Сэтгэл зүйч Г.Уянга-Үжин

Сэтгэл зүйч Г.Уянга-Үжин Сэтгэл зүйн зөвлөгөө,
Сэтгэл зүйн боловсрол олгох сургалт,
сэтгэл зүйн оношилгоо,

ХҮҮХДЭДЭЭ ЧАНАРТАЙ ЦАГ ГАРГАХ 20 САНААГэр бүлээрээ дурсамжтай, чанартай цаг гаргах нь хүүхдийн хувьд хамгийн чухал билээ...
15/10/2025

ХҮҮХДЭДЭЭ ЧАНАРТАЙ ЦАГ ГАРГАХ 20 САНАА

Гэр бүлээрээ дурсамжтай, чанартай цаг гаргах нь хүүхдийн хувьд хамгийн чухал билээ.
Тиймээс яаж хэрхэн чанартай цаг гаргах вэ гэж асуудаг эцэг эхчүүддээ зориулж энгийн үр дүнтэй 20 санааг бэлтгэн хүргэж байна

Сэтгэл зүйч Г.Уянга-Үжин

📝🏫Хүүхдээ Сургуульд нь хүргэж өгөх үедээ түүнд хэлж занших 3 өгүүлбэр:❇️- Багшаа, найзыгаа хүндлээрэй / хүндэлнэ гэдэгт ...
14/10/2025

📝🏫Хүүхдээ Сургуульд нь хүргэж өгөх үедээ түүнд хэлж занших 3 өгүүлбэр:

❇️- Багшаа, найзыгаа хүндлээрэй / хүндэлнэ гэдэгт сайн сонсох, зөвшөөрөлгүй биед нь хүрэхгүй байх тухай байдгийг тайлбарлах/
❇️- Хэзээ ч танихгүй хүнийг дагаж явж болохгүй
❇️- Хайртай шүү гэдэг үгийг чин сэтгэлээс, нүүрний илэрхийлэмжийн хамт хэлэх

🏫Сургуулиас нь хүүхдээ авах үед түүнээс асууж занших 3 асуулт:

❇️- Шинэ зүйл юу сурсан бэ?
/сурсан зүйлсийг нь сонсож баталгаажуулах, нэмэлт мэдээллээр хангах/
❇️- Өнөөдөр багшаасаа ямар нэгэн юм асуув уу? /өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, сониуч байх, оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой/
❇️- Одоо юу хиймээр байна? /хүүхдээ хангалттай сайн байсныг нь хэлж урамшуулж дэмжих, хамт байх цаг гаргах/

10/10/2025

🔰Жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдөр бол ДЭЛХИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР

📌Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр нь сэтгэцийн эрүүл мэндгүйгээр эрүүл мэнд гэж байх боломжгүй гэдгийг бидэнд сануулдаг чухал өдөр билээ. Энэ жилийн хувьд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай, онцгой байдлын үед хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэц-нийгмийн хэрэгцээг яаралтай дэмжихэд ДЭМБ-ын нөлөөллийн ажил чиглэж байна.

📌Байгалийн гамшиг, мөргөлдөөн, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал зэрэг нь сэтгэл зүйн хямралд хүргэдэг бөгөөд таван хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг. Ийм хямралын үед хувь хүмүүсийн сэтгэлзүйн сайн сайхан байдлыг дэмжих нь чухал ба энэ нь амь насыг аварч, хүмүүст хямралыг даван туулах хүч чадал, эдгэрэх орон зайг өгч, зөвхөн хувь хүн төдийгүй хамт олны хувьд сэргэх боломжийг олгодог. Тийм ч учраас төрийн албан хаагчид, эрүүл мэнд, нийгмийн халамж, сургуулийн ажилтнууд, олон нийтийн бүлгүүд зэрэг хүн бүр нэгдэх нь чухал юм. Бид гар нийлэн ажилласнаар хүн бүрийн сайн сайхан байдлыг хамгаалахын зэрэгцээ хүнд нөхцөлд байгаа хүмүүст шаардлагатай дэмжлэгийг авах боломжийг олгоно.

📌Нотолгоо болон олон нийтэд түшиглэсэн арга хэмжээнд хөрөнгө оруулснаар бид сэтгэцийн эрүүл мэндийн яаралтай хэрэгцээг шийдэж, урт хугацааны эдгэрэлтийг дэмжиж, амьдралаа сэргээн босгож, цэцэглэн хөгжихөд нь хүмүүс болон олон нийтийг чадавхижуулж чадна.

📌Энэхүү Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрөөр сэтгэцийн эрүүл мэндийг эрхэмлэдэг, хамгаалдаг, хүн бүрд хүртээмжтэй, ялангуяа хүнд хэцүү үед хүртээмжтэй дэлхийг бий болгохын төлөө хүчин чармайлтаа эрчимжүүлцгээе.

#СЭМҮТ #ДэлхийнСэтгэцийнЭрүүлМэндийнӨдөр #сэтгэцийнэрүүлмэнд

"Гэртээ хайрлагддаг сурагчид сурахын тулд сургуульд ирдэг, харин тийм биш сурагчид хайрлуулахын тулд сургуульд ирдэг."~Н...
09/10/2025

"Гэртээ хайрлагддаг сурагчид сурахын тулд сургуульд ирдэг, харин тийм биш сурагчид хайрлуулахын тулд сургуульд ирдэг."
~Николас А. Феррони

Багш хүний ажил зөвхөн хичээл заах биш —
өдөр бүрийн инээмсэглэл, анхаарал, дуу хоолой, урам зориг магадгүй ямар нэгэн хүүхдийн ертөнцийг өөрчилж байдаг. 🌱

"Students who are loved at home, come to school to learn, and students who aren’t, come to school to be loved."
~Nicholas A. Ferroni

😫☹️😤😡Биднийг бухимдуулах, түгшээх, сандаргах, стресстүүлэх зэрэг ямар нэг зүйл тохиолдоход бидний зүрх хүчтэй цохилж, ам...
07/10/2025

😫☹️😤😡Биднийг бухимдуулах, түгшээх, сандаргах, стресстүүлэх зэрэг ямар нэг зүйл тохиолдоход бидний зүрх хүчтэй цохилж, амьсгал давчдах, бие чичрэх зэрэг хариу үйлдэл үзүүлдэг.

👉 Учир нь сөрөг сэтгэл хөдлөл үүсэх үед бидний амьсгал хурдассанаар нүүрсхүчлийн хий ихээр ялгаруулан судас нарийсдаг ажээ. Үүнээс болж цусны эргэлтийг удаашран булчин чангарч, цээж хүнд оргин таагүй мэдрэмж үүсдэг. Тэгвэл энэ үед яах хэрэгтэй вэ? Аль болох өөрийгөө тайвшруулах хэрэгтэй. Хамгийн хурднаар өөрийгөө тайвшруулах арга бол "амьсгалын дасгал" хийх юм.
🌬Маш энгийн боловч сонирхолтой 4 төрлийн амьсгалын дасгалын аргыг орууллаа.
🩷💙💚Багш нар маань ангидаа, эсвэл эцэг эхчүүд хүүхдийнхээ өрөөнд хэвлээд нааж өгөөрэй.

Сэтгэл зүйч Г.Уянга-Үжин

Бэлтгэсэн мэдээлэл маань танд хэрэгтэй байсан бол БАЯРЛАЛАА гэж бичээд үлдээж байгаарай 🤗🥰

07/10/2025

✨Хүүхдээ хайрладаг, сургууль, багшаа дэмждэг САЙН ЭЦЭГ ЭХ баймаар байна уу?

Тэгвэл хамгийн эхэнд ТАНЫ хийх зүйл бол ⬇️

🏫 Сургуулийнхаа жилийн зорилгыг мэдэж авах!

Учир нь сургууль бүр жил бүр дараах 3 чиглэлээр зорилт дэвшүүлдэг:
1️⃣ Хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр
2️⃣ Хүүхдийн сурлага, танин мэдэхүйн чиглэлээр
3️⃣ Хүүхдийн хандлага, төлөвшил, хүмүүжлийн чиглэлээр

💡 Энэ зорилго, чиглэлээ мэдэж байж л багштайгаа "НЭГ БАГ" болж, хүүхдийнхээ хөгжлийг бодитоор дэмжих боломжтой.

#эцэгэхийноролцоо #багшэцэгэххамтынхөгжил

🔺Бага насны хүүхдэд заавал заах аюулгүйн дүрэм🔺:1️⃣Таньдаг ч бай таньдаггүй ч бай хэн нэгэн чиний биед дураараа хүрч таа...
07/10/2025

🔺Бага насны хүүхдэд заавал заах аюулгүйн дүрэм🔺:

1️⃣Таньдаг ч бай таньдаггүй ч бай хэн нэгэн чиний биед дураараа хүрч таагүй мэдрэмж төрүүлбэл ҮГҮЙ, БОЛЬ, БИТГИЙ гэдэг үгийг маш ЧАНГА, ТОД дуугаар, бүр болохгүй бол ХАШГИРЧ хэлэхийг зааж өгөөрэй.
2️⃣ Таагүй , аюултай мэдрэмж төрвөл аль болох хурдан тэр газраас зугтах, холдох
3️⃣ Хамгийн чухал нь ийм зүйл болвол ээж, аав , итгэдэг том хүндээ заавал хэлэх, аюултай, таагүй мэдрэмжийг нууж болохгүй, ээж ааваасаа нуух нууц гэж байдаггүй гэдгийг сайн ойлгуулаарай.

Доорх зургийг харуулан хүүхэдтэй ярилцах цаг зав заавал гаргаарай.

Сэтгэл зүйч Г.Уянга-Үжин

Хоёр хүүхэд найзлаад гүйдэг зурагтай миний дэвтэр хаачив аа гээд хүн сандраагаад бсан чинь Монгол хэлний номоо хайсан ба...
30/09/2025

Хоёр хүүхэд найзлаад гүйдэг зурагтай миний дэвтэр хаачив аа гээд хүн сандраагаад бсан чинь Монгол хэлний номоо хайсан байж 🙄 гэнээ 🤣😍🥰

НАСА-гийн сансрын шинжлэх ухааны төвд зөгийтэй зурагт хуудас байдаг:"Зөгийн аэродинамик бие нисэхэд зохицдоггүй ч зөгий ...
20/09/2025

НАСА-гийн сансрын шинжлэх ухааны төвд зөгийтэй зурагт хуудас байдаг:

"Зөгийн аэродинамик бие нисэхэд зохицдоггүй ч зөгий үүнийгээ мэддэггүй нь сайн хэрэг" 🙂🙂🙂

Физикийн хууль, аэродинамикийн зарчимаар далавчны өргөн нь түүний асар том биеийг нисгэхэд хэтэрхий жижиг байдаг боловч зөгий энэ талаар мэдэхгүй, физик, логикийн талаар ямар ч мэдлэггүй ч, ниссээр л байдаг 😉😉😉

Энэ бол ямар ч бэрхшээл, ямар ч нөхцөл байдлаас үл хамааран бид өөрсдийн чадавхийг харуулж чадна гэсэн үг юм👍👍👍

Далавчны хэмжээнээс үл хамааран зөгий байх нь бидний хийж чадах зүйл юм 💯💯💯

Address

Khentii, Chinggis City
Undur Khan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэтгэл зүйч Г.Уянга-Үжин posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category