Starmed Hospital

  • Home
  • Starmed Hospital

Starmed Hospital Архины хордлого/мансууруулах бодис тайлах яаралтай эмчилгээ/ дуудлагын эмчилгээ

72112898, 90100369
(1)

Цус шүүх эмчилгээг ямар тохиолдолд хийлгэх вэ?🩸 Плазмаферез буюу цус шүүх эмчилгээ нь биед хуримтлагдсан хорт бодисуудыг...
27/05/2025

Цус шүүх эмчилгээг ямар тохиолдолд хийлгэх вэ?

🩸 Плазмаферез буюу цус шүүх эмчилгээ нь биед хуримтлагдсан хорт бодисуудыг гадагшлуулж, цусны эргэлтийг сайжруулж, эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг сэргээх орчин үеийн дэвшилтэт эмчилгээний арга юм. Тус эмчилгээг дараах тохиолдлуудад зөвлөдөг.

🩺 Архаг үрэвсэл, аутоиммун өвчин: Элэг, нойр булчирхай, уушгины үрэвсэл, үе мөчний үрэвсэл
🩺 Хурц хордлого: Архи, химийн бодис, эм, хоолноос хордсон тохиолдолд
🩺 Цусны эргэлт, зүрх судас: Цусны өтгөрөл, даралт ихсэх, судасны хатангиршил
🩺 Харшлын өвчнүүд: Багтраа, атопик дерматит
🩺 Арьсны өвчнүүд: Батга, идээт хатги, архаг үрэвсэлт өвчин

Цус шүүх эмчилгээний ач холбогдол:
🔄 Эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг сайжруулна
🌱 Бие махбодыг дотроос нь цэвэрлэж, цусны эргэлтийг сайжруулна
🚑 Эрүүл мэндийн хүндрэлийн эрсдэлийг бууруулж, дархлааг бэхжүүлнэ

✅ Хэрэв та дээрх асуудлуудаас ангижрахыг хүсэж байгаа бол Starmed эмнэлэг танд туслахад бэлэн байна. Дэлгэрэнгүй мэдээлэл болон яаралтай тусламж хэрэгтэй бол бидэнтэй холбогдоорой.

📞 Утас: 9010-0369, 7211-2898
📌 Хаяг: БЗД 4-р хороо, Жуковын хөшөөний баруун талд, "Starmed" эмнэлэг

🍷 Архины хордлогоос үүдэлтэй сэтгэл гутрал танд мэдрэгдээд байна уу?Хэрэв танд дараах шинж тэмдгүүд илэрч байвал яаралта...
16/05/2025

🍷 Архины хордлогоос үүдэлтэй сэтгэл гутрал танд мэдрэгдээд байна уу?

Хэрэв танд дараах шинж тэмдгүүд илэрч байвал яаралтай бидэнд хандаарай:
🔹 Сэтгэл тавгүйтэх, уйтгарлах, уйлах хүсэл төрөх
🔹 Өөдрөг байдал алдагдах, ямар ч зүйл сонирхолгүй болох
🔹 Түгшүүр, айдас мэдрэгдэх, тайван бус байх
🔹 Нойргүйдэх эсвэл хэт их унтах
🔹 Ядрах, хоолны дуршил өөрчлөгдөх

💡 Starmed эмнэлэг танд бие болоод сэтгэл зүйн цогц, индивидуалчилсан эмчилгээг санал болгож байна.

✅ Эмчилгээний үр дүнд:
- Сэтгэл санаа тогтворжино
- Биеийн байдал сайжирна
- Дархлаа дэмжигдэнэ
- Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ
- Харилцаа сайжирна

📞 Холбоо барих: 7211-2898, 9010-0369
🕒 Цагийн хуваарь: Өдөр бүр 24/7
📍 Хаяг: БЗД, 4-р хороо, Жуковын хөшөөний баруун талд, Starmed эмнэлэг

🛑 "Ганцхан удаа" гэж эндүүрч болохгүй! Нэг л буруу найз, нэг л буруу орчин таны амьдралыг үгүй хийж чадна.Хар тамхи, ман...
12/05/2025

🛑 "Ганцхан удаа" гэж эндүүрч болохгүй! Нэг л буруу найз, нэг л буруу орчин таны амьдралыг үгүй хийж чадна.

Хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэж буй хүмүүсийн дийлэнх нь “зүгээр л ганцхан удаа”, “сонирхоод үзье” гэж эхэлсэн байдаг. Гэвч тэр ганцхан алхам амьдралыг нь орвонгоор нь эргүүлж, хэзээ ч буцаж болохгүй харанхуй зам руу хөтөлдөг.

💉 Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ нь:
- Оюун ухааныг мохоож, тархины үйл ажиллагааг дарангуйлах
- Бие махбодыг дотроос нь гэмтээж, бүх эрхтнүүдэд хор учруулах
- Сэтгэцийн эмгэг үүсгэж, сэтгэлзүйн байдлыг тань гүнзгий доройтуулдаг
❗️ Эцэст нь таны өмнө шорон, тахир дутуу байдал, амь насаа алдах гэсэн гуравхан сонголт үлдэнэ.

❌ Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ нь хүнийг өөртөө итгэлгүй, ганцаардмал, бухимдалтай нэгэн болгож, амьдралын үнэ цэн, утга учрыг алдагдуулж, өөрийгөө нийгмээс тусгаарлаж, бусдыг хайрлах, энэрэх сэтгэлийг үгүй хийдэг.

📌 Сүүлийн 5 жилд Монгол Улсад:
- 939 мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг бүртгэгдсэн
- 1173 сэжигтэн, тэдний 92% нь 35 хүртэлх насны залуус
- Ихэнх нь гэр бүл, сургуулийн орчин, найз нөхдийн нөлөөнд орж хэрэглэж эхэлсэн байна

💉 Залуусын дунд хар тамхинаас үүдэн судас бөглөрөх, хуруу гараа тайруулах, сэтгэцийн хүнд эмгэгүүд эрс нэмэгдэж байна...

🟠 Starmed хордлого дотрын эмнэлэг дараах тусламж, үйлчилгээг 24/7 үзүүлж байна:
✔️ Мансууруулах бодисын хордлого тайлах эмчилгээ
✔️ Хэвтэн эмчлүүлэх
✔️ Сэтгэлзүйн цогц дэмжлэг

💬 “Ганцхан удаа” гэж эндүүрч болохгүй. Нэг л буруу найз, нэг л буруу орчин таны бүхнийг авч одож мэднэ.

Танд тусламж хэрэгтэй бол бидэнд хандана уу. 🌿

📞 Утас: 7211-2898, 9010-0369
🕒 Цагийн хуваарь: Өдөр бүр 24/7
📍 Хаяг: БЗД, 4-р хороо, Жуковын хөшөөний баруун талд, "Starmed" эмнэлэг

❗ ДОНТОЛТ ГЭР БҮЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?Донтолт бол ганцхан хувь хүний асуудал биш, харин бүхэл бүтэн гэр бүл, нийгмийн ө...
07/05/2025

❗ ДОНТОЛТ ГЭР БҮЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Донтолт бол ганцхан хувь хүний асуудал биш, харин бүхэл бүтэн гэр бүл, нийгмийн өвчин юм. Донтох эмгэгтэй хүний гэр бүл, ойр дотнынхныг "давхар хамааралтай" гэж үздэг. Архи, мансууруулах бодисын донтолтоос болж гэр бүлүүд сэтгэл зүйн хүнд бэрхшээлтэй тулгарч, амьдралын хамгийн үнэ цэнтэй зүйлсээ алдах эрсдэлтэй болдог.

🔴 Гэр бүлийн эв нэгдэл алдагдах
Эцэг, эхийн донтолт хүүхдүүдэд сэтгэл зүйн хүчтэй дарамт үзүүлж, гэр бүлийн амьдралд тогтворгүй байдал бий болгодог. Үүний улмаас санхүүгийн, харилцааны, сэтгэл зүйн хямрал үүснэ.

🔴 Хүүхдүүдийн сэтгэл зүйд сөрөг нөлөө
Донтолттой орчинд өсөж буй хүүхдүүд айдас, ганцаардал, сэтгэл гутралтай нүүр тулдаг. Энэ нь тэдний өсөлт хөгжил, ирээдүйд нь гүн гүнзгий сөрөг ул мөр үлдээдэг.

🔴 Итгэл алдрал ба харилцааны хямрал
Хайртай хүмүүсийнхээ амлалтыг дахин дахин зөрчих нь гэр бүлийн харилцааг сүйтгэж, итгэл алдарч, сэтгэл санааны тогтворгүй байдалд хүргэдэг.

Судалгаагаар нэг хүн архи, мансууруулах бодисын хамаарлаас гарснаар түүний ойр орчны 20 гаруй хүний сэтгэл санаа амар тайван болдог гэж үздэг.

🌟 Стармед эмнэлэг таны гэр бүлд эрүүл, аз жаргалтай шинэ эхлэлийг авчирна. Манай мэргэжлийн эмчилгээ, сэтгэл зүйн дэмжлэг таны амьдралыг тогтвортой болгож, гэр бүлийнхээ үнэ цэнийг сэргээхэд тусална.

✅ Хордлого тайлах эмчилгээ
✅ Донтолтын эмчилгээ
✅ Сэтгэл зүйн цогц дэмжлэг

👉 Та эсвэл таны ойр дотнын хүн донтох эмгэгтэй бол эргэлзэлгүй бидэнтэй холбогдоорой.

📞 Утас: 7211-2898, 9010-0369
🕒 Цагийн хуваарь: Өдөр бүр 24/7
📌 Хаяг: БЗД, 4-р хороо, Жуковын хөшөөний баруун талд, "Starmed" эмнэлэг

🆘Хэзээ эмнэлэгт хандах ёстой вэ? – Архины хордлогын 5 аюултай шинжАрхины хордлогын үед ямар ч эмийг зөвхөн эмчийн заавра...
05/05/2025

🆘Хэзээ эмнэлэгт хандах ёстой вэ? – Архины хордлогын 5 аюултай шинж

Архины хордлогын үед ямар ч эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх шаардлагатай. Дур мэдэн дусал шингэн болон бусад эм тариа хэрэглэх нь ноцтой асуудалд хүргэж болзошгүй.

🚨 Хэрэв танд дараах шинж тэмдгүүд илэрвэл ЯАРАЛТАЙ эмнэлгийн тусламж аваарай:

1️⃣ Амьсгалын замын хүндрэл – Амьсгал удаашрах, тасалдах
2️⃣ Ухаан балартах – Дуудахад хариу өгөхгүй байх, гүн унтаа байдал
3️⃣ Арьс хөхөрч, цайх – Нүүр, хуруу, уруул хэсгээр хөхөрч цайх
4️⃣ Биеийн дулаан огцом буурах – Гэнэт даарах, хүйт оргих
5️⃣ Таталт өгөх – Гэнэт таталт өгөх, булчин хөшиж чангарах

✅ Starmed эмнэлэг нь архины хордлогыг мэргэжлийн хордлого судлаач эмчийн удирдлага дор эмчилдэг бөгөөд найрсаг, чанартай үйлчилгээг үзүүлж байна.

🚑 Дэлгэрэнгүй мэдээлэл болон яаралтай тусламж авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
📞 Утас: 9010-0369 , 7211-2898
📌 Хаяг: БЗД 4-р хороо, Жуковын хөшөөний баруун талд, "Starmed" эмнэлэг

🆘 АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНААрхины хамаарал Монголчуудын амийг авч одсоор...📉 Монгол эрчүүд архины улмаас нас баралтаар...
30/04/2025

🆘 АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
Архины хамаарал Монголчуудын амийг авч одсоор...

📉 Монгол эрчүүд архины улмаас нас баралтаар дэлхийд 2-т, эмэгтэйчүүд 3-т жагсаж байна.
📊 Жил бүр 3500-4500 хүн архины шууд болон шууд бус нөлөөгөөр нас бардаг.
👨‍⚕️ Нас баралтын дөрвөн хүн тутмын гурав нь ЭРЭГТЭЙЧҮҮД
‼️ 2021 онд бүртгэгдсэн хордлогын өвчлөлийн 84% нь архины хордлогоос үүдэлтэй
🚑 Осол, гэмтлийн шалтгаант нас баралтын талаас илүү хувь нь ч мөн архитай холбоотой.

Савнаасаа бусдыг дийлдэг сархад гэгчид бид найз нөхөд, ах дүүс, аав ээжээ алдаж, гэр бүлүүд салж, хүүхдүүд өнчирсөөр байна.

🎯 Гэхдээ ТАНД гарц бий.
Та архины хамаарлаас бүрэн ангижрах боломжтой.
Та өөрийнхөө төлөө, хайртай хүмүүсийнхээ төлөө өөрчлөлтийг өнөөдөр эхлүүлээрэй.

🩺 StarMed хордлого дотрын эмнэлгийн мэргэжлийн эмч, сувилагчийн баг таны бие болон сэтгэлийн эрүүл мэндийг эргэн сэргээх, түргэн шуурхай цогц үйлчилгээг үзүүлж байна.

👉 Хэрэв та болон таны хайртай хүн тань архины хамааралтай бол эргэлзэлгүй бидэнд хандаарай.

📞 Утас: 7211-2898, 9010-0369
🕒 Цагийн хуваарь: Өдөр бүр 24/7
📌 Хаяг: БЗД 4-р хороо, Жуковын хөшөөний баруун талд, "Starmed" эмнэлэг

🆘 АРХИНЫ ХОРДЛОГЫН ШАТЛАЛ БА ШИНЖ ТЭМДГҮҮД 🆘Архийг бага хэмжээгээр хэрэглэсэн ч хүний биеийн төв мэдрэлийн системд ноцто...
28/04/2025

🆘 АРХИНЫ ХОРДЛОГЫН ШАТЛАЛ БА ШИНЖ ТЭМДГҮҮД 🆘

Архийг бага хэмжээгээр хэрэглэсэн ч хүний биеийн төв мэдрэлийн системд ноцтой хор уршиг үүсгэдэг. Архины хордлого нь хөнгөн, дунд, хүнд гэсэн гурван шатлалтай байдаг бөгөөд үүний шинж тэмдгүүд нь уусан архины хэмжээ, нас, хүйс болон бусад хувь хүний онцлогоос хамаарч ялгаатай илэрдэг.

❗ Архины хордлогын үед ямар ч эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх шаардлагатай. Дур мэдэн дусал шингэн болон бусад эм тариа хэрэглэх нь ноцтой асуудалд хүргэж болзошгүй.

✅ Манай Starmed эмнэлэг нь архины хордлогыг мэргэжлийн хордлого судлаач эмчийн удирдлага дор эмчилдэг бөгөөд найрсаг, чанартай үйлчилгээг үзүүлж байна.

🚑 Дэлгэрэнгүй мэдээлэл болон яаралтай тусламж авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой

📞 Утас: 9010-0369 , 7211-2898
📌 Хаяг: БЗД 4-р хороо, Жуковын хөшөөний баруун талд, "Starmed" эмнэлэг

#Архи

💥 БИЕ, СЭТГЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДЭЭ ЭРГЭН СЭРГЭЭ💥"Стармед" эмнэлэг нь Монгол Улсын Хүний гавьяат эмч, хор судлаач Г.Наранхүү э...
25/04/2025

💥 БИЕ, СЭТГЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДЭЭ ЭРГЭН СЭРГЭЭ💥

"Стармед" эмнэлэг нь Монгол Улсын Хүний гавьяат эмч, хор судлаач Г.Наранхүү эмчийн удирдлага дор таны эрүүл мэндийг хамгаалж, архины хордлого, донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, бие сэтгэлийг тань цогцоор нь сэргээх хөтөлбөрийг санал болгож байна.

🎯 4-р сард үзлэг, оношилгоо ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ
🎯 Өдөр бүр, 24 цагийн турш нээлттэй
🎯 Нууцлал өндөр, мэргэжлийн үр дүнтэй эмчилгээ

💬Хэрвээ та:
👉Хайртай хүмүүсийнхээ төлөө өөрчлөгдөхийг хүсэж байвал
👉Зүгээр л нэг удаа амьсгаа авч, эрүүлээр амьдрахыг хүсэж байвал

📞 ЯГ ОДОО БИДЭНТЭЙ ХОЛБОГДООРОЙ

📞 Утас: 7211-2898, 9010-0369
📌 Хаяг: БЗД 4-р хороо, Жуковын хөшөөний баруун талд, "Starmed" эмнэлэг

23/04/2025
Хамтдаа орших хамаарал: Co-dependency гэж юу вэ?💬 “Тэр архинаас гарна гэж амласан... би итгэсэн"Гэхдээ та түүний асуудлы...
23/04/2025

Хамтдаа орших хамаарал: Co-dependency гэж юу вэ?

💬 “Тэр архинаас гарна гэж амласан... би итгэсэн"
Гэхдээ та түүний асуудлыг шийдэх гэж зүтгэх тусам, өөрийгөө золиосолж байгаагаа анзаарсан уу?

Архи, мансууруулах бодисын хамаарал нь зөвхөн нэг хүний асуудал биш юм. Энэ бол бүхэл бүтэн гэр бүлийн, тэр дундаа хайртай хүмүүсийн сэтгэл зүрхийг шаналгадаг, чимээгүйхэн хохироодог дотроос нь иддэг өвчин юм.

⛓ Co-dependency гэдэг нь хайртай хүнийхээ төлөө санаа зовж, хортой зан үйлтэй хамт түүнийг байнга уучилж, аврах гэж хичээж, өмнөөс нь хариуцлага үүрч, өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг умартах сэтгэлзүйн байдал юм.

Хамтдаа орших хамааралтай хүмүүс:
👉 Түүнийг хамгаалах гэж худлаа ярьж, түүний буруу үйлдлийг халхалдаг
👉 “Тэр надгүйгээр чадахгүй”, “Би л засаж чадна” гэх хий хоосон итгэлд өөрийгөө хэт ачаалалд оруулдаг
👉 Хүүхдүүдэд айдас, итгэлгүй байдал, стресс үлдээж яг энэ хамаарлын тойрогт оруулдаг
👉 Гаднаа "БҮХ ЗҮЙЛ ХЭВИЙН" мэт харагдуулах гэж хичээх ч дотроо үргэлж шаналдаг

💔 Хайрлана гэдэг нь бүхнийг тэвчих ёстой гэсэн үг биш... Та бас хүн. Та ч бас өөрийгөө хайрлах эрхтэй.

✅ “Стармед” хордлого дотрын эмнэлэг нь архины хамааралтай хүнийг эмчлэхээс гадна, түүний гэр бүл, хамт орших хүмүүсийн сэтгэл зүйг давхар дэмжинэ.
Сэтгэл заслын болон эмчилгээний багц хөтөлбөрөөр танд болон таны хайртай хүмүүст эрүүл ирээдүйг эргүүлэн авчирна.

🕒 Ажиллах цагийн хуваарь: Өдөр бүр 24/7
📞 Утас: 7211-2898, 9010-0369
📌 Хаяг: БЗД 4-р хороо, Жуковын музейн баруун талд "Starmed" эмнэлэг

СЭТГЭЛ ГУТРАЛ БА АРХИНЫ ХАМААРАЛСэтгэл гутрал архинд хүргэдэг үү, эсвэл архи сэтгэлийг гутраадаг уу?Хариулт нь 👉 хоёулаа...
21/04/2025

СЭТГЭЛ ГУТРАЛ БА АРХИНЫ ХАМААРАЛ

Сэтгэл гутрал архинд хүргэдэг үү, эсвэл архи сэтгэлийг гутраадаг уу?
Хариулт нь 👉 хоёулаа ТИЙМ.

Сэтгэл гутрал ба архины хамаарал нь тус тусдаа эмгэг боловч, хоорондоо маш нарийн уялдаатай. Ихэнх тохиолдолд нэг нь нөгөөг өдөөж, сэдрээдэг бөгөөд зөвхөн нэгийг нь эмчлээд нөгөөг орхих нь дахин сэдрэх эрсдэлтэй, түр зуурын арга хэмжээ болдог.

😞 Сэтгэл гутралтай хүн гуниг, түгшүүр, сэтгэл санааны тогтворгүй байдал дунд архийг “тайвшрах”, “мартах” хэрэгсэл болгон хэрэглэж эхэлдэг. Гэвч энэ нь түр зуурын хуурмаг тайвшрал бөгөөд архи нь тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, сэтгэл гутралын шинж тэ мдгийг улам бүр гүнзгийрүүлдэг.

Архи нь асуудлаас зугтах арга биш. Харин ч бие махбод болон сэтгэцийн тогтолцоонд хүчтэй сөрөг нөлөө үзүүлж, сэтгэл гутралын шалтгаан болон хувирдаг. Ингэснээр хүн өөрийгөө хянах, амьдралаа удирдах чадвараа алдаж, улам хүнд байдалд ордог. Энэ бол сэтгэл гутрал ба архины хамаарлын хооронд үүсдэг хөнөөлт тойрог юм.

💡 Та энэ тойргоос гарахыг хүсэж байна уу?

Стармед эмнэлэг таны сэтгэл зүйн болон бие махбодын эрүүл мэндийг эргэн сэргээх цогц үйлчилгээ үзүүлнэ.
✅ Архи, мансууруулах бодисын хордлогын тусламж
✅ Архины хамаарал, донтолтын эмчилгээ
✅ Сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээ

🕒 Ажиллах цагийн хуваарь: Өдөр бүр 24/7
📞 Утас: 7211-2898, 9010-0369
📌 Хаяг: БЗД 4-р хороо, Жуковын музейн баруун талд "Starmed" эмнэлэг

#сэтгэлгутрал #Архи

🌿 Хаврын ядаргаанд “Баяртай” гэж хэлэх цаг боллоо 🌸Та сүүлийн үед шалтгаангүй ядарч, сульдаад байна уу? 😴Тэгвэл дархлааг...
18/04/2025

🌿 Хаврын ядаргаанд “Баяртай” гэж хэлэх цаг боллоо 🌸

Та сүүлийн үед шалтгаангүй ядарч, сульдаад байна уу? 😴
Тэгвэл дархлаагаа дэмжиж, эрч хүчээ цэнэглэх цаг ирлээ.

🤍 STARMED эмнэлэг танд зориулан ХАВРЫН ХАМГИЙН ТОМ УРАМШУУЛАЛ-тай 3 ТУСГАЙ БАГЦЫГ танилцуулж байна:

1️⃣ Эрдэс нөхөх багц
💥 120,000₮ → 96,000₮ (20% урамшуулал)

2️⃣ Хөнгөн детокс ба элэг хамгаалах багц
💥 198,900₮ → 153,000₮ (30% урамшуулал)

3️⃣ Дархлаа дэмжих багц + Саримсны дусал
💥 136,500₮ → 105,000₮ (30% урамшуулал)

🕒 Ажиллах цагийн хуваарь: Өдөр бүр 24/7
📞 Утас: 7211-2898, 9010-0369
📌 Хаяг: БЗД 4-р хороо, Жуковын хөшөөний баруун талд "Starmed" эмнэлэг

💪 Эрүүл, эрч хүчтэй хаврыг STARMED-тэй хамт туулъя 💪

Address


Telephone

+97672112898

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Starmed Hospital posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Starmed Hospital:

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Practice
  • Claim ownership or report listing
  • Want your practice to be the top-listed Clinic?

Share