Mongolian National Art Therapy Center-Урлагийн сэтгэл заслын үндэсний төв

  • Home
  • Mongolian National Art Therapy Center-Урлагийн сэтгэл заслын үндэсний төв

Mongolian National Art Therapy Center-Урлагийн сэтгэл заслын үндэсний төв "Урлагийн сэтгэл засал судлалын үндэсний төв" Хүүхэд, гэр бүлийн сэтгэл заслын төв

🌧 Хэл яриагаар илэрхийлэгдэхгүй сөрөг мэдрэмжийг бууруулж, илэрхийлэхэд урлагийн сэтгэл заэсал тустай.🎨Бага насны хүүхэд...
15/08/2025

🌧 Хэл яриагаар илэрхийлэгдэхгүй сөрөг мэдрэмжийг бууруулж, илэрхийлэхэд урлагийн сэтгэл заэсал тустай.
🎨Бага насны хүүхэд үхэл гэдгийг бүрэн ухаарч ойлгодоггүй тул өнгөрсөн хүнийг буцаад хэзээ нэгэн цагт ирнэ гэж хүлээдэг. Тиймээс бага насны хүүхдэд ойлгомжтой тайлбар шаардлагатай. Насанд хүрэгч та модонд ургаж буй амьд навч болон газарт унаж үхсэн навчийг харьцуулан ярилцах замаар дахин ирэхгүй хэн нэгний тухай яриагаа үргэлжлүүлээрэй.
🌧Энэ үед хүүхдийг хэт их сэтгэл хөдлөлд автаад хэцүү мэдрэмж авна гэж бүү айгаарай. Энэ яриаг хийх нь хүүхдэд тань эргэж ирэхгүй хэн нэгнийг удаан хугацаанд хүлээх хүлээлтнээс аврахад нь хэрэгтэй байж ч мэднэ.
✍👧Уй гашуу даван туулж буй 11-13 насны хүүхдүүдэд зориулсан албан ёсны эрхтэй "Draw it OUT" урлагийн сэтгэл заслын хөтөлбөр 8 сарын 25, 26, 27, 28-ны 11-13 цагт явагдана.
#сэтгэлзүйнболовсрол #сэтгэлзүйч #сэтгэлзүйнэрүүлмэнд #сэтгэлзүйнзөвлөгөө #урлаг #ХҮҮХЭД #урлагийн #сэтгэлзасал #АртТерапи

14/08/2025

Судалгаагаар сэтгэл зүйн гэмтэл болон архаг стресс нь дурсамж, сэтгэл хөдлөлийг хариуцдаг хиппокамп-ын эзэлхүүнийг бууруулдаг. Энэ нь BDNF – Brain Derived Neurotrophic Factor (тархинаас үүсэх мэдрэлийн тэжээллэг хүчин зүйл) болон шинэ мэдрэлийн эс үүсэх үйл явцыг дарангуйлснаас болдог.
💪 Гэвч судалгааны үр дүнгээс үзэхэд:
🏃‍♀️ Тогтмол аэробик төрлийн дасгал (гүйлт, дугуй унах гэх мэт) нь хиппокампын эзэлхүүнийг нэмэгдүүлж, BDNF-ийн түвшинг өсгөж, мэдрэлийн эсийн шинэ үүсэлтийг дэмждэг байна. Эдгээр өөрчлөлт нь сэтгэл зүйн хүнд стрессийн дараа ч илэрч болохыг тогтоосон.
📌 Erickson нар (2011)- ын судалгаагаар 1 жилийн турш аэробик дасгал хөдөлгөөн хийсэн ахмад настнуудын хиппокампын эзэлхүүн дунджаар ~2%-иар өссөн байна.
📌 Амьтан дээр хийгдсэн судалгаанд дасгал хөдөлгөөн нь гэмтлийн дараах тархины агшилтыг буцааж, ой тогтоолтын үйл ажиллагааг сайжруулдаг болохыг, гэхдээ энэ үр нөлөө нь зөвхөн BDNF-ийн үйл ажиллагаа идэвхтэй үед илэрдэг болохыг харуулжээ.
💡 Хөдөлгөөн бол зөвхөн биеийн эрүүл мэндэд төдийгүй тархины бүтцийн болон үйл ажиллагааны сэргээн засах чадварт чухал хувь нэмэр оруулдаг. https://www.pnas.org/doi/pdf/10.1073/pnas.1015950108

🌧Хүүхдүүдийн үхэлтэй холбоотой асуултуудад шулуухан, үнэнээр нь хариулах нь заримдаа хэцүү санагдаж болох ч, хайртай хүн...
13/08/2025

🌧Хүүхдүүдийн үхэлтэй холбоотой асуултуудад шулуухан, үнэнээр нь хариулах нь заримдаа хэцүү санагдаж болох ч, хайртай хүнээ алдсан хүүхдүүдийн хэлж байгаагаар бол насанд хүрэгчид ойлгомжтой, тодорхой байдлаар ярьж өгөх нь маш хэрэгтэй байдаг.
🌧Насанд хүрэгчид бид хүүхдээ зовчихно гэсэн бодолд автаад хүүхдэдээ үнэн бодит мэдээлэл өгөхөөс татгалзаж, болсон үйл явдлын тухай яриа өрнүүлэхээс зайлсхийдэг. Энэ нь уй гашуу даван туулж байгаа хүүхдүүдэд бүр илүү ойлгомжгүй мэдрэмжүүдтэй ганцаар нүүр тулахад хүргэдэг.
🥰Тиймээс хүүхдээ зовно гээд асуултанд хариулахаас татгалзахгүй, үнэн бодит хариулт өгөхийг хичээгээрэй.
♥🎨🎨Уй гашуу даван туулж буй 11-13 насны хүүхдүүдэд зориулсан "Draw it OUT" хөтөлбөр 8 сарын 25, 26, 27, 28-ны 11-13 цагт явагдана.
#сэтгэлзүй #сэтгэл #урлагийн #сэтгэлзасал #хобби #АртТерапи #ХҮҮХЭД

“Өнгө, дүрс таныг илчилнэ”🔍 Та ямар өнгийг сонгож, ямар хэлбэрийг зурж байна вэ? Энэ бол таны сэтгэлийн “Биеийн хэл”.📖 "...
09/08/2025

“Өнгө, дүрс таныг илчилнэ”

🔍 Та ямар өнгийг сонгож, ямар хэлбэрийг зурж байна вэ? Энэ бол таны сэтгэлийн “Биеийн хэл”.

📖 "People reveal more about their inner world through drawing than they do through verbal expression."
— Hanna Kwiatkowska, PhD, Family Therapy and Art

🎨 Жишээ нь:

Хар бараан өнгө давамгайлбал: Айдас, гутралын илэрхийлэл "Байж" болно.
Хатуу даралт, давхарласан бараан зураасууд: Хяналт, дотоод түгшүүр ч "Байж" магадгүй.
Орон зай ихтэй зураг: Эрх чөлөө, итгэл, өөдрөг хандлагыг илэрхийлсэн байх магадлалтай.

🧠 Эдгээрийг та өөрөө анзаарч болох ч зөвхөн мэргэжлийн үнэлгээгээр бүрэн ойлгогдож, цаад утга нь тайлагддаг:
📍Би юуг дүрсэлж байна вэ? Яагаад энэ өнгийг сонгосон бэ?
Та ганцаарчилсан зөвлөгөө засалд хамрагдахыг хүсвэл урьдчилан цаг авч, тухтай үйлчлүүлээрэй.
Холбоо барих утас: 91999210
Манай хаяг:БЗД 6р хороо натурын замын хойно, Сэлбийн жижиг гүүр даваад 21р сургуулийн баруун талд 6 давхар ногоон “Барилга МН”-ий байр 3 давхарт 303 тоот, хаалганы код #0899.

#ЗурагТаныхГэхдээТайлалНьГүн #АртСэтгэлЗүй

🥰 Зураг зурах нь НАСАНД ХҮРЭГЧдийн эерэг сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлдэг.Судалгаа: Dr. Jennifer Drake (2014)    ✍️🌈Зураг з...
08/08/2025

🥰 Зураг зурах нь НАСАНД ХҮРЭГЧдийн эерэг сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлдэг.

Судалгаа: Dr. Jennifer Drake (2014)

✍️🌈Зураг зурах нь насанд хүрэгчдийн сэтгэл хөдлөлийн байдлыг хэрхэн өөрчилдөг вэ?
Судалгаагаар зураг зурах үед хүмүүсийн сэтгэл хөдлөлийг тогтворжуулж, эерэг мэдрэмжийг бий болгодог гэдгийг тогтоожээ. Зурах үйл явц нь бидний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, өөрийгөө хүлээн зөвшөөрөх мэдрэмжийг дээшлүүлдэг.

Дүгнэлт:

Урлаг бүтээх нь эерэг сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлдэг бөгөөд хүн бүрт тайван байдал, сэтгэл ханамжийн түвшин нэмэгдэж, амьдралын стрессийг зохицуулахад тусалдаг.

Ишлэл:

Drake, J. (2014). "Art Making and Positive Mood." Psychology of Aesthetics, Creativity, and the Arts.

“Хүүхэд шиг зур… Тэнд үнэн бий”👁‍🗨 Томчууд зураг зурахдаа “Зөв буруу, гоё муухай”-г боддог. Харин хүүхэд зүгээр л мэдрэм...
07/08/2025

“Хүүхэд шиг зур… Тэнд үнэн бий”

👁‍🗨 Томчууд зураг зурахдаа “Зөв буруу, гоё муухай”-г боддог. Харин хүүхэд зүгээр л мэдрэмжээ илэрхийлдэг. Үнэндээ энэ л хамгийн зөв, шударга илэрхийлэл байдаг.

📚 “Free drawing allows unconscious material to surface.”
— Edith Kramer, art therapist, Art as Therapy with Children

🧠 Зураг бол хүний ухамсарт бусын орчуулга. Бид үгээр хэлж чадахгүй зүйлсээ өнгө, дүрс, хэмнэлээр зурах замаар илэрхийлдэг.

🎨 Хэрвээ та өнөөдөр ямар нэгэн сөрөг зүйл мэдрээд байгаа боловч үгээр хэлж илэрхийлж чадахгүй байгаа бол зураг зур. Зүрхээ, оюун санаагаа сонс.

📍 Сэтгэл зүйн олон судалгаагаар зураг зурах нь сэтгэл хөдлөлөө таньж, дотоод амар амгаланг бий болгодог болох нь батлагдсан.
Та ганцаарчилсан зөвлөгөө засалд хамрагдахыг хүсвэл урьдчилан цаг авч, тухтай үйлчлүүлээрэй.
Холбоо барих утас: 91999210
Манай хаяг: БЗД 6р хороо натурын замын хойно, Сэлбийн жижиг гүүр даваад 21р сургуулийн баруун талд 6 давхар ногоон “Барилга МН”-ий байр 3 давхарт 303 тоот, хаалганы код #0899.
#ДотоодХүүхэд #ПроективТехник

🧠🥰Зураг зурах нь "Flow" буюу төвлөрөлд хүргэдэгСудалгаа: Mihaly Csikszentmihalyi (1990)    Зураг зурах нь flow байдлыг б...
07/08/2025

🧠🥰Зураг зурах нь "Flow" буюу төвлөрөлд хүргэдэг

Судалгаа: Mihaly Csikszentmihalyi (1990)

Зураг зурах нь flow байдлыг бий болгодог гэдгийг та мэдэх үү?
Зураг зурах нь хүнийг төвлөрсөн, амар тайван, хариуцлага мэдэрсэн flow буюу гүн төвлөрөлд оруулдаг. Энэ нь тархины энергетик төвүүдийг идэвхжүүлж, зүгээр л бүтээл хийх явцад цаг хугацааг мартаж, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар нэмэгддэг.

Дүгнэлт:

Зураг зурах нь тухайн хүнийг төвлөрөл, тайван байдалд оруулах хамгийн амжилттай арга бөгөөд амьдралын тэр даруйд төвлөрч, стрессээс ангижрах нэгэн хүчирхэг арга билээ.

Ишлэл:

Csikszentmihalyi, M. (1990). "Flow: The Psychology of Optimal Experience." Harper & Row. #сэтгэл #сэтгэлзасал #урлагийн #арттерапи #сэтгэлзүй #тайвшрах #хобби #ЗурагЗургаарСэтгэлЗүй

✍️🎨Зураг зурах нь НАСАНД ХҮРЭГЧдийн стрессыг бууруулдаг.Судалгаа: Kaimal, Ray & Muniz (2016), Drexel University   🎨 Зура...
06/08/2025

✍️🎨Зураг зурах нь НАСАНД ХҮРЭГЧдийн стрессыг бууруулдаг.
Судалгаа: Kaimal, Ray & Muniz (2016), Drexel University

🎨 Зураг зурах нь бие физиологид хэрхэн нөлөөлдөг вэ?
"Drexel University" судлаачид болох Girija Kaimal, Kendra Ray, Juan Muniz нар 2016 онд "Урлан бүтээх үйл ажиллагаа нь кортизолын түвшинг бууруулж, оролцогчдын сэтгэл хөдлөлд эерэг нөлөө үзүүлдэг" гэх судалгаа хийсэн байна. Судалгаанд 18-59 насны 39 насанд хүрэгчид оролцсон ба тэднээр 45 минутын турш цаас, маркер, шавар, коллажийн материалуудыг ашигласан чөлөөтэй зураг зуруулж, тэдний биед гарч буй өөрчлөлтийг судалсан байна. Судалгааны зорилго нь урлан бүтээх үйл ажиллагаа нь хүний биологийн стрессийн хариу урвалыг хэрхэн өөрчилдөг болохыг судлах байв. Тодруулбал, кортизол (стрессийн даавар)-ын түвшинг хэмжиж, урлан бүтээх үйл ажиллагааны дараах өөрчлөлтийг хэмжих. Судалгаагаар оролцогчдын стрессийн даавар кортизол 75%–иар буурсан дүгнэлт гарсан байна.
🧠♥Тиймээс зураг зурах үйл явц нь тархины prefrontal cortex хэсгийг идэвхжүүлж, сэтгэл санааг тайвшруулдаг байна.
#урлагийн #урлагийнсэтгэлзасал #сэтгэлзүйн #арттерапи #сэтгэл #сэтгэлзүй #тайвшрах #сэтгэлзасал #хобби

05/08/2025

Зурган оношилгооны тухай мэдээлэл аваарай.

“Зураг бол сэтгэл зүйтэй ярилцах нууц гарц”📌 Яагаад өөрийн зурсан зургаараа дамжуулан сэтгэл зүйгээ ойлгож болдог вэ?Сэт...
05/08/2025

“Зураг бол сэтгэл зүйтэй ярилцах нууц гарц”

📌 Яагаад өөрийн зурсан зургаараа дамжуулан сэтгэл зүйгээ ойлгож болдог вэ?

Сэтгэл судлалд "Проектив техник" гэж бий. Энэ нь хүний ухамсарт бус айдас, хүслүүд, дотоод зөрчлийг зураг, дүрслэл, хэлгүй хэлбэрээр илэрхийлдэг арга юм.

“Art gives a person the opportunity to express what is too difficult to say in words.”
— Cathy A. Malchiodi, PhD, The Art Therapy Sourcebook

🎨 Зураг зурах үед тархины мэдрэмж, сэтгэл хөдлөл хариуцсан талууд идэвхтэй ажиллаж, дотоод сэтгэлийн байдал тань өнгө, дүрслэл, хэлбэрээр илэрдэг.
Ухамсаргүйн түвшиний хэл нь зураг дүрслэл, өнгө, хөдөлгөөн, зүүд байдаг тул зургаар дамжин бидний үл ухамсарлагдах хэсэгт юу өрнөж байгааг мэдэх бүрэн боломжтой.

📍 Тиймээс зураг бол зүгээр нэг уран бүтээл биш — сэтгэл зүйн толин тусгал юм.
Та сэтгэл зүйн үнэлгээ оношилгоо хийлгэхийг хүсвэл урьдчилан цаг авч, тухтай үйлчлүүлээрэй.
Холбоо барих утас 91999210
Манайх хаяг: БЗД 6р хороо натурын замын хойно, Сэлбийн жижиг гүүр даваад 21р сургуулийн баруун талд 6 давхар ногоон “Барилга МН”-ий байр 3 давхарт 303 тоот,

#АртТерапи #ЗурагЗургаарСэтгэлЗүй #СэтгэлЗүйнАгуулга

Address


Telephone

+97691999210

Website

https://www.instagram.com/mongolian_art_therapy_center?igsh=MWVn

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian National Art Therapy Center-Урлагийн сэтгэл заслын үндэсний төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Mongolian National Art Therapy Center-Урлагийн сэтгэл заслын үндэсний төв:

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Practice
  • Claim ownership or report listing
  • Want your practice to be the top-listed Clinic?

Share