлах багш, сувилахуйн мэргэшлийн зөвлөх нар ажиллалаа.
👩🏻‍⚕️👨‍⚕️
🥇Тэргүүн байр- ЭЭНТ-ийн сувилагч Ц.Отгонтөгс нарын "“ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГТ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭГЧДЭД CAM-ICU АРГААР ДЭМИЙРЛИЙГ ҮНЭЛСЭН НЬ”"
🥈Дэд байр-НЛТ-ийн лаборант Ц.Мөнхнаран нарын "“ЦУСАН ДАХЬ ӨӨХ ТОСНЫ ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТОДОРХОЙЛОХ, ХООРОНДЫН ХАМААРЛЫГ СУДЛАХ” "
🥉Гутгаар байр- Их Амгалан ӨЭМТ-ийн сувилагч И.Сумъяа, Б.Буянжаргал нарын “БАГА НАСНЫ (0–5) ХҮҮХДИЙН ХАЛУУРАЛТЫН ҮЕИЙН ЭЦЭГ ЭХИЙН МЭДЛЭГ, ДАДАЛ БА ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ҮНЭЛЖ, ЦАХИМ ТООЦООЛУУР” илтгэлүүд шалгарав.
Тэргүүн туршлага, шинэ санаа бүтээлүүдийг Баянгол дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн холбоонд бүртгүүлэх, дэмжүүлэх ажлыг зохион байгуулна.

07/05/2026
06/05/2026

Address

БГД 18-р Хороо
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:00
Tuesday 08:30 - 17:00
Wednesday 08:30 - 17:00
Thursday 08:30 - 17:00
Friday 08:30 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share