24/06/2025
🇨🇳 Beijing World Youth Academy (BWYA) — дэлхийн түвшний боловсролын орчинтой танилцсан нэг өдөр
Beijing World Youth Academy нь олон улсын IB хөтөлбөрийг хэрэгжүүлдэг, дэлхийн боловсролын чиг хандлагыг тодорхойлж буй тэргүүлэх сургууль юм. Бид тус сургуулийн сургалтын орчин, хоол үйлдвэрлэл үйлчилгээний хэсэг, цэс төлөвлөлт, хоол зүйн боловсрол олгох арга барил, үнэт зүйлс, оюутны бүтээлч ажиллагаа, багш нарын ур чадвар гээд олон зүйлтэй танилцлаа.
🍱 Сургуулийн цайны газар хүчин чадал сайтай, үдийн хоол эрүүл амт чанартай олон төрлийн сонголттой, үйлчилгээний стандарт, харилцаанд анхаарсан уур амьсгалаар дүүрэн байлаа.
📄Хоолны цэсийг хүүхдийн нас, өсөлт хөгжлийн онцлогт тохируулан нарийн төлөвлөх, сургуулийн хоолны ач холбогдлыг түгээж 90%-ийн ирцтэй хамрагдалт, хоолны катеринг үйлчилгээ (1 цэгээс бэлдэцээр хангах) хоолны хаягдлыг дахин боловсруулах шийдэл олсон гайхалтай нэгдсэн үйл ажиллагаатай.
📌Хоол шим тэжээлийн мэдээллийг хүүхэд шууд харах олон газар байршуулсан, цэсний мэдээлэл нээлттэй, хүнсний харшлын таних тэмдэгийг ойлгомжтой шийдсэн бүтээлч сэтгэхүйг олж харсан, харьцуулсан гайхалтай өдөр байлаа.
✨Гэхдээ гайхалтай нь — бидний Human International School, Elf Nutrition яг зөв замаа сонгосон гэдгийг дахин мэдэрсэн байв
🔑Эрүүл хүнсийг энгийн хэрэглээ болгож хүүхэд бүрийг хоолоор хүчирхэгжүүлж дэлхийд өрсөлдөх чадвартай иргэн болгон төлөвшүүлэх
🚀Хэрэгжүүлж буй бүх арга барил, чанар стандарт, хоол шим тэжээлийн боловсрол олгох хөтөлбөрүүд маань ижил түвшинд зарим чиглэлд бүр түрүүлэн алхаж байгааг хараад урам авч, бахархал мэдрэгдлээ.
Human International School