Indomedi Mongolia - Энэтхэг дэх эмчилгээ, шилдэг эмнэлэгүүд нэг дороос

  • Home
  • Indomedi Mongolia - Энэтхэг дэх эмчилгээ, шилдэг эмнэлэгүүд нэг дороос

Indomedi Mongolia - Энэтхэг дэх эмчилгээ, шилдэг эмнэлэгүүд нэг дороос Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Indomedi Mongolia - Энэтхэг дэх эмчилгээ, шилдэг эмнэлэгүүд нэг дороос, Healthcare administrator, .

ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД - НЭН ТЭРГҮҮНД:
ХИЛ ХЯЗГААРЫГ ХОЛБОЖ АМЬДРАЛЫГ ТЭТГЭНЭ
Та Энэтхэг эмнэлэгийн үйлчилгээ авахыг хүсэж байвал бидэнд хандаарай. Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Энэтхэгийн тэргүүлэх эмнэлэгүүдийг нэг дороос сонгох боломжтой "Индомеди Монголиа" ХХК нь Энэтхэг үлсын нэр хүнд бүхий эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээтэй бөгөөд Монгол улсад албан ёсоор төлөөлөн ажиллаж, Та бүхэнд дэлхийн стандартад нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг авах боломжийг олгож байна.

2022 онд бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд 🇲🇳 орсон өвчтөн М-ын хувьд  суулгуулсан бөөр нь ховхорч эхэлсэн учраас давтан...
25/08/2025

2022 онд бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд 🇲🇳 орсон өвчтөн М-ын хувьд суулгуулсан бөөр нь ховхорч эхэлсэн учраас давтан бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон. Анхны донор нь төрсөн эцэг нь байсан, харин энэ удаад хүргэн ах нь сайн дураар бөөрний донор болж буян үйлдэж байгаа нь үнэхээр гайхалтай 😃😃😃 Бөөр шилжүүлэн суулгах давтан хагалгааг хийлгэхээр Энэтхэгийг зорьж ирсэн 🇮🇳

Анх удаа бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд ороход ХАГАЛГААНЫ ЭРСДЭЛ 5% байдаг бол БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ДАВТАН ХАГАЛГААНЫ үед ЭРСДЭЛ нь 15-20% байдаг. Тиймээс бөөр шилжүүлэн суулгах ДАВТАН ХАГАЛГААНД МЭРГЭШСЭН зөв эмчийг сонгох нь ТУН ЧУХАЛ.

Та бүхэнд бөөр шилжүүлэн суулгах хагалгаатай холбоотой асуултууд байвал 8586 7700 ба 8511 7456 руу холбогдоорой




Индомеди Монголиа

Энэтхэгийн хамтрагч, эмч мэргэжилтнүүд болон найз нөхдөдөө 79 дэх удаагийн Тусгаар тогтнолын өдрийн баярын мэнд хүргэе 🇮...
15/08/2025

Энэтхэгийн хамтрагч, эмч мэргэжилтнүүд болон найз нөхдөдөө 79 дэх удаагийн Тусгаар тогтнолын өдрийн баярын мэнд хүргэе 🇮🇳✨

Энэтхэгийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд, эмнэлгийн ажилчдад 🩺👩‍⚕️👨‍⚕️ Индомеди Монголиа багийн зүгээс чин сэтгэлийн мэндчилгээ ❤️ дэвшүүлж байна.

Монголын өвчтнүүдийн эрүүл мэнд, сайн сайханд оруулсан үнэлж баршгүй хувь нэмэрт бид гүн талархал илэрхийлье 🇲🇳 Та бүхний энэрэнгүй сэтгэл, мэдлэг чадвар, хичээл зүтгэл 💪 нь олон хүний амь насыг аварч, амьдралыг өөрчилсөн төдийгүй ❤️ Монголчуудын олон мянган амь насыг аварсан билээ. Энэ сайхан үйлс нь хоёр улсын ард түмний хооронд итгэл, нөхөрлөл, итгэл найдварын гүүр 🌟 болж байна 🇮🇳🤝🇲🇳

Индомеди Монголиа

Happy Independence Day to our Indian partners, colleagues, doctors, and friends 🇮🇳✨

On this 79th Independence Day of India, the Indomedi Mongolia team extends our heartfelt greetings ❤️ to the people of India, as well as to the dedicated Indian healthcare specialists and medical staff 🩺👩‍⚕️👨‍⚕️.

We are deeply grateful 🙏 for India’s invaluable contribution to the health and well-being of the people of Mongolia 🇲🇳 Your compassion , expertise, and tireless efforts 💪 have not only provided life-changing treatments but have also saved countless Mongolian lives ❤️These acts of care have built bridges of trust, friendship, and hope 🌟 between our nations 🇮🇳🤝🇲🇳

Indomedi Mongolia

Эрхэм нандин сувд ТББ, ГССҮТ болон ЭМЯ-ны уулзалтын үр дүнд хүүхдийн гэмтэл согог, гар сарвууны бичил мэс засал, нурууны...
15/08/2025

Эрхэм нандин сувд ТББ, ГССҮТ болон ЭМЯ-ны уулзалтын үр дүнд хүүхдийн гэмтэл согог, гар сарвууны бичил мэс засал, нурууны мэс заслын эмч нартай 6 сард үзлэг хийж, 7 сард нь Энэтхэг эмч нартай хамтарсан үзлэгийг амжилттай зохион байгуулж, одоо цаашдын сургалтын талаар ярилцаж төлөвлөхөд таатай байна 🫶🫶🫶 Ирээдүйд хамтдаа илүү ихийг бүтээхийн төлөө 🫡

Эрүүл Мэндийн Яам
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв
Эрхэм нандин сувд

ТАРХИНЫ ГЛИАЛ төрлийн хорт хавдар буюу АСТРОЦИТОМ оношоор Монголдоо хагалгаанд ороод туяа эмчилгээ хийлгээд Хятад руу яв...
11/08/2025

ТАРХИНЫ ГЛИАЛ төрлийн хорт хавдар буюу АСТРОЦИТОМ оношоор Монголдоо хагалгаанд ороод туяа эмчилгээ хийлгээд Хятад руу явахад хавдрыг нь авах боломжгүй гэх хариу сонссон байсан хүү манай 7 сард болосон эмчийн үзлэгийн үеэр үзүүлж тархины хортой хавдрыг нь бүрэн авах боломжтой гэж хариу сонсоод эцэг эхийн хамт ЭНЭТХЭГ улсыг зорин ирээд тархины хавдраа авахуулах хагалгаанд амжилттай орсон. Хагалгааны эдийн шинжилгээнээс харахад хорвуу чанар багатай гэх хариу гарсан 👌😇❤️

Түүнчлэн туяа эмчилгээний дараах үхжсэн эсүүд их байсан; тиймээс Та бүхэндээ туяа эмчилгээнд яарч орохгүй байхыг зөвлөмөөр байна. Хортой хавдрын эмчилгээний амаргүй замналд бид ямагт хамтдаа тэмцэх болно. Тархины хавдрын СТЕРЕОТАКТИК хагалгаа, НЕЙРОНАВИГАЦИ болон НЕЙРОМОНИТОРИНГ ашигласнаар бүх төрлийн ТАРХИНЫ ХАВДРЫГ ямар нэгэн үлдэц хүндрэлгүйгээр БҮРЭН авах боломжийг олгодог дэвшилтэт технологи юм. Тархины хоргүй хавдар, хортохй хавдар, лиобластом болон тархины бүх төрлийн хавдрыг бүрэн авах арвин туршлагатай эмч мэргэжилтнийг хайж байгаа бол Та бүхэнд бидэнд хандаарай 🥰

Холбогдох дугаар: 85867700 8511 7456

#нейронавигаци #нейромониторинг #глиобластом #астроцитом

Индомеди Монголиа

Энэтхэг улсад тархины цахилгаан бичлэг буюу ЭЭГ хийхэд тархины ажиллагааг дарангуйлдаггүй, идэвхитэй байдлаар нь байлгах...
09/08/2025

Энэтхэг улсад тархины цахилгаан бичлэг буюу ЭЭГ хийхэд тархины ажиллагааг дарангуйлдаггүй, идэвхитэй байдлаар нь байлгах тусгай бэлдмэл ашигладаг ба энэхүү бэлдмэл нь Энэтхэг улсаас гадна зөвхөн АНУ-д байдаг онцлогтой. Солонгос, Япон г.м. өндөр хөгжилтэй улс орнуудад ЭЭГ буюу тархины цахилгаан бичлэг хийхэд тархины ажиллагааг дарангуйлдаг бэлдмэл хэрэглэдэг учир таталтын бодит байдлын үнэлгээ нь баттай байдаггүй. Түүнчлэн далд хэлбэрийн таталтын талаар ихэнхи газрууд ойлголтгүй, эмчилгээний зөв менежментыг зөв хүргэдэггүй нь харамсалтай. Далд хэлбэрийн таталтын хамгийн аюултай тал нь ил илрэхгүй боловч хүүхдийн оюуны хөгжид сөргөөр нөлөөлөхөөс гадна ирээдүйд хэзээ нэгэн өдөр ил таталт болж илрэх магадлалтай байдагийг зөвхөн арвин туршлагатай, мэргэшсэн эмч мэргэжилтнүүд мэддэг. Таны дотны хүн уналт таталт, оюун болон биеийн хөгжлийн хоцрогдолтой бол бидэнд хандаарай 🙏🏻

#ЭЭГ

Индомеди Монголиа

Индомеди — Энэтхэгийн бүх тэргүүлэх эмнэлгүүдэд эмчилгээ хийлгэх боломжийг нэг дор бүрдүүлсэн цорын ганц цогц  платформ ...
07/08/2025

Индомеди — Энэтхэгийн бүх тэргүүлэх эмнэлгүүдэд эмчилгээ хийлгэх боломжийг нэг дор бүрдүүлсэн цорын ганц цогц платформ юм. Бид Танд зөвхөн нэг эмнэлэгийг санал болгох бус, харин таны оношинд тохируулан хамгийн сайн мэргэжилтэн болон тэргүүлэх эмнэлгийг сонгон санал болгодог бөгөөд ингэснээр хувь хүний хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн тусламжийг үзүүлдэг. Индомеди Монголиа нь Энэтхэгийн олон салбартай тэргүүлэх эмнэлгүүдийг нэгэн дор нэгтгэж, таны эмчилгээний аяллыг хамгийн тохиромжтой, үр дүнтэй, амжилттай болгохыг зорьдогоороо онцлогтой.

Танд хүргэх үйлчилгээ:
🩺 Мэргэжлийн эмчийн зөвлөгөө – эмчилгээний төлөвлөгөө гаргах
🛂 Виз гаргалтад тусламж
🚖 Онгоцны буудлаас угтах, үдэх үйлчилгээ
🕐 Монгол өвчтнүүдэд туслах эмнэлэгийн ажилтан
🚑 Эмнэлэг рүү/эмнэлгээс ирж очих унаа, хүргэлтийн үйлчилгээ
🏥 Анагаахын мэргэжлийн онлайн орчуулга
✅ Буцах нислэгт тэнцэхийг тодорхойлсон эмчийн бичиг
💵 Эмчилгээнд зарцуулсан төлбөрийн тодорхойлолт
📞 Эмчилгээний дараах зайнаас зөвлөгөө өгөх үйлчилгээ
💊 Эмчилгээний дараах эмийн хангалт

📞 Бидэнтэй холбогдоорой: +976 8586 7700, 8511 7456

Таны эрүүл мэнд - нэн тэргүүнд

Индомеди Монголиа

#энэтхэгдэхэмчилгээ

Хүний лимфийн системд нөлөөлдөг цусны хорт хавдрын нэгэн төрөл нь Ходжкины лимфом юм. Ихэнхи өвчтнүүд цусны хорт хавдар ...
05/08/2025

Хүний лимфийн системд нөлөөлдөг цусны хорт хавдрын нэгэн төрөл нь Ходжкины лимфом юм. Ихэнхи өвчтнүүд цусны хорт хавдар эмчлэгдэхгүй гэж ойлгох нь элбэг боловч Ходжкины лимфомын хувьд бүрэн эмчлэгдэх боломжтой цусны хавдарт тооцдог. Тэгвэл Энэтхэгийн цусны хавдрын эмч мэргэжилтнүүд Хожкины лимфомыг 90-95%-д бүрэн эмчилдэг арвин туршлагатай билээ. Эхний ээлжинд нарийвчилсан шинжилгээ хийж, эдийн шинжилгээний хариунд үндэслэж тухайн өвчтөнд тохирох хими болон бай эмчилгээний протокол гаргаж өвчлөлийн шатлалаас хамаарч хэдэн удаагийн хими болон бай эмчлгээ хийхээ төлөвлөдөг. Хими болон бай эмчилгээ дуусмагч ПЭТ КТ давтан хийгээд цаашид үүдэл эс шилжүүлэн суулгах шаардагатай эсэхийг тодорхойлдог. Энэтхэгт үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ нь бусад улс орнуудын өртөгөөс илүү боломжийн хэмжээнд, эмч мэргэжилтнүүд асар их туршалагатай байдаг учир олон улсын өвчтнүүд цусны хавдрын эмчилгээ хийлгэхээр сонгох нь маш элбэг. Азийн хамгийн томоохон эс шилжүүлэн суулгах төв нь Энэтхэг байдаг давуу талтай.

Та цусны хавдрын эмчийн зөвлөгөө авахыг хүсвэл бидэнд хандаарай.

Индомеди Монголиа

Хөнгөвтөр хэлбэрийн ХТС-тай Төвшөкө хүү маань L1 ламинэктоми буюу 3,5 см зүсэлттэй ризотоми хагалгаандаа орох гэж байна....
01/08/2025

Хөнгөвтөр хэлбэрийн ХТС-тай Төвшөкө хүү маань L1 ламинэктоми буюу 3,5 см зүсэлттэй ризотоми хагалгаандаа орох гэж байна. Төвшөкө маань бие дааж алхдаг байсан хэдий ч биеийн нэг талдаа илүү чангаралтай учир тэнцвэрт байдал муу, булчин шөрмөсний хөгжлийн ялгаатай: ризотоми хагалгааны дараа 3 долоо хоног хөдөлгөөн засал хийж ажиглах хэдий ч 2 эмч маань нэмэлтээр шөрмөс сунгах хагалгаанд орох шаардлага гарах тухай санал нийлж байсан. Төвшөкөгийн хагалгаанд амжилт хүсэж хурдан тэхрэхийг ерөөе 🙏😍🥰

Индомеди Монголиа

Тархины усжилт, архаг менингитын эсрэг эмчилгээг хамгийн урт хугацаанд буюу 3 сарын турш Энэтхэгт эмчлүүлсэн нандин хүү ...
29/07/2025

Тархины усжилт, архаг менингитын эсрэг эмчилгээг хамгийн урт хугацаанд буюу 3 сарын турш Энэтхэгт эмчлүүлсэн нандин хүү маань жилийн дараа мэдрэлийн мэс заслын эмчдээ үзүүлж хянууллаа. Жилийн хагасын хугацаанд маш сайн өсөж хөгжсөн хүүг харахад маш таатай байлаа 😍 Хяналтын үзлэгээх тохиргоотой Кодман шунт нь хэвийн ажиллаж байгаа ч тархи нугасны усны урсгалыг тодорхойлэ, тархины даралтыг хянаж баталгаажуулахыг эмч маань зөвлөлөө. Та бүхэн эмийн хяналтандаа тогтмол хамрагдаж байгаарай 🥰

Бидэнд итгэж ханддаг Та бүхэндээ баярлалаа.

Индомеди Монголиа

7 сарын үзлэг маань амжилттай явагдаад дууссан бөгөөд үзлэгийн явцад ахиц дэвшилтийг мэдэрсэн сайхан мөчүүд олон байлаа....
22/07/2025

7 сарын үзлэг маань амжилттай явагдаад дууссан бөгөөд үзлэгийн явцад ахиц дэвшилтийг мэдэрсэн сайхан мөчүүд олон байлаа. Бие дааж анхны алхамаа хийж эхэлсэн хүү, марафонд амжилттай оролцсон хүү; мөрний сүлжээний хагалгааны дараа 2 жил уйгагүй хичээсэн өвчтний маань тохойн хөдөлгөөн сэргэсэн гээд эерэг мэдээнүүдийг харж сонсох сайхан байсан. Түүнчлэн цаашид өвчтнүүдийг ар гэрийхэнд захихад хяналтын хугацаагаа хоцроолгүйгээр цаг тухайд хянуулж байснаар олон хүндрэл, сөрөг үр нөлөөнөөс зайлсхийх боломжтой. Та бүхэн сонирхсон асуултуудаа бидэнд илгээж хариултаа аваарай.

ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД - НЭН ТЭРГҮҮНД

Индомеди Монголиа

Address


Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00

Telephone

+97699907745

Alerts

Be the first to know and let us send you an email when Indomedi Mongolia - Энэтхэг дэх эмчилгээ, шилдэг эмнэлэгүүд нэг дороос posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Indomedi Mongolia - Энэтхэг дэх эмчилгээ, шилдэг эмнэлэгүүд нэг дороос:

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Our Story

Бид Энэтхэг үлсын нэр хүнд бүхий эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээтэй бөгөөд Монгол улсад албан ёсоор төлөөлөн ажиллаж, Та бүхэнд дэлхийн стандартад нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг авах боломжийг олгож байна. Энэтхэгийн шилдэг эмнэлэгүүд нэг дороос... ТА СОНГО - Бид холбоё