
07/25/2025
Өтөл насыг гар хоосон угтаж болохгүй... түүнд сайтар бэлдэх хэрэгтэй. Өөрийн гэсэн мөнгөн хуримтлалтай, толгой хорогдох байр (өвөл, зуны гэсэн хоёр байр байвал бүр сайн) болон унаа тэрэгтэй байх хэрэгтэй. Бүх юм өөрийнх байх ёстой. Хэнээс ч хамаарч, мөн хэнд ч эд хөрөнгөө шилжүүлж болохгүй. Тэгсэн цагт л хүн амьдралынхаа гуравдах үеийг сайхан өнгөрүүлэх боломжтой.
Нэг хошин яриа санаанд орж ирэв:
Чих нь юм дуулахаа болиод удаж байгаа 88-тай хөгшин зурагтаар “Сонсгол сэргээнэ. 100%-ийн баталгаатай” гэж сурталчилж байхыг үзээд хаягаар нь явж очив гэнэ. Эмч мань хүнд сонсголын аппарат тааруулж өгөөд сарын дараа ирж үзүүлээрэй гэв. Хэлсэн ёсоор нь сарын дараа үзүүлтэл эмч:
– Таны сонсгол сайн болж уу? Гэрийнхэн чинь таны өмнөөс бөөн баяр байгаа байх даа... гэв.
– Би сайн дуулдаг болсноо гэрийнхэндээ хэлээгүй байгаа. А харин гэрээслэлээ гурван ч удаа шинэчилж бичээд байна...
Би илүү дутуу юм хураахгүй байхыг боддог. Хүн хэдий чинээ их юмтай байна, төдий чинээ их энерги тэр юмандаа зарцуулна. Юмтай байж түүнийгээ эдлэх, байгаа юмандаа "эдлүүлж, захирагдах" хоёрын хоорондын зааг маш нарийн байдаг юм. Амьдрах урлаг гэдэг бол сайхан хооллох, бас тайван унтах чадвар юм. (Чиний юмыг) нэг л өдөр аваад явчихна гэх бодлоор өөрийгөө бүү зовоо. Энэ хорвоод юу ч жинхнээсээ биднийх байдаггүй юм. Бид ч бас юуных ч байх ёсгүй. Эс бөгөөс энэ бол боолчлолын далд хэлбэр юм.
- Роберт Де Ниро
Нетээс орч: Uka Ulziibat
2025-07-16