Ингэний сүүний кластер/Mongolian Camel Milk Cluster

Ингэний сүүний кластер/Mongolian Camel Milk Cluster Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ингэний сүүний кластер/Mongolian Camel Milk Cluster, Nutritionist, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 48а/33, Ulaanbaatar.

Монголын ингэний сүүний кластерын зорилго нь хос бөхт тэмээний аж ахуй, ингэний сүүний үйлдвэрлэлийн салбарыг тогтвортой хөгжүүлэх, ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, дэлхийн зах зээлд Монгол брэндийн бүтээгдэхүүн гаргах юм.

Төслийн баримт бичигт гарын үсэг зурлааАзи тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Хүнс, хөдөө аж аху...
13/03/2026

Төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа

Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсролын яамтай хамтран Монгол Улсын сүүний салбарын зөвлөлдөх ажил хэргийн уулзалтыг 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Тус уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсролын яам, Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл, Монголын ээдэмцрийн холбоо, Үхэр үржүүлэгчдийн холбоо, Ингэний сүүний кластер болон сүү боловсруулах зарим үйлдвэрүүдийн төлөөлөл оролцлоо.

Зөвлөлдөх ажил хэргийн уулзалтын үеэр ингэний сүүний шинэ бүтээгдэхүүний туршилт, судалгаа, хөгжлийн төсөл хэрэгжүүлэх баримт бичигт Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатар, Монголын ингэний сүүний кластерын гүйцэтгэх захирал Ч.Жавзандулам, МУИС-ийн харьяа шинжлэх ухаан технологийн “Улаанбаатар” паркийн ерөнхий менежер Н.Өлзийжаргал, “Сүү” ХК-ийн дэд захирал Д.Бямбажав нар гарын үсэг зурлаа.

Энэ төслийн хүрээнд ингэний сүүг зөгийн балаар өтгөрүүлэх судалгаа, туршилт хийх, 2-3 нэр төрлийн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, үр дүнгийн хэлэлцүүлэг зохион байгуулах, Ази тивийн сүүний түншлэлийн хүрээнд сурталчлах зэрэг ажлууд хийгдэнэ. Шинэ бүтээгдэхүүний загвар, патентыг Монголын ингэний сүүний кластер эзэмшиж, кластерын гишүүн компаниуддаа ашиглуулах юм.

Кластерийн тухайИнгэний сүү нь шим тэжээллэг онцгой шинж чанартай. Дэлхийн олон улс оронд ингэний сүү, сүүн бүтээгдэхүүн...
05/03/2026

Кластерийн тухай

Ингэний сүү нь шим тэжээллэг онцгой шинж чанартай. Дэлхийн олон улс оронд ингэний сүү, сүүн бүтээгдэхүүнийг зөвхөн хоол хүнснээс гадна эмчилгээ, гоо сайхны чиглэлд түлхүү ашиглаж байна. Ази тивийн сүүний түншлэлийн 2022 оны олон улсын хэлэлцүүлэгт оролцсон Энэтхэгийн тэмээ судлалын төвийн захирал, доктор Сахүү Артабандха “ингэний сүү сүүн бүтээгдэхүүнийг зохистой хэрэглэх нь чихрийн шижин, астма, харшил, сүрьеэ, шарлалт зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал нөлөөтэй” талаар онцолж байв.

Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хөгжлийн хөтөлбөр, Европын Холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хамтарсан “Монгол Улсад Тогтвортой Хөгжлийн Зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл, Европын Холбооны “Олон улсын худалдааг дэмжих” төсөл болон бусад мэдлэгийн түншүүдтэй хамтран Монголын ингэний сүүний кластерыг байгуулах цуврал уулзалт, семинарыг 2022-2024 онд зохион байгуулж, Монгол Улсад ингэний сүүний кластер байгуулах зөвшилцөл, олон талын оролцоог хангав.

НҮБ-ээс зарласан Олон улсын тэмээний жилийн хүрээнд 2024 оны 10 дугаар 04-ний өдөр Монголын ингэний сүүний кластерыг албан ёсоор байгуулав. Кластерын удирдах зөвлөлд “ТЭСО” ХХК, “Сүү” ХК, “Солид партнерс групп” ХХК, “Ингэн тагш” ХХК, “Монгол Бактриан” нийгэмлэг, Монгол Улсын их сургууль, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Дундговь аймгийн тэмээчин, НҮБ-ын ХХААБ-ын үндэсний зөвлөх болон Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын төлөөлөл багтаж, хамтран ажиллаж байна.

Өмнөговь аймгийн “Түмэн тэмээний баяр- 2026”-д амжилттай оролцлоо.Монголын ингэний сүүний кластерын гишүүн байгууллагууд...
05/03/2026

Өмнөговь аймгийн “Түмэн тэмээний баяр- 2026”-д амжилттай оролцлоо.

Монголын ингэний сүүний кластерын гишүүн байгууллагууд Өмнөговь аймагт уламжлал болгон зохион байгуулагддаг “Түмэн тэмээний баяр”-ын арга хэмжээнд идэвхтэй оролцож, ингэний сүүний үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, салбарын хөгжлийн чиг хандлагыг танилцууллаа.

Тус баярын хүрээнд зохион байгуулагдсан Бизнес форумд салбарын төлөөлөл болсон Монголын ингэний сүүний кластерын ТУЗ-ийн гишүүн Г.Ганхөлөг, "Эко Кластер" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганбат, "Солид Партнерс Групп" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэнд-Аюуш нар оролцож илтгэл тавин, ингэний сүүний нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ингэний аж ахуй эрхлэх боломж, өнөөгийн байдал, зах зээлийн боломж, хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал бодлоо хуваалцсан юм.

Тодруулбал, "Тэсо" ХХК болон "Солид Партнерс Групп" ХХК-ийн удирдлагууд ингэний сүүний салбарын тогтвортой хөгжил, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо, инновац шингэсэн үйлдвэрлэл, экспортын чадамжийг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг онцоллоо.

“Түмэн тэмээний баяр” нь Монгол орны говийн бүсийн уламжлалт аж ахуй, соёл, аялал жуулчлалыг сурталчлахын зэрэгцээ тэмээ, ингэний сүүний үнэ цэнийг олон нийтэд таниулах ач холбогдолтой арга хэмжээ бөгөөд энэ удаагийн оролцоо нь ингэний сүүний салбарын хөгжлийг олон улсын түвшинд гаргах хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал алхам боллоо.

Цаашид Монголын ингэний сүүний кластер нь гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, судалгаа-шинжилгээ, инновац, экспортын чиглэлд бодит үр дүн бүхий төслүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана.

Тэмээчдийн өвлийн их наадамд оролцлоо.Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Дундговь аймгий...
05/03/2026

Тэмээчдийн өвлийн их наадамд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон холбогдох мэргэжлийн холбоод хамтран “Тэмээн дээрээс наран ойрхон” тэмээний өвлийн их наадмыг 2026 оны 1 дүгээр сарын 24, 25-нд Дундговь аймгийн Мандалговь хотод зохион байгууллаа. Энэ наадмын хүрээнд Тэмээчдийн улсын 5 дугаар зөвлөгөөн, Хурдан тэмээний уралдаан, Тэмээн поло, Сайхан хос шалгаруулах, Шилмэл мал шалгаруулах, Тэмээний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Тэмээн парад гэх мэт олон арга хэмжээ сайхан боллоо.

Наадмын үзэсгэлэн худалдаанд Монголын ингэний сүүний кластерын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Цэнд-Аюуш, кластерын гишүүн “Солид партнерс групп” ХХК нэрийн брэнд бүтээгдэхүүнээрээ амжилттай оролцлоо.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Сайхан ингэ” шалгаруулах тэмцээнд Монголын ингэний сүүний кластерын Удирдах зөвлөлийн гишүүн, Дундговь аймгийн Өлзийт сумын тэмээчин Б.Хандаа гэр бүлийн хамт “Олдохын хүрэн бор” омгийн цөм сүргийн “Ганган улаан” нэртэй ингээрээ оролцож, 2 дугаар байрт шалгарч, мөнгөн медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа. Тус шалгаруулалтад ингэний сүүний гарцыг онцгойлон авч үзсэн байна.

Тэмээчдийн улсын 5 дугаар зөвлөгөөнд Кластерын удирдах зөвлөлийн гишүүн Б.Батбаатар панелистаар оролцож, Дэлхийн хос бөхт тэмээний тархац, Монгол Улсын тэмээний салбарын хөгжлийн боломж, Ази тивийн сүүний түншлэлийн зүгээс болон Монголын ингэний сүүний кластераас явуулж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгч, зөвлөгөөнд оролцогчдоос гарсан асуултад хариуллаа.

Монголын ингэний сүүний кластерын Удирдах зөвлөлийн ээлжит уулзалт “Тэсо” группын шинэ үйлдвэр дээр 2026 оны 1 дүгээр са...
05/03/2026

Монголын ингэний сүүний кластерын Удирдах зөвлөлийн ээлжит уулзалт “Тэсо” группын шинэ үйлдвэр дээр 2026 оны 1 дүгээр сарын 14-нд боллоо. Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батбаатар, Д.Бямбажав, Б.Цэнд-Аюуш, Б.Туяагэрэл, ТУЗ-ын дарга С.Эрдэнэбаяр, Гүйцэтгэх захирал Ч.Жавзандулам нар шинэ үйлдвэртэй танилцаж, “Милко ХХК”-ийн гүйцэтгэх захирал О.Доржханд, “Эко Кластер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганбат, Бизнес хөгжлийн газрын захирал Д.Эрхэмбаяр нартай ажил хэргийн уулзалт хийлээ.

Уулзалтаар Монголын ингэний сүүний кластерын үйл ажиллагаа, үр дүнг товч ярилцаж 2026 онд хийх ажлуудыг үндсэн 4 бүлэг хуваан төлөвлөж, ингэний сүү, сүүн шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн бий болгох, нэмүү өртөг шингээх, технологи хөгжүүлэх, брэнд бүтээх боломж, оюуны өмчөөр баталгаажуулах, кластерын гишүүн компаниудын бүтээгдэхүүнийг борлуулах хамтын сувгийг шийдвэрлэх, гадаад зах зээлд хамтран гарах зэрэг олон чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Монголын ингэний сүүний кластерын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батбаатар, Д.Бямбажав, Б.Цэнд-Аюуш, гүйцэтгэх захирал Ч.Жав...
05/03/2026

Монголын ингэний сүүний кластерын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батбаатар, Д.Бямбажав, Б.Цэнд-Аюуш, гүйцэтгэх захирал Ч.Жавзандулам нар 2025 оны 12 сарын 17-ны өдөр Монгол Улсын их сургуулийн харьяа Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркийн үйл ажиллагаатай танилцаж, тус паркийн ерөнхий менежер, доктор, профессор Н.Өлзийжаргал, Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн багш, доктор Б.Туяагэрэл нартай ажил хэргийн уулзалт хийлээ.

Уулзалтаар дэлхийд өвөрмөц хос бөхт тэмээний талаарх судалгаа, ингэний сүү, сүүн шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн бий болгох, нэмүү өртөг шингээх, технологи хөгжүүлэх, брэнд бүтээх боломж, бүтээгдэхүүн хөгжлийн судалгаа, туршилт, нэвтрүүлэлтийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.

Далайд гарцгүй, гадаад худалдаанд тээвэр логистикийн асуудал тулгамдсан манай улсын хувьд аль болох овор хэмжээ багатай, нэмүү өртөг, үнэ цэнэ шингэсэн, агаараар тээвэрлэх боломжтой бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг экспортын чиг баримжаатай хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой. Тухайлбал, ингэний сүүг зөгийн балаар өтгөрүүлж дотоодын болон олон улсын зах зээлд гаргах боломжтой шинэлэг бүтээгдэхүүн хөгжүүлэх, технологийн туршилт судалгаа хийж болох юм. Энэ чиглэлд судалгааны төслийн санал боловсруулна. Цаашид талууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах боломж, урьдчилсан нөхцөл, хоёр талдаа мэдээлэл солилцохоор тохиролцлоо.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн хүнсний форум” энэ жил тус ...
05/03/2026

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн хүнсний форум” энэ жил тус байгууллагын 80 жилийн ойн хүрээнд “From Seeds to Foods” уриан дор Итали Улсын Ром хотноо амжилттай болж өнгөрлөө.

Тус арга хэмжээнд дэлхийн 180 гаруй орны төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчид болон бизнесийн салбарын төлөөлөл оролцож, хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хөдөө аж ахуйн инновацын шийдэл, экспорт, хамтын ажиллагааны шинэ чиг хандлага зэрэг сэдвийг хэлэлцэн, улс орнууд салбарын хөгжлийн арга туршлагаа солилцжээ.

Тус арга хэмжээнд Монголын ингэний сүүний кластерын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Цэнд-Аюуш, кластерын гүйцэтгэх захирал Ч.Жавзандулам нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зохион байгуулалт дор амжилттай оролцож, ТЭСО болон Солид партнерс групп компаниудын ингэний сүү, сүүн бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцуулсан нь салбарынхаа нэр хүндийг өргөсөн чухал ажил боллоо.

“Торгоны замын тэмээ” ТББ-аас Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, Монгол Улсаас Их Б...
05/03/2026

“Торгоны замын тэмээ” ТББ-аас Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, Монгол Улсаас Их Британи улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр “Монгол тэмээний өдөрлөг”-ийг 2025 оны 6 дугаар сарын 31-ний өдөр Лондон хотноо зохион байгууллаа.

Өдөрлөгт “Солид партнерс групп” ХХК оролцож, ингэний сүү, сүүн бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын төлөөлөгчдөд танилцуулж сурталчиллаа. Түүнчлэн Монголын ингэний сүүний кластерын Удирдах зөвлөлийн гишүүн, “Солид партнерс групп” ХХК-ийн захирал Б.Цэнд-Аюуш ингэний аж ахуй, сүүний үйлдвэрлэлийн цогц төсөл арга хэмжээний талаар, мөн АНУ-ын судлаач Кристина Адамс ингэний сүү, түүний эрүүл мэндийн ач холбогдлын талаар “Тэмээний ид шид” илтгэл хэлэлцүүллээ.

“Монголын ингэний сүүний кластер”-ын Удирдах зөвлөлийн хурал боллоо.“Монголын ингэний сүүний кластер”-ын Удирдах зөвлөли...
05/03/2026

“Монголын ингэний сүүний кластер”-ын Удирдах зөвлөлийн хурал боллоо.

“Монголын ингэний сүүний кластер”-ын Удирдах зөвлөлийн хурал /2025.01.22/ боллоо. Хурлаар кластерын зохион байгуулалт, 2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, олон улсын стандарт боловсруулах, олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах боломж, арга замын талаар хэлэлцсэн байна.

Тус хуралд ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн, Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Отгонжаргал нар оролцлоо. Энэ үеэр ингэний сүүний салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа, өнгөрөгч оны 12 дугаар сард ХХААХҮ-ийн сайдын тушаалаар байгуулсан, ТНБД-ын ахалсан чацарганы үр, ингэний сүүн бүтээгдэхүүний олон улсын стандарт /САС/ боловсруулах Ажлын хэсгийн талаар мэдээлэл өгсөн юм.

Хурлаар ингэний сүүн бүтээгдэхүүний олон улсын стандарт боловсруулах ажлыг кластерын зүгээс дэмжиж, стандартын төсөлд кластерт оролцогч дотоодын сүү бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн саналыг авах, цаашид хамтран ажиллах, тус стандартад Монгол Улс хамтран зохиогчоор оролцох санал дэвшүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Санамж бичигт гарын үсэг зурлаа.Олон улсын тэмээний жилийн хүрээнд Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нар...
05/03/2026

Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Олон улсын тэмээний жилийн хүрээнд Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ЕХ-ны санхүүжүүлж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлсэн “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих” төслөөс хамтран “Монгол тэмээ – Тогтвортой хөгжил” үндэсний зөвлөлдөх форумыг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Монголын ингэний сүүний кластерын Гүйцэтгэх захирал, доктор Ч.Жавзандулам ингэний сүү сүүн бүтээгдэхүүний хүний эрүүл мэндэд үзүүлэх ач холбогдол, мөн ингэний сүүний кластерын талаар танилцуулга хийв.

Зөвлөлдөх форумын үеэр Монгол Улсын ингэний сүүний салбарыг стратегийн түвшинд тогтвортой хөгжүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатар, Монголын ингэний сүүний кластерын Удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэбаяр нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Форумд оролцогчид Монгол Улс бол хос бөхт тэмээний гал голомт, өлгий нутаг гэдгийг онцолж, Монгол тэмээн соёлыг үе уламжлан хамгаалах, хүүхэд, өсвөр залуу үе төдийгүй олон нийтэд зөв ойлгуулах, энэ хүрээнд нийгмийн нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах, тэмээнээс гаралтай бүх түүхий эд, дайвар, бүтээгдэхүүнийг ашиглах, боловсруулах, тэмээчдийн орлогыг нэмэгдүүлэх, говийн бүс нутгийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, худаг ус шинээр гаргах, тэмээний тоо толгойг өсгөх, ботгоны урамшууллыг улс орон даяар олгодог болох, ботгоны болон ингэний сүүний урамшууллын хэмжээг нэмэгдүүлэх, хөдөө орон нутгийн сумдад сургуулийн хүүхдийн үдийн хоол хөтөлбөрт ингэний сүү нийлүүлэх нөхцөл боломж бүрдүүлэх, тэмээг ашиглаж аялал жуулчлал идэвхтэй хөгжүүлэх, тэмээчид нэмэлт орлого олж сайхан амьдрах олон боломж байгаа талаар тус тус яригдлаа. Түүнчлэн улсын аварга тэмээчин, Алтан ботгоны эзэн зэрэг шагналын үнэлэмжийг дээшлүүлэх, дагалдуулж гэр бэлэглэдэг байдлыг өөрчлөх, харин дотоодод болон гадаад улсад туршлага судлах аялалд хамруулах, залуу тэмээчдийг бэлтгэх, дэмжих зэрэг асуудлыг ч хөндөж байлаа. Мөн тэмээний салбарт ажиллаж байгаа мэргэжлийн холбоод, аймаг орон нутаг эв нэгдэлтэй, тэмээтэй аймгууд хоорондоо идэвхтэй хамтран ажиллахын чухлыг хэлж байв.


ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛДӨХ ФОРУМААС ГАРСАН ЗӨВЛӨМЖ

Монгол Улс бол дэлхийн хос бөхт тэмээний гал голомт гэдгийг бататган тунхаглаж, олон улсын хэмжээнд бүх түвшинд сурталчлах;

Хос бөхт тэмээний удмын санг хамгаалах, үүлдэр угсааг байнга сайжруулж ашиг шимийг нэмэгдүүлэх, байгаль цаг уурын өөрчлөлтөд зохицуулан тэмээний аж ахуйг тогтвортой хөгжүүлэх, тоо толгойг тууштай өсгөх, эрүүл мэндийг хамгаалах;

Монгол тэмээн соёлыг хамгаалах, биет болон биет бус соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, уламжлалт мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, тэмээний уралдаан, поло болон ардын зан үйлд түшиглэсэн түүх, соёл, байгалийн тусгай зориулалтын аялал жуулчлалыг төрөлжүүлж хөгжүүлэх, олон улсын брэнд бүтээгдэхүүн бий болгох;

Тэмээний бэлчээр, говийн иж бүрэн эко системийг цөлжилтээс хамгаалах, худаг гаргах, усжуулах;

Тэмээчдийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, малчдын залуу халааг сургаж бэлтгэх, тэмээчид харилцан туршлага солилцох нөхцөл, боломж бүрдүүлэх, хөдөлмөр хөнгөвчлөх арга ажиллагаа, дэвшилтэт технологи нэвтрүүлэх;

Тэмээ, тэмээнээс гарах түүхий эд, дайвар, бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд бодитой оруулах, үнэ цэнийг өсгөх, тэмээчдийн орлогыг тууштай нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах;

Орон нутагт ингэний сүү боловсруулах жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, сургуулийн хүүхдийн хэрэгцээнд эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ингэний сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэх, хүүхдийн эрүүл мэндийн хөгжлийг дэмжих;

Монгол Улсын хос бөхт тэмээний талаар авч хэрэгжүүлэх, урт хугацаанд стратегийн түвшинд тогтвортой хөгжүүлэх бодлого боловсруулах, ирээдүйн хөгжлийг дэмжих эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх;

Дэлхийн хос бөхт тэмээний холбоог Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байгуулах Ази тивийн сүүний түншлэлийн санаачилгыг дэмжиж, хос бөхт тэмээтэй улс орнууд хоорондын хамтын ажиллагааг өрнүүлэн хөгжүүлэх;

Монгол орны байгаль, цаг уурын өвөрмөц онцлогийг харгалзан тэмээн сүргийн аж ахуй, ингэний сүү, торомны ноосны үйлдвэрлэлийг “Газарзүйн заалт” болон Дэлхийн хөдөө аж ахуйн уламжлалт өв соёлын бүртгэлд бүртгүүлэх;

Тэмээний салбарыг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламжийг нэмэгдүүлэх, олон улсын техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх;

Тэмээний талаар хийгдсэн бүх талын судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг эргэлтэд оруулах, технологийн судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, залуу судлаачдыг бодлогоор бэлтгэх;

Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшил, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг тууштай дэмжин хөгжүүлэх.

Олон улсын тэмээний жилийн хүрээнд Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Хүнс, хөдөө аж ахуй, х...
05/03/2026

Олон улсын тэмээний жилийн хүрээнд Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон ЕХ-ны “Олон улсын худалдааг дэмжих” төслөөс хамтран “Монгол Улсад ингэний сүүний кластер байгуулах, хамтын ажиллагаа, экспортыг дэмжих боломж, арга зам” сэдэвт ажил хэргийн уулзалт, хэлэлцүүлгийг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд ХХААХҮЯ, МУСҮТ, НҮБ-ХХААБ, ЕХ-ны “Олон улсын худалдааг дэмжих” төсөл, “Монгол бактриан” нийгэмлэг, Монголын сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл, Монголын ээдэмцрийн холбоо, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Монголын экспортын кластеруудын сүлжээ, ШУА-ийн Технологийн инкубатор, ШУТИС, ХААИС, харьяа хүрээлэнгүүд, Технологийн дээд сургууль, “Сүү” ХК, “ТЭСО” ХХК, “Солид партнерс” ХХК, “Ингэн тагш” ХХК, “Баруун Монгол интернэшнл” ХХК болон тэмээчдийн төлөөлөл 40 гаруй хүн оролцлоо.

Тус арга хэмжээг Ази тивийн сүүний түншлэлийн зохицуулагч, Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатар хөтлөн явууллаа. Уулзалт, хэлэлцүүлгийг нээж ХХААХҮЯ-ны хэлтсийн дарга О.Онон, ЕХ-ны төслийн ахлах мэргэжилтэн К.Круг нар үг хэлэв. Арга хэмжээнд ЕХ-ны төслийн ахлах мэргэжилтэн К.Круг “Олон улсын худалдааг дэмжих төсөл, түүний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, кластерыг дэмжих боломж, арга зам” сэдвээр, Баянхонгор аймгийн “Ингэн Эрдэнэ” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Б.Хишигбаяр “Ингэний сүүний үйлдвэр, ингэний аж ахуйн цогц төслийн явц, үйлдвэрийн нээлт, туршилт” сэдвээр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал “Ингэний сүүний нэмүү өртгийн сүлжээг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа төслийн арга хэмжээ” сэдвээр, “Сүү” ХХК-ийн албаны захирал Б.Амарбаясгалан “Сүү ХК-иас Говь-Алтай аймагт хэрэгжүүлж байгаа ингэний сүү татан авалтын туршилт” сэдвээр, “ТЭСО” ХХК-ийн газрын захирал С.Эрдэнэбаяр “ТЭСО компанийн зорилтот төсөл, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын зорилт” сэдвээр, Ази тивийн сүүний түншлэлийн зохицуулагч, Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатар “Монгол Улсад байгуулах Ингэний сүүний кластерын зорилго, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт” сэдвээр тус тус илтгэл, танилцуулга хийв.

Уулзалт, хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улсад ингэний сүүний кластер байгуулах нь зүйтэй, кластерын үйл ажиллагаа нь ингэний сүү үйлдвэрлэлээс гадна бэлчээр, тэжээл, тэжээллэг, маллагаа, эрүүл мэнд, үржил селекци, сүү бэлтгэн нийлүүлэлт, сүүний нөөц ашиглалт, өртгийн сүлжээ, хоршооны зохион байгуулалт, хүний нөөц, салбарын бүтээмж, дотоодын болон олон улсын зах зээлд брэнд, маркетинг хөгжүүлэлт, өрсөлдөх чадвар зэрэг олон талыг хамарсан байх, мэдлэг мэдээлэл солилцоо, технологи, стандарт, тогтвортой хөгжил, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд түлхүү ажиллах шаардлагатай талаар онцолж байлаа. Түүнчлэн манай оронд ган, зудын давтамж нэмэгдэж байгаа тул тэмээний бэлчээр, тэжээл, тэжээллэгийг зохицуулах, хос бөхт тэмээний удмын санг хадгалж хамгаалах, ингэний сүү үнэ цэнэтэй тул ингэний сүүнд олгох урамшууллын хэмжээг нэмэгдүүлэх, тэмээчдийн амьжиргааг дээшлүүлэх, сувай ингэний маллагаа, аж ахуйн бүтээмж, хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулах,кластерт оролцогч хувийн хэвшлүүд гадаад зах зээлд хамтран ажиллах зэрэг чухал асуудлыг хөндөж байлаа.

Арга хэмжээний төгсгөлд Монгол Улсын ингэний сүүний кластерын дүрэм, ажиллах хүрээ, стратеги, холбогдох бичиг баримтыг хянан боловсруулах ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХХААХҮЯ, Ази тивийн сүүний түншлэлийн НБДНГ, ХААИС, ТДС, “Сүү” ХК, “ТЭСО” ХХК, “Баруун Монгол интернэшнл” ХХК, НҮБ-ын ХХААБ-ын төсөл болон тэмээчдийн төлөөлөл орж ажиллахаар тогтлоо.

Монгол Улсад ингэний сүүний кластер байгуулах боломж, арга зам сэдэвт уулзалт боллоо.Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн...
05/03/2026

Монгол Улсад ингэний сүүний кластер байгуулах боломж, арга зам сэдэвт уулзалт боллоо.

Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хөгжлийн хөтөлбөр, Европын Холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хамтарсан “Монгол Улсад Тогтвортой Хөгжлийн Зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл болон Европын Холбооны “Олон улсын худалдааг дэмжих” төсөл, Монгол бактриан нийгэмлэгээс хамтран “Монгол Улсад ингэний сүүний кластер байгуулах боломж, арга зам” сэдэвт ажил хэргийн уулзалтыг 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

Ажил хэргийн уулзалтыг Ази тивийн сүүний түншлэлийн зохицуулагч, Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатар хөтөлж, уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Отгонжаргал “Монгол Улсын төрөөс сүүний салбарт баримтлах бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ” сэдвээр, Олон улсын худалдааг дэмжих төслийн ахлах эксперт Карл Круг “Монгол Улсад экспортын кластер хөгжүүлэх ач холбогдол, сүү, сүүн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд экспортлох боломж” сэдвээр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал “НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төслийн хүрээнд Өмнөговь аймагт ингэний сүүний үйлдвэрлэлийг дэмжих чиглэл хэрэгжүүлж байгаа арга хэмжээ” сэдвээр, “Монгол бактриан” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ч.Жавзандулам “Ингэний сүүний үйлдвэрлэлийг нэмүү өртгийн сүлжээгээр хөгжүүлэх боломж, арга зам” сэдвээр, ТЭСО группын Экспортын газрын захирал С.Энхбаяр “Ингэний сүүн бүтээгдэхүүн экспортлох боломж, арга зам” сэдвээр тус тус илтгэл, танилцуулга, мэдээлэл хийлээ.

Уулзалтад ХХААХҮЯ, Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад тогтвортой Хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл, ЕХ-ны “Олон улсын худалдааг дэмжих” төсөл, “Монгол бактриан” нийгэмлэг, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, “Монголын экспортын кластеруудын сүлжээ” ТББ, МУИС, ХААИС, ШУТИС, Технологийн дээд сургууль, “Сүү” ХК, “ТЭСО” ХХК, “Витафит милк” ХХК, “Ингэн эрдэнэ” ОНӨААТҮГ, “Ингэн тагш” ХХК-ийн болон холбогдох бусад талын төлөөлөл идэвхтэй оролцлоо.

Уулзалтаар Монгол Улсад ингэний сүүний кластер байгуулах, энэ кластерын хүрээнд төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, их дээд сургуулиуд, олон улсын байгууллагууд үр дүнтэй, харилцан хамтран ажиллахын чухлыг онцоллоо. Тухайлбал, ингэний сүүний зах зээл нь дэлхийд хамгийн хурдацтай өсөн нэмэгдэж байгаа, үнэ цэнэтэй, цаашид улам өргөжих хандлагатай тухай, ингэний сүүний шим тэжээллэг чанар, нийтийн эрүүл мэндийн ач холбогдол, Дэлхийн хос бөхт тэмээний өлгий болсон Монгол Улс нь ингэний сүүний үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх, оролцогч талууд мэдлэг мэдээллээ харилцан хуваалцах, хамт хөгжих, түүхий эд, бүтээгдэхүүний стандарт тогтоох, бүтээгдэхүүний судалгаа, хөгжлийг дэмжих, хувийн хэвшлүүд гадаад зах зээлд хамтран гарах, экспортын нэг цонхны нэгдсэн бодлого хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ. Ирэх жил тохиох Олон улсын тэмээний жилийн хүрээнд Ингэний сүүний кластер байгуулах чиглэлд үе шаттай хамтран ажиллахыг талууд дэмжлээ.

Address

Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 48а/33
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Ингэний сүүний кластер/Mongolian Camel Milk Cluster posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category