Otoch.mn Эрүүл мэндийн сайт

Otoch.mn Эрүүл мэндийн сайт www.Otoch.mn Монголын эрүүл мэндийн сайт otochmn

ЭМЯ-ны харьяа Геронтологийн үндэсний төв шинэ байртай болноГеронтологийн үндэсний төвийн захирал Д.Бат-Ундрах болон холб...
12/09/2025

ЭМЯ-ны харьяа Геронтологийн үндэсний төв шинэ байртай болно

Геронтологийн үндэсний төвийн захирал Д.Бат-Ундрах болон холбогдох ажилтнууд Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа шинэ барилгынхаа гүйцэтгэл, явцын байдалтай танилцаж, гүйцэтгэгч байгууллагатай цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
Тус төвийн барилгын явцын талаар “Бианко Нэро”ХХК захирал О.Оргилбаяр барилгын ажлын гүйцэтгэл 100% болсон, Улсын комисс ажиллуулах бэлтгэл байдлаа хангаж буй талаараа мэдээлэл өглөө.

Уг барилга ашиглалтанд орсноор ахмад настанд үзүүлэх амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний нэр төрөл, хүртээмж нэмэгдэх боломж бүрдэх юм.

🫁 Уушгины хавдрын ерөнхий ойлголтууд: Жижиг-эсийн-бус уушгины хавдарЖижиг-эсийн-бус уушгины хавдар нь уушгины хорт хавдр...
12/09/2025

🫁 Уушгины хавдрын ерөнхий ойлголтууд: Жижиг-эсийн-бус уушгины хавдар

Жижиг-эсийн-бус уушгины хавдар нь уушгины хорт хавдрын хоёр үндсэн хэлбэрийн нэг бөгөөд аденокарцинома, хавтгай эст карцинома, том эст карцинома гэсэн дэд хэв шинжүүдийг агуулдаг. Тамхи таталт нь уг хавдрын гол эрсдэлт хүчин зүйл ба тамхинаас гаргах нь урьдчилан сэргийлэх арга хэмжээний тулгын багана юм.

🗣️ Хавдар үүсэх механизм:
Жижиг-эсийн-бус уушгины хавдар нь эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөгөөр эсийн хяналт, апоптоз, пролифераци, ялгаран хөгжилд оролцдог дохиоллын замуудын зохицуулгыг алдагдуулдаг нарийн төвөгтэй генетик ба эпигенетик өөрчлөлтүүдийн суурин дээр үүсдэг. Түүнчлэн уг хавдрыг өвөрмөцөөр идэвхижүүлэгч онкогенүүд буюу хавдар идэвхжүүлэгч генүүдийн экспресс (EGFR, KRAS, BRAF, ERBB2, ALK, ROS1, RET, MET) болон ба TP53, RB1 зэрэг хавдар дарангуйлагч генүүдийн үйл ажиллагаа алдагдсанаар хавдрын эсийн зохицуулагагүй өсөлт, нэвчилт, үсэрхийлэл явагддаг. Эдгээр хавдар үүсгэгч генүүдийн зарим нь тирозин киназыг кодлодог тул тирозин киназаг дарангуйлдаг өвөрмөц бай эмчилгээгээр эмчлэх боломжтой юм. Зарим өвчтнүүдэд хавдрын гетероген төлөв илрэх ба салаалсан мутаци үүсгэснээр эмийн дасал, клоны хувьсал бий болдог. Аденокарцинома нь голчлон цулцангийн хучуур эдээс үүсдэг бол хавтгай эст карцинома нь төвийн гуурсан хоолойн хучуур эдийн метаплазиас үүсдэг.

☼ Оношилгоо:
Уушгины хорт хавдрыг таамаглах шинжүүдэд: архаг явцтай ханиалга, цустай цэр гарах, жин буурах, амьсгаадах зэрэг орно. Оношилгоо нь өвчний түүх, лабораторийн шинжилгээ, үйл ажиллагааны үнэлгээ, дүрс оношилгоо (ихэвчлэн цээж, хэвлийн тодосгогчтой компьютер томографи), эдийн шинжилгээ (бронхоскопи, дэд хэв шинжийг тодорхойлох, ПЭТ-КТ болон дурангийн эсвэл мэс заслын аргаар TNM үе шат тогтоох) болон эмчилгээний шийдвэрт нөлөөлөх молекул биомаркерын шинжилгээг хослуулан хийдэг. Жижиг-эсийн-бус уушгины хавдрын ихэнх тохиолдол нь хожуу үе шатандаа оношлогддог тул КТ-д суурилсан илрүүлэг нь урьдчилан сэргийлэлтэд чухал ач холбогдолтой гэж үздэг. Нэмэлтээр эмнэлзүйн зааврын мөрдөлтийг сайжруулах, эрүүл мэндийн тогтолцооны зардлыг бууруулах, өвчтөний ачааллыг багасгах (жишээлбэл, инвазив бус эрт илрүүлгийн аргачлал боловсруулах) чиглэлд нэмэлт судалгаа шаардлагатай байсаар байна.

💊 Эмчилгээний менежмент:
Эмчилгээний менежмент нь хавдрын дэд хэв шинж, үе шат, молекул онцлог, мөн өвчтөний биеийн ерөнхий байдал, хавсарсан эмгэг, уушгины үйл ажиллагаа, хавдрын байршил зэрэг олон зүйлээс хамаардаг. Эрт үе шатан дээр буй хавдрын хувьд мэс заслын тайралт нь стандарт эмчилгээ хэвээр байгаа ч, мэс засал хийх боломжгүй өвчтөнүүдэд стереотактик туяа эмчилгээг түлхүү хийдэг болж байна. Мэс заслын өмнөх ба дараах эмчилгээнд дархлааны хориглогчид эсвэл хими эмчилгээ (мэс засал хийх боломжтой үе шатанд), хими-цацраг туяа хавсарсан эмчилгээ, эсвэл тодорхой генетикийн өөрчлөлттэй үед тирокин-киназа-хориглогч өвөрмөц бай эмчилгээг хэрэглэдэг. Хожуу үе шатанд цацраг туяа эмчилгээ, эсвэл цацраг туяа эмчилгээний дараах адъювант дархлаа өвөрмөцөөр дарангуйлагч эмчилгээ, эсвэл тусгай бай эмчилгээг хийнэ. Бай эмчилгээг молекулын ялгаралаас хамааран сонгох ба онкоген хамааралт хавдрын үед тирозинкиназа хориглогч зэрэг бай эмчилгээг эхний ээлжинд, эсвэл онкоген хамааралгүй үед дархлааны өвөрмөц хориглогчийг хими эмчилгээтэй эсвэл дангаар нь хэрэглэнэ.

Ирээдүйн төлөв:
Жижиг-эсийн-бус уушгины хавдрын эмчилгээний орчин үеийн чиглэл нь хувь хүнд тохирсон (personalized medicine/precision medicine) оношилгоо, эмчилгээг боловсруулах явдал юм. Хавдрын геномыг гүнзгийрүүлэн судалж, одоогийн эмчилгээнд дасал үүсгэдэг механизмыг олох, шинэ эмчилгээний аргуудыг хөгжүүлэх, дархлаа эмчилгээний хэрэглээг өргөжүүлэх зэрэгт улам хөгжиж байна. Эцэст нь, уушгины хорт хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөр болон эмчилгээний хүртээмжийг дэлхий даяар сайжруулах нь эрүүл мэндийн тэгш байдлыг хангах, өвчний дарамтыг бууруулахад чухал ач холбогдолтой.

Эх сурвалж: Nature Disease Primes, 2025

УЛИРЛЫН ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ ӨНӨӨДӨР АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ• Манай улсад жилд дунджаар 630,000-700,000 хүн томууг...
12/09/2025

УЛИРЛЫН ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ ӨНӨӨДӨР АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ

• Манай улсад жилд дунджаар 630,000-700,000 хүн томуугаар өвчилж, 45,000-47,000 тохиолдол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 40-50 хүн нас бардаг.

• Сүүлийн 3 жилд томуугийн улирал 2 дахин удаан үргэлжилж, өвчлөл 1,5-2 дахин нэмэгдсэн байна.

• Дэгдэлтийн үед эмнэлгийн орны ачаалал 2-3 дахин ихсэх, эмч мэргэжилтнүүдийн хомсдол үүсэх зэрэг олон хүчин зүйлүүдийн улмаас нийгэм эдийн засаг, эрүүл мэндийн салбарт нилээдгүй дарамт учруулдаг.

• Хүүхдийн байгууллагад хийсэн ирцийн тандалтаар өвчний улмаас хичээлээс чөлөөлөгдсөн хүүхдүүдийн 60% нь томуу, томуу төст (ТТӨ)-ний шалтгаантай байсан байна.

• 2024 оны статистик мэдээгээр амьсгалын эрхтний өвчний шалтгаант нас баралт нь 0-1 насны хүүхдийн эндэгдлийн шалтгааны хоёрдугаарт, 1-4 насны хүүхдийн эндэгдлийн шалтгааны нэгдүгээрт, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 20 хувийг эзэлж байна. 5 хүүхэд тутмын 1 нь уушгины хатгалгаа өвчний хүндрэлээр нас барж байна.

Томуугийн халдвараар өвчлөх, хүндрэх эрсдэлтэй хүн ам болох:
- 6 сартайгаас 5 хүртэлх насны хүүхдүүд;
- Жирэмсэн эмэгтэй;
- 65-аас дээш насны ахмадууд, архаг хууч өвчтэй хүмүүс;
Эмч, эмнэлгийн ажилтан, хүүхдийн байгууллагын багш нар дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамрагдах юм.

https://moh.gov.mn/news/7369

БҮДҮҮН ГЭДСЭНД ҮХЭЛ НУУГДДАГБүдүүн гэдэс хүний дулааны тѳв өөрөөр хэлвэл гэр тасалгааг дулаацуулдаг зуух гэсэн үг. Тэгвэ...
12/09/2025

БҮДҮҮН ГЭДСЭНД ҮХЭЛ НУУГДДАГ
Бүдүүн гэдэс хүний дулааны тѳв өөрөөр хэлвэл гэр тасалгааг дулаацуулдаг зуух гэсэн үг. Тэгвэл зуухны түлш нь юу вэ гэвэл эслэг хүнс!
Бид эслэг хүнс гэхээр овъёос жимс ногоо л гэх байх. Эслэг хүнсэнд ногооноос хүрэн манжин, лууван л хамгийн сайн нь. Та хоолны ѳмнѳ 5 зүсэм хүрэн манжин, 5 зүсэм лууван зажлаад бай !!! Тэгвэл 3 сарын дараа таны бие эрүүлжиж эхлэнэ.
Цагаан идээнээс аарц, гэрийн нѳхцѳлд бүрсэн тараг, ээзгий, бяслаг орно.
Жимснээс ногоон алим, чангаанз гэх мэт. Үүнийг хүн бүхэн мэдэх учир товчхон орууллаа. Харин танд ганцхан зүйлийг сануулая бас гуйя !!!
Хоол идэхээс 30'ын ѳмнѳ бүлээн усаа уугаад, хоолны ѳмнѳ амьдралын хэвшил болгоод хүрэн манжин, лууван хоёрыг хүүхэд, хѳгшидгүй зажлаад сурчих гэж гуйж байна. Энэ л эрүүл амьдрахуйн эхний цагаан толгойн А үсэг шүү !!!
Тэгээд хоолноосоо хойш 1 цагийн дотор ус шингэний тѳрлийн зүйл бүү ууж бай. Ѳнѳѳдѳр Монголчууд хорт хавдраараа дэлхийд тэргүүлж буйн бүх учир шалтгаан 100% бүдүүн гэдэсний бохирдол !!!
Таны бүдүүн гэдэс бохирдоод ирэхээр тархины сэтгэн бодох чадвар муудаж, сэтгэлгээний хурд удааширч, зан ааш огцом өөрчлөгдөж, шалтгаангүй уурлаж, хуян хѳѳрч, хүзүү нуруу чилж, үе мѳч ѳвдѳж, яс ургаж, нүд, шүд шарлаж, арьс хурайшиж, батга гарч, үс хумс салаалж, хичнээн эм тариа витамин БАД уусан ч үр дүн гарахгүй болдог. Тиймээс дорно дахиныханд "Бүдүүн гэдсэнд үхэл нуугддаг" гэдэг онол бий. Та бүдүүн гэдсээ цэвэрлэж буй нь энэ гээд үнэтэй зүйл хэрэглээд эсвэл угаалгаад хэсэгхэн зуур л гайгүй болно. Тэгээд эргээд л бахь байдгаараа байна. Тиймээс хамгийн амархан зүйл нь зүгээр л хоолныхоо ѳмнѳ хүрэн манжин, лууван хоёрыг бүүр сайтар каш болтол зажлаад идчих! Түүнээс гадна хамгийн чухал зүйл бол БҮДҮҮН ГЭДЭС ТѲМѲР МАХБОДТОЙ, бидний амьдралын турш цуглуулсан уй гашуу БҮДҮҮН ГЭДЭСэнд орж нуугддаг. Уг нь Бүдүүн гэдэс хүний биеийг эрчим дулаанаар хангадаг учир түүнд ЭР ЗОРИГийн энерги хуримтлагдах байтал уйтгар гуниг уй гашуу хуримтлагдчихаар яах вэ? Ажил бүтэлгүйтнэ, Айдсаас салахгүй болно!
Хошигнож хэлэхэд энэ фэйсбүүкийн цаана нүүрээ нуучихаад том том яриад байгаа нѳхдүүд бол Бүдүүн гэдэс нь бохирдчихсон л нѳхдүүд дээ!
Хүний амьдралд аав, ээжээ алдах, хайртай хүндээ хаягдах, итгэсэн найздаа хулхидуулах гээд уй гашуу уйтгар гуниг алийг тэр гэх вэ? Хэрэв бидний бүдүүн гэдэс бохирдолтой бол тэр бүх гуниг зовлон чинь таны бүдүүн гэдсэнд нуугдаж та хичнээн бясалгаж уучилж ѳршѳѳж мартсан ч бүдүүн гэдэс чинь ТѲМѲР махбодьтой учир металийнхаа шинж чанарын дагуу хатуурч нягтарч автоматаар хог новш цуглуулагч болж хувирдаг. Ингээд зан ааш араатанлаг адгууслаг болж ѳѳрѳѳ хэлэхийг хүсээгүй ч муухай үг амнаас гарч ажил үйлсээ ѳѳрѳѳ нурааж азгүйтүүлдэг металлын эрчмийн нягтрал нь бие махбодийн тѳвшинд байнга ханиад томуу тусах, багтраа астам болох гэдэс хий дүүрэх цаашлаад уушигны хорт хавдар арьсны янз бүрийн ѳвчнүүд үүснэ!
Харин эсрэгээрээ Та бүдүүн гэдсээ цэвэрхэн байлгаж чадвал ааш зан дѳлгѳѳн бие эрүүл залуугаараа зѳн совин илүү хѳгжиж инээд баяслаар дүүрэн аз жаргалтай амьдрах болно.
БҮДҮҮН ГЭДЭСЭЭ ЦЭВЭР БАЙЛГАХ НЬ хамгаас чухал !!! Цаашлаад бүдүүн гэдэс ямар байна тархины үйл ажиллагаа яг түүнтэй адил байна. Юм мартдаг сэтгэх санах тогтоох хурд удаан бол бүдүүн гэдэсээ цэвэрлээрэй !!!

ЛАА ТАНЫГ ОЙЛГОНО...Лааг эрт дээр үеэс хувь тавиланг мэргэлэх, амжилт, эд баялаг, хань ижил дуудах зэргээр ашиглаж ирсэн...
12/09/2025

ЛАА ТАНЫГ ОЙЛГОНО...

Лааг эрт дээр үеэс хувь тавиланг мэргэлэх, амжилт, эд баялаг, хань ижил дуудах зэргээр ашиглаж ирсэн байдаг. Лаа асч байхдаа асаасан хүнийхээ эрүүл мэнд, гомдол, хараал, бодож санасан, төлөвлөж байгаа зүйлийн тухай ярьдаг гэнэ.

1. Хүний ажил, амьдрал хэвийн байхад, түүний асаасан лаа цэх дөл гарган, ямар ч тос урсгахгүй асч байдаг байна.

2. Ямар нэг амьдралын асуудал гарах үед, асаасан лаа тос нь урсч “уйлдаг”.

3. Асаасан лааны тос ташуу урсч, зэргэлдээ урссан тостой огтлолоцвол маш муу, өвчин үхлийг ёрлоно гэдэг.

4. Дөнгөж асаасан лааны тос дээрээс доош ёроол хүртлээ урсчихвал, хэн нэгэн хараал хийсэн гэсэн үг. Хоёр урсвал хоёр хараал, түүнээс дээш тоотой, уртааш урсна гэж бараг байдаггүй байна.

5. Асаастай лаагаар хүнийг нар зөв толгойноос эхлэн алгуур тойруулахад биеийн аль нэг хэсэгт хар утаа гаргаж байвал тэр хэсэгт байгаа эрхтэн өвчилсөн гэсэн үг. Дахин дахин үзэж хар утаа гарахаа больтол эмчлүүлдэг байна.

6. Өвчтэй хүний дэргэд лаа асаахдаа, ассаных нь дараа эргүүлж хэрэггүй. Лааны тос нь урсахдаа өвчтөний талаар илүү урссан байвал өвчлөлдөө тэр, өөрөө буруутай гэж үздэг.

7. Лааны тос хоёр талруугаа урсвал өвчтөн болон хэн нэгэн хүн хоёрын хооронд тэмцэл явагдаж байдаг бөгөөд тос нь хар өнгөтэй бол хар энергийг илэрхийлдэг. Харин тос нь лааныхаа өнгөтэй бол муу зүйлс дуусгавар болох гэж байна.

8. Асч буй лаа нугарах харын хүчийг харуулдаг.

9. Лаа өөрөө унтраад байвал, муу. Яаралтай, гомдоосон хүнээсээ өршөөл эрэх, эсвэл таныг гомдоосон хүнийг уучлах хэрэгтэй.

------------------------------------------

СЭТГЭЛ САНАА ХЯМРААД БАЙГАА БОЛ...

Хэрэв таныг хэн нэгэн, хэт гомдоож эсвэл доромжилсон, сэтгэл санаа тань хүнд, бодогдоод нойр хүрэхгүй байвал хүнгүй өрөөнд, гал тогооны өрөөндөө ч юм уу, цонхны тавцан дээр лаа асаагаад, болсон явдлыг шивнэн яриарай. Ийнхүү “ховлох” үедээ уйлмаар санагдвал санаа зовохгүй уйл. Гомдол, зовлон тань нулимсаар тань гарна. Энэ үед лааны дөл чичигнэн, сүүмэлзэж таныг сонсон, тайвшруулдаг. Ийнхүү лаа хайлахын хирээр таны гомдол тайлагдаж сэтгэл тань хөнгөрдөг гэнэ.

------------------------------------------

ГЭР ОРОНД ХЭРҮҮЛ ШУУГИАН ГАРСАН БОЛ...

Мөн гэр оронд хэрүүл маргаан, таагүй зүйл болсоны дараа орой нь гэрийнхнээ бүгд унтмагц, лаа асааж гэр бүлийнхээ гишүүд тус бүрийн толгойн тус газар лаагаа гартаа барин зогсоод хамаг сайныг хүн тус бүрт хүсэх хэрэгтэй гэнэ. Таны зүрх сэтгэл дэх бүх сайн хүсэл бодол, лааны туяагаар дамжин ойр дотныхонд тань өгөгддөг.

------------------------------------------

ТА БУСДЫГ ГОМДООГООД УУЧЛАЛ ГУЙЖ ЧАДАХГҮЙ ЯВАА БОЛ...

Бас нэг арга нь хэрэв та өөрөө хэн нэгнийг гомдоосон, муу зүйл хийсэн бол толины өмнө лаа асаагаад, дөлний цаана тусах дүрээ харж байгаад болсон зүйлсээ ярихад тэрхүү таагүй зүйлүүдийг тань лааны дөл сарниан устгадаг ажээ. Сэтгэл тань хөнгөрдөг гэнэ.

“Хавдар судлаач эмч нарын чуулга уулзалт XIX” эхэллээ.2005 онд анх удаа зохион байгуулагдсан “Хавдар судлалын тулгамдсан...
12/09/2025

“Хавдар судлаач эмч нарын чуулга уулзалт XIX” эхэллээ.
2005 онд анх удаа зохион байгуулагдсан “Хавдар судлалын тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний хурлын 19 дэх удаагийн хуралдаан 2025 оны 9-р сарын 9-нд үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Энэ жилийн эрдэм шинжилгээний хурал нь 5 салбар хуралтайгаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд 10-р сарын 16-17 нд болох хурлын эхний салбар хурал 9-р сарын 9-нд “Элэг ба түрүү булчирхайн хорт хавдрын туяа эмчилгээ” сэдвээр ХСҮТ-ийн Эрдмийн өргөөнд амжилттай болж салхийг хагаллаа.
Хурлыг ХСҮТ-ийн ерөнхий захирал, АУ-ны доктор, профессор, МУ-ын Хүний гавъяат эмч Ц.Батболд нээж хэлсэн үгэндээ хавдар судлалын салбарын хөгжил дэвшил нь цөмийн технологийн ололт, амжилттай салшгүй холбоотойг онцлон дурдаад хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Тус хуралд ХСҮТ-ийн удирдлагууд, эмч, физикч, техникчдээс гадна Улсын нэгдүгээр эмнэлэг, хоёрдугаар эмнэлэг, гуравдугаар эмнэлгийн эмч мэргэжилтнүүд, ХСҮТ-д уригдан ирсэн Австрали улсын туяа эмчилгээний эмч A/Prof. Siddhartha Baxi, A/Prof. Madhavi Chilkuri, эмнэлгийн физикч Abdurrahman Ceylan, туяа эмчилгээний техникч Craig Opie нар оролцсон юм.
ХСҮТ нь 2024 оны 6 сард Японы Хирошима Их сургуулийн багтай хамтран элэгний хавдрын стереотактик туяа эмчилгээ болон элэгний хавдрын үүдэн венийн бүлэнгийн эмчилгээний технологиудыг нэвтрүүлж эхэлсэн билээ. Өдгөө элэгний хавдрын 10 гаруй тохиолдолд биеийн стереотактик туяа эмчилгээ (SBRT), үүдэн венийн бүлэнгийн 12 тохиолдолд туяа эмчилгээ хийгдсэн нь амжилттай болж, сайн үр дүн үзүүлжээ. Тус хуралд ХСҮТ-ийн туяа эмчилгээний их эмч Б.Билэгсайхан “Элэгний хавдрын стереотактик болон хөнгөвчлөх туяа эмчилгээ нэвтрүүлсэн туршлага”, Австралийн John Flynn эмнэлгийн профессор Siddartha Baxi “Элэгний хавдрын стереотактик болон хөнгөвчлөх туяа эмчилгээний технологи, эмчилгээний үр дүн” сэдвээр илтгэлүүдийг танилцуулсан юм.
Салбар хурлыг туяа эмчилгээний тасгийн эрхлэгч, АУ-ны доктор М.Минжмаа удирдан чиглүүлж хэлэлцүүллээ.
“Хавдар судлалын тулгамдсан асуудал-2025” эрдэм шинжилгээний хурлын эхний салбар хурлыг амжилттай зохион байгуулсан Туяа эмчилгээний тасгийн хамт олны эрдэм судлалын цаашдын ажилд өндөр амжилт хүсье.
Batbold Tseleejav

otoch.mn

Бодит цагийн мэдрэлийн өдөөлтийн технологи таны тархийг унтаж байх үед шинэчилж чаддаг боллоо.Бодит цаг гэдэг нь аливаа ...
12/09/2025

Бодит цагийн мэдрэлийн өдөөлтийн технологи таны тархийг унтаж байх үед шинэчилж чаддаг боллоо.

Бодит цаг гэдэг нь аливаа юмс яг тэр агшинд, шууд явагдаж байгааг хэлдэг. Жишээ нь та унтаж байх үед таны тархины долгион өөрчлөгдөж байвал, тэр өөрчлөлтийг тэр даруйд нь хүлээн авч мэдэрч, шууд хариу өгдөг системийг “бодит цагийн” систем гэдэг.

Бодит цагийн мэдрэлийн өдөөлтийн технологи нь тархины өөрийн хэмнэлтэй уялдан ажиллаж, гүн нойрыг сайжруулах зорилготой тухаын хүнд тохируулсан цахилгаан өдөөлтийг нарийн өгдөг. Энэ бол зүгээр нэг сайн нойр биш нам унтсан үед гүн нойрыг улам сайжруулах явдал юм.

Энэ технологи нь тархины үйл ажиллагааг бодит цагт хянаж, зөв цагт, зөв давтамжтай цахилгаан долгионыг өгснөөр нойрны үйл явцыг дэмждэг. Энгийн нойрны туслах хэрэгслүүдээс ялгаатай нь энэ систем нь тархины цахилгаан долгионыг уншиж, ашигтай долгионыг нэмэгдүүлж, саадтай долгионыг дардаг.

Гүн нойрны үед тархи дурсамжийг бататгах, бодисын солилцооны хаягдлыг цэвэрлэх, мэдрэлийн холбоосуудыг бэхжүүлэх ажил хийдэг.

Харин мэдрэлийн өдөөлтийн технологи эдгээр үйл явцыг оновчтой болгох замаар, илүү бага хугацаанд илүү чанартай нойр авч, танин мэдэхүйн чадвараа сайжруулах боломж олгож байна.

Эхний үр дүнгээс харахад дурсамж хадгалах чадвар нэмэгдсэн, асуудал шийдвэрлэх чадвар сайжирсан, сэтгэл хөдлөлийн зохицуулалт илүү болсон.

Товчхондоо энэ технологи нь тархинд шөнө шүүлт хийж, оюуны чадамжийг нойрны хамгийн чухал мөчүүдэд зорилтот цахилгаан өдөөлтөөр сайжруулдаг.

Энэ бол тархийг шууд сайжруулах технологийн шинэ эрин эхэлж байгааг бидэнд харуулж байна. Тархины үйл явцыг зүгээр хүлээхийн оронд, түүнийг идэвхтэй дэмжиж, хүний танин мэдэхүйн чадамжийг шөнийн нойроор дамжуулан хөгжүүлэх боломж бүрдэж байна.

Эх сурвалж: ForDeepSleep Technology

АНАГААХ УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА Анагаах ухааны докторын жинхэнэ хамгаалалтын хуралдаан 2025 ...
12/09/2025

АНАГААХ УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Анагаах ухааны докторын жинхэнэ хамгаалалтын хуралдаан 2025 оны 09-р сарын 11-ны пүрэв гараг докторант Н.Мөнх-Учрал, С. Янжмаа нарын жинхэнэ хамгаалалтыг хэлэлцэж горилогч нар докторын зэргээ амжилттай хамгааллаа.

Докторант НОРДОГ овогтой МӨНХ-УЧРАЛ туурвисан “ЧИХРИЙН ШИЖИНГИЙН ҮЕИЙН ЦУСНЫ ЭСҮҮД, ТӨМРИЙН СОЛИЛЦООНЫ ӨӨРЧЛӨЛТИЙГ СУДАЛСАН ДҮН”

Удирдагч: АУ-ны доктор, дэд профессор А.Отгонбат
АУ-ны доктор, дэд профессор Б.Оюунтөгс
Зөвлөх: АУ-ны доктор, профессор Ц.Одгэрэл
Шүүмжлэгч: АУ-ны доктор, профессор Ж.Сувд
АУ-ны доктор Б.Хишигжаргал

Докторант САНХҮҮ овогтой ЯНЖМАА туурвисан “ЧИХРИЙН ШИЖИНГИЙН ӨВЧЛӨЛ ХҮНДРЭЛИЙН БҮРТГЭЛ, ЯЛГАН ОНОШИЛГООНЫ АСУУДАЛД”

Удирдагч: АУ-ны доктор, профессор Х.Алтайсайхан
АУ-ны доктор, дэд профессор С.Сайнбилэг
Шүүмжлэгч: АУ-ны доктор, профессор Д.Мягмарцэрэн
АУ-ны доктор, дэд профессор С.Чимидцэрэн

Судалгааны багийн гишүүдэд эрдэм судлалын цаашдын ажилд нь өндөр амжилтыг хүсье!

☘️Бидний өдөр бүрийн зан үйл, зуршил бол ирээдүйг бүтээдэг нууц инженерүүд юм.Жишээлбэл: • 🛌 Эрт унтах – Тархины үйл ажи...
12/09/2025

☘️Бидний өдөр бүрийн зан үйл, зуршил бол ирээдүйг бүтээдэг нууц инженерүүд юм.

Жишээлбэл:
• 🛌 Эрт унтах – Тархины үйл ажиллагаа, сэтгэл хөдлөлийн тэнцвэр, дархлаа сайжирна.
• 🚶‍♀️ Тогтмол дасгал хөдөлгөөн – Эрүүл мэнд, өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.
• 🧠 Өдөр бүр суралцах, унших – Чадвар, мэдлэг тэлнэ.
• 🧘‍♂️ Бясалгал, mindful амьдрах – Стресс буурна, дотоод амар амгалан нэмэгдэнэ.
• 💬 Эерэг харилцаа, хил хязгаар тогтоох – Сэтгэл зүйн эрүүл орчин бүрдэнэ.
• 💰 Орлого, зардлаа удирдах – Санхүүгийн чөлөөт байдалд хүрнэ.

📌 Том агуулгаараа: Зөв зуршил бол нэг удаагийн биш, өдөр бүр давтагдаж байж хуримтлагдсан нөлөөгөөрөө ирээдүйг тань өөрчилдөг.

#ӨөрийгөөХөгжүүл #ДадалЗуршил

Сэтгэл зүйч Эрдэнэбилэг

БУРХАН ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ГАНЦ Л АЛДААТАЙ БҮТЭЭЖЭЭБурхан эмэгтэй хүнийг урлаж байв. 6 дахь өдрийн орой болж байлаа. Бурхан д...
12/09/2025

БУРХАН ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ГАНЦ Л АЛДААТАЙ БҮТЭЭЖЭЭ

Бурхан эмэгтэй хүнийг урлаж байв. 6 дахь өдрийн орой болж байлаа. Бурхан дээр сахиусан тэнгэр ирээд асуув: “Та яагаад ийм их хугацааг зарцуулж байгаа юм бэ?”.

Бурхан үүнд: “Түүнийг яаж хийх ёстойг чи мэдэх үү? Тэр 200-с дээш хөдөлдөг хэсэгтэй мөртлөө гайхалтай уян байх хэрэгтэй. Тэр өөрөө өөрийгөө эдгээж байх ёстой. Хоёрхон гартай мөртлөө хэдэн ч хүүхдийг тэвэрч чадах ёстой ба тэвэрсэн болгоныхоо өвдөлтийг эдгээж чаддаг байх хэрэгтэй.”.

Сахиусан тэнгэр: “Энэ чинь энгийн загвар биз дээ? Нэг өдрийн дотор ийм их зүйл хийж амжихгүй. Маргааш дуусга.” гэв.

Бурхан: “Үгүй ээ, өнөөдөр л дуусгана. Тэр миний хайртай бүтээл байх болно.” гэв.

Сахиусан тэнгэр ойртож очоод эмэгтэйд хүрч үзээд: “Бурхан минь ямар зөөлхөн юм бэ?” гэв.

Бурхан: “Тийм шүү. Тэр зөөлхөн ч гэсэн маш их хүчтэй. Чи түүнийг юу тэсэж чадахыг мэдэхгүй л байна даа. Эмзэгхэн харагдаж байгаа ч гэсэн түүнд агуу их хүч бий.” гэв.

Сахиусан тэнгэр: “Тэр бодож чадах уу?” гэв.

Бурхан: “Тэр бодохоос гадна хэний ч бодлыг өөрчилж чадна.” гэв.

Сахиусан тэнгэр хацарт нь хүрч үзээд: “Бурхан минь эндээс нь ус гоожоод байна.” гэв.

Бурхан: “Наадах чинь бол нулимс.” гэв.

Сахиусан тэнгэр: “Юу юм бэ?” гэв.

Бурхан: “Нулимс бол түүний уйтгар гуниг, баяр хөөр, ганцаардал, зовлон ба бардам занг илэрхийлнэ.” гэв.

Сахиусан тэнгэр: “Энэ бол таны төгс бүтээл болсон байна. Үнэхээр гайхалтай.” гэв.

Бурхан: “Тийм шүү. Тэр эрэгтэй хүнийг гайхшруулж чадна. Уйлмаар байсан ч инээж чадна. Айсан үедээ инээмсэглэж чадна. Өөрт нь тусламж хэрэгтэй байсан ч бусдад тусалж чадна. Эрэгтэй хүний хийж чадаагүйг зөвхөн харцаараа л хийж чадна.” гэв.

Сахиусан тэнгэр эмэгтэй хүнийг бишрэн шүтэж алмайрав.

Бурхан санаа алдана: “Түүнд ганц л болохгүй зүйл бий. Тэр дутагдлаа өөрөө засаж чадах юм бол тэр төгс болох болно. Засаж чадахгүй бол тэр амьдралаа ална.” гэв.

Сахиусан тэнгэр: “Юу юм бэ?” гэв.

Бурхан: “Тэр өөрийнхөө үнэ цэнийг мэдэхгүй…” гэв.

Хэрэв та өсвөр насны хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцах боломжийг эрж хайж байгаа бол яриаг эхлүүлэхэд тохиромжтой асу...
12/09/2025

Хэрэв та өсвөр насны хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцах боломжийг эрж хайж байгаа бол яриаг эхлүүлэхэд тохиромжтой асуултуудын хувилбарыг санал болгоё:

1.Дэлхийн хаашаа ч аялж чадах байсан бол чи хаашаа явах байсан бэ?
2.Чиний хамгийн сайн найз чинь хэн бэ?
3.Гэр бүлээрээ хамтдаа хийж байсан зүйлсээс чиний хамгийн гоё дурсамж чинь юу вэ?
4.Чи ирээдүйн хань ижлээ ямар хүн байгаасай гэж төсөөлдөг вэ?
5.Чиний хамгийн сэтгэлээр унаж байсан үе чинь хэзээ вэ?
6.Чи ирээдүйд ямар ажил хийхийг мөрөөддөг вэ?
7.Чи өөрийнхөө юунд нь сэтгэл хангалуун, дуртай байдаг вэ?
8.Чи стресс бухимдлаа яаж даван гардаг вэ?
9.Чиний хийх дуртай, гэхдээ тэрийг нь би мэдэхгүй ямар нэгэн зүйл байгаа юу?
10.Чи 5 жилийн дараа өөрийгөө ямар байгаагаар төсөөлж байна вэ?
11.Монгол улсад одоогоор яг ямар асуудал хамгийн их тулгамдаад байна гэж чи боддог вэ?
12.Хэрвээ чамд хангалттай их мөнгө байсан бол юуг хамгийн эхэлж худалдан авах вэ?
13.Чамайг юу аз жаргалтай болгодог вэ?
14.Чиний дуртай дуучин эсвэл хамтлаг чинь юу вэ?
15.Чиний хамгийн дуртай хичээл чинь юу вэ, яагаад?
16.Чи найзуудтайгаа ихэвчлэн юуны тухай ярьдаг вэ?
17.Чи өөрөөрөө маш их бахархаж байсан амжилт чинь юу вэ?
18.Намайг загнан шүүмжлэх үед чамд ямар санагддаг вэ?
19.Чи яг одоогоор юунд хамгийн их санаа зовж байна вэ?
20.Хүн ер нь яавал амжилтанд хүрдэг юм бол чиний бодлоор?
21.Архичин эсвэл орон гэргүй хүмүүсийн тоог бууруулахын тулд юу хийвэл үр дүнгээ өгнө гэж чи үздэг вэ?
22.Чиний хамгийн дургүй үг чинь юу вэ?
23.Надад нэг онигоо яриад өгөөч?
24.Чиний идэхийг хамгийн их хүсдэг хоол чинь юу вэ?
25.Чи юуны тухай яримаар байна вэ?

#Өсвөр #насны #ХҮҮХЭД #өсвөрнас #ЭцэгЭх #чинсэтгэл #илэндалангүй #НЭЭЛТТЭЙ #ярих #ЯРИЛЦАХ #Харилцаняриа #яриаг #эхлүүлэх #өрнүүлэх #Асуулт #Санаа

Э.Гэсэр

📌 ЭМДЕГ болон Монголын даатгалын эмч нарын нэгдсэн холбоо хамтран ажиллана✅ Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газр...
12/09/2025

📌 ЭМДЕГ болон Монголын даатгалын эмч нарын нэгдсэн холбоо хамтран ажиллана

✅ Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга С.Энхболд, Монголын даатгалын эмч нарын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Б.Очирбат нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

👉 Хамтын ажиллагааны хүрээнд талууд эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулах, шинээр болон шинэчлэн батлагдсан хууль, тогтоол, журмын хэрэгжилтийг хангах, олон улсын туршлагыг нутагшуулах чиглэлээр хамтран ажиллана.

👆 Мөн даатгалын эмч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт, арга хэмжээ зохион байгуулах, даатгуулагч иргэдэд эрүүл мэндийн даатгалтай холбоотой мэдээллийг тогтмол, хүртээмжтэй хүргэх, сурталчлах үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

#ЭМДЕГ #МонголынДаатгалынЭмчНарынХолбоо

Address

Монголын залуучуудын холбооны байр 313 тоот
Ulaanbaatar
14250

Alerts

Be the first to know and let us send you an email when Otoch.mn Эрүүл мэндийн сайт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Otoch.mn Эрүүл мэндийн сайт:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram