15/06/2025
Намайг бага байхад одоогийнх шиг утас, компютер, интернет гэх зүйлгүй хүүхдүүд зун гадаа олон янзын сонирхолтой тоглоомууд тоглож нэг л мэдэхэд өдөр өнгөрдөг байж билээ. Миний хувьд хүүхэд байхдаа найз нартайгаа тоглохоос гадна ганцаараа өглөөний нарны илчинд байрны гадаа нарлан суух эмээ өвөө нарын дэргэд суугаад мод, навч, шоргоолжийг ажиглан харах их дуртай байж билээ. Тухайн үед Mindfulness хийдэг байснаа сэтгэл зүйч болоод мэдсэн юм.
Mindfulness буюу одоодоо төвлөрөх чадварын үндсэн зарчим:
✔️“Одоо”-д анхаарах (өнгөрсөн, ирээдүй биш)
✔️Шүүмжлэлгүй ажиглах (өөрийн бодол мэдрэмжийг “тэд биш би” гэж харах)
✔️Мэдрэхүйгээ ашиглан (харах, сонсох, үнэртэх, амтлах, мэдрэх) бие, сэтгэл, орчныг ухамсарлах
Mindfulness-ийн ашиг тус:
✅Сэтгэл зүйн тэнцвэрт байдал
📌Стресс, түгшүүрийг бууруулна. Судалгаагаар 8 долоо хоног mindfulness хийхэд стрессийн даавар кортизол буурдаг.
📌Сэтгэл хөдлөлийг тогтоох барьдаг. Уур бухимдал, харамсал зэргийг ухамсарлан удирдах чадвар нэмэгддэг.
✅Бие махбод, эрүүл мэнд
📌Дархлаа сайжирдаг. Тогтмол практик хийх нь дархлааны системийг бэхжүүлдэг.
📌Зүрх судасны эрүүл мэндэд тустай. Цусны даралт, зүрхний цохилтыг тогтворжуулдаг.
✅Амьдралын чанар
📌Ажиллах чадвар: Анхаарлаа төвлөрүүлж, бүтээмж 30%-аар нэмэгддэг. ( Harvard Business Review)
📌Харилцааны чадвар: Бусдыг сонсох, харилцааны мэдрэмжийг сайжруулдаг.
✅Спорт, гүйцэтгэл
📌Тоглолтын төвлөрөл: Алдарт тамирчид (Коби Брайант, Леброн Жеймс) mindfulness-г “ялалтын нууц” гэж дурьддаг.
📌Өвдөлттэй тэмцэх: Биеийн өвдөлтийг илүү тэсвэрлэх, даван туулах чадвар нэмэгддэг.
Mindfulness хэрхэн хийх энгийн аргууд:
1️⃣Амьсгал дээрээ төвлөрөх
📎“4-7-8” амьсгалын дасгал (4 секунд амьсгал авч, 7 секунд барьж, 8 секунд гаргах) 5 минут хийх
2️⃣“Биеийн scan” хийх
📎Толгойноосоо хөл хүртэл биеийн хэсэг бүрийн мэдрэмжийг ажиглах.
3️⃣Өдрийн тэмдэглэл
📎“Өнөөдөр би юуг анзаарсан бэ?”
📎“Өнөөдөр талархах зүйл юу байсан бэ?” гэж бичих нь ажиглах чадварыг нэмэгдүүлэхээс гадна амьдрал дахь эерэг зүйл дээр төвлөхөд тусалдаг.
За тэгээд Mindfulness-ийг дадал болгочихвол спортын талбарт ч өдөр тутмын амьдралд ч ашиг тустай юм шүү.
Сэтгэл зүйч Н. Рэнжмаа