08/08/2025
Эхийн сүүгээр хооллох нь бидний хүүхдүүдийнхээ эрүүл, итгэлтэй ирээдүйн төлөө хийж чадах хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт юм.
“Эхийн Сүүгээр Хооллолтыг Дэмжих Дэлхийн 7 Хоног”-ийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Монгол дах НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси-Комлан, ДЭМБ-ын Монгол Улс дах Суурин төлөөлөгч Др. Сокорро Эскаланте болон хүүхдийн эмч Др. Т.Навчаа нар 2025 оны 8 дугаар сарын 4-ны өдөр хэвлэлийн бага хуралд оролцож, эхийн сүүгээр хооллолтыг дэмжих хамтын хүсэл зорилгоо илэрхийллээ.
“Эхийн сүүгээр хооллолтыг дэмжихэд хөрөнгө оруулья, ирээдүйд нь хөрөнгө оруулья” сэдвийн хүрээнд энэ жилийн аян эхийн сүүгээр хооллолтыг төрсний дараах эхний цагаас эхлэн, гэрт нь болон ажлын байранд үргэлжлүүлэн дэмжихэд эрүүл мэндийн тогтолцоо, бодлого, олон нийт, гэр бүлийн гүйцэтгэх үүргийг онцолж байна.
Эхийн сүүгээр хооллох нь хүүхдийг төгс шим тэжээлээр ханган, эрүүл амьдралын суурийг тавьж, амьдралын туршид тус дэм үзүүлнэ. Нярайг төрсний дараах эхний нэг цагийн дотор эхийн ангир уургаар амлуулснаар нярайн амьдрах чадварыг нэмэгдүүлэн, ая тухтай, дулаан орчин бүрдүүлж, улмаар суулгалт, уушгины хатгалгаа, халдвар зэрэг олон өвчнөөс хамгаалдаг.
Эхийн сүүгээр хооллолт нь зөвхөн эрүүл мэндийн арга хэмжээ биш бөгөөд энэ нь нийгмийн эрүүл мэнд болон эдийн засгийн хөгжилд хамгийн үр дүнтэй хөрөнгө оруулалтын нэг юм. Эхийн сүүгээр хооллолтыг дэмжихэд хөрөнгө оруулсан 1 ам.доллар тутамд 35 ам.долларын эрүүл мэнд ба бүтээмжийн өгөөж эргэн ирдэг байна.
Мэргэжлийн чадварлаг зөвлөгөө авах боломжтой байх, дэмжлэгт орчин, хамт олныг бүрдүүлэх, Монголын хөхөөр хооллож буй эхчүүдийг хамгаалах, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний зар сурталчилгааны талаарх Олон Улсын кодексийн хэрэгжилтийг үргэлжлүүлэх хүчин чармайлтаа нэмэгдүүлцгээе! Бид эхийн сүүгээр хооллолтод хөрөнгө оруулснаар хүүхэд бүрт эрүүл эхлэл, итгэлтэй ирээдүйг цогцлооно.
***
Breastfeeding is one of the smartest investments we can make for a healthier, hopeful future for our children.
To mark 2025, Hon. Minister Dr Chinburen Jigjidsuren, Mr. Evariste Kouassi-Komlan, UNICEF Representative to Mongolia, Dr Socorro Escalante, WHO Representative to Mongolia, and pediatrician Dr T. Navchaa came together for a press conference on 4 August 2025 to reaffirm their shared commitment to supporting every woman and baby on their breastfeeding journey.
Under the theme “Invest in breastfeeding, invest in the future,” this year’s campaign highlights the critical role of health systems, policies, communities, and families in enabling breastfeeding from the first hour after birth to continued support at home and in the workplace.
Breastfeeding provides the perfect nutrition for babies and a healthy start to life, with lifelong benefits. Starting breastfeeding within the first hour of birth improves newborn survival, provides vital comfort and warmth, and protects against many common illnesses such as diarrhoea, pneumonia, and infections.
Breastfeeding is not just a health intervention, it’s one of the most effective investments in public health and economic development. Every $1 invested in breastfeeding support yields up to $35 in health and productivity returns.
Let’s step up efforts to ensure access to skilled counselling, create supportive environments and communities, strengthen protections for all breastfeeding mothers in Mongolia, and continue implementation of the International Code of Marketing of Breast-milk Substitutes. When we invest in breastfeeding, we invest in Healthy Beginnings and Hopeful Futures for every child.