12/08/2025
Бэлгийн хамтрагчгүй хаа таарсан хүнтэй уулзаад явах нь ч хаашаа юм тийм ээ.
Эмэгтэй хүн бэлгийн харьцаанд орох хамтрагчгүй үед ааш зангаа тогтвортой байлгах 7 арга-г зааж өгье.
Эдгээр нь дааврын тэнцвэр, стресс, сэтгэл хөдлөлийн хэрэгцээг өөр аргаар хангах дээр төвлөрнө.
• Биеийн идэвхтэй хөдөлгөөн хийх
Кардио, йог, пилатес гэх мэт дасгал хийхэд эндорфин ялгарч, бэлгийн харьцааны дараах аз жаргалын мэдрэмжтэй төстэй тайвшрал өгдөг.
• Кегель дасгал
Аарцаг ёроолын булчин хөгжүүлэх кегель дасгал хийж цусны эргэлтийг идэвхжүүлж, аарцаг ёроолын булчинг хэвийн хадгалдаг. Мөн үтрээний булчингаа ажиллагаанд оруулан физик эмчилгээ хийлгэж болно.
• Өөртөө иллэг массаж хийж тайвшрах, бариа массаж мөн гадуур хийлгэж болно.
Биеэ тослох, арьсандаа иллэг хийх, халуун ваннд хэвтэх нь биеийг тайвшруулдаг. Энэ нь бэлгийн таашаал авч буй хэрэг бус ч мэдрэхүйн таашаалыг нөхөх зорилготой.
• Дуртай зүйлээ хийх
Хобби, бүжиг, хөгжим тоглох, дуртай зүйлээ үзэх зэрэг сэтгэл хөдлөлийг хөдөлгөдөг. Эдгээр нь допаминыг нэмэгдүүлж, сэтгэл санааг тогтвортой байлгана.
• Стресс багасгах амьсгалын техник ашиглах
4-7-8 амьсгал 4 секунд амьсгал авах, 7 секунд амьсгалаа барих, 8 секунд амьсгал гаргах нь мэдрэлийн системийг тайвшруулдаг. Мөн нойргүйдээд байгаа бол нойргүйдлийн физик эмчилгээг сонгон стресс айдас түгшүүрээ буулгаж болно. Ингэснээр дааврын савлагааны үед сэтгэл санааны савалгаа багасдаг.
• Хүсэл тэмүүллээ өөртөө чиглүүлэх
Өөрийгөө хөгжүүлэх, гоо сайхандаа анхаарах, шинэ зүйл сурах зэрэгт энергиэ чиглүүлэх.
• Өөртөө тохирох тоглоом олж авах. Мөн кегель бөмбөлөг хэрэглэж болно.
🏥БГД 19-р хороо Модны 2ын зам дагуу Гранд Хилл зочид буудлын баруун хойно Оймон төв 9 давхарт 904 тоот
📞99813440 89813440
Medcare center Medcare Muugii utree changalagch Medcare эмнэлэг