Тунгалагийн массаж/ Lymph Massage/

Тунгалагийн массаж/ Lymph Massage/ Уламжлалт анагаах ухааны их эмч мэрэгжилтэй олон жилийн
дадлага туршлагатай
бариа засалчид

09/08/2025
08/05/2024

Шар тосны гайхалтай ач тус

Шар тос нь А, Е аминдэм, антиоксидантаар маш баялаг байдаг. Антиоксидант нь чөлөөт радикалтай тэмцэж, зүрх судас, дархлалын системд сайнаар нөлөөлдөг байна. Мөн арьсны нөхөн төлжилтийг хурдасгадаг гээд олон төрлийн ашигтай.

- Шар тос нь жин хасахад маш тустай. Шар тосон дахь линолений хүчил нь бодисын солилцоог түргэсгэдэг. Мөн турахад маш сайн үйлчилгээтэй байдаг. Ялангуяа гэдэсний өөхийг хурдан арилгадаг.

- Шар тос нь бусад тосноос илүү өндөр 160-190°С хэмд хүртэл тэсвэрлэх чадвартай байдаг учир хоол хийхэд бусад тосноос илүү тохиромжтой байдаг.

- Сайхан амттай. Шар тос нь бусад тосыг бодвол илүү өтгөн, сайн шүүгдсэн байдаг. Хоолонд маш гоё амт оруулдаг.

- Хадгалалтын хугацаа урт. Исэлдлийн түвшин багатай учир хөргөгчинд хийлгүй удаан хадгалж болдог.

- Шингэц хурдан. Ходоодны шүүрлийг өдөөж хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдөг.

- Дарлалын системийг сайжруулдаг. Сүүлийн үеийн судалгаагаар шар тосны найрлагад байдаг фенолт антиоксидант нь дархлалын системийг сайжруулдагийг тогтоожээ.

- Холестринийг бууруулна. Шар тосонд агуулагддаг холбосон линолений хүчил нь биен дэх холесриний түвшин болон триглицеридийн түвшинг багасгадаг.

- Нүдний харааг сайжруулдаг. Нүдний эмгэг болон, нүдний даралтад маш сайнаар нөлөөлдөг гэж Аюурведийн эмч Васант Лант зөвлөж байна.

- Архи болон хар тамхины эмчилгээ болдог. Хорт бодисонд хордсон биеийг эрүүлжүүлэхэд шар тос маш чухал нөлөөтэй байдаг. Хорыг биеэс хөөж гаргадаг.

- Үрэвслийн эсрэг. Шар тосон нь үрэвсэл үүсгэдэг лейкотриен шүүрэл, простагландиныг багасгаж түүний эсрэг маш сайн үйлчилгээ үзүүлдэг.

- 10 грамм шар тос хүүхдийн нэг өдөрт шаардлагатай витамин A-гийн 15 хувийг хангаж чадна.

- Шар тосыг хоол хүнсэнд хэрэглэхээс гадна бариа засал, эмтэй хамт хэрэглэх зэрэг олон янзаар ашиглаж болдог.

- Эмэгтэйчүүдийн савны хий, бөөр нурууны хий, үе гишүүний шар ус, голын хий, толгойн хий, олгойн хийг шар тостой бариа хийж эмчилдэг аж.

- Он удаан хадгалсан удсан шар тосыг үхэр илд зэрэг арьс махны өвчин, яр шарханд түрхэж болдог.

- Нялх хүүхдийн зулай дээр түрхэх нь хаг унах, хамар битүүрэн бөглөрөхөд тустай

- Шар тосыг нялх хүүхдэд уулгаж эхийн хэвлийгээс дагасан хорыг гадагшлуулдаг байна.

- Гаа, бурамтай буцалгаж уулгавал биеийн хий бүрэлдсэн ба эс шингэсэн өвчинд туслах бөгөөд элсэн чихэртэй буцалгаж ууснаар ханиадыг намдааж чадна.

- Шар тосыг хамар ярших, уруул омголтох, түлэнхий шарханд түрхэхэд эдгэнэ.

- Шар тосонд өөх, уураг, витамин, эрдэс их хэмжээгээр агуулагддаг учир хэмжээтэй, тодорхой зохицолтой хэрэглэхгүй бол цус өөхлөх, элэг өөхлөх, жин нэмэгдэх зэрэг ашиггүй талуудыг ч мөн тооцох хэрэгтэй аж.

- өглөө цайны өмнө 2 аяга бүлээн ус уугаад. Өглөөны цай,кофе, халуун усанд эсвэл дангаар нь1 халбагашар тос идэх нь цөсны өтгөрөл нугалам үүсэхээс сэргийлдэг бөгөөд гэдэс доторын бохирдолыг сайн гадагшлуулж өгдөг ач тустай

тунгалагын зангилааны талаар цувралаар үе шаттай мэдээлэл хүргэе!
30/04/2024

тунгалагын зангилааны талаар цувралаар үе шаттай мэдээлэл хүргэе!

хүзүүний наалданги салгах уу гээд байх юм. мэргэжилийн хүний хувьд хэлхэд тунгалагын бөглөрөл, зангирал гэж ярих байхаа ...
30/04/2024

хүзүүний наалданги салгах уу гээд байх юм. мэргэжилийн хүний хувьд хэлхэд тунгалагын бөглөрөл, зангирал гэж ярих байхаа тэрнээс хүзүүндээ гэмтэл авч арьс шөрмөсөө гэмтээсэн тохиолдолд хялгасан судас хагарч хатангширал наалданги үүсч болох ч хүзүүний наалданги гэж юм байхгүй. наалданги салгана гэдэг нь хүний анхаарал татах гэсэг арга байхаа. манайх бол эмч маань ч тэр тунгалагын бариач маань ч наалданги гэдэг юм салгахгүй мэдэхгүй ээ.😉

Энэ их чухал.  Лимф буюу тунгалагийн тогтолцоо нь биеийг цэвэрлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь бидний биеий...
29/04/2024

Энэ их чухал.
Лимф буюу тунгалагийн тогтолцоо нь биеийг цэвэрлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь бидний биеийн хамгийн хөдөлмөрч цэвэрлэгч бөгөөд хорт бодисыг цуглуулж, зайлуулдаг. Яг л цэвэрлэх байгууламж, усаа цэвэр байлгадаг гол шиг. Хөдөлгөөнгүй болон урсгал ус хоёрын ялгаа тодорхой гэдгийг та өөрөө мэднэ. Урсгал байгаа газар амьдрал, эрч хүч, эрүүл мэнд байдаг.
🔸Лимф нь мөн хүний дархлааны функцийг гүйцэтгэдэг.
Энэ нь бие махбодийг халдвар, хүрээлэн буй орчны хортой хүчин зүйлээс хамгаалдаг. Тунгалгын булчирхай зогсонги байдалд ороход цусны эргэлт муудаж, үйл ажиллагаа удааширч, бие махбодид хорт бодис хуримтлагдах, үрэвсэлт өвчин тусах магадлал ихэсдэг. Мөн арьсны тууралт, хавагнах, байнгын ядрах, хөл чилэх, сэтгэлийн таагүй байдал, толгой өвдөх, нойргүйдэх, ханиад эсвэл бусад өвчнүүд, ерөнхийдөө дархлаа сулрах зэргээр таагүй мэдрэмжийн мөчлөг эхэлдэг.
Нойргүйдэл, стрессд өртөнө.
▪️Бохирдсон организм. Лимфийн урсгалыг дараах байдлаар сайжруулдаг:
Булчингийн агшилтыг үүсгэдэг аливаа дасгал хөдөлгөөн, биеийн тамирын дасгал.
Идэвхитэй алхаж эсвэл үсрэх нь уушигны үйл ажиллагаа болон цусны лимфийн урсгалыг сайжруулна.
▪️Мөн дугуй унах,усан санд сэлэх, янз бүрийн биеийн тамирын дасгал (тулаан, түлхэлт).
▪️Амьсгалах програмууд. Ашигтай бөгөөд маш энгийн дасгалууд, жишээлбэл, гараа хажуу тийш нь өргөхдөө гүнзгий амьсгаа авах, доошлуулахдаа амьсгаагаа гаргах. Дасгалыг өдөрт хэд хэдэн удаа давтана.
Чичиргээний програмууд. Өглөө боссон даруйдаа хэвтэж байхдаа гар, хөлөө өргөж, унадаг дугуй унаж байгаа мэт хөлөө сэгсэрнэ.
▪️Босохдоо хөлийнхөө хуруун дээр босч, өсгий дээрээ буу.
Энэ дасгалыг 32 удаа хий. Өглөө босоод лимфийг хөдөлгөх нь маш их ашиг тустай байх болно. Химийн бодис агуулаагүй угаалгын өрөө, шүршүүр, саун. Бүрэн унтах, бие махбодийг хязгаарладаггүй хувцас.
▪️Массаж.
Лимфийн системийг идэвхжүүлэхийн тулд массажийг доороос дээш, жишээлбэл хөлийн хуруунаас өвдөг хүртэл, өвдөгнөөс тохой хүртэл хийдэг. Массаж хийх эхний алхам бол лимфийн гадагшлах урсгалыг сайжруулахын тулд дээд ба эгэмний доорх хэсгийг идэвхжүүлэх явдал юм, эс тэгвээс та ядрах, өвдөх, хавдах гэх мэтийг мэдрэх болно.
Тиймээс өөртөө анхаарал тавьж, өөрийгөө хайрлаж, эрүүл байгаарай

05/03/2024

Суганы #тунгалагийн зангилаа:
цээж,гар,мөр,хүзүү хоорондоо нягт холбоотой. ялангуяа #эмэгтэйчүүдийн 🤷‍♀️хувьд суганы тунгалагийн зангилаа нь онцгой анхаарч үзэх хэрэгтэй зүйл байдаг. Суганы тунгалагийн булчирхай бөглөрөх нь хөхны хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг ба хөхны бусад төрлийн өвчлөлүүд үрэвсэлүүд үүсэхэд ч нөлөөтэй байдаг байна. суганы тунгалагийг идэвхижүүлж суллаж өгсөнөөр бид хөхны олон төрлийн эмгэгээс өөрсдийгөө хамгаалхад тустай.
🤷‍♀️Суганы тунгалагийн булчирхайг цэвэрлэхийн ач тус:
1.Цээж,хүзүүний хаван, өвтөлт зангиралыг багасгаж амрааж өгнө.
2.Цээж хөхны эргэн тойрондох хорт бодисыг задлах, хөхны хорт хавдараас урьдчилан сэргийлэх
3.Суганы булчирхай томорч үрэвсэхээс сэргийлэх
4.Голын хийг багасгах
5.Дархлааг дэмжиж, зүрхний хангамжийн үйд ажилгааг дэмжинэ.
6.Хөхны сүүний гарц сайжруулна.
#гэрийн #нөхцөлд #тунгалагийн #булчирхайгаа #цэвэрлэх #тунгалагынурсгалыг #идэвхжүүлэх массаж хийгээрэй.

18/01/2024

Суганы #тунгалагийн зангилаа:
цээж,гар,мөр,хүзүү хоорондоо нягт холбоотой. ялангуяа #эмэгтэйчүүдийн 🤷‍♀️хувьд суганы тунгалагийн зангилаа нь онцгой анхаарч үзэх хэрэгтэй зүйл байдаг. Суганы тунгалагийн булчирхай бөглөрөх нь хөхны хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг ба хөхны бусад төрлийн өвчлөлүүд үрэвсэлүүд үүсэхэд ч нөлөөтэй байдаг байна. суганы тунгалагийг идэвхижүүлж суллаж өгсөнөөр бид хөхны олон төрлийн эмгэгээс өөрсдийгөө хамгаалхад тустай.
🤷‍♀️Суганы тунгалагийн булчирхайг цэвэрлэхийн ач тус:
1.Цээж,хүзүүний хаван, өвтөлт зангиралыг багасгаж амрааж өгнө.
2.Цээж хөхны эргэн тойрондох хорт бодисыг задлах, хөхны хорт хавдараас урьдчилан сэргийлэх
3.Суганы булчирхай томорч үрэвсэхээс сэргийлэх
4.Голын хийг багасгах
5.Дархлааг дэмжиж, зүрхний хангамжийн үйд ажилгааг дэмжинэ.
6.Хөхны сүүний гарц сайжруулна.

 #тунгалагын  #зангилаа  #урсгал бол дархлааны болон хүний бие эрүүл байх салашгүй нэг хэсэг юм.😉😉😉😉Таны дархлаа муудаад...
18/01/2024

#тунгалагын #зангилаа #урсгал бол дархлааны болон хүний бие эрүүл байх салашгүй нэг хэсэг юм.😉😉😉😉
Таны дархлаа муудаад шалтгаангүй өнгө зүсээ алдаад ядараад байвал тунгалагын зангилаанууд болон бие чинь, хордлого бохирдол ихтэй л байна гэсэн үг шүү.
Хүний биед хорыг устгаж гадагшлуулах үүрэг гүйцэтгэдэг маш олон эрхтэн, тогтолцоо, булчирхай байдаг. Гэвч тэдгээрийн ихэнх нь хороор бөглөрсний улмаас үүргээ зохих ёсоор нь гүйцэтгэж чадахаа больдог. Тунгалгийн тогтолцоо нь тунгалгийн зангилаа, булчирхай, дэлүү, гүйлсэн булчирхай, сэрээ булчирхайгаас бүрддэг. Энэ бол цусны эргэлт болон дархлалын тогтолцооны нэг хэсэг юм. Бид янз бүрийн эх үүсвэр бүхий хорт бодисын дунд амьдарч, амьдралын хэв маягаас болоод энэ хорт бодис биеэс гадагшлахгүй улам бүр хуралдан тунгалгийн системийг удаашруулж, бөглөж улмаар стрессийн байдалд оруулан, дархлааг сул болгож байна. Тунгалгийн систем нь дархлааны системийн нэгэн хэсэг юм. Энэ нь шингэний тэнцвэрийг тогтоон барьж өөх тос, хүний биед хэрэгтэй амьтны гаралтай болон бусад тэжээллэг бодисыг уусган шингээх үүрэгтэй. Тунгалгийн систем нь хүний биеэр тархсан судас бөгөөд энэ нь таны биеийн эд эс болгонд хүрч тунгалаг хэмээх тэрхүү шингэнийг хүргэж байдаг зүйл юм. Тунгалаг нь яг цустай адилхан эргэлдэнэ. Гэвч цус шиг урсдаггүй булчингын агшилт суналтаар шахагдаж цусанд цутгаж байдаг. тунгалаг нь гаднаас халдвар орох үед хавдан томорч, шингэний хэмжээг ихэсгэх, бактери болон бусад организмыг идэвхжүүлэх, дархлааны эд эсийг идэвхжүүлэх замаар үйл ажиллагааг нь идэвхжүүлдэг байна. Тунгалгийн систем нь дархлааны систем, шингэний тэнцвэр хадгалах, өөх тос шингээх зэрэг хамгийн чухал үүргийг гүйцэтгэнэ”. Тунгалгийн систем нь бие организмын бүх системийг дэмжих учир түүнийг үе үе цэвэрлэж байх нь целлюлитээс хорт хавдар хүртэлх олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай. Тунгалгийн систем бөглөрч байгаагийн хамгийн анхны шинж тэмдэг нь шингэн дутагдах явдал юм

Address

Ulaanbaatar

Telephone

+97689030859

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Тунгалагийн массаж/ Lymph Massage/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Тунгалагийн массаж/ Lymph Massage/:

Share