BabyBen хүүхэд, нярайн эмнэлэг

BabyBen хүүхэд, нярайн эмнэлэг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from BabyBen хүүхэд, нярайн эмнэлэг, Medical and health, Хан-Уул дүүрэг, 17-р хороо, Кинг Товер, 128-р байр, 1-р давхар https://maps. app. goo. gl/RSrJzL5eHhA3By516?g_st=ic, Ulaanbaatar.

02/05/2026

Нярайн шарлалтын фото эмчилгээ
#нярайншарлалт #шарлалтынэмчилгээ #360фотоэмчилгээ #нярайншарлалтынфотоэмчилгээ

26/04/2026

‼️‼️‼️ Цус багадалтын шинжилгээ үнэ төлбөргүй өгч, зөвлөгөө аваарай

🩸🩸🩸Та хүүхдийнхээ цус багадалтыг үзүүлж байсан уу?
- Таны хүүхэд хоолонд дургүй байна уу?
- Ойр ойрхон халдварт өвчнөөр өвдөөд байна уу?
- Үеийнхээ хүүхдүүдээс өсөлт хөгжил нь нь бага байна уу?

🏥 Тийм бол та манай эмнэлэгт хүүхдээ авчирч үнэгүй шинжилгээ өгч, зөвлөгөө аваарай.

📍 ХУД 17-р хороо, Кинг Товер хотхон 128-р байр

☎️ 70104940 99104940

#цусбагадалт #ойрхонөвчлөх #төмрийнбэлдмэл #цуснышинжилгээ #ядарчсульдах #хоолныдуршил багасах

23/04/2026

Ротавирусын халдвар гэж юу вэ?

#суулгалт #бөөлжилт #баасны шинжилгээ #шингэн баах #халуурах

‼️ Ханиад хүрч нус нь татрахгүй, чихний үрэвслээр ойр ойрхон өвчлөөд байгаа бол ‼️ Хоолой, залгиурын өвчнөөр ойр ойрхон ...
17/04/2026

‼️ Ханиад хүрч нус нь татрахгүй, чихний үрэвслээр ойр ойрхон өвчлөөд байгаа бол
‼️ Хоолой, залгиурын өвчнөөр ойр ойрхон өвчлөөд байгаа бол
‼️ Ханиалгалт багасахгүй байгаа бол шарлага эмчилгээ хийлгээрэй.

🏥 Манай эмнэлэг:
- Хамар, чих, хоолой, цээжний шарлага эмчилгээ
- Үрэвсэл болон өвдөлт намдаах инфра улаан туяан шарлага
- Утлага эмчилгээ хийж эхэллээ.

#утлага #шарлага #хамрын шарлага #чихний шарлага #нус #шингэн нус

Томуугийн халдвар гэдэг нь амьсгалын замыг гэмтээдэг, вирусээр үүсгэгддэг хурц халдварт өвчин юм. Үүнийг Influenza вирус...
25/02/2026

Томуугийн халдвар гэдэг нь амьсгалын замыг гэмтээдэг, вирусээр үүсгэгддэг хурц халдварт өвчин юм. Үүнийг Influenza вирус үүсгэдэг бөгөөд улирлын чанартайгаар (ихэвчлэн намар, өвөл) дэгддэг.

🦠 Томуугийн вирус нь 3 төрөлтэй:
• A төрөл – хамгийн түгээмэл, хүнд хэлбэрээр илэрч болдог
• B төрөл – ихэвчлэн хүүхдэд илүү тохиолдоно
• C төрөл – хөнгөн хэлбэрээр илэрдэг

🤒 Шинж тэмдэг
Томуу нь гэнэт эхэлдэг бөгөөд:
• Өндөр халуурах (38–40°C)
• Толгой өвдөх
• Булчин, үе мөч өвдөх
• Хоолой өвдөх
• Ханиалгах
• Нус гоожих
• Ядрах, сульдах

⚠️ Хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүст хүндрэл (уушгины хатгалгаа, дунд чихний үрэвсэл гэх мэт) үүсэх эрсдэл өндөр.

‼️‼️ Манай эмнэлэгт томуу болон бусад амьсгалын замын вирусын халдварын түргэвчилсэн тест авдаг бөгөөд эрт оношлуулснаар томуугийн хүндрэлээс сэргийлэх боломжтой юм.
#томуу #томуу төст #халууралт

📞 Утас: 99104940 70104940
📌 Хаяг: ХУД, 17-р хороо Кинг Товер 128-р байр.

https://maps.app.goo.gl/JQWHBM3MsjfhGPEV7?g_st=ic

📞 Утас: 99104940    70104940📌 Манай хаяг: Хан-Уул дүүрэг 17-р хороо, Кинг Товер хотхон, 128-р байрны 1-р давхар #цагаан ...
03/02/2026

📞 Утас: 99104940 70104940
📌 Манай хаяг: Хан-Уул дүүрэг 17-р хороо, Кинг Товер хотхон, 128-р байрны 1-р давхар
#цагаан хорхой, #шээсний шинжилгээ

https://maps.app.goo.gl/w2djohBnfk2yPxt38?g_st=ic

❓❓❓Хүйсний ивэрхийХүйсний ивэрхий нь дутуу төрсөн нярайд  илүү түгээмэл тохиолддог. Хүүхэд уйлах, ханиалгах, дүлэх гэх м...
02/02/2026

❓❓❓Хүйсний ивэрхий
Хүйсний ивэрхий нь дутуу төрсөн нярайд илүү түгээмэл тохиолддог. Хүүхэд уйлах, ханиалгах, дүлэх гэх мэт хэвлийн хөндийн дотоод даралт ихсэх үед хүйсний эргэн тойронд зөөлөн товойсон эд үүсдэг. Шинж тэмдэггүй бол 4-5 нас хүртэл хүлээх ба 90 гаруй хувь нь 5 нас хүрэхэд аяндаа зүгээр болдог. Маш том хэмжээтэй эсвэл 5 нас хүрэхэд хэвээр бол мэс заслын эмчилгээ шаардлагатай.

‼️‼️‼️ Зоос товч тавьж боох, ивэрхийн бүс зүүлгэх шаардлагагүй бөгөөд эдгээр нь үр дүнгүй байдаг.
#хүйсний ивэрхий

📞 Утас: 99104940 70104940
📌 Манай хаяг: Хан-Уул дүүрэг 17-р хороо, Кинг Товер хотхон, 128-р байрны 1-р давхар

https://maps.app.goo.gl/w2djohBnfk2yPxt38?g_st=ic

❓❓❓Нярайн тархины уйланхай аюултай юу? 🛑 Нярай хүүхдийн тархинд илэрдэг уйланхай (киста) гэдэг нь дотроо шингэнтэй хүүди...
28/01/2026

❓❓❓Нярайн тархины уйланхай аюултай юу?

🛑 Нярай хүүхдийн тархинд илэрдэг уйланхай (киста) гэдэг нь дотроо шингэнтэй хүүдий маягийн бүтэц юм.

🛑 Уйланхай болгон аюултай гэсэн үг биш, ихэнх нь хоргүй, ямар нэгэн эмийн болон эмийн бус эмчилгээ шаардлагагүй өөрөө шимэгдэж алга болдог.

🛑 Уйланхайн байрлал, хэмжээ, тоо ширхэгээс шалтгаалж хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд нөлөөлнө.

‼️‼️‼️Ямар үед аюултай вэ?
• Уйланхай томорч байгаа
• Тархины ховдол дарагдсан
• Таталт өгсөн
• Толгойн тойрог хурдан томорч байгаа
• Хүүхдийн хөгжил хоцорсон үед заавал эмчид хандаарай.
#уйланхай #зулайн эхо

📞 Утас: 99104940 70104940
📌 Манай хаяг: Хан-Уул дүүрэг 17-р хороо, Кинг Товер хотхон, 128-р байрны 1-р давхар

https://maps.app.goo.gl/w2djohBnfk2yPxt38?g_st=ic

🥶🥶🥶 Өвлийн улиралд хүүхдээ гадаа гаргаж чадахгүй байгаа учраас хүүхэддээ шингэн хүчилтөрөгч өгч болох уу гэж ээжүүд маш ...
27/01/2026

🥶🥶🥶 Өвлийн улиралд хүүхдээ гадаа гаргаж чадахгүй байгаа учраас хүүхэддээ шингэн хүчилтөрөгч өгч болох уу гэж ээжүүд маш их асуудаг.

⁉️⁉️ “Уудаг шингэн хүчилтөрөгч” гэж худалдаалагддаг бүтээгдэхүүнүүнүүд үр дүнтэй юу?

🫁 Хүчилтөрөгч бие махбодод амьсгалын замаар орж цусанд шингэдэг.

💧Ууж орсон шингэнд байгаа “хүчилтөрөгч” ходоод гэдсээр дамжин цусанд шууд нэмэгдэх боломж маш бага.
Цусан дахь хүчилтөрөгчийг бодитоор нэмэгдүүлж, хүчилтөрөгчийн дутагдлыг эмчлэх эмчилгээний нөлөө байхгүй.

👉 Уудаг шингэн хүчилтөрөгч нь эмчилгээний бодит үр дүнтэй гэж анагаах ухаанаар батлагдаагүй.
Харин аюул багатай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж ойлгож болно.
#хүчилтөрөгчийн дутагдал

📞 Утас: 99104940 70104940
📌 Манай хаяг: Хан-Уул дүүрэг 17-р хороо, Кинг Товер хотхон, 128-р байрны 1-р давхар

https://maps.app.goo.gl/w2djohBnfk2yPxt38?g_st=ic

Хүүхдийн амны мөөгөнцөр нь аман дотор буюу салстад Candida төрлийн мөөгөнцөр хэт олширсноос үүсдэг халдвар юм.Шинж тэмдэ...
25/01/2026

Хүүхдийн амны мөөгөнцөр нь аман дотор буюу салстад Candida төрлийн мөөгөнцөр хэт олширсноос үүсдэг халдвар юм.

Шинж тэмдэг:
• Хэл, завьж, уруулын дотор салст, тагнай дээр цагаан сүү шиг өнгөр үүснэ
• Өнгөрийг арчихад амар арилахгүй бөгөөд хүчээр арчих үед цус шүүрнэ
• Хүүхэд хөх болон угжаа хөхөх дуршил багасаж, зарим хүүхэд зовуурьлаж уйлагнана
• Заримдаа эхийн хөхний толгой улайж, загатнана (эхэд халдвар дамжсан байж болно)

Шалтгаан:
• Нярайн дархлаа сул байх
• Антибиотик болон бусад эм хэрэглэсний дараа
• Амны хөндийн ариун цэвэр дутмаг
• Угж болон соскны ариутгал муу байх
• Эх үтрээний мөөгөнцөртэй төрөх үед дамжих

‼️‼️‼️ Хэрэв таны хүүхдийн хэл болон амны салстын өнгөр хэвийн үеийнхээс ихсэж, цэвэрлэхэд арилахгүй бол та заавал эмчид хандаарай.
#мөөгөнцөр #нярайн ам
#нярайн асаргаа сувилгаа

📞 Утас: 99104940 70104940
📌 Манай хаяг: Хан-Уул дүүрэг 17-р хороо, Кинг Товер хотхон, 128-р байрны 1-р давхар

https://maps.app.goo.gl/w2djohBnfk2yPxt38?g_st=ic

🏥👶🏻Манай Babyben хүүхэд, нярайн эмнэлэг дараах тусламж үйлчилгээг үзүүлж байна:➖Нярайн шарлалтын фото эмчилгээ👶➖Нярайн а...
23/01/2026

🏥👶🏻Манай Babyben хүүхэд, нярайн эмнэлэг дараах тусламж үйлчилгээг үзүүлж байна:
➖Нярайн шарлалтын фото эмчилгээ👶
➖Нярайн асаргаа, сувилгаа👩🏼‍🍼
➖0-18 насны хүүхдийн өвчлөлийн оношилгоо, эмчилгээ🧑🏻‍⚕️
➖Хүүхдийн нойрны зөвлөгөө💤😴
➖Шинжилгээ🧪

📍 Манай хаяг: Хан-Уул дүүрэг 17-р хороо, Кинг Товер хотхон, 128-р байрны 1-р давхар

📞Утас: 70104940, 99104940

Address

Хан-Уул дүүрэг, 17-р хороо, Кинг Товер, 128-р байр, 1-р давхар Https://maps. App. Goo. Gl/RSrJzL5eHhA3By516?g_st=ic
Ulaanbaatar
17012

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when BabyBen хүүхэд, нярайн эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share