Анхны Оч Өрхийн Эрүүл Мэндийн Төв

  • Home
  • Анхны Оч Өрхийн Эрүүл Мэндийн Төв

Анхны Оч Өрхийн Эрүүл Мэндийн Төв Анхны-Оч ӨЭМТ цахим хуудас

15/08/2025
15/08/2025

💉 Дархлаажуулалт бол эрүүл мэндээ хамгаалах хамгийн ухаалаг, үр өгөөжтэй хөрөнгө оруулалт юм.
🌍 Дэлхий даяар 5 хүүхэд тутмын 1 нь дархлаажуулалтад хамрагдаагүй байна.
Вакцин хийлгээгүй хүүхдүүд сэргийлэх боломжтой халдварт өвчнөөр өвчлөх, хөгжлийн бэрхшээлтэй болох, цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй байдаг.
✨ Эрүүл ирээдүйн төлөө дархлаажуулалтдаа хамрагдъя!

#хамрагдъя #хамгаалъя
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08-р сарын 14-ний байдлаар улаанбурханы халдварын 13,315 тохиолдол бүртгэгдээд байна. Ула...
15/08/2025

Монгол Улсын хэмжээнд 2025 оны 08-р сарын 14-ний байдлаар улаанбурханы халдварын 13,315 тохиолдол бүртгэгдээд байна. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй, хүндэрвэл амь насанд аюултай бөгөөд 👨‍👩‍👧‍👦 аль ч насны хүн өвчлөх эрсдэлтэй тул:
✅ Албан ёсны эх сурвалжаас үнэн зөв мэдээллийг авах
💉 Нэмэлт дархлаажуулалтад хамрагдах
🏥 Өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй
📢 Сэрэмжтэй байж, улаанбурханы халдвараас сэргийлье!
#хамрагдъя #хамгаалъя

📌Эцэг, эх асран хамгаалагчдын анхааралд: 2025-2026 оны  хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан сургуулийн өмнөх боловсролын...
14/08/2025

📌Эцэг, эх асран хамгаалагчдын анхааралд:
2025-2026 оны хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан сургуулийн өмнөх боловсролын байгууллагад элсэн суралцах 2-5 насны хүүхдүүд товлолын дархлаажуулалт болох Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын (УГУ) эсрэг вакцины бүрэн тун буюу 2 тунд хамрагдсан байх шаардлагатай тул дархлаажуулалтын мэдээллийг E-Mongolia болон харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмчид үзүүлэн аваарай.
📌Хэрэв хүүхэд тань УГУ дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаагүй бол харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандаж дархлаажуулалтад хамруулна уу.
Шинэ хичээлийн жилд цэцэрлэгийн 2-5 насны хүүхдүүдийг шээсний шинжилгээ, хялгасан хорхойн өндөг илрүүлэх шинжилгээнд заавал хамруулахыг шаардахгүй гэсэн чиглэл ирсэн ба хэрвээ эцэг эхийн хүсэлт, цэцэрлэгийн шаардлагаар хийлгэх бол эрүүл мэндийн анхан шатны байгууллагад хандан хийлгэх боломжтой.

14/08/2025

💉 Дархлаажуулалт бол зөвхөн өөрийгөө хамгаалах 🛡 биш, нийгмийг 👨‍👩‍👧‍👦 бүхэлд нь хамгаалах хамгийн үр дүнтэй арга юм. Өвчлөх эрсдэлийг 15–200 дахин 📉 бууруулдаг нь эрүүл мэндийн салбарын 🏥 хамгийн том амжилтын нэг юм.

🇺🇸 АНУ-ын дархлаажуулалтын хөтөлбөрөөр (1994–2023 онд төрсөн хүүхдүүдийг тогтмол дархлаажуулснаар):

🛑 508 сая хүн өвчлөхөөс,

🏥 32 сая хүн эмнэлэгт хэвтэхээс,

⚰️ 1.13 сая хүн нас барахаас сэргийлж чадсан байна.

#хамрагдъя #Хамгаалъя

14/08/2025
2025-2026 оны хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан хүүхдийн цэцэрлэгт хамрагдах 2-5 настай хүүхдийг дараах үзлэг шинжилгэ...
13/08/2025

2025-2026 оны хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан хүүхдийн цэцэрлэгт хамрагдах 2-5 настай хүүхдийг дараах үзлэг шинжилгээнд харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хамруулна.
1. Цагаан хорхойн өндөг илрүүлэх шинжилгээ ‼️
2. Эмчийн урьдчилан сэргийлэх үзлэг
(Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэртэй ирэх )‼️
3. Товлолын дархлаажуулалт, Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг бүрэн тун буюу II тунд хамрагдсан байна. (Дархлаажуулалтын цахим бүртгэлд бүртгэгдсэн лавлагаатай байх)‼️
Үзлэг шинжилгээ 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

13/08/2025

#ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОЛТЫГ ДЭМЖИХ 7 ХОНОГ

13/08/2025

📌 Дархлаажуулалт – Хамгийн үр дүнтэй хамгаалалт! 💉🛡
🌍 Дэлхий даяар жил бүр 3.5–5 сая хүнийг улаанбурхан, сахуу, татран, хөхүүл ханиад зэрэг халдварт өвчнөөр нас барахаас сэргийлдэг.
✅ Дархлаажуулалтад хамрагдсанаар та өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
#хамрагдъя #хамгаалъя

Дархлаажуулалт бүхий халдварт өвчнөөс сэргийлэх аян2025.08.08-29-ны өдрүүдэд улс, орон даяар "Хамрагдъя, хамгаалъя" уриа...
13/08/2025

Дархлаажуулалт бүхий халдварт өвчнөөс сэргийлэх аян
2025.08.08-29-ны өдрүүдэд улс, орон даяар "Хамрагдъя, хамгаалъя" уриатай явагдаж байна. Таны хүүхэд дархлаажуулалтандаа бүрэн хамрагдсан уу? Хорцорсон болон дутуу хамрагдсан бол харъяа ӨЭМТ-дөө хандаж дархлаажуулалтад нь хамруулаарай

13/08/2025

✅Товлолын дагуу дархлаажуулалтад бүрэн хамрагдсанаар Сүрьеэ, Халдварт саа, Гепатит В, Сахуу, Хөхүүл ханиад, Татран, Хемопелиус инфлюенза, Улаан бурхан, Гахай хавдар, Улаанууд зэрэг 13 төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. #хамрагдъя #хамгаалъя

🌍 ДЭМБ, CDC-ийн үнэлгээ: 1 ам.долларын вакцин 💉 хийгээгүйгээс дунджаар 16 ам.долларын 💵 шууд эмчилгээний зардал, цаашлаа...
13/08/2025

🌍 ДЭМБ, CDC-ийн үнэлгээ: 1 ам.долларын вакцин 💉 хийгээгүйгээс дунджаар 16 ам.долларын 💵 шууд эмчилгээний зардал, цаашлаад хөдөлмөрийн чадвар алдагдалд хүрэх эрсдэлийг тооцвол 44 ам.долларын эдийн засгийн хохирол ⚠️ дагуулдаг.
🤝 Gavi ( the Vaccine Alliance): Вакцинжуулалт хийгээгүйгээс 2021–2030 онд бага болон дунд орлоготой орнуудад 💰 их наядаар хэмжигдэх нэмэлт зардал гарах эрсдэлтэй.
🇲🇳Монголын жишээнээс:
📊 НЭМҮТ ба UNICEF: Дархлаажуулалтад зарцуулаагүй 1 төгрөг тутамд ирээдүйд 20–50 төгрөгийн 💸 шууд болон шууд бус зардал (эмчилгээ, эмнэлэгт хэвтэх 🏥, тээвэр 🚑, ажил таслах, асаргаа гэх мэт) гардаг.
💡 Жишээлбэл, улаанбурхан, пневмококкийн халдвар, В гепатит зэрэг өвчний нэг тохиолдол эмчлүүлэх зардал нь хэдэн зуун мянгаас сая төгрөг хүрдэг бөгөөд хүндрэлтэй тохиолдолд энэ нь хэд дахин өснө 📈.
💉 Дархлаажуулалтад хамрагдаагүй тохиолдолд хамгийн багадаа 16–44 ам.долларын нэмэлт зардал гарна.
#хамрагдъя #хамгаалъя

Address


Opening Hours

Monday 08:00 - 18:00
Tuesday 08:00 - 18:00
Wednesday 08:00 - 18:00
Thursday 08:00 - 18:00
Friday 08:00 - 18:00

Telephone

+97670358975

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Анхны Оч Өрхийн Эрүүл Мэндийн Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram