28/06/2025
🔎 1997 оноос хойш эмнэлзүйн лабораторийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ‘Гялс Төв’ улсынхаа хамгийн алслагдсан аймаг, нутгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчний урьдчилан сэргийлэлт, оношилгоо эмчилгээний үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулахыг зорьж 1 жилийн өмнө эмнэлзүйн салбар лабораторио Баян-Өлгий аймагт байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлж байсан билээ. Энэ хугацаанд бид лабораторийн олон шинжилгээг орон нутагт шинээр нэвтрүүлж, залуу мэргэжилтнүүдийг сургах, хөгжүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ, судалгаа зохион байгуулахад нутгийн удирдлага, иргэд, эмч мэргэжилтнүүд, байгууллагуудтай хамтарч ажиллаж ирлээ.
🎉 Манай төвийг зорин ирж үйлчлүүлж, итгэл хүлээлгэсэн эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ талархал илэрхийлж, 1 жилийн ойн баярын мэнд хүргэе!
Та бүхэнд эрүүл мэнд, сайн сайхныг хүсэн ерөөе