Зөв хооллолт - Эрүүл идэвхтэй амьдрал

  • Home
  • Зөв хооллолт - Эрүүл идэвхтэй амьдрал

Зөв хооллолт - Эрүүл идэвхтэй амьдрал " Эрүүл амьдралын хэв маяг, зөв хоололт, тэнцвэржүүлсэ?

21/04/2025

Мэргэжлийн эмч нь мэддэггүй
Мэдсэн эмч хэлж өгдөггүй

Өөрийнхөө бие, биохими- усны шинжилгээг хүн бүр өөрсдөө мэддэг байх үүрэгтэй.
Цахим хөгжсөн өнөө үед та бүх мэдээлэлийг олж авах боломжтой.

Гемоглобин (Hb):
Энэ бол уушигнаас хүчилтөрөгчийг эд эсэд шилжүүлэх, CO2-ыг зайлуулах гол үүрэгтэй эритроцитуудын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох нарийн төвөгтэй уураг юм. Хэвийн хэмжээ нь: эрэгтэйчүүдэд – 130-160 г/л, эмэгтэйчүүдэд – 120-140 г/л. Хэрэв гемоглобин буурсан бол энэ нь цус багадалт эсвэл цус алдах магадлалтайг илтгэж, их хэмжээний үзүүлэлтүүд нь шингэн алдалт, цусны өвчин, зүрхний зарим төрлийн өвчнийг илтгэнэ.

Цусны улаан эс:
Гемоглобин агуулсан цусны эсүүд. Хэвийн хэмжээ нь: эрэгтэйчүүдэд – 4.0-5.1 × 10¹² эс/л; эмэгтэйчүүдийн хувьд – 3.7-4.7 × 10¹² эс/л. Эрүүл хүмүүст цусны улаан эсийн илүүдэл нь өндөр ууланд ажиглагдаж болно. Гэхдээ энэ нь ихэвчлэн гуурсан хоолой, уушиг, бөөр, элэг, зүрхний өвчний тухай өгүүлдэг. Эритроцитын дутагдал нь цус багадалт, цочмог цусны алдагдал, архаг үрэвсэлт үйл явцын тухай өгүүлж байдаг. Заримдаа энэ нь жирэмсний хожуу үе шатанд илэрдэг.

Лейкоцитүүд:
Бие махбодийг хорт бодис, вирус, бактериас хамгаалахын тулд ясны чөмөг, тунгалгийн булчирхайд үүсдэг цагаан цусны эсүүд. Хэвийн хэмжээ нь: 4‚0–9‚0 × 10⁹ эс/л. Илүүдэл нь бие махбод дахь үрэвсэл эсвэл бактерийн халдварын тухай өгүүлдэг. Хүчтэй стресс, бие махбодийн стресс эсвэл жирэмслэлтээс болж лейкоцитын түвшин нэмэгддэг. Вирусын халдвар, түүнчлэн өвдөлт намдаах эм, таталтын эсрэг эм уух нь лейкоцитын тоо буурахад хүргэдэг.

Тромбоцитууд:
Цусны бүлэгнэлтийг хариуцдаг эсүүд. Хэвийн хэмжээ нь: 180–320 × 10⁹ эс / л. Илүүдэл хэмжээ нь сүрьеэ, шархлаат колит, элэгний хатуурал зэргийг илтгэнэ. Тромбоцитийн агууламж буурах нь архи, хүнд металлын хордлого, цусны өвчин, бөөрний дутагдал, элэг, дэлүүний өвчин, уулын эмгэг зэрэгт тохиолддог.

ESR: Туршилтын хоолой дахь эритроцит тунадасжих хурд. Хэвийн хэмжээ нь: эрэгтэйчүүдэд – 2-10 мм/цаг, эмэгтэйчүүдэд – 2-15 мм/цаг. Өндөр байх нь халдвар, үрэвсэл, цус багадалт, бөөрний өвчин, дааврын эмгэг, гэмтэл, мэс заслын дараах цочрол, жирэмслэлт, сарын тэмдгийн үед ажиглагддаг. Багассан утга нь цусны эргэлт хангалтгүй, анафилаксийн шок гэх мэт өвчний үед илэрдэг.

Глюкоз:
Цусан дахь сахарын үзүүлэлт. Хэвийн хэмжээ нь: 3.5-6.5 ммоль/л. Өндөр үзүүлэлттэй байх нь чихрийн шижин өвчнийг илтгэнэ. Бага байх нь тогтмол бус хоол тэжээл, дааврын тасалдал байгааг илтгэнэ.

Нийт уураг: Хэвийн хэмжээ нь: 60-80 г/л. Хатуу чанга хоолны дэглэмийн дараа, түүнчлэн элэг, бөөрний үйл ажиллагааг алдагдсан тохиолдолд энэ үзүүлэлт буурдаг.

Нийт билирубин: Элэгний үйл ажиллагааны үзүүлэлт. Хэвийн хэмжээ нь: 20.5 ммоль/л. Гепатит, холелитиаз эсвэл цусны улаан эсийг устгах үед энэ үзүүлэлт нэмэгддэг.
А вирус биенээс бүрэн арилдаг бохирын шар өвчин тусах үед элэгний цөс ялгаруулах үйл ажиллагаа зогсож, нүд, бүх бие шарладаг.
Мөн элэгний В, С, Д вирустэй архаг өвчтэй хүний элэгний үйл ажиллагаа зогсоход бүх бие шарлаж билирубин ихсэж, элэгнээс алат, асат ялгарахаа больж 0-40 хүртэл гэнэт буурч, хэвийн үзүүлэлт шинжилгээнд гарч мэдлэггүй дипломын гол эмч болон өвчтөнийг төөрөгдүүлдэг.

🧑‍🔬АЛАТ, АСАТ
👉 АЛАТ: Элэгний эсэнд л агуулагддаг энзим. Элэгний эс гэмтсэн үед эсээс АЛАТ нь гадагшлан цусанд их хэмжээтэйгээр тодорхойлогддог. Элэгний хурц үрэвслийн үед жишээлбэл вирусын гепатит, парацетамолын хордлогын үед цусанд АЛАТ-ын хэмжээ ихсэнэ.
Өөрөөр хэлбэл хэдэн сая саванд цэнхэр өнгийн ус хийгээд тэрийгээ 1 өрөөнд оруулсан байна гээд бодъё л доо. Тэр өрөөг элэг гээд нэрлэчихэе. Өнгө өнгийн устай бөөр , зүрх зэрэг өрөөнүүд мөн тэр байшинд байна гээд төсөөлөөрөй. Аль нэг Өрөөн доторх сав эвдэрч ус халилаа гэж бод. Ус цэнхэр өнгөтөй байвал та элэгний өрөөний ус байна гэж бодно. Яг үүнтэй адил АЛАТ бол ганцхан элэгний эсийн задралын үр дүнд үүсдэг онцгой энзим юм.
АЛАТ цусанд өндөр байх тусам элэгний эс тэр чинээгээрэй задарсааар байна гэсэн үг, энэ их аюултай. Та элэг гэдэг өрөөнд хязгааргүй сав байрлуулж чадахгүйтэй адил элэгний эс ч өөрийн тоотой. Элэгний эсийн 60% задартал нэг ёсондоо элэг гэх өрөөний савны 60% задарталаа таньд тодорхой ямар ч зовуурь мэдэгдэхгүй . Гэнэт хатуурал, хавдарт хүрдэг. Нэгэнт задарсан савыг та үйлдвэрээс гаргасан мэт бүтэн болгож, анх байсан шиг усыг хийж чадахгүйтэй адил нэгэнт задарсан эсийг сэргээх боломжгүй байдаг. ТИймээс элэгний өвчний эцсийн шатанд элэг шилжүүлэн суулгах буюу тэр савыг өөрөө хүнээс авчиран байршуулдаг.
АЛАТ Хэвийн Хэмжээ:
Эмэгтэй≤ 34 IU/L, Эрэгтэй≤ 52 IU/L
👉 АСАТ нь мөн элэгний эсэнд байдаг энзим бөгөөд элэгний хурц үрэвсэлийн үед уг энзим цус руу их хэмжээгээр ялгардаг. АСАТ нь элэгний эсэнд байхаас гадна цусны улаан эс, зүрх болон хөдөлгөөний булчинд агуулагддаг иймд уг энзим нь элэгний өвөрмөц энзим биш гэсэн үг. АСАТ, АЛАТ-ын харьцаагаар элэгний эмгэг, зүрхний эмгэг зэргийг ялган оношлоход ашиглана.

Хэвийн Хэмжээ :
Эмэгтэй 6 - 34 IU/L , Эрэгтэй 8 - 40 IU/L
АСАТ/АЛАТ харьцаа
АСАТ/АЛАТ (АСАТ>АЛАТ) харьцаа >1.0 бол архины гаралтай элэгний эмгэг, булчингийн үрэвсэл, архины бус гаралтай элэгний өөхжилт
АСАТ/АЛАТ (АЛАТ>АСАТ) харьцаа

20/04/2025

ЭАХМ-Зөвлөхийн дадлага хийх Шийдвэр гаргасан та нартаа амжилт хүсьe.

19/04/2025

Өөрийн Бодол ,Мэдрэмжээ анзаарч - Эeрэг Дадлыг хэвшүүлснээр Биe эрүүл , сэтгэл санаа тайван амгалан үeд Хүссэн зүйлдээ. Төвлөрч ИЛҮҮ САЙХАН АМЬДРАЛЫГ БҮТЭЭХ БОЛОМЖТОЙ болдог ,....

15/04/2025

Өдөр 2. Хүн бүр Өөрийн Онцлогоо таниж
Илүү сайжруулсан хувилбараа бүтээнгээ
Хүссэн сайхан ирээдүйгээ Бүтээж амьдарцгаая. Хэрвээ та Сурсан мэдсэнээ солилцох замаар Хүсэл Мөрөөдлөө биелүүлэхийг хүсвэл Хувь чатаар холбогдоорой, эсвэл 96070107

06/01/2025

Б.Бямбадаш: Нойр булчирхай өөрийгөө идэж, бусад эрхтнийг гэмтээж, шүүс нь хэвлий рүү асгардаг

Элэг цөс, нойр булчирхай, хавдрын мэс заслын эмч, “Бриллиант” эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Бямбадаштай ярилцлаа.

-Нойр булчирхай гэдэг эрхтнийг та “танилцуулаач”?

-Хүний биеийн хэвлийн төвд буюу аймхай, мөгөөрс, аюулхай хэсэгт хөндлөн байрладаг 14-17 см урттай булчирхайлаг эрхтэн. Нойр булчирхай хоол боловсруулах эрхтэн системд оролцохоос гадна дотоод шүүрлийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй. Дотоод шүүрлийн үйл ажиллагаа гэдэг нь бодисын солилцоог зохицуулах зорилгоор өөрөөсөө ферментүүдийг ялгаруулна. Цусан дахь сахарын хэмжээг зохицуулах зорилгоор инсулин, өсөлтийн гормон гэх мэт биед хэрэгтэй олон даавар гормоныг ялгаруулдаг. Харин гадаад шүүрлийн үйл ажиллагаа гэхээр биед орсон хоол тэжээлийн бодис өөх тос, уураг, нүүрс ус гэсэн гурван хэсэгт хуваагддаг. Энэ бүхнийг цаашид задлах зорилгоор өөрөөсөө өөх тосыг ялгаруулдаг, уураг, нүүрс усыг задалдаг ферментийг ялгаруулж байдаг.

-Нойр булчирхайн үйл ажиллагаа яагаад доголддог вэ?

-Үндсэн хэдхэн шалтгаан бий. Гэхдээ ганцхан нойр булчирхайг өвтгөдөг гадны нөлөө гэж байхгүй. Өөрөөр хэлбэл элэг, цөс, нойр булчирхай гэж нэг томьёоллоор явна. Энэ гурван эрхтэн нэгнийхээ дор байрлаж, үйл ажиллагаа нь байнгын салшгүй холбоотой явдаг. Гүйцэтгэдэг үүрэг, үйл ажиллагаа нь нэг учраас салгаж үзэх боломжгүй. Хүний амьдралын хэв маяг, хоолны зохисгүй дадал, буруу зуршил бол өвчний үндсэн шалтгаан нь. Монголчуудын нэг онцлог бол баяр наадам, цагаан сарын өдрүүдэд хоолны хэв маяг өөрчлөгддөг. Анзаарах юмбол энэ үеэр улсын болон хувийн эмнэлэгт нойр булчирхайн үрэвсэлтэй холбоотой ачаалал нэмэгддэг. Энэ юуг хэлж байна вэ гэхээр хооллолтын хэв маяг амьдралын дэглэмтэй шууд холбоотой гэдгийг харуулж байгаа юм.

-Элэг 24 цагт 30 грамм архи шүүх хүчин чадалтай

-Хамгийн түгээмэл алдаа нь юу вэ?

-Энгийн жишээ. Тос өөх ихтэй хоолны араас архи согтууруулах ундаа уух, халуун хүйтэн хоолыг хамт хэрэглэх нь хамгийн их нөлөөлнө. Архи гэдэг чинь этилийн спирт шүү дээ. Үүнийг элэг гээд эрхтэн задлах үүрэгтэй ч 24 цагт 30 граммыг л шүүх хүчин чадалтай. Гэтэл хүмүүс нэг удаагийн уултаар тасартлаа согтож, 500 мл түүнээс ч их этилийн спирт уучхаар элэг хэвийн хэмжээнээс хэд дахин илүү ажиллах шаардлагатай гарна. Бараг ажиллаж чадахгүй гэж хэлж болно. Зөвхөн архи гэлтгүй элгэнд шүүгдэх бүх зүйл хэмжээ, хязгаартай байхгүй юу. Нэгэнт хязгаараас давсан бол ходоодыг гэмтээнэ. Ходоодноос хоол боловсруулах задлах зорилго бүхий хүчлүүд ялгардаг. Этилийн спиртийг ихээр хэрэглэсний дараа энэ хэмжээ багасдаг. Энэ нь нойр булчирхайнаас ялгардаг шүүрлийг зогсооход хүргэнэ. Нойр булчирхай хэвийн ажиллаж байхдаа ферментээ гэдэс рүү ялгаруулж байдаг. Гэтэл этилийн спиртний нөлөөгөөр гэдэс рүү ялгаруулж чадахгүйд хүрнэ. Ялгарах зам нь саадтай болоод ирэхээр нөгөө их ферментүүд маань нойр булчирхай гэдэг эрхтнээ өөрийг нь хайлуулж эхэлдэг. Өөрөө өөрийгөө идэж эхэлнэ гэсэн үг. Хүний биед орсон өөх тос, нүүрс ус, хоолны том молекулуудыг задалдаг фермент нойр булчирхайгаа идчхээд үүнтэй хиллэж буй бусад эрхтнүүдийг гэмтээнэ.

-Нойр булчирхай хэр тэсвэртэй эрхтэн бэ. Хэдий хугацааны дараа өвчилж эхэлдэг вэ. Хүмүүс гэнэт өвдсөн гэж ярьцгаадаг?

-Нойр булчирхайн үрэвслийг цочмог болон архаг гэж ангилдаг. Цочмог үрэвсэл маш хурдан хугацаанд хүчтэй өвдөлт өгч, амь насаа алдах ч эрсдэлтэй. Архаг үрэвсэл бага багаар удаан хугацаанд үргэлжилж, сэдрээд, намжаад дахин сэдрэх гэх мэтээр үргэлжилдэг. Нойр булчирхайг ямар байдлаар гэмтээж байна тэрний хариу урвал болгож үрэвсдэг. Нойр булчирхай дээр тохиолддог хавдруудыг хортой, хоргүй гэж ангилж болно. Хортой хавдрын томоохон шалтгаан нь үрэвсэл. Удаан хугацаанд үрэвсэл үргэлжилсэн тохиолдолд эцсийн зогсоол дээр хавдар гэдэг онош хүлээж байдаг.

-Хэдхэн хоногийн дараа цагаан сар боллоо. Жилийн жилд энэ талаар сэрэмжлүүлдэг ч нойр булчирхайн үрэвсэл гэх өвчний ачаалал их байлаа гэж мэдээлдэг...?

-Хоол, хүнсний бүтээгдэхүүнийг дангаар нь идэхэд биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй хэрнээ хооронд нь нийлүүлээд холиод хэрэглэхээр асуудал үүсгэдэг . Үүнийг бид нар эрүүл хоололт, зөв зохистой хоололт, зөв зохилдолгоо гэж яриад байгаа юм.

-Жишээ нь.. ?

-За нэг айлд орлоо. 3-4 ширхэг халуун бууз, 50-200 грамм хөргөгчнөөс гаргаж ирсэн хүйтэн нийслэл салат, нэг аяга сүүтэй цай ууна. Яг араас нь 100 гр архи татчихна. Энэ бүхэн чинь ходоод, нойр булчирхай, элэг цөсний асуудал үүсгэнэ. Халуун, хүйтэн хоол хүнсийг нэг дор хэрэглэх маш зохимжгүй. Хүний биед явагдаж байгаа бүх бодисын солилцоо дулааныг шаарддаг. Тэнд тодорхой хэмжээний дулаан байж бодисын солилцооны хэвийн урвал явагдаж, хоолыг бүрэн задлах процесс бий болно. Гэтэл бид халуун хоол идчхээд араас нь ундаа уудаг. Ийм байдлууд бодисын солилцоо хямрах, хоол боловсруулалтыг зогсоох гэх мэтээр нөлөөлдөг.

-Өглөө өлөн явахаар нойр булчирхай үрэвсдэг гэдэг. Энэ үнэн үү?

-Хэдийд хооллох ёстой вэ гэдэг их чухал. Өглөө босоод ид, дараа нь бага үд, их үдэд ид. Тэгээд орой гэсэн үндсэн цагуудтай. Бодисын солилцоог хэвийн хэмжээнд идэвхтэй байлгахын тулд байнгын хоол хүнсээ авч байх хэрэгтэй. Бид өлссөн цагтаа биш хоёр цаг тутам өөртөө хэрэгтэй хүнсийг идэж байх ёстой. Өглөө босоод өлөн явах нь цөсний чулуутай болгодог. Тодорхой хэлбэл, элэг өөрөөсөө хоногт дундажаар 200-500 мл шингэн ялгаруулдаг. Энэ шингэн цугларч элэгнээсээ гарч цөсний ерөнхий сувгаар дамжин гэдэс рүү орно. 12 хуруу гэдэс цөсний шингэнтэй холилдож өөх тосыг задлахад бэлэн болгодог. Энэ дээр нойр булчирхайгаас ялгардаг ферментүүд ирж задлаад цаашаа явдаг. Элэгнээс гарсан шингэний тодорхой хэсэг нь нөөц байдлаар цөсний хүүдийд хуримтлагддаг. Булчинлаг давхарга бүхий цөсний хүүдий хэрэгтэй үедээ агшиж дотроо байгаа цөсөө ялгаруулна. Тэгэхээр бид өглөө босоод хооллоход шөнөжингөө цөсний хүүдийд хуралдсан шингэн зохицуулгаараа шууд гадагшилж гэдэс рүү орж байх ёстой. Хоол үнэртэхэд, ус уухад хүртэл ялгардаг гэж үздэг. Гэвч бид өглөө юм идэхгүй гараад 12, 13 цаг хүртэл явчихдаг. Ийм үед нөгөө шингэн гадагшлуулах нөхцөл бүрдээгүй учраас хүүдийдээ байж л байна. Энэ мэтээр шингэн хуримтлагдсаар эхлээд өтгөрнө, дараа нь тунадас үүсч улмаар чулуужина. Энэ бол байгалийн чулуу биш бидний буруу дадал зуршлаас болж үүсдэг чулуужсан тунадас байх нь. Элэг цөс, нойр булчирхай холбоотой учраас нэг нь өвдөхөд нөгөөдөө шууд нөлөөлнө. Үүнийг дагаад бүх үйл ажиллагаа хямарч байдаг.

-Та өвчтөнүүддээ хамгийн сайн, хамгийн ойлгомжтой зөвлөгөөг хэрхэн өгдөг вэ?

-Шалтгаан нь маш тодорхой учраас сэргийлж, нойр булчирхайгаа өвчлүүлэхгүй байх бүрэн боломжтой. Амьдралын зөв хэв маяг, зохистой хооллолт, дасгал хөдөлгөөн гээд ерөөсөө тодорхой. Гэвч манайхан үүнийг огт ойлгохгүй байна. Нойр булчирхайн цочмог үрэвслийн тохиолдол их, дийлэнх нь хагалгааны заалттай. Нойр булчирхай өөрийгөө идээд улмаар замдаа таарсан бүх эрхтэнг задлаад явдаг учраас яаралтай хагалгааны заалттай. Нөгөө асгарсан шүүсийг цэвэрлэх хагалгаануудыг 7-8 удаа хийх тохиолдол ч бий. Нэг удаа хагалгаанд ороход л амьдралын чанар маш ихээр буурдаг. Хор нөлөө үлдэц ихтэй. Үхжилт үрэвсэл гэж нэрлэдэг. Үрэвсэл хэр их газар авснаас шалтгаална. Нойр булчирхай өөрийгөө идээд, зэргэлдээ эд эрхтнээ гэмтээсний дараа хэвлийд шүүс нь асгарч эхэлнэ гэсэн үг. Том өөх тосыг задалдаг фермент хүний бие дотор асгарахаар юу болох уу. Энийг л мэдээд авчихад хүн өөрийн эрхгүй сэргийлэх болов уу гэж найддаг.

-Нойр булчирхай өвдөлт үхэлд хүргэдэг гэж хүмүүс ярьдаг. Тэсвэрлэшгүй ихээр өвддөг гэж...?

-Нойр булчирхай хэвлийн хөндийн төвд байрладаг. Бүсэлж ороох маягтай ар нуруу, бүсэлхий рүү өвдөж, төв нь аюулхай орчим байна. Цочмог үрэвслийг хугацаа алдахгүй эмчлүүлэхгүй бол маш аюултэй. Хэвлийн хөндий дэх бусад мэдрэлжилтийг задлаад байна гэсэн үг. Ялангуяа том гол судаснууд даамжирсан үрэвсэлд нэрвэгдэнэ.

-Өөх тостой хоол идээд, архи уугаад гүйлгэж байвал нойр булчирхай үрэвсэж эхэлжээ-

-Нойр булчирхай үрэвсэж байгааг хэрхэн мэдэх вэ?

-Өөх тостой хоол болон архи, согтууруулах ундаа хэрэглэсний дараа гүйлгэж байвал, хоол шингэхгүй цанхайгаад байвал үрэвсэж байгаа нь шинж. Монголчуудын хувьд архи, тамхитай шууд холбоотой. Архи, тамхины хэрэглээ тодорхой байршлын хавдрыг тусах магадлалыг нэмэгдүүлдэг. Хамгийн гол нь эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

-Иргэд нойр булчирхайд сайн гэж төрөл бүрийн ургамал уудаг, зэрлэг амьтны түүхий эд эрхтэн иддэг, сүлжээний гэх бүтээгдэхүүн бас хэрэглэдэг. Энэ бүхэн дээр та ямар мэдээлэл өгөх вэ?

-Би өөрөө европ анагаах ухааны чиглэлээр сурч эмч болсон. Миний сурсан анагаах ухаанд тийм зүйлс огт байдаггүй учраас би зөвлөх бас үгүйсгэх эрхгүй. Хувь хүний зүгээс бодоход зэрлэг амьтны эд эрхтэн түүхийгээр идэх эрсдэлтэй. Ямар нян, вирус тэнд байгааг бид мэдэхгүй шүү дээ. Ургамал бол дорно дахины анагаах ухааны гол хэрэглэгдэхүүн. Гэвч бас хэмжээ тунтай, хэрэглэх орц жортой. Сүлжээний бүтээгдэхүүний тухайд улс орон нь оруулж ирэх эрхийг нь өгөөд, хэсэг бүлэг хүмүүс бизнес ажил болгоод явж байна. Эмч хүн үүнийг бас л зөвлөх ч, үгүйсгэх ч эрхгүй. Би бол өвчтөнөө эмээр, мэс заслын эмч учраас мэсээр эмчилдэг.

Эх Сурвалж: eguur.mn

Address


Opening Hours

Monday 06:00 - 17:00
Tuesday 06:00 - 17:00
Wednesday 06:00 - 17:00
Thursday 06:00 - 17:00
Friday 06:00 - 17:00
Saturday 06:00 - 17:00
Sunday 06:00 - 17:00

Telephone

+97696070107

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Зөв хооллолт - Эрүүл идэвхтэй амьдрал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Зөв хооллолт - Эрүүл идэвхтэй амьдрал:

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Opening Hours
  • Alerts
  • Contact The Practice
  • Claim ownership or report listing
  • Want your practice to be the top-listed Clinic?

Share