А.Алтаншагай эмч

А.Алтаншагай эмч Оношилгооны орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрү?

ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ТОМРОЛ 🧐🧐🧐Нас ахих үед эрэгтэйчүүдэд түгээмэл илэрдэг эмгэг өөрчлөлтийн нэг нь түрүү булчирхай томрох я...
15/04/2022

ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ТОМРОЛ 🧐🧐🧐

Нас ахих үед эрэгтэйчүүдэд түгээмэл илэрдэг эмгэг өөрчлөлтийн нэг нь түрүү булчирхай томрох явдал юм. ☝️☝️☝️

👉Энэ үед шээсний давтамж нэмэгдэх, шөнө олон дахин шээх, шээс удаан гарах юм уу гарахаа болих, шээсний урсгалын хүч багасах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

🤷‍♂️Дээрх шинжүүд нь эхэн үедээ бага байх боловч, аажим нэмэгдсээр шээс хаагдах хүртэл хүндэрдэг.

🙄Хэрвээ таньд дээрх шинжүүд илэрч байвал Урологийн буюу Эрэгтэйчүүдийн эмчид хандах нь чухал.
Эрэгтэйчүүдийн эмчид үзүүлснээр бодит үзлэг хийж, түрүү булчирхайн талаар ерөнхий мэдээллийг олж авдаг. Түүнчлэн PSA буюу түрүү булчирхайн хавдрын маркерын шинжилгээг өгөх хэрэгтэй.

☝️☝️☝️Түрүү булчирхайн бүтцийн өөрчлөлтийг илүү нарийн оношлох оношилгооны арга нь шулуун гэдсээр түрүү булчирхайг харах арга юм.

Өнөөгийн байдлаар Монголд түрүү булчирхайг ихэвчлэн хэвлийн эхо шинжилгээг хийх явцад үзэж буй. Энэ нь түрүү булчирхай томорсон эсэх, илэрхий том шохойжилт байгаа эсэхийг үнэлж чадах боловч түрүү булчирхайн нарийн хэмжээг тодорхойлож чадахгүй, тойм мэдээллийг л өгч чадна. Ингэснээр хавдрыг эрт үед илрүүлэхэд тусгүй.
Харин шулуун гэдсээр түрүү булчирхайг харснаар түрүү булчирхай бараг 3 дахин том дүрслэгдэж, жижиг голомт, шохойжилт, зангилааг илрүүлэх, цаашлаад түрүү булчирхайн үрэвслийн өөрчлөлтийг тодорхойлох боломжтой нарийн шинжилгээний арга юм.
“Жаргалын Үүд” эмнэлэгт 2021 оноос Шулуун гэдсээр түрүү булчирхай харах аргыг оношилгоонд нэвтрүүлэн ажиллаж байна.

✌️✌️✌️Мөн 2022 оны хавраас Увс аймгийн сумуудаар хэрэгжиж эхлэх Хөдөлгөөнт /Mobile/ дүрс оношилгооны үзлэгээр мөн энэхүү оношилгоо хийгдэх болно.
Доор зурагт хэвлийн эхо болон шулуун гэдсээр түрүү булчирхайг харахад дүрслэгдэх ялгаатай байдлыг орууллаа.

Сонирхолтой MedScience 📚No 1😨😨😨Panic disorder  буюу Сандрах эмгэг Ямар нэг шалтгаангүйгээр зүрхний цохилт түргэсэх, толг...
08/11/2021

Сонирхолтой MedScience 📚No 1

😨😨😨Panic disorder буюу Сандрах эмгэг

Ямар нэг шалтгаангүйгээр зүрхний цохилт түргэсэх, толгой эргэх, хөлрөх, амьсгал давчдах, гар болон хөл чичрэх зэрэг сандрал, дайралтын шинж тэмдгүүд илэрч өдөр тутмын амьдралд саад учруулахыг Сандрах эмгэг( Panic disorder) гэдэг. Шинж тэмдэг илрэх үед үхэх гэж буй мэт хүчтэй мэдрэмж төрж самгардах ба огт хянах боломжгүй мэт санагдана. Тиймээс шинж тэмдэг дахин илрэх вий гэх сэтгэл түгшилд автаж, тухайн өдөөгч хүчин зүйлүүдээс зугтаадаг байна. Ялангуяа цахилгаан шат, галт тэрэг, онгоц зэрэг хязгаарлагдмал орчинд орох үед зугтах боломжгүй гэх мэдрэмж төрж самгардаж эхэлдэг.
📒Ихэнхдээ зүрхний шигдээстэй төстэй шинж тэмдэг илэрдэг учир түргэн тусламж дуудах тохиолдол их ба шинжилгээгээр ямар нэг өөрчлөлт гараагүй тохиолдолд Сандрах эмгэг байх боломжтой юм. Тухайн эмгэгийн үед илрэх шинж тэмдэг нь үхэлд хүргэхгүй боловч ойр тойрны хүмүүст гадуурхагдах, бусдад үл ойлгогдох зэргээр өдөр тутмын амьдралд саад учруулдаг.
📒Сандрах эмгэг нь 1000 хүн тутмын 8-9 хүнд илрэх ховор бус эмгэг ба эмийн эмчилгээ болон сэтгэл заслын эмчилгээг хавсарч хийдэг. Ялангуяа Exposure Therapy болон Cognitive behavioural therapy (CBT) ихээхэн үр дүнтэй байдаг.

ОСТЕОАРТРИТ БУЮУ НАСНЫ ӨВЧИН👌👉Хүмүүсийн дунд хамгийн өргөн тархсан өвчин юм.70-аас дээш насны бараг бүх хүнд ямарваа нэг...
19/12/2020

ОСТЕОАРТРИТ БУЮУ НАСНЫ ӨВЧИН👌

👉Хүмүүсийн дунд хамгийн өргөн тархсан өвчин юм.
70-аас дээш насны бараг бүх хүнд ямарваа нэг хэлбэрээр шинж тэмдэг илэрдэг.
👉Мөгөөрсөн эд гэмтэж эхлэхэд үүсдэг.
Үений мөгөөрсөн эд нь хөдөлгөөнөөс үүдэлтэй даралтыг жигд тараахад гол нөлөөтэй.

😞Мөгөөрсөн эд гэмтсэн үед үенд даралт нэмэгдсэнээр өвдөх, үений ачаалал даах чадвар буурах сөрөг нөлөөтэй.
Мөгөөрсний гэмтэл даамжирсан үед ясны эд гэмтэж эхэлдэг.

👦Америкийн Рематологийн Нийгэмлэгээс гаргасан удирдамжанд зааснаар остеоартрит өвчний үед дараах менежментийг баримтлана.

✊Өвдөлтийг хянах
✊Хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах
✊Энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчлэх талаар олон нийтэд мэдээлэл хүргэх

✌Өөр 2 төрлийн үений үрэвсэл байдаг. 🙍🙍Ревматойд артрит болон тулай.
Заримдаа хүмүүс аль төрлийн үений үрэвсэлээр өвдөж байгаагаа мэдэхгүй тохиолдол бий. Төрлөөсөө хамаараад шинж тэмдэг, оношилгоо, эмчилгээ ялгаатай байдаг.
👆Ревматойд артрит нь үрэвслийн шалтгаанаас гадна халдварын шалтгаанаар үүсдэг.
Энэ үед халуурах, ядрах гэх мэт бүх л биеийг хамарсан шинж тэмдэг илэрдэг.
👆Тулайн үед шээсний хүчлийн талстууд үенд хуримтлагдсанаас өвдөх, халуу оргих, хавдах зэрэг шинж илэрнэ. Ихэвчлэн хөлийн эрхийн болон шагайн үенд нөлөөлдөг.

Хүмүүст нэгэн зэрэг хэд хэдэн төрлийн үений үрэвсэл тохиолдож ч болно.

Хэрвээ таньд үений өвдөлт 😡байгаа бол үений хэлбэр дүрсийн болон хөдөлгөөний алдагдал үүсэхээс өмнө эмчид хандаж, оношилгоо, эмчилгээ хийлгэх нь чухал.

Остеоартритын үед ямар шинж илэрдэг вэ?

☝Ихэвчлэн өвдөг, гар, түнх, нурууны үенд өвдөлттэй байдаг.
☝Үеэр эргүүлэх, өвдөглөх, шатаар авирахад бэрхшээлтэй болно.
☝Оройн цагаар үеэр хөших, өвдөх шинж илэрнэ.
☝Хөдлөхгүй байх тусам үеэр хөшинө, хөдөлгөөн нэмэгдэх үед хөшингө буурна.
Үргэлжлэл бий...

Манай эмнэлэгт үений оношилгоо, Эхо хяналтанд дорх эмчилгээ хийгдэж эхэллээ.
Та манай эмнэлэгт ирж, үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай
“Жаргалын Үүд” эмнэлэг
Утас: 95953796

04/12/2020

ХЭВЛИЙН ЭХО ХАРУУЛАХ ҮЕД ЭЛЭГНИЙ СУДАСНЫ УРСГАЛЫГ ХЭМЖИХИЙН АЧ ХОЛБОГДОЛ 👇👇👇

Элэг нь хүний биеийн хоргүйжүүлэх, шүүхэд чухал үүрэгтэй эрхтэн юм. 🌳🌳🌳Энэ үүргийг гүйцэтгэхэд гэдэс, ходоод, дэлүү зэрэг олон эрхтэнээс цусыг хураадаг үүдэн венийн судас чухал үүрэгтэй. Харин элгээр дамжин, гарахдаа элэгний венээр дамжин зүрх рүү хүрдэг. 🍓🍓🍓

Хэрэв элэгний хатууралтай тохиолдолд үүдэн венийн эсэргүүцэл нэмэгдэж, урсгалын хурд буурдаг.☝☝☝ Зүрхний дутмагшлын үед мөн үүдэн венийн болон элэгний венийн урсгалын хурд буурдаг. ☝

Эход илт харагдахгүй хатуурлын үеийн өөрчлөлтийг тодорхойлоход дээрх судсуудыг хэмжих нь чухал ач холбогдолтой байх нь. 🤘Учир нь үүдэн вен өргөсөх нь хатуурлын хүндрэлийг л илтгэнэ.🖒

"ЖАРГАЛЫН ҮҮД" эмнэлэг
Утас: 95953796

19/11/2020
06/11/2020

"ЖАРГАЛЫН ҮҮД" эмнэлэг🏥 - Бамбайн хавдрын эсрэг👿

Бамбайн асуудал ч үнэхээр их байна. Зангилаатай хүмүүс их, түүнийгээ мэддэггүй нь ч их, эмчид үзүүлэх боломжгүй хөдөө амьдардаг, мөн тоодоггүй нь ч их юм. 😳

Ялангуяа Б.Балжинням /Цэргийн төв эмнэлэг/ эмчийн болон бусад судалгааны ажилтай танилцаж байхад бүр ч тодорхой байна лээ.
Хамгийн гол нь бамбайн зангилааг мэдээд өнгөрөх биш, хортой эсэхийг нь тодорхойлох, түүнчлэн мэс засалд болон түлэх эмчилгээн орох шаардлагатай бол түүнийг нь шийдвэрлэхэд тусламж үзүүлэх нь чухал байна. ☝☝☝

Ийм ч учраас манай эмнэлэгээс ирэх 2021 онд Увс аймагт бамбайн хавдрын эсрэг аянг өрнүүлэхээр шийдлээ. 🙌🙌🙌

25-аас дээш насны бүх хүнийг үнэ төлбөргүй бамбайн шинжилгээнд хамруулья, шаардлагатай тохиолдол бүрт эсийн шинжилгээг нь хийж өгье, хавдрын маркерын шинжилгээ авья, зангилааг түлэх эмчилгээг энэ чиглэлээр мэргэшсэн эмч нарыг нь уриад нэгдсэн журмаар хийе. 🖒

УНТЭ, ТТАХНЭ, Цэргийн төв эмнэлэгийн болон Интермед эмнэлэгийн эмч нараас дэмжихээ илэрхийлсэн байгаа.

Ерөөсөө л бамбайгаа хүн бүр мэддэг болъё.

Энэхүү төслийг хийхээр шийдэхэд "Хавдаргүй Булган" зэрэг төслүүд их урам өгсөн, хямд өртөгөөр хэрхэн эрүүл мэндийн төсөл хэрэгжиж болдгийг харуулсан.👓

Цаашдаа ч бамбайнаас гадна үргэлжлүүлээд явах төлөвлөгөөтэй байгаа.

Хамтран ажиллах сонирхолтой албан байгууллага, хувь хүмүүсийг урьж байна.
🏥🏥🏥🏥🏥🏥
Хаяг: Увс аймаг, Улаангом сум, "Жаргалын Үүд" эмнэлэг
Утас: 95953796, Ashagai2020@gmail.com

Үений үрэвсэл юунаас үүсдэг вэ? 🤘Юуны өмнө үений үрэвсэл, өвдөлтийг үүсгэх хэд хэдэн гол шалтгаануудыг мэдэж байх хэрэгт...
29/10/2020

Үений үрэвсэл юунаас үүсдэг вэ? 🤘

Юуны өмнө үений үрэвсэл, өвдөлтийг үүсгэх хэд хэдэн гол шалтгаануудыг мэдэж байх хэрэгтэй байдаг.

Өнөөгийн Монголчуудын үений үрэвслийн голлох шалтгаанд тулай, хэрэх өвчин, остеоартрит, бурсит, гэмтэл, шөрмөсний үрэвсэл, ясны сийрэгжил, холбогч эдийн өвчин зэрэг багтаж байна. Иймд эдгээр өвчнүүдийн талаар эхлээд товч танилцуулья. 🙋

Тулай өвчин бол бодисын солилцооны эмгэг бөгөөд биед үүссэн илүүдэл бүтээгдэхүүн болох шээсний хүчлийн талстууд нь үений зай, бөөрний түүдгэнцэр, бичил судаснуудад хуримтлагдаж, цаашид олон сөрөг үр дагаварт хүргэдэг эмгэг юм.
🔔🔔🔔🔔🔔🔔🔔🔔

Харин остеоартрит нь үений гадаргуугийн үрэвсэл бөгөөд вирус, бактери, дархлалын гэх мэт олон шалтгаанаар үүсдэг. Хэрэх өвчний үед дархлалын эсүүд үений гадаргууг харийн биет буюу стрептококк байна гэж буруу таниснаас, түүнийг гэмтээж үрэвслийг үүсгэдэг. Энэ нь хоолойн ангинаар байнга өвддөг, хоолойн үрэвсэл зүрхэнд нөлөөлсний дараагаас илүү эрчимтэй үүсдэг үрэвслийн хэлбэр юм. 🚩🚩🚩🚩🚩🚩

Харин ховор тохиолддог шалтгаануудын нэг болох бурситын үед үений уут үрэвсэж, үеийг тойрсон зөөлөн эд хавагнаж, үений хөдөлгөөн хязгаарлагддаг. Үений уут гэмтсэнээр яваандаа үений шингэн багасдаг нь үеээр хөдөлгөөн хийхэд шажигнаж дуугарах шалтгаан болдог. ☝

Зарим хүмүүс гэмтэл авснаа төдийлэн анзаардаггүйгээс үений өвдөлтийн шалтгааныг буруу тодорхойлон, буруу эмчилгээ хийж цаг алдах нь бий. 🖓

Зарим тохиолдолд шөрмөс дангаараа үрэвсэж болдог. Энэ нь мэдээж янз бүрийн шалтгаантай. Арьсны гадаргууд авсан жижиг шарх ч өнгөц шөрмөсний үрэвслийн шалтгаан болох нь бий. Энэ үед шөрмөс хавагнаж, агших сунах хөдөлгөөн нь хязгаарлагдсанаас үеэр өвдөж байгаа мэт санагддаг.😔😔😔

Яс сийрэгжсэн үед үений гадаргууд ясны ургалт үүсэх, ясны гадаргуугийн шархлаа үүсэх зэргээс шалтгаалан үеэр өвдөж болно. Ясны ургалтын товруу үений хөдөлгөөн хийх үед өвдөлтийг үүсгэж, ясны хальс хатуурч шохойжсоноор үений чөлөөтэй хөдлөх хөдөлгөөн алдагдаж эхэлдэг.😫😫😫

Үений өвдөлтийг үүсгэдэг шалтгаан маш олон янз боловч илрэх эмнэлзүйн шинжүүд нь ерөнхийдээ төсөөтэй байдаг. Тухайлбал үеэр өвдөх, хавдах, халуу оргих шинжүүд нь бүхий л төрлийн үений эмгэгийн үед илэрнэ.😖😖😖

Ийм учраас үений эмгэгийг эдгээж, илааршуулахын тулд оновчтой оношилгоо, эмчилгээ хамгийн чухал. Ялангуяа тулай өвчний үед. Учир нь энэ өвчний үед оношийг батлахын тулд

1-д: эмнэл зүйн шинжийг ажиглах

2-д: хүний биедэх шээсний хүчлийн хэмжээг үзэх /100 хувь найдвартай арга биш/

3-д: өвдөж буй үенээс дээж авч микроскопид харж, уратын талстыг илрүүлэх /100 хувь оношлоно/ зэрэг аргууд байдаг. Гэвч сүүлийн арга нь маш үнэтэй, манай оронд хийдэггүй болохоор хямд төсөр мөртлөө оновтой, оношлох чадамж сайтай аргыг сонгон, оношлох шаардлага урган гарч байгаа юм. 👦👦👦

Сүүлийн жилүүдэд Хэт авиаг ашиглан үений үрэвслийн ялган оношилгоог хийх оролдлогууд гарч, улмаар амжилтанд хүрч байна. Тухайлбал үений үрэвсэл, өвдөлтийн үед тулай, остеоартрит, хэрэхийг Хэт авианд илрэх шинжээр нь ялгаж болдог. Эдгээр нь үрэвслийн онцлогоос шалтгаалан янз бүр харагдана.

Зарим хүмүүсийн шээсний хүчлийн шинжилгээ хэвийн гарсан ч Хэт авианд оношлогдож болдог. Учир нь тулайгаар өвдсөн хүмүүсийн 30 хувьд шээсний хүчлийн хэмжээ хэвийн байдаг.

Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа😀

Элэг өөхлөх 👇🏨Элэг өөхлөх эмгэг гэдэг нь таны элгэнд маш их хэмжээний өөхөн хуримтлал үүссэнийг хэлнэ. Архи их хэрэглэсн...
25/10/2020

Элэг өөхлөх 👇

🏨Элэг өөхлөх эмгэг гэдэг нь таны элгэнд маш их хэмжээний өөхөн хуримтлал үүссэнийг хэлнэ. Архи их хэрэглэснээр элэгний эсэд өөх ихээр хурж үүсдэг бол архины бус шалтгаанууд ч байдаг.

🐥Жишээ нь: таргалалт

Элэгний өөхлөлт бүр элэгний үрэвслийг үүсгэхгүй боловч аливаа өвчний үндэс болж мэднэ.

🕭Хэрвээ өөхлөлтөөс шалтгаалан элэг үрэвссэн тохиолдолд ямар шинж тэмдгүүд гарч болохыг харуулъя.

🕭Шинж тэмдэг:
o Хавагнах
o Арьсан дор судас өргөсөх
o Эрэгтэй хүнд хөх томрох
o Улаан судаслаг тууралт
o Арьс, салст шарлах
👆Шалтгаан болон эрсдэлт хүчин зүйл
o Таргалалт
o Хоол тэжээлийн буруу хэрэглээ
o Элэгний вирус, ялангуяа С вирус
o Нас ахих

👦Гэтэл элэг өөхөлсөн хүн бүр элэгний үрэвсэл үүсдэггүй.

Яагаад гэвэл
Элэгний өөхлөлттэй хүнд үрэвсэл үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл нь:🖓

o Хэт тарган
o Сахарын өөрчлөлттэй
o Цусан дахь өөх тос өндөр
o Ахимаг настай
o Бамбайн үйл ажиллагааны дутмагшилтай
o Өнчин тархины үйл ажиллагааны өөрчлөлттэй
o Богино хугацаанд жин хасах
o Химийн бодисын хордлого

☝Иймд дээрх эрсдэл хүчин зүйлүүдээс таньд байвал анхаарах хэрэгтэй.

Address

"Жаргалан" эмнэлэг
Ulaangom
85165

Opening Hours

Monday 08:00 - 19:00
Tuesday 08:00 - 19:00
Wednesday 08:00 - 19:00
Thursday 08:00 - 19:00
Friday 08:00 - 19:00
Saturday 09:00 - 16:00
Sunday 09:00 - 16:00

Telephone

+97695953796

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when А.Алтаншагай эмч posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to А.Алтаншагай эмч:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category