Our Story
Асаргаа сувилгаа үзүүлдэг мөн Асруулдаг хүн бүрт... Утас: 9985-5985
“Rehtus”/”РЕХТУС” Koмпани сэргээн засалт, сувилахуй, ахуй засал болон бие даан амьдрах үйлчилгээнд зориулагдсан хэрэгслүүдийн худалдаа, сургалт, хувийн зөвлөгөө үзүүлэгч Монголын анхны компани. Та, бидний хэн нь ч ялгаагүй харвалт, насжилт, илүүдэл жин, түр зуурын болон төрөлхийн гэмтэлээс болж зарим тохиолдолд хэн нэгнээр асруулах юмуу эсвэл асрах шаардлага зайлшгүй бий болдог. Тиймээс манай компани нь асруулж байгаа болон асарч байгаа хүмүүсийн өдөр тутмын амьдралыг, хэрэглэхэд хялбар хэрнээ, хөгжингүй технологийг шингээсэн туслах хэрэгслүүдээр хөнгөвчилж өгөх зорилготой. Мөн ахуйн болон олон нийтийн газар гэмтэл, бэртэл авахаас урьдчилан сэргийлсэн шийдлүүдийг санал болгож байна. Энэ чиглэлээр мөн сургалт явуулж, зөвлөгөө өгч ажилдаг