Ачит Эх Эмнэлэг

Ачит Эх Эмнэлэг Ачит эх эмнэлэг нь зүү төөнүүр, цахилгаан болон зэс бумба, бариа засалын эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг.

Зөвлөлгөө: Оройдоо  унтахын өмнө гарын алгаа дунд нь халуу дүүгтэл үрээд  халуун алгаараа 2 бөөр,  хөлийн ул,  өвдөгтөө ...
23/06/2025

Зөвлөлгөө: Оройдоо унтахын өмнө гарын алгаа дунд нь халуу дүүгтэл үрээд халуун алгаараа 2 бөөр, хөлийн ул, өвдөгтөө ээлж дараалан иллэг хийх хэрэгтэй. Мөн өвөр талдаа ходоод, хэвлийн доод хэсэгт нар зөв тойрууллан иллэг хий. Бөөр бол зөвхөн цус шүүдэг эрхтэн биш, таныг хэр зэрэг урт наслах, эрч хүчтэй байхыг шийддэг эрхтэн. Иллэгээ болж өгвөл шар тосоор хийгээрэй.

Та манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ дараах зүйлсийг авч ирээрэй. 🤗
20/05/2025

Та манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ дараах зүйлсийг авч ирээрэй. 🤗

Эмч эмнэлгийн мэргэжилтнүүд ОУ-ын сувилагчийн баярыг угтаж "Чанарын 3 сарын аян"-ны хүрээнд онол практикийн хурал, сурга...
09/05/2025

Эмч эмнэлгийн мэргэжилтнүүд ОУ-ын сувилагчийн баярыг угтаж "Чанарын 3 сарын аян"-ны хүрээнд онол практикийн хурал, сургалтыг зохион байгуулав. Тус эмнэлэгт нурууны өвдөлт, бөөрний үрэвсэл, өвдөгний үений үрэвсэл, цус харвалттай хүмүүс ихэвчлэн хэвтэн эмчлүүлдэг. Эдгээр өвчнүүдийн эдгэрэлт илааршилтад УАУ-ны засал зүү, бариа, төөнө, хүчилтөрөгч эмчилгээ, ультра аппаратын шарлага, тенс /булчин суллах/аппаратаар эмчилгээний дүн гарч байгааг хамтран ярилцав. Мөн Түрэм засалыг эмчилгээний нэр төрөл болгон шинээр нэвтрүүлж үр дүн тооцож эхэлсэн бна.
Судалгааны сэдэв:
-Остеоартроз өвчний үед түрэм заслын нөлөөг судлах нь-Их эмч Х.Авдирахман
-Нурууны өвдөлтөд булчин суллах ТЕНС аппарат хэрэглэх нь-Их эмч Б.Хонгорзул
-Нурууны өвдөлтөнд Уламжлалт засал эмчилгээний үр дүн тооцсон нь-Их эмч Б.Содгэрэл
-Хөлний дэвтээлгэ засал, хөлний цэгэн бариа хийсэн үр дүн-Сувилагч Б.Арвинсан
Хүчилтөрөгчийн коктейл эмчилгээний ач тус -Сувилагч Г.Болортуяа нар илтгэл тавив

07/05/2025

Манай эмнэлэг нь ЭМД-ийн хөнгөлөлтийн үнээр эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна.
-Амбулаторын үзлэг
-Хэвтэн эмчлүүлэх тасаг
-Өдрийн эмчилгээ
-УАУ-ны бүх төрлийн засал хийгдэж байна. Үүнд:
✅️Бүх төрлийн бариа
✅️Төөнүүр, монгол төөнө
✅️Хануур шивүүр засал
✅️Зүү эмчилгээ/Бүлээн зүү, усан зүү/
✅️Жин засал
✅️Түрэм засал
✅️Искра аппарат
✅️УВЧ аппарат
✅️Инфра улаан туяаны шарлага
✅️Тенсо аппарат /Булчин суллах/
✅️Хүчилтөрөгчийн коктейл
Барианы мэргэжлийн олон жилийн туршлагатай мэргэжилтэн танд бүх биеийн болон хэсэгчилсэн бариа /сүүн бариа, халуун тосон бариа/-г хийнэ. Мөн түүнчлэн тархи доргилтыг засах бариа хийж байна
🩺Хэвтэн эмчлүүлэх тасагт шаардлагатай бол Уламжлалт болон Европ эмчилгээг хослуулан хийнэ.
-Өдрийн 3 хоол
-Нэг эрхтэн бус бие организм сэтгэхүйг бүхэлд нь харгалзан 21 жилийн мэргэжлийн туршлагатай хамт олон найдвартай шуурхай, тав тухтай үйлчилгээг үзүүлж байна.
🏥 БГД 4-р хороолол. Дүүхээ төв. Шонхор плазагийн автобусны буудлын урд 12-р байрны баруун жигүүрт АЧИТЭХ ЭМНЭЛЭГ
☎️98100009
☎️99929079

Манай эмнэлэг нь хийн өвчин, архаг ядаргаа, үч мөч, нурууны өвчинд хий тэгшитгэх бүтэн биеийн бариа, зүү, галт бумба, мо...
02/05/2025

Манай эмнэлэг нь хийн өвчин, архаг ядаргаа, үч мөч, нурууны өвчинд хий тэгшитгэх бүтэн биеийн бариа, зүү, галт бумба, монгол төөнө, бүлээн жин, хөлийн дэвтээлгэ, парафин, шарлага, хүчилтөрөгч эмчилгээ, ясны шөлөөр эмчилгээний хоол зэрэг уламжлалт аргаар үр дүнтэй эмчилгээ хийдэг. Цэвэр, аюулгүй орчинд сэтгэл шингэсэн үйлчилгээг хамт олноороо үзүүлж байна.

Зүрхний хэм алдагдлыг эмчлэх хамгийн эхний алхам бол зөв амьсгал. Хийн үйлээр бид амьсгалыг авч бас гаргадаг. Санаа зово...
27/04/2025

Зүрхний хэм алдагдлыг эмчлэх хамгийн эхний алхам бол зөв амьсгал. Хийн үйлээр бид амьсгалыг авч бас гаргадаг. Санаа зовох, стрессдэх, бодол ихсэх, нойроо хулжаах, сэтгэл хямрах, уй гашуу тохиолдох зэрэгт их багагүй хий хямарч байдаг. Иймэрхүү сэтгэл хөдлөлийн үед таны амьсгал тэгш бус болдог. Үүнийгээ анзаарахгүй хянахгүй явсаар байтал нэг л мэдэхэд бүх биеэ чангалдаг амьсгал нь богино бас зөв амьсгалж чадахгүй болчихсон байдаг. Та зүрхний хэм алдагдалтай болсон бол, гүйцэт амьсгал авч чадахгүй, ойр ойрхон гүнзгий амьсгал авмаар санагдаж байгаа бол та өөрийнхөө амьсгалд анхаарлаа хандуулаарай. Хамраар агаар хичнээн аажим жигд орж гарна төдий чинээ уураг тархи эс, эд, эрхтэн тайвширдаг тул аль болох тайван гүнзгий амьсгал авч гүйцэт гаргаж байгаарай. Эрүүл зөв амьсгал авах дасгал өмнө нь нийтлэгдсэн байгааг уншаад хэрэгжүүлээрэй.

ХҮЗҮҮНИЙ ШОХОЙЖИЛТТОЙ ҮЕД ГАР БАДАЙРЧ МЭДЭЭ АЛДДАГ. /С1-С7/Хүзүүний С1 үе хоорондын мэдрэл дарагдахад: Толгой байнга өвд...
27/04/2025

ХҮЗҮҮНИЙ ШОХОЙЖИЛТТОЙ ҮЕД ГАР БАДАЙРЧ МЭДЭЭ АЛДДАГ. /С1-С7/
Хүзүүний С1 үе хоорондын мэдрэл дарагдахад: Толгой байнга өвдөх зовиур илэрдэг.
Хүзүүний С2 үе хоорондын мэдрэл дарагдахад: Нүдний төвд өөрчлөлт орж улмаар хараа муудна.
Хүзүүний СЗ үе хоорондын мэдрэл дарагдахад: Шилэн хүзүү хөших, халах зовиур байнга илэрнэ.
Хүзүүний С4 үе хоорондын мэдрэл дарагдахад: Дал, мөр лүү хөшиж өвдөх зовиур илрэнэ.
Хүзүүний С5 үе хоорондын мэдрэл дарагдахад: Хоолой өвдөх сөөх зовиур илэрнэ.
Хүзүүний С6 Хүзүү хөших, гар бадайрах шинж илрэнэ.
Хүзүүний С7 үе хоорондын мэдрэл дарагдахад: Мөр, тохой чилэх зовиур илэрдэг тус тус илэрдэг.
Сээр нурууны Т1-Т2 дугаар үе хоорондын мэдрэл дарагдахад: Гар сарвууны өвдөлт, Шуу, сарвуу, бугуй, хурууны өвдөлт, амьсгалын бэрхшээл, астм, зүрхээр хатгуулах, зүрх дэлсэх шинжүүд илэрдэг учир хүзүүний дасгалыг тогтмол хийж байгаарай.

БҮСЭЛХИЙ НУРУУНЫ СУУЛТ БОЛОН СУУДЛЫН МЭДРЭЛИЙН ӨВДӨЛТ НАМДААХ YP ДҮНТЭЙ ДАСГАЛ.  Таны нуруу өвдөж, гуя, шилбэ, өсгий рүү...
27/04/2025

БҮСЭЛХИЙ НУРУУНЫ СУУЛТ БОЛОН СУУДЛЫН МЭДРЭЛИЙН ӨВДӨЛТ НАМДААХ YP ДҮНТЭЙ ДАСГАЛ. Таны нуруу өвдөж, гуя, шилбэ, өсгий рүү дамжиж өвддөг үү? Энэ нь ишиалги- sciatica (суудлын мэдрэлийн дарагдал) байх боломжтой. Энэхүү мэдрэл нь бүсэлхийн 4 (L4) -ууцны 3 (S3) нугалмаас эх авдаг 2см орчим өргөнтэй хүний биеийн хамгийн том мэдрэл юм. Голдуу хүнд юм өргөх, бөхийх хөдөлгөөн хийсний дараа зовиур илрэх боловч аяндаа бага багаар өвдөлт үүсэх нь ч бий.
Олон цагаар сууж ажилладаг хөдөлгөөн багатай, суухдаа буруу суудаг, тогтмол дасгал хөдөлгөөн хийдэггүй, таргалалт, илүүдэл жинтэй, жолооч нар /ялангуяа том оврын машины жолооч нар/, буруу техникээр хүнд юм өргөдөг, биеийн хүчний хүнд ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс бүсэлхий нурууны суулттай байх нь элбэг байдаг. Суудлын мэдрэлийн судсаа дагаж хөлрүүгээ дагаж чинэрч байдардаг бол энэхүү дасгалыг хоёр хөл дээрээ ээлжлэн 1-2 минутаар, долоо хоногийн 3-4 өдөрт хийж хэвшээрэй. Дээшээ харж хэвтээд, өвдөгөө нугалаад, нөгөө өвдөгөн дээрээ амьсгал аваад гаргахдаа 90 секунд сайн дарж өгнө. Нийтдээ 30 минут хийнэ. Мөн аарцаг нурууны гажилттай, нурууны суулттай, нуруу Ѕ хэлбэрийн муруйлттай бол хүндэрч нурууны хагалгаанд орхоос нь урьдчилан сэргийлж, нөхөн сэргээж цэгэн бариа хийлгэж засуулах нь зүйтэй.

Хий арвидсан үед биеэ шар тос болон сүүлэн тосоор тосолж, идээ ундаагаа зохицуулах хэрэгтэй. Мөн бие сэтгэлээ тогтуун ба...
27/04/2025

Хий арвидсан үед биеэ шар тос болон сүүлэн тосоор тосолж, идээ ундаагаа зохицуулах хэрэгтэй. Мөн бие сэтгэлээ тогтуун байлгаж шөнө сайн унтаарай

Компьютор ширтээд олон цаг сууснаар нүд чилэх, бүрэлзэх, хатгах шинжүүд илэрвэл нүдний дасгал хийгээрэй. Дасгалыг хийхдэ...
27/04/2025

Компьютор ширтээд олон цаг сууснаар нүд чилэх, бүрэлзэх, хатгах шинжүүд илэрвэл нүдний дасгал хийгээрэй. Дасгалыг хийхдээ толгойгоо хөдөлгөхгүй, зураасын дагуу зөвхөн хараагаараа гүйлгэж харна. Дасгал бүрийг 10 удаа хийгээрэй

Хаврын ядаргаагаа тайлаарай
24/04/2025

Хаврын ядаргаагаа тайлаарай

Өдөр тутам эрүүл мэнддээ анхаарч биеийн жин, ккал-даа тааруулж доорх хүнсүүдийг хэрэглээрэй
15/04/2025

Өдөр тутам эрүүл мэнддээ анхаарч биеийн жин, ккал-даа тааруулж доорх хүнсүүдийг хэрэглээрэй

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97677115705

Alerts

Be the first to know and let us send you an email when Ачит Эх Эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ачит Эх Эмнэлэг:

Share

Category