Anir Care "Анир Кэйр" хүүхдийн эмнэлэг

  • Home
  • Anir Care "Анир Кэйр" хүүхдийн эмнэлэг

Anir Care "Анир Кэйр" хүүхдийн эмнэлэг Хүүхэд, нярайн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгoо
Нярайн гэрийн эргэлтийн багц үйлчилгээ
Шээс, цагаан хорхойн шинжилгээ

Хүүхдийн зуслангийн эрүүл мэндийн хуудас бөглөнө, шээс, цагаан хорхойн шинжилгээ авч байна. Утас: 99079129
29/07/2025

Хүүхдийн зуслангийн эрүүл мэндийн хуудас бөглөнө, шээс, цагаан хорхойн шинжилгээ авч байна. Утас: 99079129

😁😁😁ХҮҮХДИЙН ШҮД Эрүүл бойжиж буй хүүхдэд 6-7 сараас эхлэн сүүн шүд ургана. Эхлээд доод үүдэн 2 шүд, 8-12 сартайд үлдсэн ...
19/05/2025

😁😁😁ХҮҮХДИЙН ШҮД
Эрүүл бойжиж буй хүүхдэд 6-7 сараас эхлэн сүүн шүд ургана. Эхлээд доод үүдэн 2 шүд, 8-12 сартайд үлдсэн 6 үүдэн шүд, 1-1.5 настайд жижиг араа, 1.8-2 насанд соёо, 2-2.4 насанд арын жижиг араа ургана. 1 настай хүүхэд 8 шүдтэй, 2 настай хүүхэд 20 шүдтэй байх ёстой бөгөөд шүдлэлтийг 🦷🦷🦷“САР-4” томъёогоор тодорхойлдог.
Сүүн шүд 5 наснаас байнгын шүдээр солигдож эхэлнэ. Байнгын шүд сүүн шүд шүдэлсэн дэс дарааллаар солигдож ургана. Бага араа 5-7 насанд, том араа 11 насанд, агт араа 17-25 насанд ургаж дуусна. Байнгын шүдний тоог дараах аргаар бодож олдог: 🦷🦷🦷“БАЙНГЫН ШҮДНИЙ ТОО=4 Х НАС-20

Эх сурвалж: Хүүхдийн өвчний оношзүй 2016

#онлайнүзлэг #хүүхдийнэмнэлэг #ШҮД #анир

😱😱😱ТУРАНХАЙ ХҮҮХЭД ӨВЧЛӨМТГИЙ, ӨВЧИН ДААХДАА МУУХүүхэд турж эцсэнээс биеийн эсэргүүцэл нь доройтож аливаа өвчнөөр өвчлөм...
16/05/2025

😱😱😱ТУРАНХАЙ ХҮҮХЭД ӨВЧЛӨМТГИЙ, ӨВЧИН ДААХДАА МУУ
Хүүхэд турж эцсэнээс биеийн эсэргүүцэл нь доройтож аливаа өвчнөөр өвчлөмхий болдог.
• Тураалын гол шалтгаан нь хагас өлсгөлөн бөгөөд хоол хүнснхий хомсдолоос хүүхэд өлсөх нь ихсэх хандлагатай боллоо. Хэдийгээр хүүхдийг хооллож байгаа ч хоолны найрлаганд нь уураг, нүүрс-ус, тослог зэрэг шимт бодисын аль нэг, аминдэм, бичил элемент дутсанаас хүүхэд турж болно.
• Тураалын хоёр дахь гол шалтгаан нь чанартай хоол байлаа ч шингээхгүйгээс, хоол идэх дургүй болсноос ялангуяа суулгалт, халууралтын үед хүүхэд амархан турдаг.
• Мөн тархины гэмтэлтэй, чих нь өвдсөн хүүхэд хөхөндөө муудаж турж болно. Тураал үүсэхэд ходоод-гэдэсний зам, бодисын солилцооны төрөлхийн хямрал, бага шимэгдлийн хамшинж /ҮР ТАРИАНЫ ГЛЮТЕН, ҮНЭЭНИЙ СҮҮНИЙ УУРАГ ЛАКТОЗ ҮЛ ШИНГЭХ НЬ СҮҮЛИЙН ҮЕД ИХСЭХ БОЛСОН/ зэрэг олон янзын дотоод шалтгаанууд байж болно.
Эдгээр шалтгаануудаас эцэг эхчүүдэд холбоотой гол шалтгаан нь :
• Хүүхдээ хөхөөр хооллохгүй үнээ ямаа зэрэг малыг сүүгээр угжих /хүүхдийн суулгалтын голлох шалтгаан төдийгүй суулгалтаас шалтгаалан хурдан хугацаанд жингээ алдаж турдаг/
• Бөөлжилт, суулгалт, амьсгалын замын халдварын үед хүүхдийн хоолыг сойх, буруу хооллох /нэг дор ихээр хооллох, хэт хурц, шингэц муу хоол өгөх/
• Хүүхдийг буруу хооллох /ЧИХЭРЛЭГ АМТЛАГ ЗҮЙЛ ИХ ХЭРЭГЛЭВЭЛ ХҮҮХЭД ХООЛОНД ДУРГҮЙ БОЛДОГ/
• Хүүхдийн өсөлт хөгжилтөнд байнгын хяналт тавьж эмчийн зөвлөгөө авахгүй байх

Эх сурвалж: Д.Малчинхүү "Эхчүүдийн судлах ном"

🧐🧐🧐СҮҮЛИЙН ҮЕД ХҮҮХЭД НЬ ХООЛ ИДЭХГҮЙ, ЧИХЭР УДНААД ЖИГНЭМЭГ ЗЭРЭГ АМТТАНААР ХООЛ ХИЙДЭГ ХҮҮХЭД ИХСЭХ БОЛСОН, ҮҮНЭЭС ШАЛТГААЛАН БИЕД ХЭРЭГТЭЙ ЭРДЭС БОДИС, УУРАГ, ӨӨС ТОС ДУТАГДСАНААР ХҮҮХДИЙН ДАРХЛАА СУЛАРЧ, ӨСӨЛТ ХҮРТЭЛ СААРДАГ БАЙНА.
#харшил #Дархлаа #хүүхдийнэмнэлэг #онлайнүзлэг #анир

ХҮҮХДИЙН ЧИХ ӨВДВӨЛ ЯАХ ВЭ?5 хүртэлх насны хүүхдэд чих өвдөх, чихнээс булаг гарах эмгэг олонтоо тохиолдоно. Ялангуя хүүх...
14/05/2025

ХҮҮХДИЙН ЧИХ ӨВДВӨЛ ЯАХ ВЭ?
5 хүртэлх насны хүүхдэд чих өвдөх, чихнээс булаг гарах эмгэг олонтоо тохиолдоно. Ялангуя хүүхдийн хамар битүүрэх үед чих өвдөх нь элбэг учраас хүүхдийн хамрыг ямагт цэвэр байх ёстой. Чих нь өвдсөн хүүхэд хөхөндөө муудаж, их бархирдаг, халуурдаг, харин хэнгэргэн хальс цоорвол өвдөлт намдаж булаг гоожно. Хүүхдийн чихний өвчний үед элдэв зүйл дусаалгүй эмчид үзүүлж эмчийн заасан эмчилгээг зөв, гүйцэд хийвэл чихний өвчин бүрэн эдгэрнэ. Эхчүүдийн гол хийх зүйл дусаалгыг чихэнд зөв дусаах, чихнээс булаг гоожсон үед өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэх, хуурайшуулах ёстой. Хүүхдийн чих өвдсөн тохиолдолд эмчийн заасан эмчилгээг 5 хоног хийж, давтан заавал үзүүлнэ. Эмчилгээг дутуу хийснээс чихний өвчин архагшдаг. Чихнээс булаг гоожоод 14 хоногоос удсан бол чихний архаг халдвар гэж үзэх бөгөөд цаашид хүүхдийн сонсгол сулрах аюултай.
ХҮҮХДИЙН ЧИХЭНД ЧИХЭЭС ХЙИХДЭЭ:
• Ус сайн шингээдэг хөвөнг хүүхдийн чихэнд хийж нортол байлгана.
• Нойтон чихээсийг сугалж аваад оронд нь шинийг хийнэ.
• Чихээсийг хуурай болтол дээрх үйлдлийн давтана.
ХҮҮХДИЙН ЧИХЭНД ДУСААЛГА ДУСААХДАА:
• Эмийн бодис эмийн жортой таарч байгаа эсэхийг шалгана.
• Эмээ савтай нь атган бүлээсгэнэ, сэгсэрнэ
• Хүүхдээ хажуу тийш нь харуулж хэвтүүлнэ
• Үсийг нь чихнийх нь араар хийнэ Чихийг нь дэлбээнээс зөөлөн татан чихний сувгийг чөлөөлөн зааврын дагуу дусаана
Хүүхэд 3-аас доош настай бол эхний зургийн дагуу
• Дусаасны дараа чихний суваг дээр зөөлөн дарж шингээнэ.
• Хүүхдийн хөдөлгөлгүй 15 минут хэвтүүлсний дараа нөгөө талын чихэнд дусаана
• Чихийг нь дэлбээнээс зөөлөн татан чихний сувгийг чөлөөлөн зааврын дагуу дусаана
Хүүхэд 3-аас доош настай бол эхний зургийн дагуу
• Дусаасны дараа чихний суваг дээр зөөлөн дарж шингээнэ.
• Хүүхдийн хөдөлгөлгүй 15 минут хэвтүүлсний дараа нөгөө талын чихэнд дусаана

Эх сурвалж: Д.Малчинхүү "Эхчүүдийн судлах ном"
#онлайнүзлэг #хүүхдийнэмнэлэг #нярай #чихнийдусаалга
#анир

05/05/2025

🏥НЯРАЙ ХҮҮХДИЙН БААС ЦУСТАЙ ГАРВАЛ ЭМНЭЛЭГТ ЯАРАЛТАЙ ҮЗҮҮЛЭРЭЙ.
Шингэн алдалт: Суулгалт өвчтэй хүүхдэд шингэн хангалттай уулгахгүй буюу өгч буй шингэний хэмжээ суулгалтаар алдаж буй шингэний хэмжээнээс бага байвал шингэн алдалтын шинж гарна.
😲😲Хүүхэд жингийнхээ 5%-д хүрэхгүй шингэн алдах үед ямар нэг тодорхой шинж гарахгүй, харин 5 %-аас дээш алдвал шингэн алдалтын доорх шинжүүд гардгийг ажиглах хэрэгтэй.
• Хүүхэд цангаж, уух юм нэхэн ховдоглон уух
• Хүүхэд уцаартай тайван бус болох
• Хэвлийн арьсыг чимхээд тавихад хэвэндээ удаан орох
• Нүд, зулай хонхойх
Дээрх шинжүүдээс 2 шинж байвал эмчид яаралтай үзүүлнэ.
Суулгалт өвчтэй хүүхдээ гэртээ эмчилж байхдаа дараах шинжүүдийг гярхай ажиглаж аль нэг нь ажиглагдвал яаралтай эмнэлэгт үзүүлнэ.
• Хоол цайндаа дургүйцэх
• Ам нь их цангах
• Баасанд цус үзэгдэх
• Дахин дахин бөөлжих
• Халуурах
• Олон удаа усархаг суулгах

Эх сурвалж: Д.Малчинхүү "Эхчүүдийн судлах ном"

👉👉👉СУУЛГАЛТ, БӨӨЛЖИЛТТЭЙ ХҮҮХДЭЭ ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ БОЛ МАНАЙ ЭМНЭЛГЭЭС ОНЛАЙНААР ҮЗҮҮЛЖ, ЗӨВЛӨГӨӨ АВАХ БОЛОМЖТОЙ. МАНАЙ ПЭЙЖ РҮҮ MSG БИЧИХЭД БИД ТАНТАЙ ХОЛБОГДОХ БОЛНО.
#шингэналдалт #суулгалт #хүүхдийнэмнэлэг #нярай #онлайнүзлэг #анир

02/05/2025

СУУЛГАЖ БАЙГАА ХҮҮХДИЙН ХООЛЫГ СОЙХГҮЙ.
• Хүүхдийн нас 6 сар хүрээгүй бол аль болохоор олон удаа хөхүүл. Хүүхэд тэжээвэр /хүүхдийн сүүн тэжээл-formula/ бол ердийн өгдөг сүүгээ хэмжээг нь нэмэхгүйгээр өгнө.
• 6 сараас дээш настай бол мах, будаа, бантан, будааны зутан зэрэг хоолыг өгнө. Ногоо, жимсний хэрэглээг хязгаарлана.
• Кали ихтэй гадил өгвөл сайн
• Хүүхдийг хоолыг идэх бүрт нь шинээр бэлдэн, махыг нь сайтар жижиглэн хэрчинэ. Хүүхдийн хоолны дуршлыг хөдөлгөн өдөрт 6-аас цөөнгүй багаар ойрхон давтамжтай хооллонон
• Хүүхдийг суулгаж байх үед, суулгалт зогссоноос хойш 2 долоо хоногийн турш сайн хооллож, өмнө иддэгээс өдөрт 1 удаа илүү хооллох буюу хооллох тоог нэмнэ.

СУУЛГАЛТ ЭХЭЛМЭГЦ ШИНГЭН АЛДАЛТААС СЭРГИЙЛЖ ШИНГЭНИЙГ ЕРДИЙНХӨӨС ИЛҮҮ УУЛГАХ, ТУРААЛААС СЭРГИЙЛЖ ЕРДИЙНХӨӨС САЙН ХООЛЛОХ НЬ СУУЛГАЛТ ӨВЧНИЙ ҮНДСЭН ЭМЧИЛГЭЭ.
👆👆👆 ЦАЙРЫГ 2-6 САРТАЙ ХҮҮХДЭД 10мг ТУНГААР, 6 САРААС ДЭЭШ САРЫН НАСТАЙ ХҮҮХДЭД 20мг ТУНГААР 14 ХОНОГИЙН ТУРШ ТАСРАЛГҮЙ УУЛГАНА.

Эх сурвалж: Д.Малчинхүү "Эхчүүдийн судлах ном"
#цайр #суулгалт #шингэналдалт #хүүхдийнэмнэлэг #нярай #анир

01/05/2025

СУУЛГАЛТ ӨВЧИН АЮУЛТАЙ!
Хүүхдийн баас шингэрч, хэвийн тогтоц нь алдагдаж, сүүлийн 24 цаг дотор 3-аас олон баахыг суулгалт гэнэ. Суулгалт өвчин 2 гол аюултай. Үүнд:
• Хүүхэд суулгалтаа мөн бөөлжилтөөр их хэмжээний ус, эрдэс давсаа алдах учраас шингэн алдалт үүсдэг. Энэ алдсан шингэнийг тухай бүр нөхөхгүй бол шингэн алдалт нэмэгдсээр хүүхдийн амь насанд аюул учирдаг.
• Суулгалттай хүүхдийг зөв хооллоогүйгээс тэжээллэг бодис гэдэсний ханаар шимэгдэх нь багасч хүүхэд турна. Туранхай хүүхдийн биеийн эсэргүүцэл суларч, өвчин даахгүй болно. Хүүхэд суулгалтаар удаан өвчлөх, олон дахин өвчлөх тусам турдаг.
Нялх, бага насны хүүхдийн баас эмгэгтөрөгч нян, вирус их агуулдаг учраас онцгой аюултай. Суулгалт өвчин манай оронд 7-9 дүгээр саруудад ихэсдэг нь хүнс, тэжээл дулааны улиралд амархан мууддагтай холбоотой.
УСАН СУУЛГАЛТ АЮУЛГҮЙ. Хүүхдийн суулгалтаа алдсан шингэнийг нөхөж өгөөд байвал усан суулгалт өөр ямар ч эм хэрэглэхгүйгээр ихэнх нь 5-7 хоногт аяндаа зогсдог. Ийм учраас хүүхэд суулгаж эхэлмэгц шингэн алдалтаас сэргийлж хоросолыг бага хэмжээгээр ойрхон давтамжтайгаар, ердийнхээс их шингэн уух ёстой.
СУУЛГАЛТ БҮРИЙН ДАРАА ЯМАР ХЭМЖЭЭНИЙ ШИНГЭН ӨГӨХ ВЭ?
2 НАС ХҮРТЭЛ: суулгалт бүрийн дараа 50-100 мл ус эсвэл хоросол
2 НАСНААС ДЭЭШ: суулгалт бүрийн дараа 100-200 мл ус эсвэл хоросол
ШИНГЭНИЙГ ЯАЖ УУЛГАХ ВЭ?
• 2 нас хүртэлх хүүхдэд цайны халбагаар 2-3 минутын зайтай
• 2-оос дээш насны хүүхдэд балга балгаар 5-10 минут тутам
• Хэрэв хүүхэд бөөлжвөл 10 минут хүлээгээд дахин аажим үргэлжүүлэн өгнө
• Суулгалт зогсох хүртэл ийнхүү шингэн зогсохгүй уулгана
ЯМАР ШИНГЭН УУЛГАХ ВЭ?
Будааны шүүс, буцалсан ус, шингэн цай, давс чихрийн уусмалын алиныг ч өгч болно. Аль болохоор эрт, цаг алдалгүй ердийн уудгаас их өгөхийг хичээ. Суулгалт зогсох хүртэл шингэнийг хэдэн ч хоног өгнө. Харин дан чихэр ихтэй уусмал, худалдааны амтлаг шүүсүүд их чихэртэй тул туулгаж, улам суулгалт, шингэн алдалтыг ихэсгэдэг байна.
Эх сурвалж: Д.Малчинхүү "Эхчүүдийн судлах ном"
#хүүхдийнэмнэлэг #нярайнэмнэлэг #суулгалт #бөөлжилт
#анир

30/04/2025

ӨВЧТЭЙ ХҮҮХДИЙН АСАРГА, ЭХЧҮҮДИЙН ГЭРЭЭР ХИЙХ ЭМЧИЛГЭЭ
АМЬСГАЛЫН ЦОЧМОГ ХАЛДВАР /ХАНИАД ШУУХИНАА/
Хүүхдийн бие махбод хүчилтөрөгчийн өчүүхэн /3минут/ нөөцтэй тул цэвэр агаар нэн чухал хэрэгтэй. Хот суурингийн хүүхэд жилдээ 5-8 удаа, хөдөө агаарт байдаг хүүхдүүд 3-5 удаа ханиад хүрдэг. Хүйтэн сэрүүний улиралд хүмүүсийн бөөгнөрөл ихэсч, гэр орон, өрөө тасалгааны агаарын сэлгэцэл багасч, хот суурингийн агаарын бохирдол нэмэгдэн өвчин үүсгэгэч вирусийн орчил ихэсдэгтэй холбоотойгоор ханиадд шуухинаа намрын сүүлч, өвөл, хаврын дунд үе хүртэл элбэг тохиолддог. Халдварыг насанд хүрэгчид дийлэнхдээ тараадаг. Хөнгөн ханиадыг эмчийн зааврын дагуу эцэг эх гэрээр эмчилнэ.
• Өвчин хүнд, хөнгөнийг үл харгалзан хүүхэд халуурч байгаа үед болон халуун буурсны дараах 2-3 хоног хэвтрийн дэглэм сахиуж гэрт нь байлгана, /Манай эцэг эхчүүд хүүхдээ эмтэй нь цэцэрлэгт нь өгчихдөг, энэ нь хүүхдийн ханиад эдгэхгүй хүндрэх, бусад хүүхдэд халдвар тараах эрсдэлтэйг анхаарай./
• Хүүхдийн амьдарч буй орон байрны дулаан, агааржилт их нөлөөтэй учир дааруулахгүй, хэт бэгнэж дулаалахгүй байх
• Гэр орноо тогтсол агааржуул, хүүхдийн өрөөнд тамхи татах /электрон, вэйп/, хиншүү, утаа униар гаргаж болохгүй
• Ханиадтай хүүхдийн сайн хооллож, хөхөөр хөхдөг бол илүү сайн хөхүүлэх, шингэн бүлээн ус, хоросол багаар ойрхон давтамжтай уулгах
• Хөхөх, хооллохын өмнө хамрыг заавал цэвэрлэж, амьсгалыг чөлөөтэй болгоно. Хамарт салин, аквамарис, аквалор зэрэг далайн давс цацаж чийглэсний дараа нусыг соруулах, нийэ чаддаг бол хамрын 2 нүхийн ээлжлэн нийлгүүлнэ.
• Хоолонд орсон хүүхдийг аль болохоор дуртай хоолыг нь хийж өгч, ойр ойрхон хооллох ба ханиад эдгэсний дараах 7 хоног өдөрт 1 удаа нэмэлт хоол өгнө. Хүүхэд заримдаа бөгшүүлж ханиаснаас болж бөөлждөг, тэгвэл бөөлжсөний дараа дахин хооллоно.
• 🫗🥛Ханиадтай хүүхэд амьсгалаар, мөн арьсаар шингэн их алдсанаас бие суларч, өвчин хүндэрдэг учраас шингэн их уулгах, хөхүүл хүүхдийг байнга хөхүүлбэл шингэн алдалтаас сэргийлнэ. Ялангуяа халуунтай үедээ ердийнхөөсөө их шингэн зарцуулдаг тул ус, хоросолыг нэмүү өгвөл сайн.

Эх сурвалж: Д.Малчинхүү "Эхчүүдийн судлах ном"
#хүүхдийнэмнэлэг #нярайнэмнэлэг #Зөвлөгөө

ХҮҮХДИЙГ СЭГСРЭХ АЮУЛТАЙ!Хүүхдийг хүчтэй сэгсэрснээс болж ямар гэмтэл үүсдэгийг та мэдэх үү?Сүүлийн жилүүдэд бага насны ...
29/04/2025

ХҮҮХДИЙГ СЭГСРЭХ АЮУЛТАЙ!
Хүүхдийг хүчтэй сэгсэрснээс болж ямар гэмтэл үүсдэгийг та мэдэх үү?
Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдэд тохиолддог шинэ гэмтэл олж нээгээд байгаа. Хүүхдийг сэгсэрснээс илрэх хамшинжийн тухай анх Джон Каффи 1972 онд тэмдэглэж байжээ. Уг хамшинж нь хүүхэддээ уурлаж уцаарласан эцэг эхчүүд нь хүүхдээ хүчтэй сэгсэрснээс үүсдэг. Ихэнх тохиололд эрэгтэй хүмүүс хүүхдийг сэгсэрдэг байна. Зарим эцэг эхчүүд хүүхдийг сэгсрэхэд яах ч үгүй гэж боддог. Гэвч үүний үр дагавар нь таны төсөөлж буйгаас илүү хөнөөлтэй байж болно.
ЯАГААД УГ ГЭМТЭЛ ҮҮСДЭГ ВЭ?
Бага насны ялангуяа 5-аас доош насны хүүхдийг хүчтай сэгсэрснээс тархинд нь гэмтэл үүсч, цус харваж болзошгүй юм. Учир нь:
• Нярай хүүхдийн толгой биенээсээ илүү хүнд, хүзүүний булчин сул тул сэгсрэх үед илүү бэртэж гэмтэнэ.
• Нарай, бага насны хүүхдийн тархи жижиг, зөөлөн, гавлын ясыг дүүргэдэггүй тул сэгсрэх үед тархи нь гавал ясыг мөргөж цохигддог. Мөн бага насны хүүхдэд тархины мэдрэлийн судлууд нь гадуураа миелинээр бүрхэгдээгүй байдаг тул хүчтэй сэгсрэх үед гэмтдэг.
ЭЦЭГ ЭХЧҮҮД, ХҮҮХЭД АСРАМЖИЛАГЧИД
• Нярай хүүхдийн уйлж буй шалтгааныг мэддэгггүйгээс
• Хүүхдийг аргадаж тайвшруулах арга мэдэхгүй, уурлаж уцаарласнаас
• Өөрсдөө сэтгэл санааны дарамттай тул уйлж буй хүүхдээс түвэгшээснээс хүүхдээ сэгсчдэг
ҮР ДАГАВАР НЬ
• Тархинд цус харвах
• Нүдний торлог бүрхэвчинд цус харвах
• Нугасны гэмтэл, саажил
• Татаж унадаг болох
• Сохрох
• Ясны гэмтэл
• Хэл яриа, анхаарал төвлөрүүлэх хүндрэйлтэй болох
ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ
• Бөөлжих, хоолны дуршил багасах
• Чихний сувагт цустай шингэн илрэх, ухаан алдах
• Амьсгаадах, биеийн хэм буурах, тайван бус болж уйлах эсвэл нойрмоглох, унтаарах
• Ил гэмтэл бага
ЯЛАНГУЯА залуу эцэг эхчүүд хүүхдээ уйлахаар тайвшруулах хэт хүчтэй сэгсрэх нь тархины гэмтэл үүсгэх эрсдэлтэйг анхараарай.
Эх сурвалж: Д.Малчинхүү "Эхчүүдийн судлах ном"
https://youtu.be/YoXonRCHM1w
#хүүхдийнэмнэлэг #нярайнэмнэлэг

Video taken from http://www.pregnancyatoz.org/ShakenBabySyndrome

🏥🌡Халууралт нь бие махбодийн өвчний эсрэг тэмцэж буй дархлааны хариу урвал юм. Халууралтын үед дараах арга хэмжээг аваар...
28/04/2025

🏥🌡Халууралт нь бие махбодийн өвчний эсрэг тэмцэж буй дархлааны хариу урвал юм.
Халууралтын үед дараах арга хэмжээг аваарай.
• Халууралтаас өвчний шинж тэмдэггүй, зовуурьгүй байгаа бол халуун буулгах эм хэрэглэхгүй байх
• Халууныг яаран буулгах нь өвчнийг эмчилж байна гэсэн үг биш.
• Ихэнх хүүхэд халуунтай үедээ хоолондоо мууддаг ба үүнд санаа зовох хэрэггүй, гол нь шингэн зүйл бүлээн усыг бага багаар ойрхон давтамжтай уулгах
• Хүүхдэд халууны эм уулгах шаардлагатай /халуурахаас гадна хоолой, толгой нь өвдсөн/ бол парацетамол, ибупрофенээс өөр эм хэрэглэж болохгүй /аспирин, диклоденк зэрэг нь хориотой/
• Хүүхдийнхээ толгойд бүлээн усанд норгосон алчуураар жин тавих /хүйтэн жин тавихыг хориглоно/
• Хүүхдийг халуунтай байгаа үед нь усанд оруулж болохгүй
• Хэрэв хүүхэд халуундаа чичирвэл дулаан хучих хэрэгтэй, чичрэх нь зогсонгуут хувцас, хөнжлийг нь нимгэлнэ
• Хэрэв таны хүүхэд 3 сараас доош настай бол халуурсан эхний өдөр нь эмчид яаралтай үзүүлээрэй.
#хүүхдийнэмнэлэг #нярайхүүхэд #нярайнэмнэлэг

27/04/2025

Address


Telephone

+97699079129

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Anir Care "Анир Кэйр" хүүхдийн эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Anir Care "Анир Кэйр" хүүхдийн эмнэлэг:

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Practice
  • Claim ownership or report listing
  • Want your practice to be the top-listed Clinic?

Share